| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/03424/и |
| Дугаар | 182/шш2023/01458 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 182/шш2023/01458
2023 05 10 182/ШШ2023/01458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байрлах, НПГын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, Б.Т,
Хариуцагч: аймаг, багт оршин суух, Х.Н
Хариуцагч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, Х.А нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Таас 1,866,118,791 төгрөг, Х.Нээс 102,553,960 төгрөг, Х.Нгаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагч Х.Н, Х.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Б.Тт холбогдох эрүүгийн 201601000123 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
НПГаас Б.Т нарт холбогдох эрүүгийн 201601000123 дугаартай хэргийг хянаад:
“Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Б, тус үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Б.Т нар нь бүлэглэн 2012 оны 06 дугаар сараас 2016 оны 06 дугаар cap хүртэл хугацаанд тус газрын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,580,046,800 төгрөгийн орлогыг тайлагнаагүй, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого болох 5,335,418,700 төгрөгийн орлогыг тайлагнаагүй, зориуд худал тодорхойлж буюу улсын төсөвт 691,546,550 төгрөгийг төвлөрүүлээгүй нь татвараас зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Б, тус үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Б.Т, тус үйлдвэрийн газрын тооцооны нягтлан бодогч Х.Н, Д.Нарантуяа нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яамууд руу цахилгаан, дулаан болон цэвэр, бохир усны тогтмол зардлын тооцоог нэхэмжилж, холбогдох тооцоог хийхдээ яамны эрх бүхий албан тушаалтнуудтай байгуулсан “Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх” гэрээний 2 дугаар зүйлийн 12, 3 дугаар зүйлийн 3.5, 3.6, 3.8, 3.11, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг зөрчиж, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн 895,843,400 төгрөгийн үнийн дүнг 781,825,100 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэн авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байна.
1.2. Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус үйлдвэрийн газрын Төрийн банкин дахь 104900004728 дугаартай данснаас тус дансны хуулгыг засварлан данс, бүртгэл, тайланд тусгаагүй 1,403,863,900 төгрөгөөс хамаарал бүхий этгээд болох иргэн П.Бын Хаан банкны 50276155996 дугаарын дансанд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 130,000,000 төгрөгийг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр П.Бын Хаан банкны 50190003391 дугаарын дансанд 50,000,000 төгрөг засвар үйлчилгээний төлбөр нэрээр тус тус шилжүүлж, иргэн П.Баас дээрх мөнгөн дүн болох нийт 205,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан.
Мөн өөрийн төрсөн эгч Б.Уын Хас банкны 5000831282 дугаарын дансанд “Засвар үйлчилгээний төлбөр” нэрээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 78,682,500 төгрөгийг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны 51,026,100 төгрөгийг тус тус шилжүүлж, иргэн Б.Уаас дээрх мөнгөн дүн болох нийт 129,708,600 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан.
Өөрийн нөхөр Ц.Тгийн “Алтан-Оршдос” ХХК-ийн Хас банкны тоот дансанд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13,099,500 төгрөгийг шилжүүлсэн, мөн Б.Б, Б.Т нар нь БНХАУ-ын Хайнан арал руу явахдаа 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөгийг “Тэнгэр трейвэл” ХХК аялалын компанийн Хаан банкны 5003860569 дугаарын дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.
1.3. Б.Т нь данс, бүртгэл, тайланд тусгаагүй дээр дурдсан 1,403,863,900 төгрөгөөс “Төрийн үйлчилгээ” ТӨҮГ-ын Төрийн банкин дахь цалингийн нэгтгэлийн данс болох 104900001742 дугаартай дансанд 827,493,556 төгрөгийг шилжүүлжээ.
Дээрх 827,493,556 төгрөгөөс Б.Т нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 14,190,650 төгрөгийг “листний мөнгө тэтгэмж”, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг “тэтгэмж урамшуулал”, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг “цалин урамшуулал”, 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 26,872,430 төгрөгийг “тэтгэмж”, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15,200,300 төгрөгийг “цалин урамшуулал”, 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 150,000,000 төгрөгийг “үндсэн болон урамшилт цалин”, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 38,000,000 төгрөгийг “цалин урамшуулал” нэрээр тус тус бэлнээр авч, өөртөө нийт 349,263,380 төгрөгийн давуу байдлыг бий болгосон.
Харин “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогч Х.Н нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ззэмшлийн Төрийн банк дахь 104900041090 тоот дансанд “цалин” нэрээр 4,553,960 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө нийт 102,553,960 төгрөгийн давуу байдлыг бий болгосон.
“Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогч Х.Н нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “цалин урьдчилгаа” нэрээр 17,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь 10330021046 тоот дансанд “цалин” нэрээр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө нийт 22,000,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар батлагдсан болно.
Мөн “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Б, ерөнхий нягтлан бодогч Б.Т нар нь 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хадгаламж банк (хуучин нэрээр)-д Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас зохих зөвшөөрлийг авалгүй, улсын бүртгэл, татварын байгууллагад бүртгүүлэхгүйгээр 104900046609 дугаартай данс нээлгэж, тус дансны хамтран эзэмшигчээр Б.Т нь бүртгүүлжээ.
Б.Т нь дугаартай дансанд “бизнес дебит карт”-ыг өөртөө гаргуулан авч, улмаар 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тус дансанд төвлөрсөн мөнгөнөөс нийт 1,165,047,311 төгрөгийг 758 удаагийн үйлдлээр авсан байна.
Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд Б.Т, Х.Н, Х.Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож Б.Т нь нийт 1,866,118,791 төгрөгийг, Х.Н нь 102,553,960 төгрөгийг, Х.Н нь 22,000,000 төгрөгийн хохирол төсөвт учруулсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
1.4.2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заасан болно.
Б.Т болон Б.Б нарын “татвар төлөхөөс зайлсхийсэн” үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дах хэсэгт заасан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжүүдийг, харин Б.Т, Б.Б, Х.Н, Д.Н нарын “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжүүдийг тус тус хангаж байх тул Б.Т, , Х.Н, Х.Н нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт зааснаар тодорхойлох нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж дүгнэж, Б.Тын болон Б.Б, Х.Н, Х.Н нарын гэмт үйлдлээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Тт холбогдох 201601000123 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн тогтоолд Б.Т, Б.Б, Х.Н, Х.Н нарын гэмт хэрэг үйлдэж, төр, нийтийн эрх ашигт учруулсан хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шаардах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэсэн байна.
1.5.Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/675 дугаартай албан бичгээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” хүсэлтийг ирүүлсэн.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхолд хохирол хор уршиг учруулж байдаг тул төрийн болон нийтийн ашиг сонирхлын аль аль зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүччлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.,” 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул Б.Т, Х.Н, Х.Н нараас улсын төсөвт учруулсан хохирлыг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
1.6.Прокурорын гухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан тул прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарна гэж үзэж төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар төрийн байгууллагын хүсэлтээр болон прокурорын санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.Таас 1,866,118,791 төгрөгийг, Х.Нээс 102,553,960 төгрөгийг, Х.Нгаас 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
2.Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Б.Ттай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 2016 оны 07 сарын 04-ний өдөр “Эрүүгийн хууль”-ийн тусгай ангийн 153 дугаар зүйл, 265 дугаар зүйлийн 265.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2012-2016 оны хооронд “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан байх хугацаанд хувьдаа мөнгө завшсан гэх асуудлаар Б.Т нь шалгагдсан. Энэ мөрдөн шалгах ажиллагаа 2015 оны 07 сарын 10-ны өдөр 111 дүгээр Прокурорын тогтоолоор Б.Тын үйлдлийг хүчингүй болгосон. Б.Тыг 2021 оны 04 сарын 06-ны өдөр шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явагдах үед Б.Тын учруулсан хохирлын хэмжээг ямар нэг байдлаар тогтоогоогүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газарт хэрэг удаа дараа шилжсэн. Мөн Прокурорын байгууллагаас хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй. Хохирлын хэмжээг тогтоох гэтэл банк бус санхүүгийн байгууллага дээр нэлээн хэдэн удаа буцаагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7.2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг. Тухайн хавтаст хэргээс харахад Б.Т нь гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хангалттай байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг нотлоогүй. Шинэ Эрүүгийн хуулиар хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна гэсэн заалт байдаг. Б.Тыг яллагдагчаар татах тогтоол дээр хэдэн төгрөгийн хохирол учруулсныг бүрэн тогтоож тусгах ёстой. 2021.06.04-ний өдрийн Б.Тын яллагдагчаар татсан тогтоол дээр 700 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг гаргаж ирсэн ба хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байдаг.
2.2.Хохирлыг тогтоохын тулд 2016.11.22-ны өдөр “Голден пэйж аудит” ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжилгээний дүнгээр байгууллагын журам зөрчсөн алдаатай гэж бүхэлд нь дурьдсан байдаг. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр 2015.03.20-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн. Тухайн шинжилгээгээр “Голден пэйж аудит” ХХК-ийн шинжилгээ нь үндэслэлтэй, хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Тухайн үед хохирлын хэмжээг яг таг тогтоосон шинжилгээ байхгүй.
Прокурорын зүгээс П.Бруу 205,000,000 төгрөг, “АО” ХХК-ийн захирал руу 13,099,500 төгрөг шилжүүлсэн. Б.Т нь данснаас 1,165,047,312 төгрөг, 349,263,800 төгрөгийг завшсан гэж задаргаагаар гаргаж өгч байна. Оролцогчид нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх ёстой. Манай хариуцагчийн зүгээс прокурорын нэхэмжилж байгаа үнийн дүнг ямар зүйлд зарцуулсан юм бэ? гэдгийг хүснэгтээр жагсаалт болгон гаргаж өгсөн. Энэ жагсаалтын дагуу Б.Т нь тухайн үед 1,991,164,048 төгрөгийг тухайн байгууллагад зарцуулсан. Тухайн задаргаан дээр П.Баас авсан мөнгө, 1,165,047,312 төгрөг, 349,263,380 төгрөг хэрхэн зарцуулсан талаарх задаргаа, хийж гүйцэтгэсэн ажил, гэрээ, зарлагын баримт хэрэгт хавсаргасан.
2.3.Б.Тын эгч Б.Уын хувьд 2 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр хуудсанд 2012.12.03-ны өдөр 20,000,000 төгрөгөөр Уул уурхайн яаманд засвар үйлчилгээ хийсэн. “ТУ” ХХК-тай гэрээ байгуулж, Уул уурхайн яаманд засвар хийсэн. Энэ нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. 2 дугаар хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд, 2012.12.06-ны өдөр 9,000,000 төгрөгөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны цайны газарт засвар хийсэн. Энэ нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. 213-215 дугаар хуудсанд 2014.12.20-ны өдөр, 19,111,300 төгрөгөөр “ТУ” ХХК-тай гэрээ байгуулж, Уул уурхайн яаманд засвар хийсэн. Энэ нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. 2 дугаар хавтаст хэргийн 225 дугаар хуудсанд 2012.12.20-ны өдөр, 9,302,600 төгрөгөөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны цайны газар засвар хийсэн. Гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно.
104900046609 тоот дансанд Б.Уаас 2013.03.07-ны өдөр 1,738,000 төгрөг, 2013.05.13-ны өдөр 2,000,000, 2013.06.06-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2013.06.07-ны өдөр 2,000,000 төгрөгийг “буцаалт” нэрээр шилжүүлсэн. Эдгээр нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдоно. 2013.07.02-ны өдөр “ТУ” ХХК-тай байгуулсан гэрээгээр 13,508,600 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Энэ нь гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно. Нийт үнийн дүн нь 78,682,500 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэсэн баримтууд байгаа.
3 дугаар хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудсанд, 2013.03.22-ны өдөр 2,849,700 төгрөгөөр өрөөний засвар хийлгэсэн нь “ТУ” ХХК-тай хийсэн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно. 3 дугаар хавтаст хэргийн 6-8 дугаар хуудсанд, 2013.04.17-ны өдөр 13,843,500 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Энэ нь орлогын баримт, актаар тогтоогдоно. 2014.06.18-ны өдөр “ТУ” ХХК-тай байгуулсан гэрээгээр, 13,982,900 төгрөгөөр сантехникийн шугамын засвар хийгдсэн. Энэ нь гэрээ, орлогын баримтаар тогтоогдоно. 2013.07.10-ны өдөр 104900046609 тоот дансанд Б.Уянгаас 350,000 төгрөг “буцаалт” нэрээр орж ирсэн. Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдоно. Нийт 51,026,000 төгрөгөөр засвар хийсэн. Б.Уянгаас нийт 129,708,500 төгрөгөөр байгууллагын, яамнуудын засвар үйлчилгээ хийсэн.
2 дугаар хавтаст хэргийн 207-209 дүгээр хуудсанд, 2012.08.25-ны өдөр, “АО” ХХК-д шилжүүлсэн мөнгөөр Уул уурхайн яаманд сантехник, паарны засвар 13,099,500 төгрөгөөр хийгдсэн. Энэ нь акт, ажил гүйцэтгэсэн хүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдоно.
П.Бын 205,000,000 төгрөгийн асуудал дээр 4 дүгээр хавтасны 113, 117 дугаар хуудсанд 130,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ нь зарлагын баримтаар тогтоогдоно.
2.4.Б.Т нь тоот данснаас 1,165,047,311 төгрөг, 349,263,380 төгрөгийг өөртөө давуу байдал үүсгэж авсан гэсэн асуудал яригдаж байгаа. Эдгээрийг хавтаст хэрэгт авагдсан зарлагын гүйлгээний баримт жагсаалтан дээр тухайн мөнгөн дүнг хэрхэн зарцуулсан талаар тусгагдсан. Эдгээр мөнгийг хувьдаа завшаагүй. Тухайн мөнгийг таван яамны засвар үйлчилгээнд бүгдийг зарцуулсан. Ийм учир прокурорын гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Х.Н, Х.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хавтаст хэргийн 43, 44 дүгээр тал дээр Х.Н, Х.Н нарын “бид хувьдаа нэг ч төгрөг завшаагүй” гэсэн хариу тайлбар байгаа.
Прокуророос Х.Нээс 102,553,960 төгрөгийг, Х.Нгаас 22,000,000 төгрөгийг гаргуулая гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Х.Н, Х.Н нарыг яллагдагчаар татсан мөрдөгчийн шийдвэрийг 2017.07.05-ны өдөр НПГ хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Х.Н, Х.Н нарыг хэргийн ямар оролцогч вэ? гэдгийг тогтоогоогүй. Х.Н, Х.Н нарыг сэжигтнээр, яллагдагчаар татсан шийдвэрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Одоогийн байдлаар Х.Н, Х.Н нар уг хэргийн оролцогч биш. Өнөөдрийн гэм хорын хохирлыг гаргуулах хэргийн тухайд 3 данс болох гэсэн данс байгаа. Хууль бус данс гэж яриад байгаа дансны данс эзэмших эрхтэй субъект нь Б.Б, Б.Т нар байсан. Тооцооны нягтлан бодогч Х.Н, Х.Н нар нь энэ дансыг эзэмшдэггүй. Иймээс энэ талаар прокурор тогтоож, албан ёсны дүгнэлтүүд гарсан. Энэ тоот данснаас гарсан мөнгийг Х.Н, Х.Н нар нь хэрхэн зарцуулсан талаарх зарлагын баримтуудыг хавтаст хэрэгт тусгасан. 102,553,960 төгрөгийн 48,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Хүснэгтийн 11, 12 дугаар талд шинэ жилийн арга хэмжээнд 41,897,200 төгрөг, нэмж 3,800,000 төгрөг, 14 дүгээр тал дээр байгаа 2,944,500 төгрөг, хүснэгтийн 18 дугаар талд байгаа 12,600,000 төгрөг, нийт 47,944,500 төгрөгийг бэлнээр авсан мөнгийг зарлагын баримтаар хэрэгт хавсаргасан.
Хүснэгтийн 91-т 2014.07.24-ний өдөр өөрийн дансаар шилжүүлж авсан өдрийн 4,553,960 төгрөгийг компанийн үйлчилгээний зардал 920,000 төгрөг, хүснэгтийн 92, 100-д байгаа мөнгөн аяганы төлбөр, 102-т 1,881,000 төгрөг, 107-д 1,124.620 төгрөг байгууллагын дансанд буцааж тушаасан. 4,557,300 төгрөгийг хэрэгт баримтаар өгөгдсөн байгаа.
Хүснэгтийн 158-д 2016.04.05-ны өдөр 50,000,000 төгрөгийг байгууллагын дансанд буцааж тушаасан баримт байгаа. Х.Нийн нийт төлбөр бол 102,831,000 төгрөгийг Б.Тын данснаас зарлагадаж авсан нь хэрэгт тусгагдсан байгаа.
Х.Нгийн 22,000,000 төгрөгийн задаргаа нь бэлнээр 17,000,000 төгрөг, өөрийн данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн.
17,000,000 төгрөгийг хүснэгтийн 62-т 2014.05.19-ний өдөр мөнгөн аяга 2,060,000 төгрөг, 63-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хамрын хийдийн зардал 660,000 төгрөг, 70 дугаар талд авагдсан 2014.06.06-ны өдрийн мөнгөн аяга 900,000 төгрөг, 77-д арга хэмжээний зардал 5,800,000 төгрөг, 82-т Төрийн байгууллагын дансруу 500,000 төгрөг, 59-д 4,780,000 төгрөг, 117-д 1,300,000 төгрөг, 141-т 1,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг зарлагдсан баримтууд хэрэгт тусгагдсан.
Хүснэгтийн 127-д 2014.07.24-ний өдөр өөрийн дансаар авсан 5,000,000 төгрөгийг зарлагадсан талаар тусгагдсан.
Эдгээр баримтуудаар Х.Н, Х.Н нар нь байгууллагын хууль бус гэж нэрлэгдэж байгаа 104900046609 тоот дансанд орж ирсэн санхүүгийн зарлагыг харвал байгууллагын үйл ажиллагаанд бүгдийг нь зарцуулсан тухай баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр мөнгөн дүнг хувьдаа завшсан талаар нотлогдоогүй. Х.Н, Х.Н нарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан боловч, уг тогтоолыг хүчингүйд тооцсон учраас хэргийн оролцогч биш. Шинжээчийн дүгнэлтүүд дээр ямар нэг нотлох баримтууд байхгүй. Х.Н, Х.Н нар нь төрийн ажил, үйлчилгээ эрхлэх дүрэм журмын хүрээнд таван яамтай хамтран ажилладаг байсан. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байсан. Х.Н, Х.Н нар нь тоот дансыг байгууллагын данс гэж ойлгож, ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Х.Н, Х.Н нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хөрөнгийг дур мэдэн зарцуулах эрх хэмжээний хүмүүс биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4.Иргэдийн төлөөлөгч Б.Одсүрэн нь “Би гэм буруутай гэж үзэж байна. Учир нь байгууллагын данснаас өөр данс нээх шалтгаан нь үйл ажиллагаагаа хялбарчлах гэж тайлбарласан. Байгууллагын дансны хувьд гүйлгээний хязгаар гэж байдаггүй. Өөр данс нээх хангалттай үндэслэл гэж бодохгүй байна. Хариуцагч тал орлого, зарлагынхаа талаар сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт холбоотой хүмүүс дутуу байна. Нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн хэмжээгээр төлөх эсэхийг тодорхойлох нь эргэлзээтэй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.
5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХЭЭ/675 дугаар Асуудал шийдвэрлүүлэх тухай /1-р хх34-35/
5.2.НПГын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1-р хх89-114/
5.3. “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаар албан бичиг /1-р хх115/
5.4.Төрийн банк ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Н-01/102 дугаар албан бичиг /1-р хх116-117/
5.5.НПГын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 474 дугаар Хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол /1-р хх118/
5.6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 051 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх119-126, 2-р хх53-110/
5.7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 060 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх127-133, 2-р хх46-52/
5.8.НПГын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх134, 4-р хх102/
5.9.”Чуда-Б” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх135-142, 4-р хх105-114/
5.10.2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх143-144/
5.11.Сангийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар Гарын үсэг зурах эрх олгох тухай тушаал /1-р хх145/
5.12.2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх146-173/
5.13. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх174/
5.14.Б.Уын Хасбанкны тоот дансны хуулга /1-р хх175/
5.15.2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хх176-180/
5.16. Гэрчийг байцаасан тэмдэглэл /1-р хх181-183, 184-186, 211-212, 216-218, 219-221, 222-223, 224-226, 4-р хх115-117, 118-120, 121-122, 123-124, 4-р хх145-147, 148-150/
5.17. Сэжигтнийг байцаасан тэмдэглэл /1-р хх187-189, 193-196, 205-209, 213-215, 4-р хх126-129, 132-133/
5.18.2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Х.Нгийн өргөдөл /1-р хх190, 4-р хх125/
5.19. Яллагдагчийг байцаасан тэмдэглэл /1-р хх191-192, 197-200, 201-204, 236, 237, 4-р хх130-131, 134-137/
5.20.Б.Мын Хаанбанкны тоот дансны Харилцагчийн дансны хуулга /1-р хх210, 4-р хх144/
5.21.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 201601000123 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх234-235/
5.22.НПГын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай тогтоол /1-р хх238-239/
5.23.2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн санал /1-р хх240-242/
5.24.2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /4-р хх103-104/
5.25.2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 150429-0505НУ-19-1-0423 дугаар Аялал жуулчлалын гэрээ /4-р хх138-143/
6.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
6.1.Голден пэйж аудит ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 8/157 дугаар Аудитын тайлан /2-р хх116-152/
6.2.НПГын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /2-р хх153-154/
6.3.НПГын 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 124 дугаар Эрүүгийн хэрэг үүгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай тогтоол /2-р хх155-156/
6.4.НПГын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай тогтоол /2-р хх157-158/
6.5.Зарлагын гүйлгээний баримт /2-р хх195-247, 3-р хх1-16, 21-24, 29-31, 33-36, 37-39, 41-45, 49-64, 66-76, 80-84, 87-90, 93-104, 107-121, 124-141, 146-186, 197-206, 216, 220-229, 233-239, 242-244, 247, 4-р хх1-10, 4-р хх15-51/
6.6.2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх17-20/
6.7.2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх25-28/
6.8.Сангийн яамны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7-1/6552 дугаар албан бичиг /3-р хх32/
6.9.2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх36/
6.10.2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх40/
6.11.2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 213/21 дугаар Ажлын байрны сургалт зохион байгуулах гэрээ /3-р хх46-48/
6.12.П.Доржпүрэвийн иргэний үнэмлэхийн хуулбар /3-р хх65/
6.13.2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх77-79/
6.14.2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлын гэрээ /3-р хх85-86/
6.15.2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх91-92/
6.16.2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх105-106/
6.17.2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх акт /3-р хх122-123/
6.18.2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх142-145/
6.19.2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2/1 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх187-196/
6.20.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/38 дугаар Арга хэмжээ зохион байгуулж, зардал гаргах тухай тушаал /3-р хх207-215
6.21.2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/06 дугаар Хамтран ажиллах гэрээ /3-р хх217-219/
6.22.2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15/08 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх230-232/
6.23.2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх241/
6.24.2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх245-246/
6.25.2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэсэн акт /3-р хх248-249/
6.26.2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /4-р хх11-14/
6.27.”Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм /4-р хх52-56/
6.28.2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ /4-р хх57-63/
6.29.2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ /4-р хх64-69/
6.30. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ /4-р хх70-77/
6.31.2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12/04 Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ /4-р хх78-88/
7.Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:
7.1.НПГын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /2-р хх4-7/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч НПГын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б.Т, Х.Н, Х.Н нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж цалин, урамшуулал, тэтгэмж нэрээр хувьдаа мөнгө завшиж, төрд хохирол учруулсан, Б.Тыг хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан, Сангийн яамнаас зөвшөөрөл авалгүй, холбогдох байгууллагад бүртгүүлэхгүйгээр данс нээж 1,165,047,311 төгрөгийг авсан, өөртөө давуу байдлыг бий болгосон” гэх үндэслэлээр төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Т нь “Хувьдаа мөнгө завшсан зүйлгүй, таван яамны санхүүгийн асуудлыг хялбарчлах зорилгоор данс нээсэн, прокурорын нэхэмжлээд байгаа мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан” гэж,
харин Х.Н, Х.Н нар нь “...сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан боловч уг тогтоолыг хүчингүйд тооцсон учраас хэргийн оролцогч биш. Х.Н, Х.Н нар нь төрийн ажил, үйлчилгээ эрхлэх дүрэм журмын хүрээнд таван яамтай хамтран ажиллаж, энэ хүрээнд тодорхой ажлууд хийж байсан, хувьдаа мөнгө завшсан асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Таас П.Бд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 130,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөг,
Б.Уд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 78,682,500 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 51,026,100 төгрөг, нийт 129,708,600 төгрөг,
Тэнгэр трэвэл ХХК-д шилжүүлсэн 4,000,000 төгрөг,
АО ХХК-д 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 13,099,500 төгрөг,
тоот дансанд цалин, тэтгэмж урамшуулал утгаар шилжүүлсэн 349,263,380 төгрөг,
тоот данснаас 758 удаагийн үйлдлээр авсан гэх 1,165,047,312 төгрөг, нийт 1,866,118,791 төгрөгийг,
хариуцагч Х.Нээс 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 48,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4,553,960 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50,000,000 төгрөг, нийт 102,553,960 төгрөгийг,
хариуцагч Х.Нгаас 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.
4.2.НПГ нь Төрийн үйлчилгээ ТӨААТУҮГ нь татан буугдсан гэх үндэслэлээр төрд учирсан хохирлыг Прокурорын гухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг үндэслэн төрд учруулсан хохирлыг гаргуулна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх заалтад үндэслэн гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа төрд учирсан хохирол, Төрийн үйлчилгээ ТӨААТҮГ нь татан буугдсан гэж тайлбарлаж байх тул прокурор хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
4.3.Хариуцагч Б.Тыг 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Төрийн үйлчилгээ ТӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр мөнгө завшсан гэх,
Х.Нийг өөртөө нийт 102,553,960 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэх,
Х.Н нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “цалин урьдчилгаа” нэрээр 17,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь тоот дансанд “цалин” нэрээр 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө нийт 22,000,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба НПГын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин НПГын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай Прокурорын тогтоолоор Х.Нийг яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай Прокурорын тогтоолоор Х.Нг сэжигтнээр тооцсон шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /2-р хх 4-7/
Дээрх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолд “...Б.Т, Х.Н, Х.Н нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож Б.Т нь 1,866,118,791 төгрөг, Х.Н нь 102,553,960 төгрөг, Х.Н нь 22,000,000 төгрөгийн хохирол төсөвт учруулсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна” гэж, мөн “Б.Тын болон Б.Б, Х.Н, Х.Н нарын гэмт үйлдлээс хойш ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн. Улмаар Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т зааснаар Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд уг тогтоолоор зөвхөн Б.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа Б.Б, Х.Н, Х.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн байгаа нь ойлгомжгүй байна.
4.4.Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Гэм хор учруулах гэх агуулга нь зөрчлөөс үүдэн хохирол бий болохыг ойлгох ба гэм хорын хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдсан хохирол нь хариуцагч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийх боломжтой гэж үзэж, талуудын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэв.
4.5.Төрийн үйлчилгээ ТӨААТҮГ нь төрийн захиргааны төв байгууллагуудын шаардлагад нийцсэн нийтлэг үйлчилгээг явуулж, тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, аж ахуй, хангалтыг хариуцах, цэвэрлэгээ, үйлчилгээ, өрөө тасалгааны тохижилт, цахилгаан, дулаан, ахуйн хэрэгцээний халуун хүйтэн ус, барилгын болон сантехникийн урсгал засвар, шуудан холбооны үйлчилгээг хариуцах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байжээ.
Улмаар яамдуудтай гэрээ байгуулан төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх ажил үйлчилгээг гүйцэтгүүлдэг байна. /4-р хх 52, 57-88/
4.6.Хариуцагч Б.Тт холбогдох хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан, аяллын компанид мөнгө шилжүүлсэн гэх шаардлагын тухайд:
4.6.1.П.Бд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 130,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 205,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэжээ.
Дээрх мөнгөн дүн нь 10490004728 тоот данснаас П.Бын дансруу орсон талаар талууд тайлбарласан /2-р хх 28/ ба 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр П.Баас 50,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 25,000,000 төгрөг /2-р хх 146 ар тал/, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 130,000,000 төгрөгийг “Буцаалт 99119535” утгаар тус тус буцааж төлсөн байна. /2-р хх 131/
Дээрх гүйлгээний утга нь “Буцаалт” бөгөөд П.Б гэх нэр байхгүй боловч П.Бын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Гэрчийг байцаасан тэмдэглэлд түүний биеийн байцаалтад 99119535 дугаарын утас тэмдэглэгдсэн байх тул дээрх утгаар орсон орлогыг П.Б шилжүүлсэн гэж дүгнэсэн болно. /4-р хх 115/
Иймд П.Бын дансанд шилжүүлсэн 205,000,000 төгрөгийг буцааж төлсөн байх тул Б.Таас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
4.6.2. Б.Уянгад 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 78,682,500 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 51,026,100 төгрөг, нийт 129,708,600 төгрөг шилжүүлсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Уын дансруу шилжүүлсэн төлбөрийг яамны засварын ажилд зарцуулсан, энэ нь Бэлэн мөнгөний зарлагын баримт, Ажил гүйцэтгэх акт, Кассын орлогын ордер зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан. Шүүх цаг хугацааны хамаарлаар дараах мөнгөн дүн буцаж орсон болон зарцуулагдсан байна гэж дүгнэв.
“У буцаалт” утгаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөг буцаан шилжүүлсэн. /2-р хх 142 ар тал, 143, 3-р хх 9, 21-22, 42/
Б.Уын дансанд 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 51,026,100 төгрөг шилжсэн байх ба 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11,000,000 төгрөгийг засварын зардалд, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 9,849,700 төгрөгийг засварын үлдэгдэлд ТУ ХХК-д шилжүүлж, тус компаниар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 1-3 давхрын 14 өрөөний хана, тааз, шалны ажил хийлгэсэн байх бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, нийт 20,849,700 төгрөгийг тус компанид хүлээлгэн өгчээ. /3-р хх 1-4/
2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөгийн зарлага Б.Уын данснаас гарсан байх ба 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ТУ ХХК-тай Ажил гүйцэтгэсэн акт үйлдэж, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд засварын ажил хийж, 14,843,500 төгрөгийг Засвар коридор утгаар шилжүүлсэн байна. /3-р хх 6-8/
2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С.Мтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 18,324,600 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2012 оны 12 сарын 06-ны өдөр 9,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 9,324,600 төгрөгийг тус тус С.Мөнхтөрд шилжүүлсэн байна. /3-р хх 222-226/
Ингээд Б.Уд шилжүүлсэн 129,708,600 төгрөгөөс 60,367,800 төгрөгийн зарцуулалтын тооцоог хэрэгт авагдсан нотлох баримттай гэж үзэж, харин 69,340,800 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн болон үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж үзэв.
4.6.3. АО ХХК-д 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Цахилгаан төлбөр, үйлчилгээний төлбөр утгаар 13,099,500 төгрөг шилжүүлсэн байна. /2-р хх 122 ар тал/
2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Уул уурхайн яамны засвар үйлчилгээний ажлыг Л.О гэх иргэнээр 13,099,500 төгрөгөөр гүйцэтгүүлж, Ажил гүйцэтгэсэн акт үйлдсэн байх бөгөөд уг төлбөрийг О.О хүлээж авсан баримт хэрэгт авагдсан. /2-р хх 207-208/
Иймд АО ХХК-д шилжүүлсэн мөнгийг засвар үйлчилгээнд зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
4.6.4. Тэнгэр трэвел ХХК-д шилжүүлсэн 4,000,000 төгрөгийн тухайд:
2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Аялал жуулчлалын гэрээг Тэнгэр трэвел ХХК-тай Б.Т байгуулсан /4-р хх138-143/ байх ба Б.М /Тэнгэр трэвел ХХК/ дансанд 4,000,000 төгрөгийг ТҮУҮГазраас гэрээний дагуу урьдчилгаа утгаар шилжүүлжээ. /4-р хх 144/
Уг мөнгө байгууллагын данснаас гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба буцааж шилжүүлсэн баримт байхгүй тул энэхүү төлбөрийг хариуцагч Б.Таас гаргуулах үндэслэлтэй байна.
4.6.5. Хариуцагч Х.Нээс нэхэмжилсэн 102,553,960 төгрөгийн тухайд:
Тэрээр 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 48,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 4,553,960 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 102,553,960 төгрөгийг шилжүүлж авсан ба 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 31,896,200 төгрөг, 503,800 төгрөг, нийт 32,400,000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12,600,000 төгрөгийг Уул уурхайн яамны хэвлэл мэдээллийн зардалд, 920,000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Фрэйвиллэ мевелри ХХК-д үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн, 475,910 төгрөгийг ХАХНХЯамны мөнгөн аяга утгаар шилжүүлсэн, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 148,000 төгрөгийг “Мөнгөн аяга, хадаг” утгаар шилжүүлсэн, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,888,800 төгрөгийг “Барааны үнэ” утгаар шилжүүлсэн, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,124,620 төгрөгийг Нямцэцэг буцаалт утгаар Төрийн үйлчилгээ ТӨААТУҮГ-ын 10490004660 дугаарын дансанд хийж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг 104900004728 дансанд шилжүүлжээ. /3-р хх 29-30, 159-162, 176-177, 179-180, 198, 4-р хх 50, 2-р хх 140 ар тал/
Ингээд 102,553,960 төгрөгөөс нийт 99,557,330 төгрөгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласныг хүлээн авч, баримтгүй 2,996,630 төгрөгийг Х.Нээс гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь дээрх мөнгөн дүнгүүд зарцуулагдсан хугацаанд байгууллагын данснаас гарсан баримтгүй бөгөөд 102,553,960 төгрөг авсан хугацаа, зарцуулсан хугацаа тохирохгүй байгаа хэдий ч авсан мөнгөө байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан, хувьдаа ашиглаагүй гэх хариуцагч талын тайлбарыг нотлох баримттай харьцуулан дүгнэж, хүлээн авах боломжтой гэж дүгнэв.
4.6.7.Хариуцагч Х.Нгаас нэхэмжилсэн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийн тухайд:
2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2,060,000 төгрөгийг “Бэлэг дурсгал Мөнгөн аяга 20 ш” утгаар, 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 660,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 900,000 төгрөг “Мөнгөн аяга” утгаар, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,800,000 төгрөгийг “Арга хэмжээний зардал” утгаар, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөгийг 10490004660 дугаартай дансанд “Ариунаа буцаалт” утгаар, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 4,780,000 төгрөгийг “Ахмадын арга хэмжээ” утгаар, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөгийг 10490004660 дугаартай дансанд “Ариунаа буцаалт” утгаар, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг 104900004728 тоот дансанд тушаав утгаар, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг 10490004660 дугаартай дансанд “Ариунаа буцаалт” утгаар тус тус шилжүүлсэн байна. /3-р хх 97-101, 116, 126-136, 146, 154, 224, 242, 4-р хх 26/
Дээрх нийт 22,000,000 төгрөг болж байх тул хариуцагч Х.Н нь өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.6.8.Хариуцагч Б.Таас нэхэмжилсэн тоот дансанд цалин, тэтгэмж урамшуулал утгаар шилжүүлсэн 349,263,380 төгрөг, тоот данснаас 758 удаагийн үйлдлээр авсан гэх 1,165,047,312 төгрөг, нийт 1,514,310,692 төгрөгийн тухайд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 051 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Төрийн үйлчилгээ ТӨААТУҮГ нь тоот дансаар нийт 1,165,047.3 мянган төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Харилцах дансны хуулгаас харахад зарлагын гүйлгээ нь бэлнээр болон АТМ, Пос машинаар уншуулан гарсан байна. Хэрхэн юунд зарцуулсныг нотлох анхан шатны баримтыг шинжилгээнд ирүүлээгүй” гэжээ.
Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор гаргаж өгсөн баримтуудыг мөрдөгч хурааж авсан атлаа шинжээчид өгөөгүйгээс эдгээр баримтууд шинжээчийн дүгнэлтэд ороогүй гэж тайлбарласан бөгөөд дээрх дүгнэлтэд “Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Төрийн үйлчилгээ УҮГ-ын дарга Б.Бийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 89 тоот албан бичгээр Хадгаламж банкинд хандан нягтлан бодогч Б.Т бизнес дебит карт нээж өгөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Хадгаламж банк нь Хадгаламж бизнес дебит карт эзэмших гэрээг Төрийн үйлчилгээ УҮГ-тай хийж Б.Т гарын үсэг зурсан байна. Уг гэрээний дагуу 104900046609 дугаарын дансны гүйлгээн дээр 1 дүгээр гарын үсэг Б.Б, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Б.Т нар зурахаар баталгаа хийж өгсөн байна. Зарлагын гүйлгээг нотлох анхан шатны баримтыг шинжилгээнд ирүүлээгүй ...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж, санхүүгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэв. /1-р хх 121, 125/
данснаас тоот дансанд цалин, тэтгэмж урамшуулал утгаар 349,263,380 төгрөг шилжүүлсэн ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр дугаартай дансанд буцаалтаар 501,892,744 төгрөг орсон талаар дүгнэсэн. /2-р хх 122/
Уг данснаас гарсан П.Бд шилжүүлсэн 205,000,000 төгрөгийг “П.Б” утгаар буцааж уг дансруу шилжүүлсэн болохыг дээр дүгнэсэн тул үүнийг хасахад буцаалтаар 296,892,744 төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэв. Мөн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр урамшуулалд 20,400,000 төгрөгийг олгосон баримт хэрэгт авагдсан /4-р хх 21-23/. Дээрх Б.Тын цалин урамшуулалд авсан 349,263,380 төгрөгөөс буцаалтаар шилжүүлсэн 296,892,744 төгрөг, урамшуулалд шилжүүлсэн 20,400,000 төгрөгийг тус тус хасахад 31,970,636 төгрөг үлдэж байна.
Хариуцагчаас талаас нотлох баримтаар гаргаж өгсөн дугаартай дансны Зарлагын гүйлгээний баримтын жагсаалтын нийт мөнгөн дүн 1,991,164,074.48 төгрөг байх ба буцаалтаар 51,888,334.88 төгрөг, хаанаас орж ирсэн тодорхойгүй 58,339,394.60 төгрөг, нийт 110,227,729.48 төгрөг нь дансандаа буцаж орсон байна. /2-р хх 142/
Дээр дүгнэсэн үйл ажиллагаанд зарцуулсан гэх Б.Уын 60,367,800 төгрөг, “АО” ХХК-ийн 13,099,500 төгрөг, Х.Нийн 99,557,330 төгрөг, Х.Нгийн 22,000,000 төгрөгийн баримтын тооцоолол нь дугаартай дансны Зарлагын гүйлгээний баримтын жагсаалтад орсон тул дээрх нийт 195,024,630 төгрөг болон дансандаа буцаж орсон 110,227,729.48 төгрөг, 31,970,636 төгрөгийг 1,991,164,074.48 төгрөгөөс хасаж тооцоход 1,653,941,079 төгрөг үлдэж байна.
Нэхэмжлэгч нь дугаартай данснаас 1,165,047,311 төгрөгийг Б.Т нь хувьдаа завшсан гэж нэхэмжилж байгаа бөгөөд уг данснаас зарцуулсан мөнгө нь нэхэмжлэлийн дүнгээс илүү гарч байх тул 1,165,047,311 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Б.Таас 73,340,800 төгрөг, Х.Нээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б.Тт холбогдох шаардлагаас 1,792,777,992 төгрөг, Х.Нт холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, Х.Нд холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Иргэдийн төлөөлөгч Б.О нь “Би гэм буруутай гэж үзэж байна. Учир нь байгууллагын данснаас өөр данс нээх шалтгаан нь үйл ажиллагаагаа хялбарчлах гэж тайлбарласан. Байгууллагын дансны хувьд гүйлгээний хязгаар гэж байдаггүй. Өөр данс нээх хангалттай үндэслэл гэж бодохгүй байна. Хариуцагч тал орлого, зарлагынхаа талаар сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэрэгт холбоотой хүмүүс дутуу байна. Нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн хэмжээгээр төлөх эсэхийг тодорхойлох нь эргэлзээтэй. Гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэж, шийдвэр гаргахдаа уг дүгнэлтийг харгалзан үзсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан ба хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй тул Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 524,654 төгрөг, Х.Нээс 62,896 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Таас 73,340,800 төгрөг, Х.Нээс 2,996,630 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж, Б.Тт холбогдох шаардлагаас 1,792,777,992 төгрөг, Х.Нт холбогдох шаардлагаас 99,557,330 төгрөг, Х.Нд холбогдох 22,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Таас 524,654 төгрөг, Х.Нээс 62,896 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
О.ЦЭНД-АЮУШ