Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч А.Дорждэрэм,

шүүгдэгч, хохирогч Б.М

шүүгдэгч, хохирогч П.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .................. овогт ............-ийн ............, .............. овогт ............-н ........... нарт холбогдох эрүүгийн 2517001510....... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын ......-нд ........... аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, ............ боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ...... хүүхдийн хамт ............... аймгийн ............ сумын ........... дугаар баг, ............... хотхоны ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх ............ овогт ..........-ийн ...........................

Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын ......-нд ........... аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, ............ боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, ...... хүүхдийн хамт ............... аймгийн ............ сумын ........... дугаар баг, ............... хотхоны ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ......................... дүүргийн шүүхийн ......... оны ......... дүгээр сарын ..........-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ........... цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан гэх ............ овогт ..............-н ..........................,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь .............. оны ........... дугаар сарын .............-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд ............. аймгийн .......... сумын ................ багийн нутаг дэвсгэрт орших ................ татах хэсгийн харъяа .............. тасагт П.О-тэй ажил хэргийн харилцааны улмаас хэрэлдэж маргалдан улмаар ноцолдож, зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хүзүүнд, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, зүүн эгэм орчим зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч П.О нь ............ оны .......... дугаар сарын ........-ний өдрийн .... цаг .... минутын орчимд ............. аймгийн ............. сумын ......... дүгээр багийн нутаг дэвсгэрт орших ........... татах хэсгийн харъяа .......... тасагт Б.М-тай ажил хэргийн харилцааны улмаас хэрэлдэж маргалдан улмаар ноцолдож, зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд баруун, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, баруун гарын эрхий хурууны угаар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Яллагдагч Б.М нь .............. оны ........... дугаар сарын .............-ний өдрийн 07 цаг 30 минутын орчимд ............. аймгийн .......... сумын ................ багийн нутаг дэвсгэрт орших ................ татах хэсгийн харъяа .............. тасагт П.О-тэй ажил хэргийн харилцааны улмаас хэрэлдэж маргалдан улмаар ноцолдож, зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд хүзүүнд, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, зүүн эгэм орчим зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч П.О нь ............ оны .......... дугаар сарын ........-ний өдрийн .... цаг .... минутын орчимд ............. аймгийн ............. сумын ......... дүгээр багийн нутаг дэвсгэрт орших ........... татах хэсгийн харъяа .......... тасагт Б.М-тай ажил хэргийн харилцааны улмаас хэрэлдэж маргалдан улмаар ноцолдож, зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд баруун, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, баруун гарын эрхий хурууны угаар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М, П.О нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

2. Хохирогч П.О-ийн Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 30 минутын үед ................ тасагт өглөөний ээлж солигдоод эмчийн үзлэгт орсон. Тухайн үед бригадууддаа хяналт тавихаар очсон чинь Б.М нь хөдөлмөр хамгааллын хувцас өмсөлгүй энгийн хувцастай ирсэн байсан, тэгэхээр нь би ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу албан ёсны шаардлагаа тавьж, түүнийг хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж ажилдаа гарах талаар шаардлага тавихад тэр гарч яваад эргэж орж ирэхдээ бууж байгаа ажилтны хөдөлмөр хамгааллын зөвхөн гутал өмсөж орж ирсэн. Тэгээд би түүнийг хөдөлмөр хамгааллын хувцасгүй ажилд гаргахгүй гэсэн чинь Б.М уурлаж “чи намайг хянаж дарамталдаг пизда, чи ямар мөнхийн энэ суудал дээр суучихсан зааварлагч юм уу” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь олон хүний дунд маргалдаад яах вэ гэж бодоод манай өрөөнд орье гээд дагуулаад өрөөндөө орсон. Өрөөнд орж ирээд Б.М камергүй өрөөнд орж ирж яах гэж байгаа юм гээд намайг шууд мөргөхөөр би хойшоо хаалганд тулсан чинь намайг боогоод ухаан алдуулсан ба би ухаан алдахаасаа өмнө түүний өмсөж явсан цамцны энгэрээс нь хоёр гараараа барьж байсан. Ухаан ороод сэргэтэл Б.М манай тасгийн эрхлэгч, эмчид хандаад тэр нэг юмаа босгож аваарай, ухаан алдчихлаа гээд гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

3. Хохирогч Б.М “...Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 23 минутын үед .............. тасагт өглөөний ээлж хүлээж авахын өмнө эмчийн үзлэгээр орохоор эмч З-ын өрөөнд орсон. Тухайн өрөөнд зааварлагч П.О бас байсан ба тэр намайг “ажлын гутлаа өмс” гэж хэлсэн, тэгээд би гараад ажлын гутлаа сольчхоод буцаад орж ирсэн ба П.О дахиад намайг “чи пизда минь болдог л юм байна ш дээ” гэх зэргээр эмчийн өрөөнд байх үед хажуунаас дарамтлаад байсан ба би түүнд хандаж “та дандаа хүн ялгаж харьцаж байх юм, та зааварлагч болохоос ямар ноёны сэтэр зүүчихсэн биш, давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь П.О намайг “би чамайг ална, зодно, манай өрөөнд ороод ир” гээд тэр өрөөнөөс гарч яваад зааварлагчийн өрөө лүү орсон ба би дагаад тухайн өрөөнд орсон. Тэгсэн чинь П.О нь миний хүзүү хэсгээс 2 гараараа заамдаж авсан ба би зөрүүлэн түүнийг заамдсан, тэгээд тэр миний хүзүүг улам чанга болгож миний баруун, зүүн эгэм хэсгийг дарсан ба би зөрүүлэн түүний өмсөж явсан хувцаснаас нь гараараа заамдаж байсан ба бид хоёр хаалганы дунд зогссон байдалтай нэг нэгийгээ хоёр тийш нь шахаж бид хоёрын нуруу хаалганд тулсан тийм байдалтай байсан, П.О нь төд удалгүй муужраад унаад өгсөн. ...Тэгээд П.О-тэй тухайн өдөр заамдалцаж байх үед миний баруун гарын эрхий хуруу хавдаж, улайчихсан байсан. Тэгээд хэд хоног зовуурьтой өвдөж байгаад зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

4. Гэрч М.З-ын ‘‘...Манай өрөөнд туслах машинч Б.М гэх ах орж ирсэн. Тэгээд тухайн хүний биеийг үзэж байх явцад манай өрөөн дотор байсан П.О гэх зааварлагч Б.М-д хандаж “үзлэгт орж ирэх гэж байж ажлынхаа гутлыг өмс” гэж хэлсэн. Харин Б.М зөрүүлэн ямар нэгэн зүй хэлэлгүй өрөөнөөс гарч яваад гутал өмсөөд орж ирсэн. Тэгээд М ах “хэн нь гутлаа өмсөөд, хэн нь гутлаа өмсдөггүй юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд манай өрөө дотор ямар нэгэн зодоон цохион огт болоогүй ба П.О нь Б.М-ыг “манай өрөө лүү оръё” гээд тэр хоёр манай өрөөнөөс гарч явсан болно. Зааварлагч П.О-ийн өрөө нь манай өрөөний хажууд буюу залгаа өрөө бөгөөд тэр хоёр гараад ойролцоогоор 2-3 орчим минут болсон ба коридор дотор Б.М нь “Энэ хүнээ аваарай, ухаан алдчихсан шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

5. ......... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГОС0725/........... дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- П.О-ийн биед хүзүүнд, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, зүүн эгэм орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Хүзүүний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, зүүн эгэм орчимд зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

           6. ............ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГОС0725/........ дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Б.М-ын биед баруун, зүүн эгэмний доод хэсгээр цус хуралт, баруун гарын эрхий хурууны угаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

 - Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 19-21, дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54,72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.М, П.О, гэрч М.З-ын мэдүүлэг, ........... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ........., ........... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М, П.О нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Б.М, П.О нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.М, П.О нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М, П.О нар нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд хэн, хэнээсээ хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.М, П.О нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М, П.О нарын хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.М, П.О нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр,

шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч П.О-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 төгрөгөөр торгох ялыг тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, П.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт ............-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ......... овогт П-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч П.О-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, П.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мандах, П.Отгонхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ