Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0364

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ж*******,

Хариуцагч: ******* газрын дарга,

Маргааны төрөл: ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******, З.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.Ж*******гаас ******* газрын даргад холбогдуулан ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28094768 /хорин найман сая ерэн дөрвөн мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөр дутуу олгосон эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, дээрх зөрүүг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. ******* газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны нь үндэслэн төрийн албанаас чөлөөлжээ.

3.Улмаар ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар ...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчид албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68,644, 504 /жаран найман сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчээс Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т заасны дагуу албан тушаалын цалинтай тэмцэх хэмжээгээр тооцож олгоогүйгээс үүссэн зөрүү 28,094,768 төгрөгийг гаргуулахаар маргажээ.

5.Нэхэмжлэгч Д.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/******* газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаалыг гардуулж өгч гарын үсэг зуруулаагүй болно. Миний бие Авлагитай тэмцэх газрын  даргад 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “....Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх хэсэг “******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно", Засгийн Газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” зэргийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгнө үү хэмээн өргөдөл өгсөн болно. Тус өргөдлийн эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгуй" зэргийг үндэслэн нэг

хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй, тушаал хэдэнд гарсан талаар албан ёсоор мэдэгдээгүй, хүлээлгэж өгөөгүй.

2/******* газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаал нь нэхэмжлэгч Д.Ж******* миний эрх ашгийг зөрчиж, хохироож байна. Учир нь тус тушаалын нэг дэх заалт нь Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтны албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн Д.Ж*******д албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68 644 504 төгрөгийн нэг удагийн буцалтгүй тусламжийг олгосугай" гэсэн. ******* газрын ахлах ажилтны албан тушаалын цалин нь Улсын Их Хурлын 85 дугаар тогтоол /******* газрын албан хаагчдын цалингийн хэмжээ тогтоох тухай/ 2 687 202 хоёр сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуун хоёр/ төгрөг ба ******* газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан Д.Ж******* надад 2 687 202*36 =96 739 272 төгрөг олгох ёстой байсан.

3/Миний бие *******1 оноос төрийн өмчит үйлдвэрийн газар /одоогийн нэршлээр/, төрийн шинжлэх ухааны байгууллага, төрийн тусгай албанд хөдөлмөр эрхлэж байгаад ендер насны тэтгэвэр тогтоолгосон. ******* газар 14 жил 5 сар 7 хоног ажилласан. 2007 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ажилтнаар, 2008 онд Судалгаа шинжилгээний алба байгуулагдахад ажилтнаар, ахлах ажилтнаар ажиллаж байсан.

4/******* газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* тоот тушаал нь Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх “******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно" хэсгийг удирдлага болгосон.

Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7 дахь хэсэг “******* газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана”, ******* дугаар зүйлийн *******.8 дэхь хэсэг “Энэ хуулийн *******.7-д заасан баталгааг ******* газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг ******* газрын албан хаагч өөрөө хийнэ" гэж заасан.

5/Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэжээ.

Гэтэл хариуцагч нь Авлигын эсрэг хуулийн *******.4 дэх хэсгийг тушаалын удирдлага болгон “албан тушаалынх нь 36 сарын цалинтай тэнцэх” гэсэн атал сүүлийн 3 жилийн дундажаар бодон 68 644 504 /жаран найман сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон шийдвэр нь  эрх ашгийг минь хохироож зөрүү болох 28 094 768 / хорин найман сая ерэн дөрвөн мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг дутуу олгосон” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Ж******* нь ******* газарт ажиллаж байгаад 2022.03.01-ний өдрөөс тэтгэврээ тогтоолгосон. 2022.03.07-ны өдөр төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж авах тухай өргөдөл өгсөн. Нэхэмжлэлийн гол шаардлага нь Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т ******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. гэж заасны дагуу энэ заалтыг мэдсээр байж, Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7, *******.8-д заасныг мэдсээр байж надад 3 жилийн дунджаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Зөрүү болох 28 сая гаруй төгрөгийг олгуулж өгнө үү гэж шаардлага тавьсан” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Д.Ж******* нь 1966 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төрсөн, 57 настай. ******* газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 109 дүгээр тушаалаар тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтны албан тушаалд, ******* газрын даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тушаалаар Судалгаа шинжилгээ, мэдээллийн албаны ажилтны албан тушаалд, Авилгатай тэмцэх газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Судалгаа шинжилгээ, мэдээллийн албаны ахлах ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

2/Түүний 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.21 болон холбогдох бусад хуульд заасныг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон 2022 оны Б/19 дүгээр тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн. Д.Ж******* нь улсад 34 жил, үүнээс төрийн албанд 28 жил, үүнээс ******* газарт 14 жил, 5 сар, 7 хоног ажилласан.

3/Д.Ж******* 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр АТГ-ын даргад хандаж “... миний бие төрийн албанд болон ******* газарт тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх хэсэгт “******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно" гэсэн заалт болон Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэснийг үндэслэн Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож өгнө үү.” гэж хүсэлт гаргасан.

Энэхүү хүсэлтэд үндэслэн ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар 68 644 504 (жаран найман сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөрөв) төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон.

4/Д.Ж*******д олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Авлигын эсрэг хуулийн *******.4, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг болон холбогдох бусад хууль, эрх зүйн актыг баримталсан.

Олговол зохих буцалтгүй тусламжийн хэмжээг тооцон олгох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын Хоёр дахь хэсгийн 2.1 “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” 2.2 “Энэ Журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр  тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэж заасныг баримтлан тооцоход тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж нь 1 906 792 (нэг сая есөн зуун зургаан мянга долоон зуун ерэн хоёр) төгрөг байхаар тооцоо гарсан.

Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын хоёр дахь хэсгийн 2.1, 2-т заасныг баримтлан тус байгууллагад 10-аас дээш жил ажилласныг нь харгалзан үзэж төрийн алба хаасан 28 жилтэй тэнцэх сараар бус ундсэн цалингийн дундаж болох 1 906 792 төгрөгийг 36 сараар үржүүлэн тооцож 68 644 504 (жаран найман сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөрөв) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүнд олгосон.

5/Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 4.4-т заасныг үндэслэсэн хэрнээ мөн журмын 2.1 дэх хэсэгт заасан буцалтгүй тусламжийн хэмжээ тооцоход тухайн журмыг баримтлахгүй тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар ******* газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг. Иймд Б.Ж******* нь тус журмын” Дөрөв” дэх хэсэгт зааснаар цэргийн албан хаагч эсхүл боловсрол болон эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч биш тул журмын “Дөрөв” хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчид хамаарахгүй юм.

Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7, *******.8-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж, нэмэгдлийг давхардуулан олгохгүй байх зохицуулалттай бөгөөд сонголтыг албан хаагч хийхээр хуульчилсан. Харин аль нэгийг илүүг сонгох тухай асуудлыг хуульчлаагүй болно.

******* газраас Авлигын эсрэг хууль, энэ төрлийн буцалтгүй тусламж олгох харилцааг зохицуулж байгаа Засгийн газраас тогтоосон журмыг баримтлан Д.Ж*******д өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг үнэн зөв тогтоон түүнд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч Д.Ж*******гаас ******* газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ж******* нь ******* газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн ахлах ажилтнаар ажиллаж байгаад хүсэлт гаргасан юм байна лээ. Энэ хэлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр хууль бус эс үйлдэхүйг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. Яг шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр зөрүүтэй байсан. Одоо эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж үзлээ. 2022.03.07-ны өдөр энэ өдрөөс эхлээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан. 2022.02.28-ны өдөр Б/19 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байгаа юм. 2022.03.07-ны өдөр Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэр тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам-ыг баримтлан надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно уу гэж хүсэлт гаргасан байсан.

Тухайн хүсэлтийг үндэслээд 2022.03.25-ны өдөр Б/******* дугаар тушаалаар 68,644,504.0 төгрөгийн нийт нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж, дансанд нь шилжүүлсэн. Д.Ж*******гийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил үндсэндээ 34 жил байгаад, төрийн алба хаасан хугацааг хэрэгт цугларсан баримтуудаас үзэхээр 28 жил байсан. Тушаалын хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон байгаа.

Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т ******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэр тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам-ын 2.1-т Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно. гэж заасныг баримталсан. Д.Ж*******гийн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж нь 1,906,792.0 төгрөг байсан. ******* газрын албан хаагчийн цалингийн хэмжээг Улсын Их Хурлаас тогтоодог. Улсын Их Хурлын 2021 оны 81 дүгээр тогтоолоор 2,687,202.0 төгрөгөөр тогтоосон байгаа юм. Хамгийн сүүлд ажилласан цалинг 36 сараар үржүүлж авна гэж маргаад байгаа юм. Манайх Засгийн газрын тогтоолоор үндсэн цалингийн хэмжээнд тогтоох аргачлалыг тогтоосон учраас энэ аргачлалыг баримтлан тэтгэмжийг хэмжээг тогтоох аргачлалыг тогтоосон байж байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэж заасны дагуу Засгийн газрын дээрх журам батлагдсан байсан.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: гэж заасан байдаг. Үндсэндээ Д.Ж*******д Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл хамаарна. Манай байгууллагын албан хаагчид хамаарна гэж ойлгоно. ******* газрын 2018 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд 12 дугаар зүйлийн 12.1.2-т нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох цалингийн хэмжээ олгох шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо Засгийн газраас тогтоосон журмыг баримтална гэж заасан байгаа.

Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчийн цалин хөлс ямар бүрэлдэхүүнтэй байх гэдгийг заасан. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс; гэж заасан.

Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д ******* газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж заасан. Өөрөөр хэлбэл цалин хөлс гэдэгт албан тушаалын үндсэн цалин хамаарна. Үндсэн цалинг Төрийн албаны тухай хуульд зааснаар цалин хөлсийг албан тушаал, төрөөс төрийн зорилтод чиг үүрэгт ажилласных нь төлөө авч байгаа цалин, албан тушаалыг цалин гэдэг байдлаар хуульд тодорхойлсон байгаа юм.

Хөдөлмөрийн байгуулан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчийн тухайд үндсэн цалин, үндсэн цалин албан тушаалын цалин гэдэг хоёр бол нэг ойлголт гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлээр тодорхой болж байгаа юм. Засгийн газрын тогтоол нь үндсэн цалинг тогтоохдоо хэмжээг яаж баримталж тооцох вэ гэдгийг л хуульчилж тодорхойлсон байгаа юм. Ийм учраас манай байгууллага Засгийн газраас тогтоосон журмыг баримталсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх Засгийн газрын журмын 4.4-т заасныг ишилсэн. Журмын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй. гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Засгийн газрын тогтоолыг баримталж тэтгэмж тогтоосон нь буруу байна гэж хэлээд байгаа хэрнээ тухайн журмын 4.4-т заасныг үндэслээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Энэ 4.4-т заасан журмын үндэслэл нь цэргийн албан хаагч Боловсролын болон Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж, мөн нэг удаагийн тэтгэмж авах зохицуулалт буюу тухайн цэргийн албан хаагч болон эмнэлгийн, боловсролын тухай хуулиар нийгмийн баталгаа нь хангагдаж байдаг тусгайлсан зохицуулалт юм. Тэгэхээр энэ нь буцалтгүй тусламж бус, тэтгэмжийн талаар заасан зохицуулалт юм. Буцалтгүй тусламжийг тэтгэмжтэй хольж тайлбарлаад би илүү мөнгө авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль бус байна. Тухайлбал, Боловсролын тухай хуульд тодорхой хугацаанд төрд ажилласны дараагаар нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажилласан хугацаагаар дүйцүүлэн авах цэргийн албан хаагч, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн зохицуулалт юм. Иймд манай байгууллагын тусгай албан хаагч нарт хамааралгүй юм. Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7, *******.8-д заасныг үндэслэж байна. Авлигын эсрэг хуулийн *******.7-д ******* газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана., *******.8-д Энэ хуулийн *******.7-д заасан баталгааг ******* газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг ******* газрын албан хаагч өөрөө хийнэ. гэж зааснаар сонгох болохоос биш, илүү олгох тухай зохицуулалт энэ хуульд хуульчлагдаагүй. ******* газрын албан хаагч Д.Ж*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, холбогдох бусад тогтоомжийг зөв хэрэглэж, захиргааны актыг ямар нэгэн хууль зөрчиж гаргаагүй юм. Иймд Д.Ж*******гаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ******* газрын дарга ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй гаргаагүй учраас Д.Ж*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* газрын даргад хандан “...өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаатай холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4 дэх заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож өгнө үү...” гэх хүсэлтийг гаргажээ.

2.******* газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Ж*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийнх нь дагуу төрийн албанаас чөлөөлжээ.

3.Улмаар ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчид албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 68,644, 504 /жаран найман сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчээс Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7, *******.8-д заасны дагуу албан тушаалын цалинтай тэмцэх хэмжээгээр тооцож, Авлиагатай тэмцэх газрын ахлах ажилтны албан тушаалын цалинг Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 дугаар тогтоолд зааснаар 2,687,202*36=96,739,272 төгрөгөөр бодож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоогүй гэж маргажээ.

Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т “******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”,  *******.7-д “******* газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана”, *******.8-д “Энэ хуулийн *******.7-д заасан баталгааг ******* газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг ******* газрын албан хаагч өөрөө хийнэ”, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дэх хэсгийн 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэжээ.

5.Нэхэмжлэгч нь ******* газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий захиргааны актаар түүнд албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68.644.504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

6.Учир нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно”, ******* газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалын 12 дахь хэсгийн 12.1.2-т “Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчид үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн, Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т “******* газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын албан тушаалын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур, нөхцөлийг тодорхойлохдоо Засгийн газраас тогтоосон журмыг баримтална” гэж тус тус  зохицуулжээ.

8.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо түүний өмнө авч байсан цалингийн 3 жилийн дунджаар бодож олгосон нь хуульд нийцжээ.

9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн авахыг хүсч буй Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолоор баталсан 2,687,202 төгрөгийн цалинг тэрээр 2 сарын хугацаанд авч байсан бөгөөд уг цалинг шууд /2,687,202*36=96,739,272/ төгрөгөөр бодож олгох боломжгүй.

10.Учир нь Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.7-д заасан баталгаа нь тусдаа зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд илүү нарийвчилсан буюу Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1-д заасан зохицуулалтуудыг мөрдөх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1.Авлигын эсрэг хуулийн ******* дугаар зүйлийн *******.4-т заасныг баримтлан Д.Ж*******гийн нэхэмжлэлтэй ******* газрын даргад холбогдох ******* газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28094768 /хорин найман сая ерэн дөрвөн мянга долоон зуун жаран найман/ төгрөгөөр дутуу олгосон эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, дээрх зөрүүг олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ