Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК,

Хариуцагч: газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нар,

Маргааны төрөл:  Татварын улсын байцаагч нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ч.Б, түүний өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч Б.Б, М.О, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Х*******” ХХК-иас газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдуулан Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “Татварын улсын байцаагч нарын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762,03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876,40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485, 436,66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075, 99 төгрөгийн төлбөрөөс 237,486,709,207,45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684, 520,94 төгрөгийн нөхөн татвар 2,559,218,491,83 төгрөгийн торгууль, 1,474,746,030,02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042,79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 

3. газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын актаар 297,274,072,670.74 төгрөгийн зөрчилд 14,600,131,617.27 төгрөгийн нөхөн татвар, 4,380,039,485.19 төгрөгийн торгууль, 2,690,239,601.56 төгрөгийн алданги, нийт 21,670,410,704.02 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          4.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрөөс 58,496,049,908.71 төгрөгийн зөрчилд ногдох 5,983,315,740.87 төгрөгийн нөхөн татвар, 1,794,994,722.26 төгрөгийн торгууль, 1,176,754,164.90 төгрөгийн алданги, нийт 8,955,064,628.03 төгрөгийн төлбөрийг бууруулж, үлдэх 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийг төлүүлэхээр өөрчилжээ.

          5.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын акт болон маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ногдуулсан төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, алданги, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргажээ.

6.Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагч нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар гэж маргажээ. Үүнд:

1/Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийгдсэн гэрээний үндсэн дээр бусдад түрээслүүлсэн автомашины түрээсийн орлогоо тухай бүр тайлагнасан байтал эдгээр автомашинаар хийгдсэн байх магадлалтай тээвэрлэлтийг манай орлого гэж нотлох баримтын шаардлага хангахгүй тоон мэдээллээр тооцоолол хийж манай компанийн санхүүгийн чадвараас хэт өндөр тоо тавьж татварын төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

2/Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолсон нь Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 6 дугаар зүйлийн 6.1.11-д ... бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг... гэж заасантай үл нийцнэ гэж,

3/Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, болон 5.1.3-д тодорхой, шударга байх зарчмуудыг зөрчсөн гэж,

4/Татварын улсын байцаагчдын шаардсаны дагуу тээвэрлэлттэй холбоотой анхан шатны баримтууд болох нэхэмжлэх, замын хуудас, харилцах дансны хуууд зэргийг тухай бүр гаргаж өгч байсан боловч тооцоо нийлж тулгалт хийгээгүй гэж,

5/Менежментийн үйлчилгээний төлбөрийг БНХАУ-ын Эрээн хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа ХХК-д 2017-2019 оны хоорондын тооцооны дансны өглөгийн дансны үлдэгдлээр буюу шилжүүлээгүй дүнгээр тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

6/Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ажил үйлчилгээ БНХАУ-ын НӨАТ-ын хуулийн дагуу татвар оногдуулсан ажил үйлчилгээ тул дээрх зөрчилд оногдуулсан татварын төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

7/Маргаан бүхий актад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.4 зэрэг зүйлүүдийг баримталсан, мөн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зүйн хувьд ноцтой зөрчлийг үүсгэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нар 58 тэрбум төгрөгийн зөрчилд 7 тэрбум төгрөгийн асуудал тавьдаг. И т л компанитай техникийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. БНХАУ руу нүүрсийг тээвэрлэхэд Засгийн газар руу гаргасан тушаал шийдвэрийн дагуу гаргах ямар ч боломжгүй болсон. Хил дээр бөөн очер дараалал үүссэн. Энэ тээвэрлэлтийг энэ журмын дагуу 3 салгаж явж байгаа. Уртын урт тээвэр буюу уурхайн амнаас БНХАУ-ын Ганц мод хилийн боомт хүртэл тээврийг, богинын тээвэр буюу цагаан хаднаас системтэй тээвэрлэхээр Засгийн газраас чиглэл өгсөн. БНХАУ руу шууд гаргах ёстой байсан нүүрс тээврийг яг тогтоолын дагуу 3 салгаад явж байгаа юм. Энэ тогтоолын дагуу татварын улсын байцаагч нар хилийн дотор салгаж тээвэрлэсэн тээвэр байна гэж тайлбарлаад байгаа юм. Бид нар гурав салгаж тээвэрлэх ямар ч хүсэл байгаагүй. Бид нар шууд БНХАУ руу шууд гаргах ёстой байтал Монгол Улсын хил гаальтай холбоотой очер дарааллаас болоод нүүрсийг салгаж тээвэрлэж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг татварын улсын байцаагч нар буруугаар тайлбарлаад 58 тэрбумын ашиг олсон байна, 7 тэрбум төгрөгийн зөрчлийн асуудал гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 33 тэрбум төгрөгийн менежментийн зардлаар гадаад улсад өр төлбөртэй байгаа. Гэтэл энэ өр төлбөрийг төлж барагдуулаагүй байхад татварын байцаагч нар шууд татвар ногдуулаад байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.2-т тодорхой заасан. Төлсөн тохиолдолд төлбөр ногдуулах яригдахаар байтал, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, нягтлан бодох бүртгэлд тусгах тухай журам-ын 2.1.1-д албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан, эсхүл импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн байх; гэж шаардлага заасан. Гэтэл огт төлөгдөөгүй мөнгөн дээр татвар тавиад ярьж байгаа татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулиа буруу тайлбарлаж хэрэглээд байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж: Нөхөн ногдуулалтын актаар 297 тэрбум төгрөгийн зөрчилд 21 тэрбум төгрөгийн акт тавьсан. Үүнийг маргаан таслах зөвлөлөөс хянан хэлэлцээд 238 тэрбум төгрөгийн зөрчилд 12.7 тэрбум төгрөгийн зөрчлийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү нөхөн ногдуулалтын акт нь Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэртэй хариуцагч тал эс зөвшөөрч, маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн үнийн дүнгээс 12,521,649,042.79 төгрөгийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “Х*******” ХХК-ийн 2017.01.01-2019.12.31-ний өдрийн хоорондох хугацааны татварын ногдол, нөхөн төлөлтийн байдалд шалгалт хийсэн. Шалгалт хийхдээ 2021.01.29-ний өдрийн НА-2121дугаартай нөхөн ногдуулалтын актаар 297 тэрбум төгрөгийн зөрчилд 21.6 тэрбум төгрөгийн акт ногдуулсан. Үүнийг эс зөвшөөрөөд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Маргаан таслах зөвлөлд хандсан. Маргаан таслах зөвлөлөөс гомдлыг хянан хэлэлцээд 13 дугаар тогтоолоор 238 тэрбум төгрөгийн зөрчилд 12,715,346,075.99 төгрөгийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнээс нэхэмжлэгч 1.9 тэрбумын асуудал дээр маргадаггүй, нөхөн ногдуулалтын асуудал дээр 193 сая төгрөгийн асуудал дурдагддаг. Үлдсэн сая нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсан асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэхүү үнийн дүнг багцлаад үзэх юм бол гурван асуудал дээр л маргаж байна гэсэн үг.

2017-2019 онд нүүрс тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан 2,533,197,016.23 төгрөгтэй холбоотой асуудал дээр нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэх нь зөв байна гээд Татварын маргаан таслах зөвлөл үзсэн.  Ингээд 253,319,701.61 төгрөгийн нөхөн татвар, 77.9 сая төгрөгийн торгууль, 5.6 сая төгрөгийн алданги, 317,979, 552.0 төгрөгийн төлбөр ногдуулсан асуудал байдаг. Үүнийг эс зөвшөөрөөд маргаж байна. 2017-2019 оны нүүрс тээврийн үйлчилгээний орлогыг “Х*******” ХХК дутуу тусгасан асуудал байсан уу, үгүй юу гэдэг асуудалд шүүх бүрэлдэхүүн анхаарах шаардлагатай. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар 2017 онд “Х*******” ХХК нь нүүрс тээвэрлэлтээс 10,369,179,222.16 төгрөгийн орлогыг, авто машин түрээслүүлсний орлогоос 863,445,922.00 төгрөгийг олсон. Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нар бодитой нэхэмжлэгч энэ тайлан тооцоогоо гаргаж өгөөд байхад 2017 онд нь нүүрс тээвэрлэлтээс 10,369,179, 222.16 төгрөгийг олсон байхад 28,869,913,598.00  төгрөгийн орлого олсон гээд дүгнэсэн. Энэ орлогыг олоход олсон 27.2 тэрбумын зардлыг хасахаар 1,115,082,629.00 нуун дарагдуулсан байна гээд үзээд байна. Гэтэл энэ дүнг хэрхэн татварын байцаагч нар гаргасан байна вэ гэдэг дээр маргаан яваад байна. Бодит байдал дээр үнийн дүнг тайлагнаад байхад хариуцагч нар 2017 онд 28 тэрбум төгрөгийн орлого олсон гээд ийм асуудал байна.

2018 онд нүүрс тээвэрлэлтээс 19.4 тэрбум төгрөг, авто машин түрээслүүлснээс 6.9 тэрбум төгрөг олсон. 2019 онд нүүрс тээвэрлэлтээс 71 тэрбум, авто машин машин түрээслүүлснээс 869 сая төгрөг тус тус орлогыг олсон. Гэтэл энэхүү орлоготой холбоотой асуудал дээр хариуцагч тал 2018 онд 70 тэрбум төгрөг, 2019 онд 66 тэрбумын орлого олсон байна гэдэг байдлаар асуудалд хандаад байна. Энэ дүн хаанаас гаргаж ирээд байгаа нь бодитой бус. Үүнтэй холбоотойгоор хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа асуудал дээр энэхүү орлогыг дүгнэжээ гэдэг асуудал дурдагдаж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Сангийн сайдын 294 дүгээр журмыг ашигласан уу гэдэг асуудал энэ дээрээс үүдэн гарч ирж байна. Цааш дараагийн маргаанаар тодорхой болоод явна. “Х*******” ХХК нь анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ машины тоо хэдэн машинтай байсан, явцын дунд хэрхэн авто машины тоог нэмэгдүүлсэн бэ гэдгийг тодорхой харах хэрэгтэй. 2015 онд 63 авто машинтай үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 оны 11 дүгээр сард 750 гаруй машиныг импортоор оруулж ирсэн. Энэ машинтай холбоотой өнөөдрийн тооцоолол маргаан үүсээд байгаа юм. 750 машин оруулж ирээд байгууллагын үйл ажиллагаа хийх болсон боловч бодит тооцоолол судалгаа үндэслэлээр оруулж ирсэн бүх машинуудыг бүрэн гүйцэт ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэл дээр дурдсан байгаа эдгээр машинуудаас 160 гаруй машиныг худалдан борлуулсан 200 гаруй авто машиныг “М и л” компанид түрээслүүлсэн. Одоо энэ дээр маргаан үүсээд байгаа юм. Нэхэмжлэгч тал нь өөрийнхөө ашиглах боломжтой автомашиныг ашиглаад оруулж ирсэн авто машинаас 160 авто машиныг зараад 200 авто машиныг түрээсэлсэн. “М и л” компанид 200 гаруй машиныг түрээслүүлж явуулсан машины тээвэрлэсэн нүүрсний тоо хэмжээг гаргаж ирж байгаад “М и л” компанийн тээвэрлэсэн нүүрс нь “Х*******” ХХК-ийн нүүрс юм. Сая дурдаад байгаа 2017 онд 28 тэрбум 2018, 2019 онд 70 тэрбум гээд хийсвэр тоог бий болгож гаргаж ирээд байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр бусад хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ хэлцэл байна гээд дүгнээд байгаа юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн тухай зохицуулалт бөгөөд 56.1-т заасан найман хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ойлголт. Захиргааны шүүхэд гаргаад байгаа акттай холбох юм бол илт хууль бус захиргаа акт гэсэн үг. Хүчин төгөлдөр бус байна гэдгийг иргэний журмаар тогтоох ёстой байдаг. Бодит байдал дээр “М и л” компанитай “Х*******” ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрт тооцож төлсөн үү төлсөн байгаа юм. Хариуцагчийн халдлагаар өөрөө энэ машиныг ашигласан бол 10 дахин их орлого олох ёстой байж, энийг өөрөө ашиглалгүйгээр бусдад түрээслүүлснээр бага орлого олоод байна, энэ өөрөө халхавчилж байна гэсэн тайлбар хэлээд байгаа юм. Бодит байдал дээр нэхэмжлэгч компани нь 700 гаруй тээврийн хэрэгслийг бүгдийг нь ашиглах, нүүрс тээвэрлэх боломжтой байсан уу гэдгийг хариуцагч судалгаа шинжилгээгээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлсэнгүй. Энэ компанид ашиг байлаа гээд ашиглаж чадахгүй бол тэр машинууд эдийн засгийн эргэлтэд оролгүйгээр сул зогсолт үүсэх ийм нөхцөл байдалтай. Үүний улмаас энэ нөхцөл байдлаас гарахын тулд энэ компани машинуудаа бага ч гэсэн өртгөөр түрээслээд түрээсийн үйл ажиллагаанаасаа орлого олоод ажил явуулах нь аливаа байдлаар  хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл хариуцагч тал халхавчилж гэрээ байгуулсан, орлогоо нуун дарагдуулсан гэдэг байдлаар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсэгт дурдагдсан 2017-2019 оны нүүрс тээврийн орлогыг дутуу тусгасан гэх зөрчилтэй холбоотой холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёрт, Татварын улсын байцаагч нар нь 2017 онд 1.6 тэрбум орлогыг илүү, 2018 онд 29.8 тэрбум, 2019 онд 30 тэрбум төгрөг жилийн доторх орлогыг дутуу тайлагнасан гэдэг үндэслэлээр нийт 58,39,516,667.88 төгрөг дээр хариуцлага ногдуулсан байгаа юм. Энэхүү зөрчилтэй холбоотой асуудал зөрчлийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүйтэй холбоотой асуудал байгаа юм. Энэ тооцооллыг хариуцагч тал гаргаж ирэхдээ мөн бодит бус байдалд яаж гаргаж ирээд байгаа нь тодорхойгүй байгаад байгаа юм. Маргаан таслах зөвлөл дээр хариуцагчийн тайлбарлаж байсан тайлбар, өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талын тайлбарлаж байсан тайлбар зэргээс саяны түрээсээр явуулсан авто машины тээвэрлэсэн нүүрсний хэмжээтэй холбоотойгоор танайх зөрчил байна, хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлттэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу тайлагнасанд хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2017.11.29-ний өдрийн 320 дугаар “Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээ” гэх тогтоол гарсан.

Тогтоолын нэг дэх заалтаар нүүрсний тээвэрлэлтээр үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай гээд үүн дээр нүүрс тээвэрлэлтийг хилээр боомтоор нэвтрүүлэхээр нүүрсний тээврийг Таван толгой ордноос Цагаан хадны хяналтын бүс хүртэл, Цагаан хадны хяналтын бүсээс гашуун сухайтын боомт хүртэл зохион байгуулах тухай асуудал яригдаж байгаа юм. Монгол Улсын хилээр нүүрс нэвтрүүлэхтэй холбоотой асуудал уг нь бол “Х*******” ХХК нь И******* ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулаад Таван толгой нүүрсний уурхайгаас худалдан авсан нүүрсийг нь БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэх л зориулалттай, гэтэл нүүрс хил гаалиар нэвтрүүлэх чадвар нь манай улсын хилээр нэвтрүүлэхээс шалтгаалаад ачиж гарсан бүх нүүрсийг хилээр цааш нэвтрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа манай компани болон тээвэрлүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа “И******* т”  компаниас үл хамаарах шалтгаанаас хилийн гацалт, зогсолт үүсээд байгаа юм.

Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд Таван толгойн уурхайгаас ачсан нүүрсийг Монгол Улсын хилийн наана буюу Цагаан хадны уурхайд буулгадаг асуудал бий болоод байгаа юм. Үүнийг татварын улсын байцаагч нар хилийн дотор салгаж хийсэн тээвэр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу заавал татвар төлөх ёстой, татварт төлөх үнийн дүн 58 тэрбум төгрөг байна гэж тайлбарлаад байгаа юм. Бодит байдал дээр энэ нөхцөл байдлыг бүрэн шалгасан шалгалтын хүрээнд хуульд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулсан бол нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас 58 тэрбум төгрөгт холбогдуулан зөрчилд нөхөн ногдуулалтын акт гаргаж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байх тул тус хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай.

Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 4 дэх хэсэгт татварын улсын байцаагч нар оршин суугч бус этгээдээс 2017-2018 онд худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэдэг асуудал тавьсан байгаа юм. Анх 77.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11.5 тэрбум төгрөгийн хариуцлага ногдуулсныг Маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр 44.1 тэрбум төгрөгтэй хэсгийг хэрэгсэхгүй болгоод 33,769,279,735.39 төгрөгт хариуцлага ногдуулсан нь зөв байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Оршин суугч бус этгээдээс худалдан авсан менежментийн үйлчилгээний гэрээнд худалдан авсан төлбөрт 33 сая төгрөг төлсөн байна гэдэг асуудлаар акт тавьсан байдаг. Гэтэл маргаан таслах зөвлөлийн тогтоол дээр энэ төлбөртэй холбоотой асуудлыг шилжүүлсэн гэдэг үгийг хаалтад авсан байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэ мөнгө нь бодитойгоор төлөвлөгдөж байж, суутгалын асуудал яригддаг. Гэтэл энэ 33 сая төгрөгтэй холбоотой асуудал бодитой оршин суугч бус этгээдэд төлөгдөөгүй байна гэдгийг хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээр гарсан. Өөрөөр хэлбэл, 33 сая төгрөгийн өглөгтэй байхад төлөөгүй зөрчил гарсан байна, энэ дээр нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэнэ, татвар төлүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь буруу байна. Ядаж энэ мөнгө бодитой төлөгдчихөөд бид нар суутгагчийн үүргээ биелүүлээгүй мөнгийг аваагүй байх юм бол энэ дээр асуудал ярих ёстой. Гэтэл энэ мөнгө өглөгөөр бүртгэлтэй байна гэдгийг аудитын дүгнэлтээр тодорхой тогтоогдоод байхад энэ дээр хариуцлага ногдуулж байгаа нь буруу гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жишиг үнийн аргыг зөв хэрэглэсэн гэдгээ хамгаалж нотолж чадсангүй. Татварын байцаагч нар өөрсдийн оюун дүгнэлтээр халхавчилсан гэрээ гээд байгааг ямар эрх хэмжээн дээр ийм дүгнэлт хийгээд байгаад хууль зүйн үндэслэлийг хангалттай нотолж чадсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор бусдад автомашин түрээслэхийг хориглосон заалт байхгүй. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөхийг зааж хуульчилсан. Хууль дээдлэх зарчмыг татварын байгууллага баримталж ажиллах ёстой. Гаргаад байгаа акт нь Монгол Улсад С зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг бусдад түрээслэхийг хориглосон акт гаргаад байгаа юм. Бусдад түрээслэхийг хориглосон замын төлбөр, боомтын бүртгэл, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжоор тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээр явдаг. Тухайн тээврийг машин түрээслүүлсэн компани нь өөрөө хийсэн гээд хийсвэрээр дүгнээд байвал тээврийн хэрэгслийг түрээсэлж байгааг шууд хориглож байгаатай адилхан болоод байна. Татварын байгууллага нь өөрт байхгүй эрх хэмжээг эдлээд хуульд байхгүй татварыг бусдад хийсвэрээр ногдуулж, үндсэндээ эрх зүйн үр дагавар нь ингэж буугаад байгаа юм.

Татварын байгууллага нь хэрвээ ингэж үзэж байгаа бол үүнийг хөдөлгөөнгүй нотолсон байх ёстой. Үндсэн гэрээ хэлцэл хэний хооронд байгуулагдаад ямар орлого олоод байгаа юм, ийм хэлцлийг ингэж халхавчлаад байгааг тогтоох ёстой байтал дүн харж байгаад энэ байгууллага төлөх боломжтой байсан байна, татвараас зугтаасан байна гэж дүгнэвэл татвар төлөгчийн хувьд эрх зүйн байдлаа хамгаалах хууль тогтоомжийн эрх зүйн таатай байдлыг эдлэх зарчим үндсэндээ үгүйсгэгдэж байгаа юм. Татвар төлөгчид ашиггүй байдлаар хуулийг хэрэглэх нөхцөл байдал бүрдэх гээд байна. Жишиг үнэ хэрэглээд байгаа гээд байгаа өөрсдийн тооцооллыг өөрсдөө нотолж чадахгүй байгаа юм. Журмын болоод хуулийн зохицуулалт байхгүй байхад татварын байгууллага хууль журмыг өөрсдөө тааруулж, хууль журамд байхгүй аргаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм. Татварын байгууллагын энэ юм аа залруулаад татвар тавиараа гэдэг байдлаар битгий хандаарай. Татварын байгууллага  хууль журмын дагуу ажиллах ёстой. Суутган төлөх үүргээ бүртгүүлээгүй гэдэг дээр төлөгдөөгүй байгаа 33 тэрбумыг төлөх ёстой гээд хүлээн зөвшөөрөөд байгаа зүйл биш. Татварын маргаан таслах зөвлөл 44 тэрбумаас хасахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хийгдсэн ажил үйлчилгээ учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчлэхгүй гээд хассан. Үлдсэн 33 тэрбум төгрөгийн асуудал адил.  Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна Хятад улсын хуулийн этгээдэд ажил үйлчилгээ үзүүлэхээр байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-д заасан энэ заалтын хүрээнд хамрахгүй байгаа юм. Яагаад гэвэл менежментийн үйлчилгээнд албан татвар ногдуулах энэ хууль үйлчилнэ гэдэг энэ заалтын хүрээнд хамрахгүй байгаа. Хятад улсын хуулийн этгээдэд гадаа хоорондоо төлбөр тооцоо хийгдэхээр зүйл ба Монгол улсад борлуулсан бараа ажил үйлчилгээнд орохгүй, Үүнийг заавал Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд хамааруулж татвар тавиад байгаатай бид нар санал нийлэхгүй.  Татварын ерөнхий хуулийн 29.1.5-д шилжүүлсэн орлогод нөхөн төлүүлэхэд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Ерөнхий зүйл заалтыг ярьсаар байгаад дууслаа. Татвараас зайлсхийсэн татвар төлөгчийн тухайд яригдаж байгаа. Ямар нэгэн байдлаар нуун дарагдуулаагүй. Бүтнээр тайлагнаад өглөг үүсгээд орхисон байгаа. Суутган төлөгчийн гэж үзэж байгаад Зөрчлийн хуулийг барих ямар ч үндэслэлгүй байгаад байгаа юм. Нөхөн алданги, торгууль тавиад яваад байдаг. Шилжүүлсэн орлого дээр суутган төлсөн ойлголт байхгүй байгаад байна. Хууль зөрчсөн хариуцагчийн ажиллагаа байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7.Хариуцагч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө орлого зарлагаа хэрхэн тооцоолсон яагаад авто машины түрээсийн гэрээг халхавч гэрээ хийсэн гэж үзсэн гэдгийг слайдаар тооцооллоо гаргаж ирж байгаад яриад явна. Нэхэмжлэгч компани нь Таван толгой нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Гашуун сухайт боомт чиглэл хүртэл улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. Бид нар 2017-2019 оны тус компанийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн. Тус компанийн татварын хяналт шалгалтыг хийх явцад нийт 4.7 сая тонн нүүрс буюу уурхайн амнаас Цагаан хад, Цагаан хаднаас Гашуун сухайт боомт хүртэл 2017-2019 оны хооронд тээвэрлэсэн. Нийт Эрдэнэс таван толгойгоос тээвэрлэсэн нүүрсний тоон хэмжээг гаргаж, хилийн гадна ба дотно тээвэрлэсэн нүүрсийг татвар төлөгчтэй тулгаад тооцооллын хувьд нийт тээвэрлэсэн нүүрсний тоон хэмжээтэй татвар төлөгч маргаагүй байгаа. Гол маргаж байгаа шалтгаан нь 4.7 сая тонн нүүрсийг тээвэрлэхдээ “И т л” компанитай нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх, “М и л” компанитай ачааны авто машин түрээсийн гэрээ гэсэн хоёр гэрээ хийж орлогоо тайлагнасан байгаа. “И т л” компанитай нийт 2.3 сая тонн нүүрс тээвэрлээд 100 тэрбум төгрөгийн орлого, “М и л” компанитай 2.4 сая тонн нүүрсийг тээвэрлээд 7.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор тайлагнасан. Яг ижил хэмжээнд ижил нүүрс тээврийг тээвэрлээд нэг нүүрсний борлуулалтын орлого нь 100 тэрбум төгрөг, нөгөө нь 7.5 тэрбум төгрөг байгааг харахад гэрээ нь халхавчилсан гэрээ байна гэж үзэж, тооцооллыг хийсэн байгаа. Яг нэг ижил километр зайнд нүүрс тээвэрлэдэг байхад яагаад орлогын тоо зөрүүтэй байгаа нь хяналт шалгалтын явцад анхаарал татсан. “И т л” компанитай хийсэн гэрээгээр 2017 онд 1 тонн нүүрсийг 149 юаниар буюу монгол төгрөгөөр 53.000 төгрөг. Гэтэл “М и л” компанитай хийсэн 1 тонн нүүрс 3 доллар буюу монгол мөнгөөр 7300 төгрөг, ингээд харахаар энэ хоёрын хооронд 45 000 төгрөгөөр буюу татвар төлөгч энэ хэмжээгээр алдагдалтай гаргасан байгаа юм. 2018, 2019 онуудад мөн уртын тээвэр буюу 1 тонн нүүрсийг “И т л” компанитай 106 юаниар, “М и л” компанитай хийсэн гэрээгээр 2 доллар байгаа юм. Ингээд үзэхээр зөрүү 34.000 төгрөг байгаа юм. Нүүрс тээврийн үйлчилгээ хийсэн Э*******той тооцоо хийсэн акт, замын хуудасны задаргаа, гаалийн мэдүүлгийн баримтаар нэхэмжлэгч компани нь 4.7 сая тонн нүүрс тээвэрлэсэн тээврийн үйлчилгээ үзүүлсэн гэдэг нь тогтоогдож байна. Түрээсийн орлогын гэрээ л байгаа болохоос биш яаж хийсэн нь нотлогдохгүй байгаа юм. “М и л” компаниас анх  2017 онд 150 авто машин зээлээр авсан ба нэхэмжлэгч компани бүртгэлдээ нийт 36 тэрбум төгрөгийг өглөгөөр бүртгэсэн байгаа юм. Авто машин худалдаж авсан газартаа зах зээлийн үнэ ханшаас бодитой бус гэрээгээр борлуулалтын үйл ажиллагааны орлого олсон байгаа юм. Татвар төлөгч тайлбарлахдаа бид нар нэгэнт ийм машин оруулаад ирсэн сул зогсож байхаар алдагдалтай ч болов бид нар машинаа түрээсэлж байя гэж ярьж  байгаа юм. Нэгэнт л аж ахуй нэгж бизнесийн зорилгодоо нийцэх үү үгүй юу гэдэгт бид нарын хувьд анхаарал татсан. Нийт 4.7 сая тонн нүүрсийг тээвэрлэсэн байна. “И т л” компанитай хийсэн түрээсийн гэрээ бодитой гэж үзсэн учраас борлуулалтын орлого дээр жишиг үнийн аргыг хэрэглээгүй гэж байгаа юм. Татварын ерөнхий хуульд татварын ноогдлыг тодорхойлох боломжгүй бол жишиг үнийн аргыг хэрэглэнэ гэж заасан. Гэтэл тухайн компани нийт 4.7 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Бодит гэрээ байгаа бөгөөд тэрүүгээр орлогоо тооцсон “И т л” компанитай хийсэн гэрээний он оных нь дундаж үнээр “М и л” компанитай хийсэн гэрээгээр халхавч гэрээ гэж тооцож зөрүү үүсээд байгаа 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг тооцож гаргасан байгаа юм.

“И т л” компанитай 2017 онд уртын уртын тээвэрлэлттэй байсан. Орлогыг тодорхойлох боломжгүй бол жишиг үнийн аргыг хэрэглэнэ гээд бид нарт яг бодитой гэрээ байгаа учраас тооцоо нийлсэн акттай гаргаад явсан байгаа юм.  “М и л” компанитай хийсэн гэрээг халхавч гэрээ, “И т л” компанитай хийсэн гэрээг бодит гэрээ гэж үзэж байгаа учраас борлуулалтын орлогоо нэмж тооцсон. Нягтлан бодох бүртгэлийн уялдах зарчмын дагуу зардлаа нэмж мэдүүлэх боломж байна, зардлаа нэмж мэдүүлээ гэсэн. Гэтэл татвар төлөгч зардлаа нэмж мэдүүлэх юм бол орлогоо хүлээн зөвшөөрсөнтэй адил болно гээд үүнийг татвар төлөгчийн ярилцлага дээр ч дурдаад өгсөн байгаа юм. Тийм учраас бид зардлын баримт гаргаж өгөхгүй гэсэн. Татварын улсын байцаагч нар орлогыг тооцож үзсэн юм чинь тухайн компанийн зардлыг бас тооцож үзэх ёстой гэж ирүүлсэн үүднээс зардлыг тооцоог хийлгүүлсэн. Зардлын тооцоог яаж илрүүлсэн бэ гэхээр зардлыг тооцоог шууд тодорхойлон гаргах боломжгүй байсан. Тухайн татвар төлөгчийн хувьд нийт 4.7 сая тонн нүүрсийг тээвэрлээд тээвэрлэхэд гарах бүх цалин Эрдэс Монголтой хийсэн нийт 4.7 тонн нүүрсийг тээвэрлээд тээвэрлэхэд гарах бүх цалин, Эрдэс монголтой хийсэн замын хураамж, шатахуун зардлыг тусгаад өгсөн байсан. Орлогыг тооцоод ирэхээр зөрүү маш өндөр гарсан учраас зардал дутуу байна гээд өмнөх маргааны шийдвэр дээр цалин хөлсний татвар төлөгчийн хувьд хангалттай хэмжээгээр зардлыг тооцож өгсөн, энэ зардлаа яаж тооцсон гэхээр жишиг үнийн аргыг хэрэглэсэн. 2017-2019 онуудын мэдээллийн жагсаалтыг манай татварын албанд гэрээний үнээр тооцох уу, жишиг үнээр тооцох гэдгийг татварын албанд бүх мэдээллийг ирүүлдэг. Манайд Эрдэс баялгийн Татварын хэлтэст АМНОТ-ын төлбөртэй холбоотой гэрээ баримтууд бүгд ирдэг. Бид нар сүүлд материал өгөхдөө энэ хэлтсээс техник туслалцааны зөвлөмж гэдэг утгаар мэдээллийг авсан юм. Авсан мэдээллээс ашигласан ашигласан тоо хэмжээ энэ байна гэдэг байдлаар баримт материалтай хавсаргасан байгаа юм. Ингээд татвар төлөгчийн зардлыг тооцоод зөрүү дүнгээр татварыг ноогдуулсан байгаа юм. Гол орлогод тооцож байгаа зарчим энэ. Нийт борлуулалтын орлогоо 217 тэрбум гэж үзээд тэр дүнгээсээ Монгол Улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолоо бариад хилийн дотно гадна гэсэн бидний слайд дээр үзүүлсэн хоёр дахь дээр хилийн дотно гадна гээд бүх тооцоолол байгаа юм. Дотор үзүүлж байгаа орлого дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг ноогдуулж өгсөн байгаа юм.

Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор хилийн дотно гадна гэдгийг 2017 оны 12 сараас хойш борлуулалт гэж тогтоосон байгаа юм.

1 тонн нүүрс тээвэрлэхэд гарах зардлыг тооцож, мөн цалин гэдгийг нэмж тооцож өгсөн байгаа юм. Процессын ажиллагааны маргаан дээр унасан байгаа боловч бид нар татварт ноогдох орлогоос цалингийн тооцсон зардлаараа хасаж өгсөн байгаа юм. Оршин суугч бусын менежментийн үйлчилгээнд зардлаар хүлээн зөвшөөрсөн дүн дээр хариуцлага тооцож өгсөн.

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр шилжүүлсэн орлогод оршин суугчийн татварт суутгана гэж байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр шилжүүлсэн эсэхээс үл хамаараад зардлаараа хүлээн зөвшөөрдөг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т тус тус зааснаар нэгэнтээ нэхэмжлэгч компани ажил үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд үзүүлсэн гэдгээ яаж нотолж байна гэхээр зардлаар хүлээн зөвшөөрсөн. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр зардал нь суутгагдсан татварыг зардлаар хүлээн зөвшөөрнө гээд энэ компани зардлаа хүлээн зөвшөөрөөд 33 тэрбум төгрөгөөс 22 тэрбум төгрөгийг төлсөн үлдсэн дүнг өглөг байсан гээд гэтэл нийт дүнгээр зардлаа хүлээн зөвшөөрсөн учраас 33 тэрбумд бид хариуцлага оногдуулсан байгаа юм” гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хил дээр үүссэн очер дарааллыг багасгах зорилготойгоор Засгийн газраас тогтоол гарсан нь үнэн. Гэхдээ хилийн доторх тээвэрлэлтийг салгаад тээвэрлэсэн. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу татвар ноогдоно. Энэ кэйс бол гаргаагүй биш гарч байгаа, хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд татвар ноогдоно гэдгийг Монгол Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлээд гарсан кэйс байгаа юм. Иймд үүн дээр маргах нь илүүц юм гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017-2019 оны хооронд Татварын улсын байцаагч нар нь “Х*******” ХХК-ийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, үндсэндээ 3 зөрчлийг илрүүлсэн. Гурван зөрчлийн 2 нь  нэг зөрчил байгаа юм. Нийтдээ 4.7 сая тонн тээвэрлэсэн нүүрс дээр маргаан байхгүй. Гол нь түрээсийн гэрээ, авто машины нүүрс тээвэрлэлтийн гэрээ дээр нийт 4.7 сая тонн нүүрсийг гаргасан байгаа юм. Энэ нь гаалийн мэдүүлгээр батлагдаж байгаа юм. “Х*******” ХХК нь өөрөө тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компани байгаа юм. Үлдэгдэл 2.4 тонн нүүрсийг яасан бэ гэхээр бүртгэл санхүүгийн баримтуудыг харахаар нүүрсээ Эрдэнэс Монголоос аваад замын хураамж, гаргасан нь  гаалийн мэдээгээр батлагдаж байгаа юм. Энэ нь тээврийн гэрээ байгаа нь нотлогдож байгаа юм. 7.5 тэрбум төгрөгийн орлого татвараас нуусан гэдэг нь дээрх баримтаар тогтоогдож байна. Замын хуудас нэхэмжлэх, тээврийн үйлчилгээний гэрээ хийсэн гэдэг нь нотлогдож байгаа юм. “И т л” компанитай тээврийн үйлчилгээний гэрээг хийсэн гэдэг нь баримтаар нотлогдож байгаа юм. Автомашин түрээсэлсэн гэдэг он ондоо өөр өөр байгаад байдаг. Авто машины түрээсийн гэрээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Оршин суугч бус этгээдээс худалдан авах бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэдэгт зөрчил байгаа юм. Хилийн гадна тээвэрлэх хамрах хүрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа үйлчилгээг борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулна. Хилийн гадна хийгдсэн тээвэр завсар үйлчилгээнд ногдуулахгүй, Засгийн газрын тогтоолоос үл хамаараад Монгол улсын нутаг дэвсгэр дээр тээвэр хийгдэж байгаа бол нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулна гэж үзнэ. Суутган төлөгч гэдэг дээр мөнгө шилжсэнээс үл хамаараад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасны дагуу мөнгөний урсгалаас гадна бараа ажил үйлчилгээг экспортод гаргасан байхыг шаарддаг заалт юм. Ажил үйлчилгээгээ хүлээгээд авсан, Монгол улсын нутаг дэвсгэрт орлого олоод байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын актаар 297,274,072,670.74 төгрөгийн зөрчилд 14,600,131,617.27 төгрөгийн нөхөн татвар, 4,380,039,485.19 төгрөгийн торгууль, 2,690,239,601.56 төгрөгийн алданги, нийт 21,670,410,704.02 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          Нэхэмжлэгчээс тус маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрөөс 58,496,049,908.71 төгрөгийн зөрчилд ногдох 5,983,315,740.87 төгрөгийн нөхөн татвар, 1,794,994,722.26 төгрөгийн торгууль, 1,176,754,164.90 төгрөгийн алданги, нийт 8,955,064,628.03 төгрөгийн төлбөрийг бууруулж, үлдэх 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсөн байна.

          Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын акт болон маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ногдуулсан төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, алданги, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар маргажээ.

          Хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч буй хэдий ч холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

          Мөн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг 6 төрлийн зөрчил гаргасан талаар дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас актын 1,2,4 дэх хэсэгт хамаарах зөрчилтэй холбогдуулж тухайлан шүүх хуралдаанд маргаж, мэтгэлцсэн тул дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Тодруулбал: Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актын 3 дахь хэсэгт хамаарах нүүрс тээврийн экспортын орлогын, 6 дэх хэсэгт хамаарах автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын талаарх зөрчлүүдэд хамаарах төлбөрүүдийг бүхэлд нь хүчингүй болгосон, 5 дахь хэсэгт хамаарах цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогын зарим хэсгийг хүчингүй болгосон, үлдэх төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй гэсэн тул дээрх зөрчлүүдэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

          1.Нүүрс тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан гэх зөрчлийн тухайд:

          1.1.Татварын улсын байцаагчид “Х*******” ХХК-ийн 2017-2019 онд нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан 2,533,197,016.25 төгрөгийн зөрчилд 253,319,701.61 төгрөгийн нөхөн татвар, 75,995,910.49 төгрөгийн торгууль, 50,663,940.31 төгрөгийн алданги, нийт 379,979,552.41 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 16 дугаар зүйлийн 16.2-т “энэ хуулийн 8.1.1-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэжээ.

1.2.Нэхэмжлэгчээс уурхайн амнаас Цагаан хад хүртэлх уртын тээвэр буюу хилийн дотор салгаж хийсэн нүүрсний тээвэрт 2017 онд 7,364.95, 2018 онд 970,425.18, 2019 онд 1,073,610.15 нийт 2,051,400.28 тн, Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл богинын тээвэр буюу хил дамнуулж хийсэн нүүрсний тээвэрт 2017 онд 742,036.55, 2018 онд 1,075,510.25, 2019 онд 919,987.13 нийт 2,737,533.93 тн нүүрс тус тус тээвэрлэсэн болох нь хяналт шалгалтын явцад хөндлөнгийн баримтаар бэхжүүлж авсан “Э*******” ХХК-тай тооцоо нийлсэн замын хуудас, татвар төлөгчөөс ирүүлсэн “Инсе т энд л л” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нийлбэр дүнгээр 4,788,934.21 тн нүүрсний замын хураамж төлсөнтэй маргадаггүй.

1.3.Харин нэхэмжлэгчээс 2,483,303.03 тн нүүрсний замын хураамжийг төлсөн хэдий ч уг нүүрсийг тээвэрлээгүй, С зөвшөөрөл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй тул төлсөн гэжээ.

1.4.Нэхэмжлэгч нь Монгол улсад оршин суугч бус “M day e l”  компанитай ачааны автомашины түрээсийн гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдэд түрээсийн төлбөрийг  2017 онд 3 ам.доллар, 2019 онд уурхайн Ганц мод боомт хүртэл 3 ам.доллар/тонн, уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс хүртэл 2 ам.доллар/тонн, Цагаан хадаас Ганц мод боомт хүртэл 1 ам.доллар/тонн гэж тус тус заажээ.

1.5.Дээрх гэрээг татвар ногдох орлогыг бууруулах зорилготой, халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж үзсэн хариуцагч нарын дүгнэлт хуульд нийцжээ.

1.6.Учир нь “M day e l” компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн гадна нүүрс тээвэрлэх талаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй, аливаа төрлийн татвар, хураамж, шимтгэл огт төлж байгаагүй байна.

1.7.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсны тухайд хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар ногдох орлогыг тайлагнах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь мөн тухайн хуулийн этгээдтэй хамтран ажиллаж байснаа нотлох үүрэгтэй.

          1.8.Гэтэл дээрх түрээсэлсэн гэх тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч нь тухайн хуулийн этгээдээс 2017 онд худалдан авсан, “M day e l” компани тухайн нүүрсийг тээвэрлэсэн гэх боловч нотлох баримтгүй, бүртгэлгүй байх тул 2,483,303.03 тн нүүрсний тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэж үзсэн хариуцагч нарын дүгнэлт хуульд нийцжээ.

Татварын ерөнхий хуулийн /2008/ оны 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл дутуу хөтөлсөн тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.2-т “жишиг үнийн арга”, 48.5-д “татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ”, 48.6-д “татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.

1.9.Мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын алба татварын ногдлыг жишгээр тодорхойлохдоо өөрт байгаа болон гуравдагч этгээдийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг жишгээр тодорхойлох үеийн татвар төлөгчийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл холбогдох баримтыг Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэнэ”, 2.2-т “Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлоход татварын алба дараах эх үүсвэрийг ашиглана” гээд, 2.2.2-т “Татварын албанд байгаа тухайн татвар төлөгчтэй харилцан хамааралгүй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааны орлого, зарлагын болон бодит тооцоо”-г гэж журамлажээ.

1.10.Дээрхээс дүгнэвэл татвар төлөгч нь бодит бус үнэ хэрэглэсэн, тайлагнасан тохиолдолд жишиг үнийн аргыг хэрэглэхээр байх бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн “Инсе т энд л л” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй адилтгаж татвар ногдох орлогыг тооцоолсныг буруутгах үндэслэлгүй байна.

1.11.Учир нь тухайн 4,788,934.21 тн нүүрсийг ижил нөхцөлд, ижил зайд тээвэрлэсэн, уг тээврийг бүхэлд нь нэхэмжлэгчийг дангаар тээвэрлэсэн гэж үзсэн тул жишиг үнийн аргыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглээгүйд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй.

1.12.Нөгөөтэйгүүр хариуцагч нараас жишиг үнийн аргыг хэрэглээгүй нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан 2017-2019 онд нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг дутуу тусгасан гэх 2,533,197,016.25 төгрөгийн зөрчилд 253,319,701.61 төгрөгийн нөхөн татвар, 75,995,910.49 төгрөгийн торгууль, 50,663,940.31 төгрөгийн алданги, нийт 379,979,552.41 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 2.Хилийн доторх нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан гэх зөрчлийн тухайд:

          2.1.Татварын улсын байцаагчид 2017-2019 онд хилийн доторх нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан гэх 58,039,516,667.88 төгрөгийн зөрчилд 4,857,436,845.79 төгрөгийн нөхөн татвар, 1,457,231,053.74 төгрөгийн торгууль, 916,480,963.85 төгрөгийн алданги, нийт 7,231,148,863.38 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

2.2.Нэхэмжлэгч нь “Инсе т энд л л” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, гэрээнд Эрдэнэс таван толгой уурхайгаас Ганц мод боомт хүртэл 1 тонн нүүрсийг 150 юань, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр Эрдэнэс таван толгой уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын талбай хүртэл 115 юань, Цагаан хад гаалийн хяналтын талбайгаас Ганц мод боомт хүртэл 85 юань байхаар тээвэрлэлтийн үйлчилгээний хөлсийг тусгажээ.

2.3.Уг гэрээнүүдийн дагуу 2017 онд уртын урт тээвэр буюу уурхайгаас Ганц мод боомт хүртэл 169,068.10 тн, 2018 онд урт буюу уурхайгаас Цагаан хад боомт хүртэл 98,854.29 тн, богино буюу Цагаан хад боомтоос Ганц мод боомт хүртэл 279,377.67 тн, 2019 онд урт буюу уурхайгаас Цагаан хад боомт хүртэл 987,512 тн, богино буюу Цагаан хад боомтоос Ганц мод боомт хүртэл 771,818.25 тн нүүрс тус тус тээвэрлэсэн байна.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна” гээд 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”, 12.4-д “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй гэж тус тус заажээ.

2.4. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар “Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталжээ.

            2.5. Нэхэмжлэгчээс салгаж тээвэрлэхийг бид хүсээгүй, Засгийн газрын зохион байгуулалттай холбоотой аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй гэж маргасан.

          2.6.Дээрх Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоол нь улсын хилээр нэвтэрч буй ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой байх бөгөөд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нэгэн адил үйлчлэхээр байна.

          2.7.Дээрхээс дүгнэвэл Монгол Улсын хилийн доторх салгаж хийсэн тээвэрлэлтэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан 0 хувь хэрэглэгдэхээргүй байх тул нэхэмжлэгчийг тухайн онуудад хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар ногдох орлогыг дутуу тусгасан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

          2.8.Нөгөөтэйгүүр 1 дэх зөрчилд дурдсанчлан тухайн 4,788,934.21 тн нүүрсийг бүхэлд нь нэхэмжлэгчийг дангаар тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түрээсийн гэрээний зөрүүг мөн зөрчилд тооцсон нь үндэслэлтэй.

2.9.Өөрөөр хэлбэл дунджаар 1тн нүүрсийг 46,004.95 төгрөгөөр тээвэрлэж орлого олдог байсан бол түрээсийн гэрээ хийснээр 1 тн нүүрснээс 4,678.91 төгрөгийн түрээсийн орлого олсон буюу орлогоо 10 дахин бууруулсан гэх зөрчил мөн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан 2017-2019 онд хилийн доторх нүүрсний тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан гэх 58,039,516,667.88 төгрөгийн зөрчилд 4,857,436,845.79 төгрөгийн нөхөн татвар, 1,457,231,053.74 төгрөгийн торгууль, 916,480,963.85 төгрөгийн алданги, нийт 7,231,148,863.38 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

 3.1.Татварын улсын байцаагчид оршин суугч бус этгээдээс 2017-2019 онд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй нийт 77,926,110,353.22 төгрөгийн зөрчилд 7,793,611,035.32 төгрөгийн нөхөн татвар нийт 11,535,545,219.65 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

          3.2.Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор дээрх зөрчлөөс “Ү *******” ХХК-иас 2017-2019 онуудад худалдан авсан нийт 28,307,483,236.74 төгрөгийн засвар үйлчилгээний, “Д*******” ХХК-иас шатахуун худалдан авсан 2017-2019 онуудад худалдан авсан нийт 15,859,347,381.09 төгрөгийн шатахууны төлбөрт хамаарах зөрчлүүдийг хэрэгсэхгүй болгожээ.

          3.3.Харин “Эрээн хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-иас 2017 онд 2,599,799,811.65 төг, 2018 онд 6,669,980,583.58 төг, 2019 онд 24,499,499,340.16 төг, нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.38 төгрөгийн алданги, нийт 4,910,520,626.98 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж заасан.

          3.4.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн “Эрээн хотын олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа” ХХК-иас 2017-2019 онуудад хамаарах нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөр нь татвар ногдох орлого мөн боловч тухайн төлбөрийг төлөөгүй байхад зөрчилд тооцсон нь хуульд нийцэхгүй байна.

          3.5.Учир нь дээрх төлбөрийг хариуцагч нар болон маргаан таслах зөвлөлийн тогтоолд шилжүүлсэн буюу төлөгдсөн талаар дүгнэсэн хэдий ч баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгчээс аудитын тайлангуудад өглөгөөр тайлагнасан байна.

          3.6.Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг бөгөөд зөрчлийг хөтөлбөргүй нотлох үүрэгтэй.

          3.7.Гэтэл тухайн тохиолдолд өглөгөөр бүртгэсэн байхад татвар ногдох орлогыг ногдуулаагүй, төлөөгүй үндэслэлээр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй.

          3.8.Зүй нь тухайн менежментийн үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэн, ингэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг суутгаагүй, тайлагнаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр байжээ.

          3.9.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь менежментийн үйлчилгээний төлбөрт 2017-2019 онуудад нийт 20,298,956,384.59, шатахуун 9,773,419,726.54, засвар 16,978,644,852.84, тээвэр 2,437,988,994.02, нийт 49,489,009,957.99 төгрөгийг тус тус тайлагнасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актаар зөрчилд тооцсон 77,926,110,353.22 төгрөгийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, зөвхөн хоорондын дансны өглөгийн журналаар нотлогдсон гэж үзэхээргүй байна.

3.10.Хэдийгээр хоорондын дансны өглөгийн журнал нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт мөн боловч энэ нь дангаараа тухайн гүйлгээнүүд хийгдсэнийг нотолсон шууд нотолгоо болохгүй бөгөөд бусад төлбөрийн баримтаар давхар нотлогдох учиртай тул нэхэмжлэгчийн оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй гэх зөрчилд хамаарах 2017 онд 2,599,799,811.65 төг, 2018 онд 6,669,980,583.58 төг, 2019 онд 24,499,499,340.16 төг, нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.38 төгрөгийн алданги, нийт 4,910,520,626.98 төгрөгийн төлбөрийг бууруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын акт, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор ногдуулсан 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.64 төгрөгийн алданги нийт 4,910,520,626.98 төгрөгийг буруулж, үлдэх нийт 7,804,825,449,01 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөх нь зүйтэй байна.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

Захиргааний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэжээ.

4.1.Тус шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Л.Б*******д шүүх хуралдааны товыг түүний ******* дугаартай утсанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

4.2.Хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.5, 12 дугаар зүйлийн 12.1.2,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1.18 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус заасныг баримтлан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-2121дугаар нөхөн ногдуулалтын акт, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор ногдуулсан 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.64 төгрөгийн алданги нийт 4,910,520,626.98 төгрөгийг буруулж, үлдэх нийт 7,804,825,449,01 төгрөгийг төлүүлэхээр өөрчилсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                    Ө.БОЛОРЧИМЭГ