Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо, Ж.Чимэг  

Шүүгдэгч Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбат

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбатын хууль ёсны төлөөлөгч Э.Сайнсанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, Б.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 201710000159 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Говь Сүмбэр аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , хамт Сайншанд сум 2 дугаар баг Энхтайваны 3-16 тоотод оршин суух, Тээврийн дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Батбаярын Мөнхбат /РД: ЕУ00252418/.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6-107 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Бүд овогтой Мижиддоржийн Өсөхбаяр /РД: ЕЮ99060419/,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл …, хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 6-66а тоотод оршин суудаг, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 91 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогтой Балганы Хатанбаатар /РД: ЕЮ98020511/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

Шүүгдэгч Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, өсвөр насны яллагдагч Б.Мөнхбат нар нь бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг 4 дүгээр 60 айлын доод давхарт байрлах хохирогч С.Отгонжаргалын хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлж, 325.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

           

Шүүгдэгч Б.Хатанбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө М.Өсөхбаяр, Б.Мөнхбат нарын хамт  ... анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг хөшиж нээгээд дотогшоо бид 3 хамт орсон. ... эд зүйл болон задгай мөнгө байсныг хулгайлаад гарсан. Бид нарыг хулгайлсан зүйлээ аваад явж байхад цагдаагийн машин хөөсөн, бид нар салж зугтаагаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх 32,34/,

 

Шүүгдэгч М.Өсөхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017.05.13-ны орой … Хатанбаатар, Мөнхбат бид 3 гадуур хэссэн тэгж явж байхдаа хулгай хийхээр болсон юм. Анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг нь Хатанбаатар бид 2 юумаар хөшиж нээгээд дотогшоо орсон, Мөнхбат хүн харж байгаад араас орж ирсэн байсан ... тэндээс гар утас, утасны н‎эгж гэх мэт зүйл хулгайлсан. Бид 3 хулгайлсан зүйлээ аваад урагшаа явж байхад урдаас цагдаагийн машин хөөгөөд бид нар зугтаасан тэгээд л баригдсан гэсэн мэдүүлэг /хх 36, 38/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017.05.13-ны орой Хатанбаатар, Өсөхбаяр бид 3 уулзсан … гадуур явж байгаад Хатанбаатар хэдүүлээ хулгай хийж мөнгөтэй болъё г‎ээд Өсөхбаяр бид 2 зөвшөөрөөд … анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг Хатанбаатар, Өсөхбаяр 2 эвдээд дотогш орсон харин би хүн харж байгаад тэр хоёрыг орсны дараа би араас нь орсон. Тэндээс утасны нэгж, идэх юм болон задгай мөнгө гэх зүйлүүд авсан … гэсэн мэдүүлэг /хх 46, 48/,

 

Хохирогч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай дэлгүүрийн бүргэд хаалгыг эвдээд хулгайч орсон байсан. Дотор байсан зүйлээ бүртгэж үзэхэд 1. Мобикомын нэгж 2500 төгрөгийн нэгж 40 ширхэг нийтдээ 100000 төгрөг, Скайтелийн 15000  төгрөгийн нэгж 4 ширхэг нийдээ 60000 төгрөг, 10000 төгрөгийн нэгж 2 ширхэг нийтдээ 20000 төгрөг, 5 төгрөгийн нэгж 7 ширхэг нийтдээ 35000 төгрөг, 3000 төгрөгийн нэгж 11 ширхэг нийтдээ 33000 төгрөг, 2000 төгрөгийн нэгж 6 ширхэг нийтдээ 12000 төгрөг, 1000 төгрөгийн нэгж 3 ширхэг нийтдээ 3000 төгрөг, нийт 263000 нэгж алга болсон, мөн жижиг Хаан чипс 500 төгрөг 4 ширхэг нийтдээ 2500 төгрөг, ‎элгэн тараг 2500 төгрөг 2 ширхэг нийтдээ 5000 төгрөг, Амтлаг тараг 1 ширхэг 1800 төгрөг, том сникерс шоколад 1700 төгрөг 3 ширхэг 5100 төгрөг, хуучин Нокиа маркийн гар утас алдагдсан байсан 20000 төгрөгөөр үнэлнэ. Ажлын бээлий 500 төгрөг 20 ширхэг 10000 төгрөг, лангуун доор байсан 43,800 төгрөг алга болсон. .. .миний хувьд алдсан бүх зүйлээ буцаагаад авчихсан болохоор гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 13/,

 

”Хөрөнгө эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-17/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 11/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67, 72, 86/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, өсвөр насны яллагдагч Б.Мөнхбат нар нь бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг 4 дүгээр 60 айлын доод давхарт байрлах хохирогч С.Отгонжаргалын хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч эд зүйлс хулгайлан 325.850 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Хатанбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө М.Өсөхбаяр, Б.Мөнхбат нарын хамт  ... анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг хөшиж нээгээд дотогшоо бид 3 хамт орсон. ... эд зүйл болон задгай мөнгө байсныг хулгайлаад гарсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Өсөхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.05.13-ны орой … Хатанбаатар, Мөнхбат бид 3 анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг нь Хатанбаатар бид 2 юумаар хөшиж нээгээд дотогшоо орсон, Мөнхбат хүн харж байгаад араас орж ирсэн байсан ... тэндээс гар утас, утасны н‎эгж гэх мэт зүйл хулгайлсан гэсэн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017.05.13-ны орой Хатанбаатар, Өсөхбаяр бид 3 уулзсан … анагаахын дотуур байрны өөдөөс харсан 5 давхар байрны подвалын дэлгүүрийн хаалгыг Хатанбаатар, Өсөхбаяр 2 эвдээд дотогш орсон харин би хүн харж байгаад тэр хоёрыг орсны дараа би араас нь орсон. Тэндээс утасны нэгж, идэх юм болон задгай мөнгө гэх зүйлүүд авсан … гэсэн мэдүүлэг, хохирогч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай дэлгүүрийн бүргэд хаалгыг эвдээд хулгайч орсон байсан … нийт 263000 нэгж алга болсон, мөн жижиг Хаан чипс 500 төгрөг 4 ширхэг нийтдээ 2500 төгрөг, ‎элгэн тараг 2500 төгрөг 2 ширхэг нийтдээ 5000 төгрөг, Амтлаг тараг 1 ширхэг 1800 төгрөг, том сникерс шоколад 1700 төгрөг 3 ширхэг 5100 төгрөг, хуучин Нокиа маркийн гар утас алдагдсан байсан 20000 төгрөгөөр үнэлнэ. Ажлын бээлий 500 төгрөг 20 ширхэг 10000 төгрөг, лангуун доор байсан 43,800 төгрөг алга болсон … гэсэн мэдүүлэг, Хөрөнгө эстимейт” ХХК-ний эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, ‎эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, өсвар насны шүүгдэгч Б.Мөнхбат нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч С.Отгонжаргал нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлс‎эн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, т‎эдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины маниул төмрийг устгахаар шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 91 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Хатанбаатар, М.Өсөхбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбат нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэр‎‎эг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт Балганы Хатанбаатар, Бүд овогт Мижиддоржийн Өсөхбаяр, Боржигин овогт Батбаярын Мөнхбат нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Өсөхбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбат нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Хатанбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч М.Өсөхбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

         4.  Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Өсөхбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 жил‎ийн хугацаагаар тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн авто машины маниул төмрийг устгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД