Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0474

 

 

 

    Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би М.Н*******, И.М*******, Н.Ц*******, Н.Т******* нарын нэхэмжлэлтэй, Н*******, ******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******гаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******гаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч И.М*******, Н.Ц*******, Н.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******* би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгчид бид эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах /20 дугаар сургуулийн хойно/ төвлөрсөн гарааш 32 тоот үл хөдлөх эд хөрөнгийнхөө нөхөн олговорт Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж, Баянзүрх дүүргийн газрын албатай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тул нэхэмжлэлээ бүхэлд нь татан авч байна.

Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

М.Н*******, И.М*******, Н.Ц*******, Н.Т******* нараас ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “******* дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн хойд талд байсан нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашийн барилгыг албадан бу*******сан үйл ажиллагааны нөхөх олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор олгохыг ******* дүүргийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Н******* болон ******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “******* дүүргийн Засаг даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн хойд талд байсан авто машины гарааш албадан бу*******сан үйл ажиллагааны нөхөх олговор болон авто машины гараашийн доорх бидний эзэмшлийн газарт 10 сая төгрөгийн нөхөх олговрыг тус тус олгохыг даалгах” гэж нэмэгдүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч И.М*******, Н.Ц*******, Н.Т******* нараас М.Н*******д олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.“Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:”, 28.2.3.“нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;” гэж заасан эрхийг олгосны дагуу нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н******* нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан М.Н*******, И.М*******, Н.Ц*******, Н.Т******* нарын нэхэмжлэлтэй, Н*******, ******* дүүргийн Засаг даргад тус тус холбогдох “******* дүүргийн Засаг даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн хойд талд байсан авто машины гарааш албадан бу*******сан үйл ажиллагааны нөхөх олговор болон авто машины гараашийн доорх бидний эзэмшлийн газарт 10 сая төгрөгийн нөхөх олговрыг тус тус олгохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН