Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийг есөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ийн  2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын  13-ны хүртэл цагдан хоригдсон нийт 128 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******оос эмчилгээний зардалд 500,200 төгрөг, цалингийн зөрүү 847,000 төгрөг нийт 1,347,000 төгрөгийг гаргуулж,  хохирогч *******д олгосугай.

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  зааснаар шүүгдэгч Ц.*******оос 4,039,920 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн зардал  2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******оос гаргуулж, хохирогч *******д олгосугай.

8.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 11,880,000 төгрөгөөр  тогтоосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч  Ц.*******оос сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 11,880,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

10.Хүчирхийллийн эсрэг Удвал төв нь хохирогч *******, түүний хүү ******* нарын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс байрласан төлбөрийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11.Хэрэгт эд мөрийн баримтаар СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, ******* ******* ******* нэртэй виза картыг эзэмшигч  шүүгдэгч Ц.*******ид буцаан олгож, шар өнгийн цаасны хутганы бариул 1 ширхэг, цаасны хутганы ир 1 ширхэг, бохирлогдсон ариун цэврийн цаас 3 ширхэг агар нэртэй 0.5 граммын хэмжээтэй архины шил 1 ширхэг,и цэнхэр өнгийн цаасны хутга  1 ширхэг зэргийг устгуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 12.Хохирогч ******* нь  гоо сайхны эмчилгээ хийлгэсэн талаарх цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13.Шүүгдэгч Ц.*******ийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

14.Шүүгдэгч Ц.*******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 15.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Д.БАТЦЭНГЭЛ

                                                                              ШҮҮГЧ         Г.БАТЗАЯА