Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/01882

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 20 182/ШШ2023/01882

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч байранд байрлах, ******* ******* ******* *******дийн холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,428,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* СӨХ, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* СӨХ нь 2013 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутагт орших 34 дүгээр байрыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны шатны засвар үйлчилгээ, харуул хамгаалалтын хөлс, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, цахилгаан, дулааны зардал зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг.

Ж.******* нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 147 дугаар зүйл болон ******* *******дийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.2.6, 13.2.3, 13.3 дахь хэсэгт зааснаар СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж нийт СӨХ-ны бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Ж.******* нь удаа дараагийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй.

Хариуцагч Ж.******* нь 2019 оны 07 дугаар сараас хойш нийт 1,428,000 төгрөгийн өр үүсгэсэн. ******* ******* СӨХ-ны харуул хамгаалалт 10,000 төгрөг, цахилгаан шат, завсар үйлчилгээ 8,000 төгрөг, үйлчилгээний зардал /гадна, дотно цэвэрлэгээ, хог ачуулах, шатсан гэрэл солих гэх мэт/ 5,000 төгрөг, завсар, үйлчилгээний зардал 5,000 төгрөг, ажилчдын цалин 5,000 төгрөг гэж байдаг.

******* *******дийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Ж.*******оос 1,428,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 34 байр, 119 тоот хаягт оршин суудаг бөгөөд тус 34 дүгээр байрны СӨХ-оос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус СӨХ нь нийтийн дундын өмчлөлийн талбай болон бусад хуулийн дагуу ямар ч үйл ажиллагааг оршин суугчдын санал хүсэлт шаардлагын дагуу ажил үйлчилгээ үзүүлж чаддаггүй, иргэн айл өрх бүрд дотоод журам болон олон нийтийн хурал хийж санал асуулга явуулахгүй дур мэдэн үнээ нэмж оршин суугчдыг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. ******* ******* СӨХ-ны гэрчилгээ /хх-4/

3.2. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар ******* ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-5-6/

3.3 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар ******* ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-7/

3.4 Төлбөрийн тооцоо /хх-8-9/

3.5 Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-12/

3.6 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар, Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл /хх-39-43/

3.7 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар, Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл /хх-44-45/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******дийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Ж.*******од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагч Ж.*******оос 1,428,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Ж.******* нь Иргэний хууль болон ******* *******дийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, нийт СӨХ-ны бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр үйлчилгээ авсаар байна. Ж.*******оос төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, СӨХ нь хуулийн дагуу ямар ч үйл ажиллагааг оршин суугчдын санал хүсэлт шаардлагын дагуу үзүүлж чаддаггүй, олон нийтийн хурал хийж санал асуулга явуулахгүй дур мэдэн үнээ нэмж оршин суугчдыг хохироосон гэж татгалзсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны оршин суугчдын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр, холбогдох баримт бичгийг үндэслэн ******* ******* СӨХ-д 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 63 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 34 байр, 119 тоотод байрлах орон сууцанд Ж.******* нь оршин суудаг, түүний өмчлөлийн орон сууц байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч тал ******* ******* СӨХ-ны үйл ажиллагаа болон дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрийг нэмсэн талаар тайлбарлан татгалзжээ.

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан Орон сууцанд оршин суугаа сууц ******* бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч Ж.******* нь тухайн сууц *******дийн холбооны гишүүн байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц *******дийн холбооны гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц *******дийн холбоонд төлөх үүрэгтэй, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т орон сууц ******* нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй, ******* *******дийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй.

 

6. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 28,000 төгрөг байхаар тогтоожээ. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг гишүүдийн 63.2 хувийн ирцтэй явуулж, засвар үйлчилгээний зардал, үйлчлэгчийн цалин хөлс зэрэг асуудлыг хэлэлцэн гишүүдийн саналыг үндэслэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 38,000 төгрөг болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

Энэ талаар хариуцагчийн олон нийтийн хурал хийж санал асуулга явуулахгүй дур мэдэн үнээ нэмж оршин суугчдыг хохироосон гэх татгалзал үндэслэлгүй.

 

7. 2019 оны 07 дүгээр сараас 2023 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх нийт 46 сарын хугацаанд хариуцагч Ж.******* нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр төлөөгүй байна.

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц *******дийн холбоонд хариуцагч Ж.******* нь төлөх үүрэгтэй тул хариуцагч Ж.*******оос 1,428,000 /2019 оны 07 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 32 сар х 28,000 төгрөг + 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл 14 сар х 38,000 төгрөг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ж.******* нь СӨХ нь хуулийн дагуу ямар ч үйл ажиллагааг оршин суугчдын санал хүсэлт шаардлагын дагуу үзүүлж чаддаггүй гэх тайлбараар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх талаар хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой тул уг тайлбар нь татгалзлын үндэслэл болохгүй болно.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,840 /33,350+7,490/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 40,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, ******* *******дийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Ж.*******оос 1,428,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,840 /33,350+7,490/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******оос 40,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ