| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2015/11969/и |
| Дугаар | 182/шш2023/01496 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 182/шш2023/01496
| 2023 05 16 | 182/ШШ2023/01496 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байрлах, ХБХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, давхарт байрлах, ХБЭХА,
Хариуцагч: дүүрэг, хороо байрлах, МБинд тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598.989,83 ам доллар буюу 1.196.398.326 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч ХБЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, Э.Б, хариуцагч МБны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХБХХК нь хариуцагч ХБЭХА, МБинд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598,989.83 ам доллар буюу 1,196,398,326 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254 төгрөг гаргуулна гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч ХБХХК нь ХБ ХХК-иас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140 тоот гэрээгээр 1,081,000 ам.долларыг зээлж авсан. Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөнд тооцоогүй орхигдуулсан 533.486,83 ам.долларыг төлсөн төлөлтийг тооцоонд оруулаагүй болох нотлох баримтуудыг хавсарган шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд ХБ ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Агийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 тоот албан бичиг ирсэн боловч зээлийн хүүгийн орхигдуулсан төлөлтийг зээлийн үлдэгдэлд тооцсон, эсвэл эс тооцсон талаар бидэнд хариу өгөөгүй. Компанийн захирал С.Оын 1,081,000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр тооцож 2,700,000,000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, Монгол шуудан банкнаас 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна. Нэхэмжпэгч нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ний зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/4-5121 тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл болох 7,383,166,426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154,342,120.65 төгрөгийн, 11,812.08 ам долларын хүү илүү тооцож авсныг, нийт 7 удаагийн гүйлгээгээр тус банкинд төлсөн 598,989.83 /533,486.83, 65,503/ ам.долларыг тооцоонд оруулаагүй, үүнээс 533.486,83 ам.долларыг мөнгө тушаасан анхан шатны баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, 65,503 ам.долларын баримтгүй учраас нотлох баримтаар нотлогдож байгаа 533,486.83 ам долларыг нэхэмжилж байна.
1.2. 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХБ ХХК-иас авсан 1,081,000 ам.долларын ЗГ/140 тоот гэрээний дагуу 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 73,190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 25.050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 50.000 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 296,388.58 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 30,000 доллар, 2008 оны 05 дугаар сарын 27-нд төлсөн 56,858.25 ам.доллар, нийт 533,486.83 ам.доллар төлснийг 1,081,000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан .
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар МБ, ХБЭХАаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ХБЭХА шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Нэхэмжлэгч нь Монгол шуудан банк болон ХБХХК-ийн хооронд 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ/140 тоот зээлийн гэрээ, иргэн С.Оын Монгол шуудан банктай 2007 оны 04 дүгээр 05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн ХБ болон ХБХХК, Бамбарууш сервис ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргийг шаардаж байна. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан.
Үүнд: ХБны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон ХБХХК-ийн захирал С.О, иргэн С.О нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж актанд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг дүгнэж буюу нийт 3,285,822 ам доллар, 2,253,396,961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон. ХБны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон ХБХХК-ийн захирал С.О нарын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай актыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр ХБинд гаргаж Тусгай активын хэлтсийн Захирал Г.Агийн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Мөн ХБны Дотоод хяналтын газрын захирал М.Бэлэгт нь 2012 оны 05 дугаар 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу ХБХХК болон иргэн С.Отай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122,468,696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд ХБнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан бол нэхэмжлэгч шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. МБны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилогдсон. Мөн өдрийн А157 дугаар тушаалаар ХБ ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас үндэсний өдөр тутмын Өдрийн сонины 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239 (4566) дугаарт ХБ ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон тухай нийтэд мэдээлсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ХБнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Дээр дурдсан хугацаанд ХБХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдснаар тооцох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-126 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. ХБХХК-ийн ерөнхий захирал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээс түр чөлөөлөгдсөн гэх боловч тус хугацаанаас өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлгүй.
2.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээнд талууд зээлийг болон зээлийн хүүг төлөх хуваарийг урьдчилан тохиролцож бичгээр үйлдэн гэрээнд хавсаргадаг. Ингэснээр зээлдэгчээс банкинд төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, хэмжээг урьдчилан мэдэж тус хуваарийн дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь зээлдэгчид мөнгөн төлбөрийг үүргийг өөрөө хянах боломжийг олгодог. Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрөө дансаар болон бэлнээр төлж байсан, уг баримтууд нь хэрэгт авагдсан байхад нэхэмжлэлд ХБ нь түүний мөнгийг мэдэгдэхгүйгээр авсан гэж дурдсан нь үндэслэлгүй байна. ХБны 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр ХБХХК-д банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин тус бичигт дурдснаар ХБнаас ХБХХК-д тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж байсан. 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан шилжүүлэн авах №2008/01 дугаартай гэрээ байгуулагдаж 865,856,000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд банк уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-2203009785 дугаартай ӨБҮХХөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар 2,771,808,690 төгрөгөөр тооцож үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 865,856,000 төгрөгөөр төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865,856,000 төгрөгөөр данснаас хасч 1,905,952,690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171.689 ам.долларын хүү, 323,162,497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж нийт 549,055,431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн илүү төлсөн ам долларыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол аудитын дүгнэлт гарсны дараа тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөрийг төлөөд явж байсан. Үүнээс үзэхэд ХБХХК нь уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна.
МБны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А157 дугаар тушаалаар ХБ ХХК-ийг татан буулгах татан буулгахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонины ХБ ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах дарааллыг тогтоосон. Хэрвээ авлагатай гэж үзэж байсан бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3.Хариуцагч МБ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хариуцагч МБ хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй банкинд Монгол банкнаас эрх хүлээн авагч томилдог. Энэ үйл ажиллагаа нь тухайн банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилготой юм.
МБны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А-153 дугаартай ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаал гарган ХБЭХАаар Ч.Аийг томилсон.
Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн банкны эрх хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т МБ банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ гэж зохицуулагдсан байдаг.
МБ болон ХБХХК-ийн хоооронд хууль, гэрээний дагуу аливаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, МБ ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй болно.
Энэ иргэний хэрэгт МБийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Банкны тухай хуульд зааснаар ХБЭХАид хамааралтай. Иймд МБ энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1. Хариуцагч ХБ дахь Банкны эрх хүлээн авагчаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг гаргуулж, ХБХХК-д олгож, МБинд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ХБХХК нь “ЗГ/140 зээлийн гэрээний төлбөрт 533,486.83 ам.доллар төлснийг 1,081,000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 65,503 ам.долларын анхан шатны баримтгүй учраас нотлох баримтаар нотлогдож байгаа 533,486.83 ам доллар буюу 1,065,565,254.78 төгрөгийг МБ, ХБЭХАаас гаргуулна. МБ нь ХБ дахь Банкны эрх хүлээн авагчийг томилдог тул хариуцагч болно” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
3.Хариуцагч ХБ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ХБны 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр ХБХХК-д банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн. Тус компанид хөнгөлөлт үзүүлж байсан. Нэхэмжлээд байгаа дүнг илүү суутгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,
харин МБны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “МБинд хамааралгүй шаардлага гаргасан” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч ХБХХК нь МБ болон ХБЭХАд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нийт 598,989 ам.доллар буюу 1,196,398,326 төгрөг гаргуулах шаардлагыг анх гаргасан. /1-р хх 1-245/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг болгож багасгажээ. Энэ талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна.
4.2.ХБХХК нь Монгол шуудан банктай 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/140 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 1,081,000 ам долларыг сарын 1.7 хувийн хүүтэй, 2006 оны 04 дүгээр сараас эхлэн 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан. /1-р хх 241-245/
Уг зээлийн гэрээний хүүгийн төлөлтөд 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 73,190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25,050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 50,000 ам.доллар, 2007 оны 05 сарын 17-ны өдөр 119,210.98 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 177,177.60 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30,000 ам.доллар, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 56,858.25 ам.доллар, нийт 533,486.83 ам.доллар төлсөн байна. /1-р хх 67-68, 3 дугаар хх 193-194, 4-р хх 221/
Түүнчлэн ХБХХК, ХБны хооронд 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 094 тоот 550,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2006 оны 04 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ, Монгол шуудан банк, ХБХХК-ийн захирал С.О нарын хооронд 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 80 тоот 600,000 ам.долларын зээлийн гэрээ, Бамбарууш сервис ХХК, Монгол шуудан банк ХХК-ийн хооронд 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 дугаартай 1,070,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.
4.3. Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр ХБХХК нь 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 550,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нийт 865,856,000 төгрөг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцааны эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Брау хаус ХХК-ийн байрны албан конторын зориулалттай 3 дугаар давхрын 1045.5 м.кв талбай бүхий хэсгийг ХБинд шилжүүлэхээр тохиролцжээ. Зээлийн төлбөрт 2008 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 205,285,333 төгрөг, 2008 оны 05 дугаар сарын 31-ний дотор 330,285,333 төгрөг, 2008 оны 06 дугаар сарын 30-ны дотор 330,285,333 төгрөг, нийт 865,856,000 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрхтэйгээр гэрээнд заасан байна. /1-р хх 184-187/
4.4.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай гэрээгээр ХБХХК, С.О, Бамбарууш сервис ХХК-ийг төлөөлөн С.О нь ХБХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2,316,823 ам.доллар, С.Оын 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 968,998 ам.доллар, Бамбарууш сервис ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр 1,588,240,711 төгрөг, Монгол шилтгээн ХК-ийн хувьцаа буцаасан авлагад 665,156,250 төгрөг, нийт 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 22 хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн болон 1 дүгээр давхрын хэсэг, Монгол шилтгээн ХК-ийн С.О болон ХБХХК-ийн эзэмшлийн хувьцааны зарим хэсгийг ХБ ХХК-д буцаан худалдан авах эрхтэйгээр шилжүүлэх талаар тохиролцжээ. /1-р хх 40-42 тал/
4.5.Нэхэмжлэгч ХБХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийсэн Актив аудит ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмждөө ХБХХК нь ХБнаас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан 1,081,000 ам.долларын зээлийн тооцоог Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХБ ХБХХК-ийн хоорондох гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,316,824 ам.долларын үлдэгдэлтэй гэж тогтоохдоо зээлийн хүүд төлсөн 533,486.83 ам.долларын төлөлтийг тооцолгүй орхигдуулсан гэх ба 533,486.83 ам.долларыг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 27-ны хоорондох 7 удаагийн төлбөрийг банкны зээлийн мэргэжилтэн 2008 онд зээлийн тооцоололд оруулж байсан боловч 2010 онд орхигдуулж тооцсон болохыг дурдаж, холбогдох баримтуудыг гарган өгсөн.
4.6. 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эдгээр гэрээгээр төлөх 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн төлбөрт С.Оын өмчлөлийн Монгол шилтгээн ХК-ийн 3,000,000 ширхэг хувьцааг ХБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, С.О төлбөрөө төлсөн тохиолдолд хувьцааг буцаан худалдан авах талаар талууд тохиролцсон. /2-р хх 63 тал/
4.7. Мөн “ТТ” ХХК, С.О нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээл, барьцаа, банкны барьцаанаас эд хөрөнгө чөлөөлж авах тухай гэрээ байгуулж, үүний дагуу “ТТ” ХХК-иас 7,383,166,426.24 төгрөгийг ХБ ХХК-ийн 10590000001 дугаартай дансанд шилжүүлсэн байна. /1-р хх 43-51/
Дээрх мөнгөн дүнгээс 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд банкнаас нэхэмжилсэн 2,316,823.81 ам.долларыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан ХБ ХХК-иас гаргаж өгсөн Банкны зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Од бүртгэл аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /3-р хх 194/
ЗГ/140 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,081,000 ам.доллар, хүүгийн төлбөрт 540,185.26 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 152,844.09 ам.доллар, нийт 1,774,029.35 ам долларын үлдэгдэлтэй байсан байх ба Зээлийн эрсдлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр дансыг хаасан байна. /1-р хх 53, 60-63, 4-р хх 221/
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ХБХХК нь банкны нэхэмжлэлийн дагуу ЗГ/140 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,316,823.81 ам.доллар төлсөн байхад Зээлийн эрсдлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр 1,774,029.35 ам доллараар хаасан байгаа нь 542,794.46 ам.долларын зөрүүтэй байна.
Ингээд ЗГ/140 дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч ХБХХК нь маргаан бүхий 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 дугаартай 1,081,000 ам долларын зээлийн гэрээний дагуу 533,486 ам долларыг илүү төлсөн болохоо 2012 оны 01 дүгээр сард мэдэж, ХБинд шалгуулахаар хүсэлт хүргүүлсэн байх боловч ХБ нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр зээлийн тооцооллыг шалгаж, хуулгыг хүргүүлэв, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаар албан бичгээр банкны зүгээс илүү төлбөр аваагүй, харин 122,468,696 төгрөгийн хүүний төлбөрийг дутуу авсан байна гэх агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч ХБХХК-д хүргүүлжээ. /1-р хх 38-39, 52-64/
4.8.Нэхэмжлэгч ХБХХК нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй бөгөөд харин зээлийн хүүгийн төлбөрт илүү төлсөн 533,486 ам.долларыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч нараас шаардсан.
Харин ХБЭХА нь мөн хуулийн 76 дугаар зүйл, 82 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.2.2 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан, ХБ ХХК-ийг татан буулгах шийдвэр гарсны дараа банкны эрх хүлээн авагчаас зарласан нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна” гэж заасан. Хариуцагч ХБ ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонинд ХБ ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар тогтоосон талаар мэдээлсэн байна. /2-р хх 65/
Шүүх хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа хамаарна гэж дүгнэв. Учир нь, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.”, 75.2.-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гээд 75.2.1.-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй бөгөөд зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчаас шаардсан, шүүх гэрээний үүргийн харилцаа нэгэнт дууссан гэж дүгнэсэн тул энэхүү шаардлагад гэрээний үүрэгтэй хамааралтай хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, харин үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардалга гаргах хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заагаагүй тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна гэж үзлээ. Мөн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасан хугацаа нь татан буугдсан хуулийн этгээдээс авлагатай этгээдийн өргөдөл гаргах хугацаа бөгөөд заасан хугацаанд татан буулгах комисст өргөдлөө гаргаагүй нь шаардах эрхээ хэрэгжүүлэх буюу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд энэхүү шаардлагад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна гэж үзлээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж заасан ба ХБХХК нь зээлийн хүүгийн төлбөрийг банк илүү суутгаж авсан болохыг 2012 онд мэдсэн гэж тайлбарласан, шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэв.
4.9. ЗГ/140 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ХБХХК нь ХБны шаардсаны дагуу 2,316,823.81 ам.долларыг “ТТ” ХХК-иас шилжүүлсэн 7,383,166,426.24 төгрөгөөс төлсөн байхад Зээлийн эрсдлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр 1,774,029.35 ам доллараар хааж, 542,794.46 ам.долларын зөрүү үүссэн болохыг дээр дурдсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн төлсөн нийт 533,486.83 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ханш болох 1997.36 төгрөгөөр тооцож, 1,065,565,254.78 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ХБ ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, ХБ дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин МБ нь ХБ дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй, бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул МБинд холбогдох ХБХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.10. Шүүх нэхэмжлэгч ХБХХК-ийн хүсэлтээр Од бүртгэл аудит ХХК-ийг шинжээчээр, ХБ дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр Дабль аксиом аудит ХХК-г шинжээчээр тус тус томилсон бөгөөд хэн аль нь шинжээчийн ажлын хөлс төлөөгүй, шинжээчээр ажилласан Од бүртгэл Аудит ХХК нь шинжээчийн дүгнэлтийн хамт 20,615,000 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн, Дабль аксиом аудит ХХК нь 4,860,000 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч ХБ дахь Банкны эрх хүлээн авагчаас шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч ХБ дахь Банкны эрх хүлээн авагчаас нөхөн гаргуулж, холбогдох газруудын дансанд оруулах,
мөн улсын тэмдэгтийн хураамжид 5,485,767.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс төлсөн 6,240,850 төгрөгөөс /3,000,000+70,200+3,170,650/ 6,139,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,908 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. /1-р хх 7, 13, 2-р хх 26, 3 дугаар хх 214-223, 4-р хх 213/
Дабль аксиом аудит ХХК-ийн ажлын хөлс 4,860,000 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас урьдчилан төлсөн тул тус тамгын газрын дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХБЭХАаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХБХХК-д олгож, хариуцагч МБинд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХБХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6,240,850 төгрөгөөс 6,139,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,908 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ХБЭХАаас улсын тэмдэгтийн хураамжид 5,485,767.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00032 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ХБ дахь Банкны эрх хүлээн авагчаас шинжээч Од бүртгэл аудит ХХК-ийн ажлын хөлс 20,615,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, соёл амралтын хүрээлэн 7.3-701 тоотод байрлах, Од бүртгэл Аудит ХХК-д /данс Худалдаа хөгжлийн банк 411016538/, Дабль аксиом аудит ХХК-ийн ажлын хөлс 4,860,000 төгрөгийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт /данс Төрийн сан 100900005409/ тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ