Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Б.Баярхүү,

Хохирогч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт **************д холбогдох эрүүгийн 1710002550061 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

- 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоотод хамтран амьдрагч******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун нүдний дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу баруун талдаа, зулайн хуйхны зүүн дээд хэсэг, зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч******* мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр******* бид хоёр өдөржингөө хамт гадуур явсан. А.Э дүү нар нь болох *******,*******,, нарын хамт архи уусан. Бид хэд 23 цаг 30 минутын үед манай гэрт орж ирээд пиво ууж суусан. Тэгж байтал миний утас руу дуудлага ирж, “ таны захиалсан үнэртэй ус ирсэн, танай гадна байна ” гэж хэлэхээр нь би нөхөр болох*******д уг хүний дансны дугаарыг өгч, өөрөө үнэртэй усаа авахаар гадагшаа гарсан. Тэгээд би үнэртэй усаа үзээд,******* рүү “мөнгө шилжүүлээрэй” гэхэд “данс нь болохгүй байна” гээд шилжүүлж өгөхгүй уурлаад байсан. Тэгээд би гэр рүүгээ ороход******* нь уурлаад “чи үнэртэй усгүй бол үхлээ юу” гэж хэлсэн. Ингээд би*******тэй маргалдаж хэрүүл үүсгээд, буцаад гэрээсээ гарч, гадаа байж байгаад цүнхээ авч явах гээд коридорт зогсож байхад******* нь намайг савж унагаасан. Тэгээд би босч ирээд уйлаад, зурагтны удирдлагыг аваад******* рүү шидэхэд оноогүй. Би*******тэй гараараа цохих гээд ойртоход дүү ******* нь намайг хойноос тэврээд автал******* миний баруун талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад, баруун нүд орчмоор хавдаж хөхөрсөн. Ингээд би гэрээсээ гарч яваад Цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг явдал манай гал тогооны өрөөнд болсон. Тухайн үед *******,,,******* нар нь харж байсан. Миний биед баруун нүдний дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу баруун талдаа зулайн хуйхны зүүн дээд хэсэг, зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Ачтан” эмнэлэгт хэвтэн нүд, хамрын хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал хэвийн байна. Өмнөх мэдүүлгэнд******* намайг 5 удаа зодож байсан гэж мэдүүлсэн. Тухайн үед би гэмтэж байгаагүй. Гэр бүл доторх жижиг асуудлаас болж маргалдаж хэрэлдэж байсан. Хэн нэгэн харж байгаагүй бөгөөд энэ талаар хэнд ч хэлээгүй. Тухайн мэдүүлэг өгөх үед би сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан бөгөөд мэдүүлэгийг буруу өгсөн байна. Нөхөр болох*******тэй эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэжээ. / хх 12-14 /,

Гэрч ******* мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Тухайн хэрэг гарсан өдөр ах*******, хамтран амьдрагч нь болох******* нар нь хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Одоогоор эвлэрсэн, хамт амьдарч байгаа болно. Урьд өмнө нь*******,******* нар нь хэрэлдэж маргалдаж байсан асуудал гарч байгаагүй, өмнө зодсон талаар сонсож байгаагүй, эвтэй найртай сайхан гэр бүл байсан...” гэжээ. / хх 17-18 /,

Гэрч мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр, охин, аав******* гуайнд очсон. Тэнд******* гуайн 3 хүү нь эхнэр, хүүхдүүдийн хамт ирсэн. Бид тэндээ хорхог хийж идээд 1-2 лааз пиво уусан. Энхтүвшингийн ах гэр бүлийн хамт, мөн манай гэр бүл******* ахын гэрт очсон. Бид******* ахынд 500 гр Сэнгүр нэртэй пиво тус бүр 2 лаазыг уусан. болон түүний эхнэр, манай эхнэр бид нар гадагшаа дэлгүүр гарахад хүнтэй уулзаж байна гээд нэг машинд сууж байсан. Бид нар******* ахынд буцаж орж ирээд байж байхад гаднаас орж ирсэнээ “ чи чадахгүй байсан бол чадахгүй гэдгээ хэлэхгүй яасан юм бэ?, муу банди минь, явлаа” гээд орилж хашгираад хараагаад байсан. Тэгэхээр нь*******,*******гийн хойноос очоод “ харанхуй шөнө болсон хойно хаачих гээд байгаа юм бэ” гээд*******гийн зүүн гараас татах шиг болоод том өрөөнд оруулж ирсэн.******* “ чи чадахгүй байсан бол хэлэхгүй яасан юм бэ” гэснээ “та нар зайлцгаа” гээд биднийг гэрээсээ хөөтөл******* нь “ чи болиоч дээ, хүмүүс байна шүү дээ” гэтэл******* уурлаад зурагтаа өшиглөөд, буйдан дээр байсан зурагтны удирдлагыг******* рүү шидэж байгаа харагдсан. Тэгснээ*******гийн зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа жийтэл,******* нэг сонин “хэг” гэж дуугарсан. Тэгэхэд, нар “больцгоо” гэж хэлээд тэдний дундуур ортол*******гийн зүүн шанаа орчимд самардсан. Тэгтэл тэдэн дээр очтол******* ньгийн хүзүүн дэх зүүлтийг татаад зүүн эгэм орчимд нь урчихсан. нь*******г “ боль одоо тайвширцгаа” гэж хэлээд хойноос нь тэвэртэл тэрээр хөл, гараа сарвагнуулж байснаа “ та нар зайлцгаа, зайлахгүй бол би өөрөө зайлна” гэж хэлээд уурлаад гэрээсээ гараад явсан.******* гэртээ унтлаа гээд үлдсэн. Бид нар хүүхдүүдээ аваад*******гийн хойноос удалгүй гараад явсан.*******,******* нарыг гэр бүлийн асуудлын улмаас хоорондоо маргалдаж байхыг нь харж байсан. Харин******* нь*******г зодож, цохиж байна гэж сонсч байгаагүй юм байна. Хааяа**************д маажуулчихсан гээд хоёр гар, цээжиндээ шарх сорви болчихсон явж байдаг байсан. Тухайн өдөр******* “үнэртэй ус худалдан авах гэж байхад мөнгө шилжүүлсэнгүй” гэсэн асуудлын улмаас*******тэй маргалдсан...” гэжээ. / хх 15-16 /,

Гэрч******* мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр 15 цагийн үед******* ах,*******,, нөхөр болох бид хэд уулзаж, гадуур гарч хоол унд идсэн. Ингээд 19 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 39 тоотод оршин суух******* ахынд бүгдээрээ очиж, хүн бүр нэг, нэг лаазтай Сэнгүр пиво авч уугаад суусан. Тэгсэн******* нь захиалсан үнэртэй усаа авна гэж гараад явсан. Тэгээд удаагүй, Сүрэнжав, бид хэд дэлгүүрээс юм авахаар гадагшаа гарахад******* нь “Харрер” маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй уулзаад зогсож байсан. Ингээд бид хэд дэлгүүрээс гараад гэр рүүгээ орж хоол хийх гээд байж байхад******* ууртай хашгираад******* ахтай хэрэлдэж үнэртэй ус авч өгсөнгүй гэж маргалдаад, улмаар******* ах руу зурагтны удирдлагыг авч шидээд******* ахыг маажиж, дайраад байсан. Тэгэхээр нь бид хоёр хүүхдүүдээ аваад нөгөө өрөө рүү орсон байхад******* ах*******гийн нүүр рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгсэн******* нь орилж хашгираад байхаар нь тайвшруулах гээд ойртож очоод тэврэхэд миний хүзүү орчимд санамсаргүй байдлаар гараараа маажсан. Гэхдээ санаатай маажаагүй. Тухайн үед******* нь уучлалт гуйсан. Ингээд бид хэд гараад явсан ба тэнд*******,******* нар үлдсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэгээд ч бас тухайн үед******* намайг санаатайгаар маажаагүй, санамсаргүй гар нь хүрч хүзүүгээрээ маажигдсан...” гэжээ. / хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9439 тоот дүгнэлтэд:

1.*******гийн биед тархи доргилт, баруун нүдний дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу баруун талдаа, зулайн хуйхны зүүн дээд хэсэг, зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх 23 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шалгах хуудас /хх-47/, эвлэрлийн гэрээ / хх 72/, хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-73 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоотод хамтран амьдрагч******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун нүдний дотор, доод хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу баруун талдаа, зулайн хуйхны зүүн дээд хэсэг, зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөг, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №9439 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуун / нэгж буюу 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

Шүүгдэгч******* нь хохирогч*******д эмчилгээний зардал төлснийг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт **************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ийг 600 / зургаан зуун / нэгж буюу 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч*******д оногдуулсан  600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД