| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/01517/И |
| Дугаар | 182/ШШ2023/02312 |
| Огноо | 2023-08-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2023/02312
| 2023 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 182/ШШ2023/02312 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч О.Аззаяа, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод түр оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох
Гэрээний үүрэг болон зардалд нийт 4,984,073 төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.
(Иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*******ын эзэмшлийн Ланд Рөвэр /Land rover/ Defender маркийн 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг Тоёота Тундра /Тоуоta Tundra/ маркийн 62-02 СЭА улсын дугаартай автомашины жолооч болох хариуцагч Б.******* нь мөргөж, зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас миний эд хөрөнгөд хохирол учирсан.
Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай байсан тул өөрийн зардлаар дээрх ослын улмаас учирсан эвдрэл, гэмтлийг засварл*******сан болно.
Миний өмчлөлийн тус автомашин нь өмнө нь аливаа эвдрэл, гэмтэлгүй байсан бөгөөд хариуцагчийн учр*******сан хохирлыг өөрийн зардлаар арилгахад радиатор, автомашины доод элгэвчийн хамгаалалт, гэрэл, урд дугуйн крилоны хөмсөг, дефлектор зэргийг солиулж, мөн кузов засвар хийлгэхэд нийт 7,484,073 төгрөгийн зардал гарсан.
Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирлын төлбөрийн зарим хэсэг болох 3,500,000 төгрөгийг надад төлснөөр бид сайн дурын үндсэн дээр, үл маргах журмаар 1427 дугаартай Төлбөр барагд*******ах гэрээ-г байг*******ж, миний эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөрийн үлдэгдэл зөрүү болох 3,984,073 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө төлж барагд*******ах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч Б.******* нь төлбөр барагд*******ах гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа учир Иргэний х*******ийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учр*******ахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасны дагуу гэм хорын хохирлыг арилг*******ахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Мөн төлбөр барагд*******ах гэрээний 7-д шүүхийн журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд учирсан хохирол зардлыг төлбөр төлөгч хариуцахаар заасан тул өмгөөлөл, х*******ь зүйн үйлчилгээний төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн учир тус төлбөрийг гарг*******ах хүсэлтэй байна.
Гэрээ байг*******ах шалтгаан нь гэм хорын харилцаа байдаг. Гэм хорын харилцааны хохирлын хэмжээн дээр тохиролцсон. Иргэний х*******ийн 189 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрөө тохиролцсон байдаг. Өмгөөлөгчийн зардлын хувьд гэрээний 7 дугаар зүйл болон гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол, үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохирлоо нэхэмжилж байгаа. Мөн Иргэний х*******ийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хохирлоо нэхэмжилж байгаа. Автомашины хохирлыг үнэлгээний байг*******лагаар хийлгэсэн. Үнийн дүн нотлогдсон тохиолдолд төлбөр төлнө гэж хэлэлцээр хийгээгүй. Гэрээний хүчин төгөлдөр байдал дээр талууд маргадаггүй. Шаардах эрх хүчин төгөлдөр байгаа.
Иймд хариуцагч Б.*******оос төлбөр барагд*******ах гэрээний үүрэгт 3,984,073 төгрөгийг, зардалд 1,000,000 төгрөгийг тус тус гарг*******ж, хохирлыг барагд*******ж өгнө үү.
2. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.******* нь Б.*******ын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Талууд цагдаа дуудалгүй шийдвэрлэхээр тохиролцсон байдаг.
Хариуцагч 3,500,000 төгрөгийн төлбөрийг эхлээд төлсөн. Улмаар нэхэмжлэгч автомашиндаа засвар хийлгэсний дараа баримтыг үндэслэж үлдэх төлбөрийг төлөхөөр болсон. Гэтэл нэхэмжлэгч нь бодитоор өөрийнх нь дурдсан зардал гарсан эсэх нь тодорхойгүй буюу автомашиндаа засвар хийлгэсэн баримтгүйгээр надаас 3,984,073 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.******* энэхүү асуудлаар х*******ь зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал учир түүний улмаас гарсан зардлыг миний бие хариуцан төлөх учиргүй юм.
Иргэний х*******ийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учр*******ахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасныг 3 тохиолдолд хэрэглэгдэнэ. Тээврийн хэрэгслийг анхны байдалд нь ор*******ах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй. Анхны байдлаас нь давсан их зардал гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэж байгаа х*******ийн заалт нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Автомашин зас*******сан баримт /хх-5-6/
3.2. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төлбөр барагд*******ах гэрээ /хх-7/
3.3 Х*******ь зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-8/
3.4 Автомашины завсар хийлгэсэн тодорхойлолт /хх-12-21/
3.5 ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй х*******га /хх-48/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т холбогд*******ан гэрээний үүрэг болон зардалд нийт 4,984,073 төгрөг гарг*******ахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, х*******ь зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлээс 3,249,593 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,734,480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.*******ын эзэмшлийн Ланд Рөвэр /Land rover/ Defender маркийн 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг Б.******* нь Тоёота Тундра /Тоуоta Tundra/ маркийн 62-02 СЭА улсын дугаартай автомашинаар мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тухайн үед цагдаа дуудахгүйгээр тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төлбөр барагд*******ах гэрээг байг*******ж, хариуцагч нь хохирлын төлбөрийн зарим хэсэг болох 3,500,000 төгрөгийг төлсөн. Иймд дээрх гэрээ болон Иргэний х*******ийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,984,073 төгрөг, гэрээний 7-д зааснаар гаргасан зардал буюу өмгөөлөл, х*******ь зүйн үйлчилгээний төлбөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гарг*******на гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.******* нь Б.*******ын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Талууд цагдаа дуудалгүй шийдвэрлэхээр тохиролцож гэрээ байг*******ж, хариуцагч 3,500,000 төгрөг төлсөн. Улмаар нэхэмжлэгч нь автомашиндаа засвар хийлгэсний дараах зардлын баримтыг үндэслэж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл бодит зардал гарсан эсэх нь тодорхойгүй, баримтгүйгээр 3,984,073 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь энэхүү асуудлаар х*******ь зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал учир өмгөөллийн зардлыг төлөх учиргүй гэж татгалзжээ.
4. Хариуцагч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 62-02 СЭА улсын дугаартай, Тоёота тундра /Toyota Tundra/ маркийн автомашиныг жолоодон явах үедээ Б.*******ын жолоодож явсан 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар хохирлын талаар харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр барагд*******ах гэрээ байг*******сан талаар талууд тус тус тайлбарлаж байна.
Уг төлбөр барагд*******ах гэрээгээр талууд зам тээврийн осол гарсан болон 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг Б.*******ын өмчлөлийн автомашин болохыг хүлээн зөвшөөрч, хохирлын хэмжээг 7,484,073 төгрөг гэж тодорхойлсон байна.
Тодр*******бал, гэрээнд төлбөр авагч нь өөрийн өмчлөлийн автомашиндаа учирсан хохирлыг үнэлгээний байг*******лагаар үнэлүүлж, 7,484,073 төгрөгийн хохирол учирсан гэдгээ нотолж, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирлын төлбөрөөс 3,500,000 төгрөгийг ХААН банк ХХК дахь 5176423350 тоот дансанд шилжүүлэн өгсөн, үлдэгдэл 3,984,073 төгрөгийг энэ гэрээ байг*******снаас хойш 14 хоногийн дотор төлж барагд*******ахаар талууд харилцан тохиролцжээ.
5. Зохигч хэн аль нь зам тээврийн осол гарсан, уг ослын талаар цагдаагийн байг*******лагад мэдэгдэлгүй гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч гэрээ байг*******сан, хохиролд 3,500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээ бодит эсэх, нэмэлт зардал төлөх үндэслэлийн талаар маргаж байна.
6. Иргэний х*******ийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд х*******ь бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учр*******сан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн х*******ийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учр*******сан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учр*******сан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учр*******ахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Талуудын байг*******сан гэрээнд Б.*******ын өмчлөлийн автомашинд 7,848,073 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын хэмжээг тодорхойлсон боловч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус автомашины гэмтлийг нөхөн сэргээх засварыг 6,749,592.98 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан Старчейз автомотив лимитд ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна. /хх12, 52-53/
Иймд нэхэмжлэгч Б.******* нь дээрх зохиц*******алтын дагуу хариуцагч Б.*******оос өөрийн өмчлөлийн 82-28 УЕВ улсын дугаартай, Ланд Рөвэр /Land rover/ Defender маркийн автомашинд учирсан бодит хохирол буюу 6,749,592.98 төгрөгийн хохирлоос хариуцагчийн Б.*******ын төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,249,593 төгрөгийн хохирлыг шаардах эрх үүссэн, хариуцагч Б.******* нь уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
7. Төлбөр барагд*******ах гэрээний 7-д төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй бол төлбөр авагч нь шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно. Энэ тохиолдолд төлбөр төлөгч нь төлбөр авагчийн зарц*******сан бүх нэмэлт зардлыг хариуцах болно гэж талууд харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний заалтыг үндэслэн өмгөөлөгчөөс х*******ь зүйн мэргэжлийн туслалцаа авсны зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилж, Х*******ь зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй х*******гыг гаргаж өгсөн байна.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учр*******сан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учр*******ахаас өмнө байсан байдалд нь сэргээх үүрэгтэй. Харин өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй, харьцангуй их зардал гаргахаар, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө байхгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлж болно.
Өмгөөлөгчөөс х*******ь зүйн мэргэжлийн туслалцаа авсны улмаас гарсан зардал нь бусдын эд хөрөнгөд гэм хор учр*******сантай холбоотой гарсан зардал гэж үзэхээргүй байх тул хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гарг*******ах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.*******оос 3,249,593 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 1,734,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8. Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч Я.Бадрах нь Миний бие хөдөө орон нутагт зорчиж буй тул өнөөдрийн хуралд оролцох боломжгүй байна. Нэгэнт товлосон хурлыг миний оролцоогүй яв*******на уу гэх хүсэлтийг цахим шуудангаар ирүүлсэн бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролц*******ахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан тул зохигчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн яв*******сан болно.
9. Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 66,943.49 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь х*******ьд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний х*******ийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 3,249,593 төгрөгийг гарг*******ж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,734,480 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 66,943.49 төгрөгийг гарг*******ж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилц*******ан сонсгомогц х*******ийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧ О.АЗЗАЯА
Ц.НАРАНЧИМЭГ