| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/332 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Ш.Оюундарь
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514005090391 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Дорж овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоот хашаанд иргэн *******ыг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр хоолойноос нь багалзуурдаж, дал, цээж хэсэг рүү шилээр зүссэний улмаас биед нуруу, зүүн сарвуунд шарх, цээж, хэвлий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 129/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2025 оны 07 дугаар сарын 16-ны өглөөний 06 цагийн үед ******* хашаа даваад орж ирээд гэрийн гадаа орилоод байсан. Тэгээд ороод ирэхээр нь хүн амьтан амарч байна гэсэн чинь шууд хоолойноос багалзуурдсан. ******* гараад ир гэхээр би гутлаа өмсөөд хаалгаар тонгойгоод гарсан чинь архины шилээр дал хэсэг рүү дүрээд, цээж гарыг зүссэн. Хойд гэрээс манай эхнэрийн 2 дүү Энх*******, нар гарч ирж салгасан. Би Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дээр очиж оёдол тавиулсан. Миний дал хэсэг өвчтэй янгинаад байгаа. ...Би гомдолтой байна. Би ийм болсноос Хойш ажилдаа яваагүй хоног, хугацаа, өдрийн цалин хөлсөө нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан гом хорын зэрэглэл тогтоолгохгүй...Би уг нь 200,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт байхгүй. Надад хохиролтой холбоотой ямар нэгэн мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг, (хх-ийн 16),
Гэрч Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2025 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 06 цагт манай хашааг Д.******* давж муухай орилж гэр рүү орж ирэхэд манай нөхөр хүн амьтан амарч байна, дуугай бай гэхэд Д.******* нөхөр дээр очоод хоолойг нь боогоод байсан. Д.******* нөхрийг гараад ир, эр хүн шиг үзье гэж дуудсан. Тэгээд Д.******* гараад яваад өгсөн. Тэгээд Д.*******ын араас нөхөр хаалгаар гарах гэтэл хагарсан шилээр дүрээд хаясан байсан. Тэгээд манай 2 дүү арын гэрээс гарч ирж салгасан. Манай нөхрийг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Манай нөхрийг гэрийн хаалгаар гарахад Д.******* шилээр дүрсэн, нөхөр Д.*******т ганц ч гар хүрээгүй...гэх мэдүүлэг, (хх-ийн 12-13, 19-20)
Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.Манай хүргэн ахын хүүхэд нь дайхаа үргээнэ гээд би Улаанбаатар хотоос 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. 2025 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад эгч ирээд орилоод байсан. Тэгээд ахтайгаа хамт гараад ирсэн чинь хүргэн ахын дал хэсэгт шилээр дүрсэн байсан. Тэгээд Д.******* гартаа байсан шилээр дахиад хүргэн ах руу дайрахад ах бид 2 очиж салгасан. Намайг гэрээс гарч ирэхэд хүргэн ах Д.*******ыг цохиж зодоогүй байсан...гэх мэдүүлэг, (хх-ийн 23-24)
Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 110,484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 110,484 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг, (хх-ийн 23-24)
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №503 дугаартай 1.*******ын биед нуруу, зүүн сарвуунд шарх, цээж, хэвлий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Учирсан гэмтэл нь амь насанд аюултай, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй. Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт, (хх-ийн 31-32)
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 123-125/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 38/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 39/, депозит дансны хуулгууд /хх-ийн 54-57/, шүүгдэгч Д.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 61-72/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-85/, Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-98/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-103/,болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № 930 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоот хашаанд иргэн *******ыг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр хоолойноос нь багалзуурдаж, дал, цээж хэсэг рүү шилээр зүссэний улмаас биед нуруу, зүүн сарвуунд шарх, цээж, хэвлий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.*******ын... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 129/,Хохирогч *******ын ..шууд хоолойноос багалзуурдсан, би гутлаа өмсөөд хаалгаар тонгойгоод гарсан чинь архины шилээр дал хэсэг рүү дүрээд, цээж гарыг зүссэн. Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дээр очиж оёдол тавиулсан, ....ажилдаа яваагүй хоног, хугацаа, өдрийн цалин хөлсөө нэхэмжилж байна, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт байхгүй. Надад хохиролтой холбоотой ямар нэгэн мөнгө өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Нгийн ... нөхөр хаалгаар гарах гэтэл хагарсан шилээр дүрээд хаясан байсан, нөхрийг өөр хэн нэгэн цохиж зодоогүй. Манай нөхрийг гэрийн хаалгаар гарахад ******* шилээр дүрсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13, 19-20/
Гэрч Н.ын ...хүргэн ахын дал хэсэгт шилээр дүрсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Иргэний нэхэмжлэгчын...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 110,484 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна... буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг/ хх-ийн 23-24/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 503 дугаартай..*******ын биед нуруу, зүүн сарвуунд шарх, цээж, хэвлий, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт, /хх-ийн 31-32/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Д.*******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгах багаж үлээлгэж согтолтын хэмжээ 2,46 хувьтай байсан болох нь гэрэл зургийн /хх-ийн 109/ үзүүлэлтээр тогтоогдож байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Д.******* нь ямар ч шалтгаангүйгээр хохирогч *******ын биед нуруу, зүүн сарвуунд шарх, цээж, хэвлий, зүүн сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 31-32/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Д.******* нь хохирогч *******ыг багалзуурдаж, цээж хэсэгт шилээр зүссэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Д.******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч Д.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь Д.*******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний хохиролд 200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөг нийт 1,700,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар хэрэгт баримт авагдаагүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 110,084 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 110,084 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, өмнө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан, шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Баянхонгор аймагт оршин суух айл байхгүй, гэрийн хаягийн бүртгэл Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт ээж, хүүхэд амьдардаг тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлгээс үзэхэд шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй, түүний оршин суугаа хаягийн бүртгэл, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 см урттай архины шилний хагарсан дээд хэсэг 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.*******ыг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 см урттай архины шилний хагарсан дээд хэсэг 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хохирогч ******* нь эмчилгээний хохиролд 200,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,500,000 төгрөг нийт 1,700,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,