Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0423

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, *******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од холбогдуулан гаргасан “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 066*******дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахдүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

“*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие *******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од  холбогдуулан  *******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 066*******дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн  хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******од холбогдуулан гаргасан *******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******ын “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 066*******дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахдүгнэлтийг хариуцагч “*******” ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ