Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/02863

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      09        15 

                        181/ШШ2023/02863

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, Э ХХК /рд: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Э /рд: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 129,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 129,902 төгөрг гаруулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Энхтуяа овогтой Э нь манай комланитай 2021-11-09/001018 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” хэмээн заасны дагуу Энхтуяа овогтой Эгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгчийн Хаан банкны 5219114222 тоот дансруу 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 97 хоног хугацаа хэтэрсэн байна. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээл 98,456 төгрөг, үндсэн хүү 28,946 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 2,500 төгрөг нийт 129,902 төгрөгийг хариуцагч Энхтуяа овогтой Эгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Э.Эд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч хуульд заасан хариу тайлбар гаргах хугацааг олгосон боловч энэ өдрийг хүртэл хугацаанд Э.Э хариу тайлбар гаргаж өгөөгүй бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй байна.  

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 4,550 төгрөг төлсөн баримт, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.А, Б.Магнай, Н.Тэмүүлэн нарт олгосон итгэмжлэл, 2021.11.09-ний өдрийн №2021-11-09/001018 тоот зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, Б.А, Г.Сугар, Б.Магнай нарт олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн Хаан банк дахь 5163349595 тоот депозитын хуулга зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Э.Эгээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №2021-11-09/001018 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 98,456 төгрөг, үндэсэн хүү 28,946 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 2,500 төгрөг, нийтдээ 129,902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

   Хариуцагч Э.Э нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Нэхэмжлэгч Э ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна./хх-3/

Хэрэгт нэг талаас Э ХХК, нөгөө талаас Э.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №2021-11-09/001018 тоот зээлийн гэрээ авагдсан ба уг гэрээний хоёрт Зээлийн нөхцөл, 2.1-д Зээлийн хэмжээ: 2,000,000 төгрөг хүртэлх, 2.2-т Зээлийн олгох хэлбэр: Зээлдэгчийн Хаан банкин дахь харилцах данс 5431053693-д шилжүүлснээр олгогдсонд тооцно, 2.3-т Нэг удаагийн олгосон зээлийн үндсэн хүү: 1 сарын /30 хоногийн/ 7 хувь, 2.5-д Зээлийн төрөл: Онлайн зээл, 2.8-д Зээлийн зориулалт: Зээлийн эрх... гэж заасан боловч тус гэрээний дагуу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг зээлдүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Хаан банкны депозитын хуулга зэргээр нотлогдож байна.

Харин Э ХХК-ийн Хаан банкны 5163349595 тоот дансны хуулгаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22:06 цагт 95,000 /ерин таван мянга/ төгрөгийг “Esu finance-с зээл 5431053693 олгов УК99122525-80698906” гэсэн гүйлгээний утгаар хариуцагч Э.Эд шилжүүлэн олгосон үйл баримт тогтоогдож байна.

   Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан тул 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №2021-11-09/001018 тоот зээлийн гэрээний дагуу Э.Эд олгогдсон гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тодорхойлон шаардаж буй 100,000 төгрөгийн зээлийг тус гэрээний дагуу олгогдсон гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Э ХХК-наас Э.Эд 95,000 төгрөгийг шилжүүлэн олгосон Хаан банкны дансны хуулгад бичигдсэн гүйлгээний утгаас үзэхэд “УК99122525” гэсэн нь Э.Эгийн тус шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авахад хөтлөгдсөн Нэхэмжлэлийг гардуулсан тухай Баримт № 4-т түүний бичигдсэн регистрийн дугаар “УК99122525” гэсэнтэй тохирч байх тул 95,000 төгрөг түүнд олгогдсон, Э.Э нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 2,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч тус хэрэгт авагдсан EBARIMT.MN 2023-01-05-д 1.Нотариатын үйлчилгээ бүгд үнэ 72,500 төгрөг гэж бичигдсэн баримтаас үзэхэд үнийн дүн зөрүүтэй байх тул уг баримтыг үндэслэж 2,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна.

  Иймээс хариуцагч Э.Эгээс 95,000 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,902 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.Эгээс 95,000 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,902 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлого болгож, Э.Эгээс 4,550 төгрөг гаргуулж, “Э” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ