Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 123/ШШ2023/0011

 

 

 

 

 

 

2023         05         01                                                  123/ШШ2023/0011

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******д холбогдох “Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******ын 2022 оны 11 сарын 19-ний өдрийн 0004794 дугаар дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” гомдлыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие******* нь Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн шийтгэвэр оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлттэй танилцлаа. 2022 оны 10 сарын 15-ны өдрийн 40-02-455/18 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичихдээ 13.9.2 гэж бичих байсныг 13.9 гэж буруу бичсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно. Холбогдогч******* нь шийтгэлийн 50000 төгрөгийг ажлын 15 хоногийн дотор төлөхийг даалгасан. Асуухад төлсөн гэсэн тайлбар өгсөн” гэжээ.

Гуравдагч этгээд******* тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2022 оны 11 сарын 19-ний өдөр Лүн суманд торгуулсан торгуулиа хүлээн зөвшөөрч байна. 50000 төгрөгөөр төгрөг торгуулсан торгуулиа 2023 оны 04 сарын 24-ны өдөр төлсөн. Одоо прокурорын дүгнэлтээр шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйл алга” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ээс, Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******д холбогдуулан “Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******ын 2022 оны 11 сарын 19-ний өдрийн 0004794 дугаар дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч******* нь 2022 оны 11 сарын 19-ны өдрийн 0004794 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлагыг зөвшөөрсөн талаарх тайлбараа тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ талаар гуравдагч этгээд******* нь шийтгэлээ бүрэн биелүүлсэн, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг мөн тус шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******д холбогдох “Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******ын 2022 оны 11 сарын 19-ний өдрийн 0004794 дугаар дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” гомдлын шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн дүгнэлттэй, Төв аймгийн Лүн сум дахь Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн Мал эмнэлгийн улсын байцаагч*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгттийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР