Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/333

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам

  Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******,******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514001570339 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,******* регистрийн дугаартай,

2. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ийн гэрт 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө иргэн*******тай “та угаасаа аавыгаа дуудсан юм биш үү, хачин пизда вэ” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөж, мөн иргэн*******гийн гэрт нь очиж, дахин “нүд рүү нь цохисон” гэх шалтгаанаар билүү буюу хутга ирлэдэг чулуугаар түүний толгой хэсэгт нь цохиж,  биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ийн гэрт 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө иргэн *******тай “аавыгаа дуудаж, хөөлгөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, түүний үснээс зулгаан, доош нь дарж, нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас биед нь баруун нүдний салстын цус харвалт, баруун дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ..Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би урьд болсон зүйлийн талаар  бүгдийг нэмж хэлсэн. Ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 180-182/,

Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шөнө Баянхонгор аймгаас дарга нар ирнэ, бүжиг явуулна гэж захиргааны худлаа мэдээлэл өгсөн байсан. Бүжиг явуулахгүй байсан чинь бүжиг явуул гэсэн юм байна лээ. Тэгээд бид нар  Соёлын төв дээр орж ирээд, уугаад, тэгээд тэндээсээ гарч яваад багш бид нарт ******* залгаж байна, манайд хүрээд ир, ууя гэж дуудсан гэсэн. Би жолоо барьж явж байгаад *******ийнд очиж, тэд нарыг хүргэж өгөөд, бид нар ******* ахынд ороод ерөөсөө уугаагүй. *******ийнхаас гараад, эхнэртэй нь багш, очиж манайд шил архи байгаа гээд эргээд *******ийнд очсон. Тэгээд ******* ахынд очсон чинь ******* ахын аав нь цонхоороо яах гэж байгаа юм гэртээ харьцгаа гээд багш бид хоёр аавтай нь цонхоор нь уулзсан. Би явцгаая гээд ахыг авах гээд ******* ахын гэр рүү нь орсон чинь багш, нар юм яриад зогсож байсан чинь ******* аавдаа хэлчихсэн байна гээд эхнэр болох нь хэлсэн. Тэгээд ******* ахын хаалгаар гарах гээд хаалганых нь хажуу талд байсан чинь намайг шууд мөргөсөн. Тэгээд би шкаф руу уначхаад, босож ирсэн чинь дахиж мөргөсөн. Тэгэхээр нь би үснээс нь доош дарсан. , хоёр намайг салгаад, эхнэр нь намайг аваад гарсан. *******ийнхаас гараад гэр рүүгээ очоод байж байсан чинь араас хаалга нүдсэн. Хаалгаа онгойлгосон чинь гээд залуутай хамт ******* явж байсан. гэдэг залуу нь гараад ир гэхээр нь би хувцсаа өмсөөд  гарах гэж байсан чинь хаалганы цаанаас шууд чулуугаар толгой руу цохичихсон гэв.

Хохирогч*******гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...би техник хэрэгслээ унтраачхаад гарсан чинь гадаа тамгын газрын ажилтан , сургуулийн багш, нөхөр тай гурвуулаа зогсож байсан. Тэгээд багш руу ******* утсаар залгаад манайд хүрээд ир гээд дуудаж байна гээд тухайн гурван хүн *******ийн гэр рүү надаар хүргүүлсэн. Би тухайн гурван хүнийг *******ийн гэрийн гадаа хүргэж өгчхөөд явах гэтэл намайг  хамт оръё гэхээр нь орсон. Тэгээд ,, бид дөрөв *******ийн гэрт нь ороод 20 минут орчим юм ярьж сууж байгаад гараад, хоёрын гэр рүү , *******ийн эхнэр бид нар хамт очсон чинь гэрээсээ 2 шил 0.5 литрийн архи аваад буцаж *******ийн хашаа руу ортол *******ийн аав нь байшингийнхаа цонхоор бид нарыг загнаад явцгаа гэж хөөсөн. Тэгээд *******ийн эхнэр ыг дагуулж гэр рүүгээ орохоор нь, бид гурав хамт ыг авч явах гээд араас нь ороод гэр дотор хаалганы үүдэн дээр нь зогсож байсан чинь ******* аавтай гарч уулзаадахъя гээд хаалгаар гарах гэж байснаа миний нүүр рүү толгойгоороо мөргөж намайг хувцасны шкаф руу унагаад босоод ирсэн заамдаад авахаар нь би үснээс нь зулгааж толгойг нь доош нь дараад барилцаж байсан чинь , хоёр салгасан ба би тавьтал дахиж намайг нүүр рүү мөргөсөн. Тэгээд *******ийн эхнэр намайг гэрээсээ авч гараад би хашааных нь гадаа зогсож байсан чинь нэг приус-20 маркийн машинтай танихгүй залуу ганцаараа ирээд *******ийн гэр рүү орсон чинь зөрөөд ,, гурав гарч ирээд бид нар явах гэтэл приустэй ирсэн танихгүй залуу гарч ирээд чи наанаа байж бай би *******ийг дуудаад гаргаад ирье гэсэн.  ,, бид нар манайх руу очоод сууж байтал удалгүй гэрийн хаалга хүн тогшоод байхаар нь хаалгаа онгойлгосон чинь приус-20 машинтай залуу, ******* хоёр зогсож байсан. Тэгээд ******* гараад ир пизда минь гэхээр нь куртикээ өлгүүрээс авах гэтэл ******* толгойны зулай хэсэг рүү чулуугаар нэг цохиод би татаж газар унасан... Тухайн үед ******* миний хоёр нүдний гол хавьд хөмсөг хэсэгт ******* дух хэсгээрээ мөргөсөн. Тэгээд бид хоёр заамдалцсан байхад , хоёр дундуур ороод салгаад би *******ийн заамнаас нь тавьтал дахиж миний нүдний дээд талын хөмсөг хэсэг рүү ******* дух хэсгээрээ мөргөсөн гэж санаж байна...Би тухайн үед *******аар толгойгоо хагалуулсан шөнөө сумын Эрүүл мэндийн төвд очиж толгойндоо оёдол тавиулсан. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-т үзүүлж Гэмтлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны төвд очиж Компьютер томографын зураг авхуулчхаад буцаж ирж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хэвтэж байгаад гарсан..Би 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр *******т толгойгоо хагалуулсны улмаас мэдрэлийн эмч гэмтлийн эмчид үзүүлж толгойны хяналтад орсон...******* миний нэхэмжилж буй 546,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 36-38, 41-43/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би *******тай маргаад, нүд рүүгээ цохиулсан. Миний нүд тэр үедээ хавдаад, цус хураад, маргааш нь жоохон юм харахгүй байсан. Тэгээд аймгийн Шүүх шинжилгээний газарт очиж үзүүлсэн. Одоо *******гаас ямар ч нэхэмжлэх зүйл  байхгүй гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөнБи 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөвөөр дэлгэрэнгүй өгсөн байгаа надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би*******н Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,921,639 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг/хх- ийн 54-55/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 29,700 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна... Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

Гэрч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...орондоо ортол үүдэн дээр машины гэрэл асаад дуугараад манай хүүгийнхээс хоёр хүн гараад явахаар нь би босож хувцсаа өмсөөд гарсан чинь манай хүү ******* байшингийнхаа урд нүдээ дарцан тонгойгоод зогсож байсан ба хажууд нэг залуу зогсож байсан. Би хүү *******аас асуусан чинь ******* намайг үсдэж аваад нүд рүү цохичхоод хашаанаас гараад явчихлаа гэж хэлсэн. Би хашаанаасаа гартал ******* машинтайгаа хашааны үүднээс их хурдтай хөдлөөд явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 72-73/,

Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... *******гийнд би нартай хамт ороод сууж байсан чинь хаалга тогшоод , ******* нар орж ирээд *******, *******тай хэрэлдээд толгой руу нь чулуугаар цохисон. *******н толгойноос цус гараад суугаад байсан. Тэгээд , бид гурав *******ийг *******н гэрээс авч гараад , *******ийн нүүр рүү нь хоёр алгадаж хөл рүү нь нэг өшиглөж авсан. Тэгээд *******г эмнэлэг дээр хүргэж өгч үзүүлчхээд цагдаад ирж хэлчхээд гэр рүүгээ явцгаасан.... эхнэртэй, ******* бид нар *******ийнд очиход *******, ******* хоёр барилцаж авахаар нь бид хоёр салгасан...Бид дөрвийг *******ийнд 2025 оны 02 дугаар сарын 01-ээс 02-ны шилжих шөнө очиход ******* гэртээ эхнэр болон хоёр хүүхдийнхээ хамт байсан ба хоёр хүүхэд нь унтаж байсан. Бид нарыг *******ийн гэрт нь ороход *******ийн нүүрэн хэсэгт нь хөхөрсөн, шалбарсан зүйл огт байгаагүй нүүр хэсэг нь зүгээр байсан.Тухайн үед ******* нь А.ийн хамт*******н гэрт ирж*******н толгойг чулуугаар цохиж хагалчихаар нь *******ийг А., Д. бид гурав гадаа авч гараад байж байсан чинь А. *******ийг чи чинь мэдрэл муутай юм уу гээд *******ийн зүүн хацар руу нь баруун гараараа алгадаж, хөл рүү нь нэг удаа өшиглөж авсан..гэх мэдүүлэг/хх-ийн 77-78, 99-100/,

Гэрч Р.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Тэгсэн чинь эгч намайг гэр рүүгээ дагуулж ороод гэрээсээ нэг шил бүтэн архи, нэг шил хагас архи аваад буцаж бид нар бүгдээрээ манайх руу орох гэсэн чинь манай хадам аав ******* цонхоороо явцгаагаарай та нар, дэмий шүү гээд загнахаар нь би түрүүлээд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд хашаан дотор , *******, эгч ах нар үлдсэн. Тэгтэл миний араас эгч нөхөр тай орж ирчхээд хадам аав чинь хөөгөөд байна гээд яриад байж байсан чинь араас нь , ******* манай нөхөр гурав орж ирсэн. Тэгээд манай нөхөр ******* аавыг уурлана гэж би та нарт хэлсэн биз дээ, чи яах гэж дагуулж ирсэн юм гээд над руу уурласан. Тэгээд ******* гэр дотор хаалганы үүдэнд манай нөхөр хажууд зогсож байгаад та угаасаа аавыгаа дуудсан юм биш үү гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаад *******г толгойгоороо мөргөөд барилцаад авахаар нь би , ах хоёрыг салгаач гэж хэлсэн. Тэгээд тэр дөрөв зууралдаад байгаад байсан ба манай нөхрийг ******* үснээс нь зулгаагаад толгойг нь доош нь дараад зогссон байсан. Тэгээд би дундуур нь ороод *******г гарыг нь тавиулаад гэрээс аваад гараад та нар одоо явцгаа дэмий хэрүүл болох юм байна гэж хэлчхээд гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ орж ирээд нөхрийнхөө нүүр рүү харсан чинь баруун талынх нь нүднийх нь зовхины доор нь бага зэрэг маажсан гэмээр шарх болсон, нүд нь хөхрөөгүй бага зэрэг хавдсан гэмээр харагдаж байсан,... Тэгээд хүмүүс явсны дараа манай бага хүүхэд сэрчихээр нь би унтуулах гээд хэвтэж байсан чинь тэр хэд бүгдээрээ гараад явсны дараа 10-20 минутын дараа эгч залгаад эмнэлэг дээр хүрээд ир танай нөхөр чинь хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарсан чинь манай хашааны гадаа , манай нөхөр ******* гурав байж байсан Тэгээд би юу болсон юм гээд нөхрөөсөө асуусан чинь үг дугарахгүй байсан ба баруун талынх нь нүд нь хөхрөөд хавдсан байсан....Тухайн үед л ******* манай нөхрийг үснээс зулгаасан байхдаа нүд рүү нь цохисон юм шиг байгаа юм. Яагаад гэвэл би *******г гаргаж өгчхөөд буцаж гэр рүүгээ орж ирээд нөхөр рүүгээ харахад баруун талын нүд нь бага зэргийн хавдсан зовхиных нь доор шалбарсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 86-87/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... ******* ыг авах гээд буцаж ороод гарч ирэхгүй болохоор нь араас нь манай нөхөр, ******* бид гурав орсон чинь *******г, ******* мөргөсөн.  Тэгээд *******ийг том өрөө рүү нь би нөхөртэйгөө авч ороод орон дээр нь хэвтүүлээд *******г авч гарсан. Тэгээд гарах гэж байсан чинь гэх залуу орж ирээд яагаад байгаа юм гэхээр нь ******* *******г мөргөсөн гэж хэлсэн чинь тухайн гэх залуу *******ийг эр хүн байж гээд хоёр алгадаад гэрээс нь авч гарсан. Тэгээд би нөхөр болон ын хамт гараад *******гийн машинд суугаад хөдлөх гэж байсан чинь гэх залуу хүлээж бай энэ хоёрыг эвлэрүүлье гээд *******ийг авч гарч ирэх гээд хашаа руу нь орохоор нь бид нар хөдөлж яваад *******гийнд очсон. Тэгээд *******гийнд ороод сууцгааж байсан чинь удалгүй хаалга тогшихоор ******* хаалгаа онгойлгосон чинь зогсож байсан ба ард нь ******* зогсож байсан. Тэгээд *******г ******* гараад ир гээд хаалганы цаанаас *******гийн толгой руу нь цохисон чинь ******* хийлдэг гудсан дээр савж унаад толгой эргээд байна гэсэн...”гэх мэдүүлэг/хх-ийн 86-88/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...*******ийнд очтол *******, ******* хоёр маргалдаад барилцаад авахаар нь бид хоёр салгаад *******г гэрээсээ авч гараад араас нь манай эхнэр, бид гурав гараад *******гийн машинд суугаад *******гийнд очсон. Тэгээд *******гийнд ороод удаагүй байж байтал *******, найзтайгаа хүрч ирээд хаалга тогшихоор нь онгойлгосон чинь *******г ******* цохичихоор нь би *******тай ирсэн залууг чи яах гэж энийг дагуулж ирсэн юм гэсэн чинь хооронд нь ойлголцуулах гэж дагуулж ирсэн юм энийг яаж ингэж цохино гэж бодох вэ гэж хэлснээ *******ийг хамт ирсэн залуу нь хоёр алгадаж авч байсан. ...Тухайн үед *******г ******* цохисны дараа *******тай хамт явж байсан найз нь *******ийг чи яагаад ингэж байгаа юм, арчаагүй юм чи гээд хоёр алгадаж, элэг рүү нь цохисны дараа би *******ийн царайг харахад баруун талын нүд нь хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 91- 92/,

Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би *******ийн гэр рүү орсон чинь гэрээс нь эхнэртэйгээ, гурав надтай зөрөөд гарсан. Тэгээд ******* *******тай сая зодолдоод гээд *******ийн баруун талын нүднийх нь доод зовхи хэсэг нь шалбарсан байсан. Би *******т ******* гадаа байна гараад уучлалт гуйгаад эвлэрчих, залуу хүмүүс байж яах гэж зодоон хийдэг юм гэж хэлээд *******ийг гэрээс нь дагуулаад хашаанаас нь гарсан чинь ******* хөдлөөд явсан байсан. Тэгээд ******* найз нь *******гийн гэрийг нь мэднэ ээ хоёулаа араас нь очоод уулзъя гэсэн. Тэгээд ******* бид хоёр *******гийн гэрт нь очоод хаалгыг нь тогшсон чинь *******гийн эхнэр нь хаалгаа онгойлгочхоод эргээд алхахаар нь би араас нь алхаж байгаад эргээд харсан чинь ******* *******гийн толгойг чулуугаар цохисон байсан. Тухайн үед *******гийн гэрт нь *******гийн эхнэр нь мөн эхнэртэйгээ, нар байсан. Тэгээд би *******ийг тай коридороос дагуулж гадаа гараад чи чинь яаж байгаа юм бэ, ингэж хүн цохино гэж ирсэн юм уу гээд би *******ийн зүүн талын шанаа руу нь хоёр алгадаж, гэдэс рүү нь нэг өшиглөчхөөд буцаж орж *******г тэвэрч гарч ирээд машинд нь суулгаад эмнэлэг рүү явуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 95-97/,

Шинжээч Т.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дээрх цус харвалт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэний дараа хүний бие мах бодийн онцлогоос хамаарч 1-5 хоногийн дотор хөхөлбөр хөх, ягаан, улаан өнгөөр үүсгэгдэнэ, цаг, минутаар тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 138-139/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай

1.Ц.*******н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 118-119/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 161 дугаартай

1.*******ийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 131-132/,

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 14-15/,хохирогч*******н эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-31/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 154-160, 168-174/, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 184-187/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188/, шүүгдэгч*******н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 190-195/, шүүгдэгч*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195/, депозит дансны хуулгууд /хх-ийн 209-219/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 221-223/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 224-229/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ийн гэрт 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө иргэн*******тай “та угаасаа аавыгаа дуудсан юм биш үү, хачин пизда вэ” гэж хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөж, мөн иргэн*******гийн гэрт нь очиж, дахин “нүд рүү нь цохисон” гэх шалтгаанаар билүү буюу хутга ирлэдэг чулуугаар түүний толгой хэсэгт нь цохиж, биед нь биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн *******ийн гэрт 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө иргэн *******тай “аавыгаа дуудаж, хөөлгөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, түүний үснээс зулгаан, доош нь дарж, нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас биед нь баруун нүдний салстын цус харвалт, баруун дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн....яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,

Шүүгдэгч  *******ийн...яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 180-182/,

Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....******* ахын хаалгаар гарах гээд хаалганых нь хажуу талд байсан чинь намайг шууд мөргөсөн, би шкаф руу уначхаад, босож ирсэн чинь дахиж мөргөсөн,.... би үснээс нь доош дарсан,.... гэр рүүгээ очоод байж байсан чинь араас хаалга нүдсэн  онгойлсон чинь гээд залуутай хамт ******* явж байсан, би хувцсаа өмсөөд  гарах гэж байсан чинь хаалганы цаанаас шууд чулуугаар толгой руу цохичихсон.... гэх мэдүүлэг

Хохирогч*******н...хаалгаар гарах гэж байснаа миний нүүр рүү толгойгоороо мөргөж намайг хувцасны шкаф руу унагаад босоод ирсэн заамдаад авахаар нь би үснээс нь зулгааж толгойг нь доош нь дараад барилцсан, ... би тавьтал дахиж намайг нүүр рүү мөргөсөн, ...би куртикээ өлгүүрээс авах гэтэл ******* толгойны зулай хэсэг рүү чулуугаар нэг цохиод би татаж газар унасан... ******* миний хоёр нүдний гол хавьд хөмсөг хэсэгт ******* дух хэсгээрээ мөргөсөн. гэх мэдүүлэг/хх-ийн 36-38, 41-43/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.....*******тай маргаад, нүд рүүгээ цохиулсан, нүд тэр үедээ хавдаад, цус хураад, маргааш нь жоохон юм харахгүй байсан, одоо *******гаас ямар ч нэхэмжлэх зүйл  байхгүй... гэх мэдүүлэг

Хохирогч *******ийн...үнэн зөвөөр дэлгэрэнгүй өгсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Иргэний нэхэмжлэгч ийн“...Ц.*******н Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,921,639 төгрөгийг, *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 29,700 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх- ийн 54-55, 59-60/,

Гэрч С.*******ийн“...манай хүү ******* байшингийнхаа урд нүдээ дарцан тонгойгоод зогсож байсан ба хажууд нэг залуу зогсож байсан,...******* намайг үсдэж аваад нүд рүү цохичхоод хашаанаас гараад явчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 72-73/,

Гэрч Х.ын“...*******гийнд би нартай хамт ороод сууж байсан чинь хаалга тогшоод , ******* нар орж ирээд *******, *******тай хэрэлдээд толгой руу нь чулуугаар цохисон,...*******н толгойноос цус гараад ******* суугаад байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 77-78, 99-100/,

Гэрч Р.ийн...манай нөхөр уурлаад *******г толгойгоороо мөргөөд барилцаад авсан,  манай нөхрийг ******* үснээс нь зулгаагаад толгойг нь доош нь дараад зогссон байсан,... нөхрийнхөө нүүр рүү харсан чинь баруун талынх нь нүднийх нь зовхины доор нь бага зэрэг маажсан гэмээр шарх болсон, нүд нь хөхрөөгүй бага зэрэг хавдсан гэмээр харагдаж байсан.....Тухайн үед л ******* манай нөхрийг үснээс зулгаасан байхдаа нүд рүү нь цохисон, баруун талын нүд нь бага зэргийн хавдсан зовхиных нь доор шалбарсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 86-87/,

Гэрч гийн“.. *******г, ******* мөргөсөн...удалгүй хаалга тогшихоор ******* хаалгаа онгойлгосон чинь зогсож байсан ба ард нь ******* зогсож байсан,... *******г ******* гараад ир гээд хаалганы цаанаас *******гийн толгой руу нь цохисон чинь ******* хийлдэг гудсан дээр савж унаад толгой эргээд байна гэх...гэх мэдүүлэг/хх-ийн 86-88/,

Гэрч Д.ын... *******гийнд ороод удаагүй байж байтал *******, найзтайгаа хүрч ирээд хаалга тогшихоор нь онгойлгосон чинь *******г ******* цохисон, .... цохисны дараа би *******ийн царайг харахад баруун талын нүд нь хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 91- 92/,

Гэрч А.ийн... ******* *******тай сая зодолдоод гээд *******ийн баруун талын нүднийх нь доод зовхи хэсэг нь шалбарсан байсан...эргээд харсан чинь ******* *******гийн толгойг чулуугаар цохисон байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 95-97/,

Шинжээч Т.Энхжингийн“...Дээрх цус харвалт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэний дараа хүний бие мах бодийн онцлогоос хамаарч 1-5 хоногийн дотор хөхөлбөр хөх, ягаан, улаан өнгөөр үүсгэгдэнэ, цаг, минутаар тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 138-139/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай..Ц.*******н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт/хх-ийн 118-119/,

Шүүх  шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10- ны өдрийн 161 дугаартай...*******ийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт/хх-ийн 131-132/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Ц.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******,******* нар нь   таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч*******н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний булан, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 118-119/,

Шүүгдэгч******* нь хохирогч *******ийн биед баруун нүдний салстын цус харвалт, баруун дээд доод зовхи, хамрын нурууны цус хуралт, баруун доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 131-132/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  нар нь бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, Ц.******* нар  нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд тус бүр 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд  уг ялаа эдэлж дууссан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хэрэгт авагдсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус

тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, Ц.******* нарт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 29,700 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******гаас 29,700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Харин хохирогч******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,921,639 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан талаар иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Учир нь хохирогч******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1,921,639 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан талаар мэдээлэл / хх-ийн 14-15/  авагдсан эмчилгээний зарцуулалт, эмийн задаргаа хийгдээгүй, эх үүсвэр болох хэдэн төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул уг баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй юм.

Хохирогч*******н нэхэмжлэлийн шаардлага болох 546,000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэлд тооцогдохгүй нийт 166,934 хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******аас 379,066 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Мөндалайд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******, Ц.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******д... 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т торгох ял оногдуулах.....дүгнэлтийг тус тус шүүхэд  гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, Ц.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******, Ц.******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч  *******, Ц.*******  нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн хувийн байдал буюу шүүгдэгч ******* нь мэс заслын хагалгаанд орсон, эмчийн хяналтад байгаа буюу холбогдох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн, мөн сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, шүүгдэгч ******* нь сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай буюу ажил хөдөлмөр эрхэлдэг байдал,  прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, Ц.******* нарыг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч *******, Ц.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 сантиметрийн урттай билүү чулуу 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

 Шүүгдэгч *******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Дууя овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******,******* нарыг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 сантиметрийн урттай билүү чулуу 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  зааснаар шүүгдэгч*******гаас 29,700 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын сангаас 1,921,639 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хохирогч*******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 546,000 төгрөгөөс 166,934 хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******аас 379,066 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгосугай.

9.Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА