Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/01745

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/01745

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б байранд байрлах, *******, ******* ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:5202027/

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, ******* овогт гийн *******болд /РД:/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ч тоот хаягт оршин суух, Дархин овогт гийн *******туяа /РД:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С тоотод оршин суух, овогт ийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 670,916,680.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагч ******* ******* ******* ХХК болон гуравдагч этгээд С.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ******* ******* ХХК болон гуравдагч этгээд С.*******туяагийн өмгөөлөгч н,

Хариуцагч С.*******болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд С.*******туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг *******, ******* ******* *******т шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт ...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлал авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд *******, ******* ******* тухай хуулийн холбогдох зүйл заалтууд *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, *******, ******* ******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн захирал С.*******туяа, хамтран үүрэг гүйцэтгэгч С.*******болд нар нь *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 125/2017/З-27 тоот зээл болон 127/2017/Б-27 тоот барьцааны гэрээ байгуулан /2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан/ 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Барилга, бетон үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

1. С.*******туяагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод 1 дүгээр хэсгийн 82 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2202017294 дугаартай, хувийн сууцны зориулалттай 170,3 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,

2. С.*******болд, С.*******туяа нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******тайваны өргөн чөлөө 54 дүгээр байр, 1405 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2202023389 дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай, 134,59 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,

3. С.ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод 1 дүгээр хэсгийн 84 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2202017292 дугаартай, хувийн сууцны зориулалттай 186,1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт 90,220,493 төгрөг төлсөн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125/2017/З-27 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 447,252,120.25 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 223,626,060.13 төгрөг, нотариатын зардал 38,500 төгрөг, нийт 670,916,680.38 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 432,227,085.63 төгрөг, зээлийн 572,914.37 төгрөг нийт 432,800,000 төгрөг төлсөн.

Хариуцагч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,905 хоног зээлийн төлөлт хийх хугацааг хэтрүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ******* яамны сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А-34 дүгээр тогтоолоор тухайн үед зээл авсан бүх зээлдэгч нарын хүү, алдангийг 6 сарын хугацаатай зогсоосон байдаг юм. Тэгэхэд ******* ******* ******* ХХК-ийн хүү, алдангийг зогсоож үүссэн байсан алдангиас нь 22,285,467.34 төгрөгийг хассан. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ******* яамны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-333 дугаар тушаалаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хэвийн зээлдэгч нарын зээлийг хойшлуулсан. Энэ үед ******* ******* ******* ХХК манайд хүсэлт өгсөн боловч хүү, үндсэн зээлийн төлбөр нь зөрчилтэй байсны улмаас эргэн төлөлтөд өөрчлөлт ороогүй байдаг. Мөн нэмж хэлэхэд манайх албан бичгүүдээр удаа дараа хандаж байсан. ******* ******* ******* ХХК ч гэсэн манайд удаа дараа хүсэлтүүдийг тавьж байсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, зээлийн гэрээний 1.5, 9.1-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө гэж зааснаар тооцоологдсон. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 1,246 хоног зээлээ төлөөгүй зөрчил үүсгэсэн учир үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 15,025,034.62 төгрөг, зээлийн алдангид 249,984,587.44 төгрөг, нотариатын зардал 38,500 төгрөг, нийт 256,048,122.06 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хэрэв зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Шүүхийн журмаар гэрээг цуцлуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан гэв.

 

2. Хариуцагч тал ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус *******, ******* ******* газраас ******* ******* ундарга ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 127/2017/3-27 тоот зээлийн гэрээг байгуулаад, тухайн зээлийн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500,000,000 төгрөг олгон, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 12 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил хааж, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа бүгд доголдож зогссон. Энэ бол манай компанид гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болсон. Энэ утгаараа Монголын Үндэсний худалдаа аж ******* танхимд хандаж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан байдаг. Үүнээс хойш *******, ******* ******* *******т 2020 оны 09 дүгээр сараас хойш өмнө нь мөн 2019 оны 06 дугаар сард, 2018 он, 2017 он, 2019 оны 06 дугаар сар, 09 дүгээр сар гээд удаа дараа зээлийн эргэн төлөлтөд албан ёсны өөрчлөлтийг оруулж өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Нэхэмжлэгч талаас манай албан тоот, хүсэлтийн хариуг албан ёсоор ирүүлж байсан хариу байдаггүй. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ юм. Харин 2018 онд 500,000,000 төгрөгийн үнийн дүнд байгуулагдсан гэрээнд 2020 оны 09 дүгээр сард нэмэлт өөрчлөлт орсон.

Компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлд нэмэлт өөрчлөлт оруулах, эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг ******* *******, үйлдвэрийг дэмжих санд хүргүүлсэн. Тус сангаас манай хүсэлтийг хүлээн авч зээлийн төслийн хэлтэс, хууль, татвар хамтран судлан ажиллах цохолтыг хийснээр тус сангийн хуулийн төлөөлөгч Ц.Халиун манай сан татан буугдан ******* болж байгаа тул шинэчилсэн графикийн дагуу төлбөрөө төлж байгаарай гэсэн хариу өгсөн.

Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар харилцан тохиролцсон шинэчилсэн графикийн дагуу сар бүр 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн.

Мөн 2018 оны 500,000,000 төгрөгийн гэрээнд эргэн төлөх хуваарь, алданги тооцох нөхцөл шаардлагаа хэрхэн тохирох асуудлаа дахин шинэчилж тогтоогоогүй. Алдангийн хугацаа нь 2020 оны 09 дүгээр сард гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор дуусгавар болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сараас гэрээг цуцлах санал гаргаж байна гэж үзээд хүүгийн төлбөрт тооцсон 572,914 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж 14,454,120 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлд 484,974,965 төгрөг, хүүгийн төлбөрт 45,370,653 төгрөг нийт 530,335,618 төгрөг төлсөн. Үүнээс нэхэмжлэл гаргаснаас хойш 432,800,000 төгрөгийг төлсөн.

Барьцаа хөрөнгийг зөвхөн үндсэн зээл төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь алданги төлөөгүй бол гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

Нотариатын зардлыг хариуцагч нар хариуцах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн үед нь нотариатын зардлыг хоёр тал харилцан тохиролцож шийднэ үү гэхээс хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

3.Хариуцагч С.*******болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн тайлбартай ижил байна. Нэхэмжлэгчийн алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.*******туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх-5, 23-29/

6.2 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ /1хх-6-12, 2хх 48-49/,

6.3 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ /1 хх-13/

6.4 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ /1хх-14-21/

6.5 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ /1хх22/

6.6 Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга / 1хх-32-33, 166-168, 224-227/

6.7 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /1хх-34-37/

6.8 ******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч нарын шийдвэр /1хх-38/

6.9 Зээл төлөх мэдэгдэл, шаардлага /1хх39-41/

6.10 Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай тогтоол /1хх-42/

6.11 Алдангийн дэлгэрэнгүй жагсаалт /1хх 228-250, 2хх1/

6.12 Төлбөрийн хүсэлт /2 хх-47/

 

7. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

7.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1хх-46-47/

7.2 Мөнгө шилжүүлгийн баримт /1хх-58-75, 149-154, 185-192/

7.3 Төлөлт хийсэн график /1хх-88-89, 103-104/

7.4 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, түүнтэй холбоотой ирүүлсэн баримт /1хх-105-148/

7.5 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрэх хүсэлт /2хх16-17/

7.6 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт /2хх50-51/

7.7 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт /2хх 52/

 

8. Шүүхийн журмаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

8.1 Зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн баримт /2хх47/

8.2 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2хх48-49/

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 670,916,680.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч нараас үндсэн зээлд 15,025,034.62 төгрөг, алдангид 249,984,587.44 төгрөг, нотариатын зардалд 38,500 төгрөг нийт 265,048,122.06 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч *******, ******* ******* газрын нэхэмжлэлээс 170,676,496.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, 94,371,625.46 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Талууд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 125/2017/З-27 тоот зээл болон 127/2017/Б-27 тоот барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Барилга, бетон үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд уг гэрээнд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Хариуцагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх үүрэгтэй бөгөөд 2020 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах сар бүрийн төлөлтийг 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 432,227,085.63 төгрөг, зээлийн 572,914.37 төгрөг нийт 432,800,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг гаргасан байгаа. Түүнээс яг цуцалсан гэсэн тайлбарыг өгөөгүй. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Харин 2018 оны 500,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнд зээлийг эргэн төлөх хуваарь, алданги тооцох нөхцөл шаардлагаа тохиролцоогүй.

2019 оны 12 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил хааж, төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа бүгд доголдож зогссон учир Монголын Үндэсний худалдаа аж ******* танхимд хандаж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч талд удаа дараа хүсэлтүүдийг тавьж байсан.

Компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлд нэмэлт өөрчлөлт оруулах, эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг ******* *******, үйлдвэрийг дэмжих санд хүргүүлсэн. Тус сангаас манай хүсэлтийг хүлээн авч зээлийн төслийн хэлтэс, хууль, татвар хамтран судлан ажиллах цохолтыг хийснээр тус сангийн хуулийн төлөөлөгч Ц.Халиун нь манай сан татан буугдан ******* болж байгаа тул шинэчилсэн графикийн дагуу төлбөрөө төлж байгаарай гэсэн хариу өгсөн.

Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар харилцан тохиролцсон шинэчилсэн графикийн дагуу сар бүр 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлсөн. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлд 484,974,965 төгрөг, хүүгийн төлбөрт 45,370,653 төгрөг нийт 530,335,618 төгрөг төлсөн. Үүнээс нэхэмжлэл гаргаснаас хойш 432,800,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэгч талыг 2022 оны 04 дүгээр сараас гэрээг цуцлах санал гаргаж байна гэж үзээд хүүгийн төлбөрт тооцсон 572,914 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж 14,454,120 төгрөгийн үлдэгдлийг төлнө, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанид давагдашгүй хүчин зүйл үүссэн учраас алдангийг төлөх боломжгүй.

Барьцаа хөрөнгийг зөвхөн үндсэн зээл төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан, мөн нотариатын зардлыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй учир тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*******, ******* ******* ******* /хуучнаар *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан/, ******* ******* ******* ХХК, С.*******болд нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 125/2017/З-27 дугаартай зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 700,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, барилга, бетон үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөөний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.1 хувийн алданги тооцож төлөхөөр үүргийг тус тус хүлээжээ.

Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, зээлдэгчид 500,000,000 төгрөгийн зээлийг олгож, өмнөх зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, зээлийн болон барьцааны гэрээний нэгэн адил мөрдөгдөхөөр тохиролцон Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ-г байгуулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******, ******* ******* газраас ******* ******* ******* ХХК-д 500,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь зээлийн нэмэлт гэрээ, төлбөрийн баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдсон байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Зохигчдын хүү, алданги тохиролцсон зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

5. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь зээлийг ашиглаж, зээлийн гэрээний хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 29,535,390 төгрөг, хүүгийн төлбөрт 17,803,197 төгрөг төлөхөөс 7,488,073 төгрөгийн төлөлт хийж, 2019 онд үндсэн зээлийн төлбөрт 4,327,464.56 төгрөг төлж, 145,548,399.59 төгрөгийн үлдэгдэлтэй, хүүгийн төлбөрт 10,897,597.44 төгрөг төлж, 9,056,400.71 төгрөгийн үлдэгдэлтэй талууд тооцоо нийлсэн байх ба хариуцагч нар нь энэ үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн байна. /1хх-226-227/

 

Зээлийн гэрээний 9.2, 9.3-т зааснаар зээлдэгч нь энэ гэрээг санаатай болгоомжгүйгээр зөрчвөл гэрээг цуцлах, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хариуцагч ******* ******* ******* ХХК-д зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай албан бичгүүдийг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэмэлт өөрчлөлт оруулан, эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг гаргаж, энэ талаар тус байгууллага нь хүсэлтийг хүлээн авч, хуулийн төлөөлөгч Ц.Халиун нь манай сан татан буугдан ******* болж байгаа тул шинэчилсэн графикийн дагуу сар бүр 3,000,000 төгрөгийн төлбөр төлж байгаарай гэсэн хариу өгсөн гэж тайлбарласан. /1хх 16-17/

 

2020 оны 10 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд хариуцагч ******* ******* ******* ХХК нь сар бүр зээлийн эргэн төлөлтөд 3,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж тохиролцсон талаар хүлээн зөвшөөрөөгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаарх баримт байхгүй учир талуудыг харилцан тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125/2017/З-27 дугаар зээлийн гэрээг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгон гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзлээ.

 

6. Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу зээлдэгчээс 500,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан эсэх, зээлийн төлбөр төлөлтөөс хүүгийн төлбөр суутган тооцсон болон алданги тооцох үндэслэлийн талаар маргажээ.

 

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт нийт 432,800,000 төгрөгийг төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн эргэн төлөлтөөс 432,227,085.63 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 572,914.37 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцон, үндэслэлээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тэр хугацаанд бодогдох хүүгийн төлбөр гэж тайлбарлан, үндсэн зээлийн төлбөрт 15,025,034.62 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд ийнхүү цуцалснаас хойш зээлийн хүү шаардах эрхгүй байхад нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд буюу гэрээг цуцалснаас хойш зээлийн хүү шаардаж, 572,914.37 төгрөгийг хүүгийн төлбөрт суутган тооцсон нь үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талаас үндсэн зээлийн төлбөрт 14,452,120.25 /15,025,034.62 572,914.37/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас алдангийн төлбөрт 223,626,060.13 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн төлбөрт 249,984,587.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Талууд зээлийн гэрээний 9.1-т зээлдэгч нь гэрээнд заасны дагуу төлөх зээлийн төлбөрийг /хавсралт 1/-д заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлдэгч нь 500,000,000 төгрөгийн зээлийг олгохоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, уг гэрээг зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг тохиролцсон байх тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125/2017/З-27 дугаар зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг хэвээр үйлчилнэ гэж үзнэ.

 

Хариуцагч тал нь энэхүү гэрээний хавсралт 1-т заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй боловч 500,000,000 төгрөгийн зээлийн дүнд тохируулан сард төлөх зээлийн хэмжээг багасгаж төлөхөөр тооцож талууд тооцоо нийлсэн байна. /1хх 227-228/

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн, талууд сар бүрийн зээлийн эргэн төлөлтийг 3,000,000 төгрөгөөр тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Өөрөөр хэлбэл гэрээний 4.2.9-т зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр зээлийн гэрээний нөхцөлийг 1 удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгчээс бичгээр зөвшөөрөл авна гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн талаар зээлдүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөл байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талыг гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноор алданги тооцох үндэслэлгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнд зааснаар алданги тооцвол 223,177,680.64 төгрөг байна.

 

Гэрээний 1.3-т зээлийн зориулалтыг Барилга, бетон үйлдвэрлэлийн бизнес төлөвлөгөө төсөл гэж заажээ.

Монгол Улсад нүүрлэсэн СОVID-19 буюу Корона вирусийн цар тахлын улмаас Монгол Улсын эрх бүхий байгууллагаас хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж ******* танхим НҮТББ-аас ******* ******* ******* ХХК-ийн харилцагч Өвөр Монголын Шенжиньшань ХК-ийн мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр шаардлагатай тоног төхөөрөмжийн угсралтын ажил зогсонги байдалд орж төслийн үйл ажиллагаа доголдсон, үүний улмаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэж дүгнэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 02/439 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргасан байна. /1хх105/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдал болон иргэний хэрэг үүссэнээс хойш зээлийн төлбөрийг эргүүлэн төлсөн зэргийг харгалзан хариуцагчийн төлөх алданги болох 223,177,680.64 төгрөгийн хэмжээг 30 хувиар багасгаж 156,224,376.4 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсарган өгөх шаардлагатай баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 38,500 төгрөгийн зардал гарсан гэх үндэслэлээр хариуцагч нараас уг зардлыг нэхэмжилж байх боловч зардал гарсан талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн 38,500 төгрөгийн зардал гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нараас 170,676,496.6 /14,452,120.25 +156,224,376.4 / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* ******* *******т олгож, 94,371,625.4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

9. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

*******, ******* ******* ******* /хуучнаар *******, ******* үйлдвэрийг хөгжүүлэх сан/ нь ******* ******* ******* ХХК, С.*******болд нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ******* ХХК, С.*******болд нартай 125/2017/Б-27 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, улмаар гэрээнд талууд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг гэрээгээр барьцааны зүйлд гуравдагч этгээд С.*******туяа, С., хариуцагч С.*******болд нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байх ба гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох С.*******туяагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202017294 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн 82 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 170,3 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, С.*******болд, С.*******туяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202023389 дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******тайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 1405 тоот хаягт байрлах, оффис үйлчилгээний зориулалттай, 134,59 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, С.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202017292 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн 84 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 186,1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

10. *******, ******* ******* газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,532 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нараас 170,676,496.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* ******* *******т олгож, үлдэх 94,371,625.4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.*******туяагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202017294 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн 82 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 170,3 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, С.*******болд, С.*******туяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202023389 дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******тайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 1405 тоот хаягт байрлах, оффис үйлчилгээний зориулалттай, 134,59 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, С.ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202017292 дугаартай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод Чин /15040/, 1 дүгээр хэсгийн 84 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 186,1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар *******, ******* ******* газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК, С.*******болд нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,532 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ