Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/02509

 

 

 

 

 

                           

 

    

                                 

       2023     08         11 

                       181/ШШ2023/02509

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух ... овогт ... Э /РД: /,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух ... овогт ... Б / / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух .... овогт ... Т /РД:ЧЖ68091905/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

Хариуцагч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э, О.Б нь хариуцагч Г.Тд холбогдуулан анх 13,250,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд уг шаардлагын хэмжээг 2,481,700 төгрөгөөр багасгаж, 10,768,300 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.Б “Хүчит шонхор” худалдааны төвийн 23 дугаар лангуунд махны худалдаа эрхлэгч, иргэн Г.Ттай хэлэлцэн тохирсоны дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд буюу 1 сарын хугацаанд үхрийн булчин, цоройны мах худалдан авахаар аман хэлцэл хийж, хариуцагч Г.Тын Хаан банк дахь 5065002814 дугаартай харилцах дансанд 20,000,000 (хорин сая) төгрөгийг Б.Эгийн Хаан банк дахь 5063221691 дугаартай харилцах данснаас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр урьдчилан шилжүүлсэн байдаг.

Хариуцагч Г.Т нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор 20,000,000 (хорин сая) төгрөгийн үнийн дүн бүхий үхрийн булчин, цоройн махыг нийлүүлэх ёстой байсан хэдий ч үүргээ биелүүлээгүй тул мөнгөө буцааж авахаар шаардахад 2021 оны 08 дугаар сарын 31-нээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 10 удаагийн нийлүүлэлтээр 2,650,000 (хоёр сая зургаан тавин мянган) төгрөгийн мах нийлүүлж, улмаар 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд миний Хаан банк дахь 5063221691 дугаартай дансанд 4,100,000 (дөрвөн сая нэг зуун мянган) төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөр болох 13,250,000 (арван гурван сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлж барагдуулаагүй, хэзээ төлөх нь тодорхойгүй, төлбөрийг байнга хойшлуулж байгаа нь манай гэр бүлийн эдийн засагт хортойгоор нөлөөлж байна.

Хариуцагч Г.Таас “үхрийн булчин, цоройны мах худалдах авах” аман хэлцлийг О.Б хийсэн байдаг, Эгийн данснаас 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул цаашид итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийг хэрэгжүүлнэ.

Иймд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мах худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохирч шилжүүлсэн 20,000,000 (хорин сая) төгрөгийн үлдэгдэл гэх 13,250,000 (арван гурван сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулахаар анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,481,700 төгрөгөөр багасгаж 10,768,300 төгрөгийг хариуцагч Г.Таас гаргуулах шаардлагыг гаргаж байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа:

Миний бие “Хүчит шонхор” худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг бөгөөд уг эрхэлдэг үйл ажиллагаагаар иргэн О Бт үхрийн булчин, цоройны мах худалдахаар тохиролцож, О Баас 20,000,000 төгрөгийг авсан нь үнэн.

Үүний дагуу миний бие дээрх төлбөрт Б.Э, О.Б нарын ажилтан гэх н.Дөлгөөн болон нэхэмжлэгч О.Б нарт дараах үнэ бүхий үхрийн булчин, цорой, хормойны мах нийлүүлсэн. Үүнд:

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 265,000 төгрөгт;

2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 183,000 төгрөгт;

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 145,000 төгрөгт;

2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 223,000 төгрөгт;

2021 оны 8 дугаар сарын 31 -ны өдөр 649,000 төгрөгт;

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 164,000 төгрөгт;

2021 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 177,000 төгрөгт;

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 225,000 төгрөгт;

2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 170,000 төгрөгт;

2021 оны 11 дугээр сарын 13-ны өдөр 655,500 төгрөгт;

2021 оны 12 дугаар сарын 01 -цы өдөр 159,600 төгрөгт;

2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 255,000 төгрөгт;

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 384,600 төгрөгт;

2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 252,000 төгрөгт;

2022 оны 3 дугаар сарын 04-ны өдөр 180,000 төгрөгт;

2022 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 244,000 төгрөгт, нийт 4,331,700 төгрөгийн үнэ бүхий үхрийн булчин, цорой, хормойны мах тус тус нийлүүлсэн. Эдгээр үнэ бүхий махнуудыг нийлүүлэхдээ миний бие 1 хувь падаан бичиж Л.Б болон н.Дөлгөөн нарт падааныг өгч, харин өөрөө тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, тэмдэглэж байсан.

Нэхэмжлэгч Б Эгийн Хаан банкин дахь 5063221691 тоот дансанд:

2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 400,000 төгрөг;

  1. 5 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг,
  1. оны 5 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг;
  1. оны 6 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг;

2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг;

2022 оны 3 дугаар сарын 01 -ний өдөр 800,000 төгрөг;

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг

2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлж өгсөн.

Мөн Б.Э, О.Б нарын ажилтан гэх н.Дөлгөөний Хаан банкин дахь 5005328010 тоот дансанд:

2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг,

2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөг;

2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг;

2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн.

Тодруулбал, нэхэмжлэгч нараас авсан 20,000,000 төгрөгөөс 4,331,700 төгрөгт үхрийн булчин, цорой, хормойны мах нийлүүлж, нэхэмжлэгч Б.Э болон түүний ажилтан н.Дөлгөөний данс руу 4,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд нийт 13,321,700 төгрөгийг бараагаар болон дансаар өгсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас авсан 20,000,000 төгрөгөөс 13,231,700 төгрөгийг нь төлчихсөн байгаа.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 13,250,000 төгрөгөөс бодит байдал дээр 6,768,300 төгрөгийг төлөөгүй үлдсэн бөгөөд уг мөнгийг миний бие буцаан төлөх болно.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан 13,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6,768,300 төгрөгийг миний бие төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч нарын үндэслэлгүй, илүү нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,481,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 224,200 төгрөг төлсөн баримт, О.Бт олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 454 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/600 тоот хариу мэдэгдэх тухай хуудас, Б.Эгийн Хаан банк дахь 5063221691 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Төд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: 5 хуудас гар бичмэл, Г.Тын Хаан банк дахь 5065002814 дугаар депозит дансны хуулга зэргийг гаргаж өгсөн

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолтой хэрэг бүртгэлийн 221100076 дугаартай хэргээс Г.Т, Б.Дөлгөөн, О.Бын нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхээс гэрчээр Б.Дөлгөөнийг асуусан тэмдэглэл авагджээ

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Э, О.Б нар нь хариуцагч Г.Тд холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 13,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаан дээр уг шаардлагын хэмжээг 2,481,700 төгрөгөөр багасгаж 10,768,300 төгрөг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Г.Ттай харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд үхрийн булчин, цоройны мах худалдан авахаар амаар хэлцэл хийж, түүний Хаан банкны 5065002814 дансанд 20,000,000 төгрөгийг эхнэр Б.Эгийн Хаан банкны 5063221691 харилцах данснаас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн, хариуцагчийг 4,331,700 төгрөгийн мах нийлүүлсэн, Б.Эгийн Хаан банкны 5063221691 харилцах дансанд 4,900,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 10,768,300 төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “О.Б нь 20,000,000 төгрөгт надаас үхрийн булчин, цоройны мах авахаар тохиролцсон, би 4,331,700 төгрөгийн үхрийн булчин, цорой, хормойны мах нийлүүлсэн, 4,900,000 төгрөгийг түүнд буцааж төлсөн, түүний ажилтан гэх н.Дөлгөөний Хаан банкны 5005328010 тоот дансанд 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөг; 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг; 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн тул 6,768,300 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 4,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

   5.Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Г.Ттай харилцан тохиролцож, үхрийн булчин, цоройны мах худалдан авахаар 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг Б.Эгийн Хаан банкны 5063221691 тоот харилцах данснаас шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна./хх-9/

6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба энэ үйл баримттай талууд маргаагүй.

   7.Талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч амаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээг байгуулсан байна.

   8.Г.Т нь гэрээнд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийтдээ 16 удаа 4,331,700 төгрөгийн үнэ бүхий үхрийн булчин, цорой, хормойны мах нийлүүлсэн, үүнийг О.Б хүлээн авсан байна. Үлдэх 15,668,300 төгрөгт ногдох махыг бэлтгэн нийлүүлэх үүргээ Г.Т биелүүлээгүйгээс О.Б мөнгөө буцаан шаардахад нь Б.Эгийн Хаан банкны 5063221691 тоот харилцах дансанд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 8 удаа нийтдээ 4,900,000 төгрөгийг буцаан шилжүүлсэнтэй хэн алин маргаангүй байна.

   9.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг болох 20,000,000 төгрөгөөс Г.Т 4,331,700 төгрөгийн махыг бэлтгэн нийлүүлсэн, 4,900,000 төгрөгийг буцааж бэлнээр төлсөн ба нийт 9,231,700 төгрөгийн тооцоогүйн улмаас нэхэмжлэгч тал 10,768,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж тодорхойлсны 6,768,300 төгрөгийг хариуцагч буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

10.Харин хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч О.Б, Б.Э нарын ажилтан гэх Б.Дөлгөөнд О.Быг мөнгө өг гэж зөвшөөрснийх нь дагуу 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөг; 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг; 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн тул уг мөнгийг төлөх үндэсгүй гэж маргасан.

11.Шүүхэд гэрчээр асуугдсан Б.Дөлгөөн ...Г.Таас О.Бын нэрээр нийт 4 сая төгрөг авсан, дандаа дансаар авч байсан. Би Чингэлтэй дүүргийн цагдаад О.Бт холбогдуулан гомдол гаргасан. Тэр гомдолд 2 гэрээ хоёулаа байгаа. эв. Цалингаа авч чадаагүй гэж гомдол гаргасан, энэ асуудал нь шийдэгдээгүй байгаа. Тухайн үед О.Б утсаар яриад “эхний ээлжинд Г.Таас 1 сая төгрөг авчих гэж хэлж зөвшөөрсөн. Баас утсаар байнга асууж авсан. Г.Т гэдэг хүн О.Баас зөвшөөрөл авсан тохиолдолд мөнгө өгнө гэж хэлсэн. О.Баас цалингийн үлдэгдэл 5 сая төгрөг авна. О.Б нь эхлээд цагдаад Г.Т бид хоёрт холбогдуулан гомдол гаргасан. Би зөрүүлээд О.Бт холбогдуулан гомдол гаргасан уг хэрэг дуусаагүй, дахиж цагдаагийн газраас дуудаагүй, шалгагдаж дуусаагүй, О.Быг ир гэхэд ирэхгүй байгаа гэж байцаагч надад хэлсэн...” гэжээ./хх-89-93/

12.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолтой хэрэг бүртгэлийн 221100076 дугаартай хэргээс гаргуулсан О.Бын гэрчээр өгсөн мэдүүлэгт ...Би яг албан ёсоор бол 2021 оны 12 дугаар сард нэг удаа 1,000,000 төгрөг Таас мөнгө өгвөл авчих гэж хэлж байсан юм өөр ямар нэгэн байдлаар мөнгө ав гэж Б.Дөлгөөнд хэлээгүй. Б.Дөлгөөн нь Т гэх хүнээс одоогийн байдлаар Тын хэлснээр бол 7,000,000 гаран төгрөг авсан гэж байсан.” гэжээ /хх-79-80/

13.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “...О.Б, Б.Дөлгөөнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулж хамтран ажилласан болохоос Г.Т, Б.Дөлгөөнтэй хамтарч ажиллаагүй тул мөнгө өгөх ёсгүй байсан” гэсэн тайлбар гаргасан боловч шүүх хэрэг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна., 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэж зааснаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хянан шийдвэрлэх үүрэгтэй.

14.Хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч О.Бын зөвшөөрлөөр Б.Дөлгөөнд нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн тул төлөхгүй гэж маргаж буй татгалзлаас хэрэгт авагдсан гэрч Б.Дөлгөөн, цагдаагийн газарт өгсөн О.Б нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, дансны хуулга зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээд, О.Бын өөрийнх нь “Би яг албан ёсоор бол 2021 оны 12 дугаар сард нэг удаа 1,000,000 төгрөг Таас мөнгө өгвөл авчих гэж хэлж байсан” гэсэн мэдүүлгээр хариуцагч Г.Таас Б.Дөлгөөнд өгсөн 1,000,000/нэг сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

15.Иймээс, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Таас 9,768,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б, Б.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,481,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.Хариуцагч Г.Т нь шүүхэд гэрчээр асуугдсан Б.Дөлгөөнд нийтдээ 4,000,000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.Бын зөвшөөрийн дагуу түүнд өгсөн 1,000,000 төгрөгөөс бусад 3,000,000 төгрөгөө Б.Дөлгөөнөөс шаардах эрхтэй бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд тус шүүхийн шийдвэр саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

17.Нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,200 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 171,243 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Таас 9,768,300 төгрөг гаргуулж Б.Э, О.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,481.700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,200 төгрөгийг улсын орлого болгож, Г.Таас 171,243 төгрөг гаргуулж, Б.Э, О.Б нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ