Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3, 34.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүчиндэх гэмт хэргийг арван зургаан насанд хүрээгүй хохирогчийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ү.*******ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ү.*******од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ү.*******ын  2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 280 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа ураг 1 ширхгийг  устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

6. Хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ү.******* нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ү.*******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ү.*******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Д.БАТЦЭНГЭЛ
                       
    ШҮҮГЧ            Г.БАТЗАЯА