| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03099/и |
| Дугаар | 182/ШШ2023/02745 |
| Огноо | 2023-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2023/02745
| 2023 10 03 | 182/ШШ2023/02745 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Д.З,
Нэхэмжлэлийн шаардлага: 473,593 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацралт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь Д.З холбогдуулан 473,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Д.З нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч манай интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2022 оны 05 сарын 29-ний өдөр 43833916 тоот гэрээ багуулж 94885989 дугаартай дараа төлбөрт дата багцын үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн төхөөрөмж хөнгөлттэй үнээр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 349,000 төгрөгийн үнэтэй Archer MR 600 Wifi Router-г сонгосон багцаа тасралтгүй 12 сар ашигласан тохиолдолд үнэгүй авах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд төлбөрийг бүрэн төлөх мөн торгууль төлөхөөр тохирч авсан. Д.З нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 94885989 дугаарын үйлчилгээний 2022 оны 09, 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 473,593 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Д.З -с 94885989 дугаарын төлбөр 89,693 төгрөг, Wifi Router-н үнэ 349,000 төгрөг, торгууль 34,900 төгрөг, нийт 473,593 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч хэрэглээгүй гэдэг нь боломжгүй. Хэрэглэсэн талаарх баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Хариуцагч хэрэглээгүй бол хэрэглээгүй талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх хэрэгтэй. Системээс харахад хэрэглэгчид үйлчилгээ үзүүлсэн гэсэн бүртгэл байгаа түүнийгээ шүүхэд гаргаж өгсөн гэв.
2. Хариуцагч Д.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр Мобиком компани үнэгүй дугаар олгож байхаар нь очиж сонирхоод гэрт ашиглаж болох 60GB дата-тай Wifi Router үнэгүй гэхээр авсан. Гэтэл 60GB дата нь нэг сардаа хүрэхгүй 5 хоноод дууссан. Ингээд мобикомын тусгай дугаар болох 2222 руу залгаж үйлчилгээний талаар гомдол гаргасан боловч асуудлыг шийдэж өгөөгүй бөгөөд хэлдэг нэг үг нь таны утас автет татахаар ингээд байгаа юм гэж ам тагладаг. Би хэрэглээгүй датаны төлбөрийг төлмөөргүй байна. Манай гэрт 5 хонохгүй дата нь дуусдаг. Бусад үүрэн телефоний дата буюу Unitel-ийн Гэр интернет-ийн дата нь 20 хоног болж байхад танайх яахаараа ийм богино хугацаатай байдаг юм бэ гээд асуухаар таны утас update хийгээд байна гэж хэлсэн. Миний утас үргэлж update хийнэ гэж юу байхав. 9 дүгээр сард орой болгон очиж төхөөрөмжөө унтраадаг болсон. Би энэ төхөөрөмжийг санаандгүй хүүхэдтэйгээ явж байгаад явсан юм. Би энэ датаг хэрэглээгүй учир төлбөр төлөх боломжгүй. 09, 10, 11-р саруудад би дата хэрэглээгүй, хэрэглээгүй дата дээр яагаад алданги бодож байгаа юм. Иймд энэ датаг хэрэглээгүй учир төлбөр төлөх боломжгүй. Төхөөрөмжийн үндсэн үнийг төлж болно, харин ашиглаагүй дата болон алданги, торгуулийг би төлмөөргүй байна. Энэ 60 GB нь 5 хоноод дуусдаг гэж надад анхнаасаа хэлсэн бол би авахгүй байх байсан. Бусад газрынх 20 хоноод болж байхад энэ төхөөрөмжийн дата яагаад 5 хоноод дуусч байгаа юм. Цаг тухай бүрт нь Мобикомын лавлах утас руу нь холбогдож энэ талаар гомдол саналаа гаргаж байсан. Интернет ашиглаагүй гэдгээ би яаж батлах юм, батлах боломжгүй. Ашиглаагүй гэдгээ батал гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Төхөөрөмжийн үнэ нь 349,000 төгрөг мөртлөө зах зээлийн үнэ 50,000 төгрөг, 80,000 төгрөг ч хүрэхгүй байна. Би 349,000 төгрөг төлж болно. Харин бүтэн 1 сард төлөх боломжгүй учир хувааж төлье. Ашиглаагүй дата болон алданги, торгуулийг ойлгосонгүй, би төлмөөргүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/
3.3. Итгэмжлэл /хх 5/
3.4. Гэрээний 43833916 дугаар хэрэглэгчийн хувийн мэдээдллийн хуулбар /хх 6/
3.5. 43833916 дугаар үйлчилгээний гэрээний хуулбар /хх 7-8/
3.6. Төхөөрөмж хөнгөлттэй үнээр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар /хх 50-52/
3.7. Харилцагчийн гүйлгээ /хх 10/ зэрэг баримтууд болно.
4. Хариуцагчаас баримт гаргаж өгөөгүй болно.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч*******, хариуцагч Д.З нар нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Үйлчилгээний 43833916 дугаар гэрээ байгуулж ******* нь 94885989 дугаартай, манай интернет 60gb дата багцын хэрэглэгч болсон байх ба бүртгэлийн хураамж болон барьцаа төлөөгүй байна.
Мөн өдөр төнөг төхөөрөмж хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж TP Link Acher MR-600 Wifi Router-г авсан байна.
Талууд энэхүү 94885989 дугаартай дараа төлбөрт багцийн үйлчилгээ болон төхөөрөмжийг авсан талаар маргаагүй болно.
3. Нэхэмжлэгч нь талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд төхөөрөмжийн төлбөрийг бүрэн төлнө. Д.З нь 94885989 дугаарын үйлчилгээний 2022 оны 09, 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй. Хэрэглэгч гэрээ цуцлах өдрийг хүртэлх ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна гэж тохиролцсон тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
4. Хариуцагч нь тухайн төхөөрөмжийг 2022 оны 09 дүгээр сараас огт ашиглаагүй 9, 10, 11-р саруудад би дата хэрэглээгүй учир 94885989 дугаарын төлбөр 89,693 төгрөг болон хэрэглээгүй дата дээр бодсон торгууль төлөхгүй гэж маргаж байна.
Харин төхөөрөмжийн үнэ 349,000 төгрөгийг бүтэн 1 сард төлөх боломжгүй учир хувааж төлье гэв.
5. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үйлчилгээний 43833916 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хэрэглэгч гэрээ цуцлах өдрийг хүртэл ашигласан үйлчилгээний болон гар утас төхөөрөмж зээлээр эсхүл хөнгөлттэй нөхцлөөр авсан тохиолдолд төлбөл зохих бүх төлбөрийг бүрэн төлж барагдуулна 4.19-д хэрэв хэрэглэгч тухайн сардаа хэрэглээ хийгээгүй тохиолдолд сарын хураамж нь үйлчилгээний нөхцөлд заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ гэж тус тус заасан нь 26 26.2.2, 26.2.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
6. Хариуцагч Д.З нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 94885989 дугаарын үйлчилгээний 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын төлбөр 89,693 төгрөг төлөөгүй болох нь Харилцагчийн гүйлгээний баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тооцоололд болон үнийн дүнд маргаагүй.
7. 3 ийн 3.1.6- 翿 , , 3.1.10- , , , ", 16 16.1- " , , , /, / " ж заасан байна.
8. Т 翿 маргааныг 뿿 .
9. Д.З 94885989 дугаарын төлбөр 89,693 төгрөг, Wifi Router-н үнэ 349,000 , нийт 438,693 төгрөгийг Мобиком корпораци - гэж үзнэ.
10. Харин нэхэмжлэгчээс төхөөрөмж хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах гэрээний дагуу торгууль бодогдсон гэж 34,900 төгрөг нэхэмжилсэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
11. Н Мобиком корпораци - улсын 14,858 ийг орлогод , *******гаас 13,810.79 Мобиком корпораци - х нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирлага болгон
ТОГТООХ нь:
1. 26 26.2.2, 26.2.3 дахь заалтад заасныг баримтлан Д.З 438,693 Мобиком корпораци - ж, нэхэмжлэгчийн шаардлагаас 34,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 60 60.1, 56 56.1 дэх хэсэгт Мобиком корпораци - улсын 14,858 ийг орлогод Д.З улсын тэмдэгтийн хураамжид 13,810.79 нэхэмжлэгч Мобиком корпораци - .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА