| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0223/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/431 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,
Иргэдийн төлөөлөгч Х.***********,
Улсын яллагч Н.Дүүрэн***********,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжав,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
Шүүгдэгч Л.*********** нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Лувсандоржийн ***********т холбогдох эрүүгийн 2525000000001 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.***********ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоотод амь хохирогч Ш.***********ийн цээжинд зүүн хөхний дээр эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар ташуу байрлалтай 1,5 см хэмжээтэй хутгалж цээжний хөндий, зүрхний баруун ховдол нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.***********, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*********** нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 25250000000001 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоотод хамтран амьдрагч Ш.***********ийн цээжин тус газарт хутгалж “цээжний хөндий, зүрхний баруун ховдол нэвтэрсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулсны улмаас Ш.*********** нь цочмог цус алдалтад орж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүгдэгч Л.***********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүү Ш.***********, Л.*********** хоёр байнга нийлж архи уудаг байсан. Манай хүү өмнө нь амьдралаа алдталаа их архи уудаггүй байсан. Сүүлд эхнэрээсээ салаад ганцаараа байдаг болсноос хойш их архи ууж эхэлсэн. Архи уухаа боль гэхээр тоодоггүй байсан. Л.*********** нь эмэгтэй хүн байж маш их архи уудаг байсан, уусан үедээ миний урдаас салаавч гаргадаг. Л.*********** намайг гэрээсээ хөөсөн гэж хэлж байна урьд өдөр нь торгуулийн мөнгө төлнө гэж хэлээд явсан, хүү минь гэртээ гал хөс ч үгүй ганцаараа хэвтэж байсан. Гэтэл Л.*********** торгууль төлнө гэж хамт явсан хүнтэйгээ архи уучихсан ирсэн. Тэгээд хамт ирсэн *********** гэдэг залуу надад “энд нэг шил архи уучих уу” гэхээр нь би дургүйцсэн тэгэхэд Л.*********** нь “хамт явлаа” гээд гараад явсан. Жанчив гэх хүнтэй уулзана гэж гараад нас барах хүртэл нь буцаж ирээгүй архи уугаад л явсан байх. Би гэрээсээ хөөсөн зүйл байхгүй. Өнөөдөр энэ хууль шүүхийн өмнө намайг шархыг нь боож өгсөн гэж худлаа ярьж байгаа нь харамсалтай байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн 2525000000001 дугаартай хэрэгт цугларсан:
1. Иргэн Г.***********аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Таталт өгөөд байна гэсэн дуудлагын дагуу ирэхэд нас барсан хүн байна ...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-р тал/,
2. Орхон аймгийн Баян-Өндөр сум, *********** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-30-р тал/,
3. “...цээжинд зүүн хөхний дээр эгэмний дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар ташуу байрлалтай 1,5 см урт онгорхой, зах ирмэг тэгш шархтай. Шархыг шалгахад улаан шаргал өнгийн шингэн зүйл гарна...” гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тэмдэглэл /1-р хх-ийн 31-33-р тал/,
4. “...Хэрэг болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум *********** тоот айл байлаа. Тус айлын хашааны дотор талд баруун урд хэсэгт нойлоос хойш 160 см зайд хашаанаас зүүн тийш 6,8 см зайд хар өнгийн иштэй хутга байсныг №2 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хутга нь цасан дээр байх ба ажлын хэсэг нь цасанд дарагдсан байдалтай байлаа. Уг хутганы нийт урт 23,1 см, ажлын хэсгийн урт 12,5 см, бариулны иш 10,6 см урт, ажлын хэсгийн дундаж өргөн 1,9 см, урагшаа үзүүр хэсэг рүүгээ нарийссан загвартай байлаа. Уг хутгыг газраас хөндийрүүлэхэд газарт байсан хэсэг нь цас болж наалдсан байлаа. Уг хутгыг хураан авав...” гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд тэмдэглэл /1 хх-ийн 40-44-р тал/,
5. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Мөнхийн гэгээ эрүүл мэндийн төвийн дуудлагын бүртгэл гэсэн нэртэй дэвтэрт үзлэг хийх ажиллагааг явуулсан тэмдэглэл “...2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10 дугаарт *********** 45/эр, Манхан 9-3, 95711984 цээжээр өвдөнө, 12/23, DS 125, И.*********** гэж бүртгэсэн байлаа. Мөн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 дугаарт *********** 45/эр, Манхан 9-3, бие нь эвгүй болчхоод байна яаралтай ирээрэй /ээж/ 12/24, DS:гаднын нөлөөтэй нас баралт, Э.*********** гэж бүртгэсэн байлаа...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 75-78-р тал/,
6. Түргэн тусламжийн хуудас /1-р хх-ийн 80-р тал/,
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********ийн өгсөн “...Одоогоос нилээн хэд хоногийн өмнө зүс таних ***********гийн гэрт орсон юм. Тэгэхэд *********** эрүүл ганцаараа байсан бөгөөд надад хандаж Ш.***********ийг *********** нь хутгалчихсан юм шиг дуулдаад байна, чи мэдсэн юм уу хүүхдээ олж аваач ээ алууллаа, байнга л *********** ***********ийг зодож цохидог шүү дээ гэж хэлсэн юм. Тэгэхээр би харин тэр хоёрыг хайж явна гэж хэлсэн. Одоогоос бас хэд хоногийн өмнө өглөө хүү ***********ийн гэрт ороход түүний цээжний зүүн хэсэгт марл тавиад *********** нь боож байсан юм. Тэгэхээр би яасан юм юу болсон юм бэ гэхэд хүү маань зүгээрээ зүгээр гэж хэлж байсан. Тухайн үед тэр хоёр эрүүл байсан бөгөөд би ***********т хандан чи ***********ийг хутгаар хатгачихсан юм уу гэхэд хоёулаа дуугарахгүй байсан. …Бас хэд хоногийн өмнө би ***********, *********** хоёрыг хайгаад гудамжаар явж байтал над руу *********** *********** дугаарын утсаар залгаж тэр хоёр ***********гийнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээ хүү ***********ын хамт ***********гийнд очиход ***********, ***********, ***********, Эрдэнэбаяр нар халамцуу байсан юм. Харин хүү *********** маань эрүүл орон дээр хэвтэж байсан. Би тэд нараас гэр орондоо хонохгүй хаагуур яваад байгаа юм бэ гэхэд *********** нь бид хоёр гэртээ хоночихоод өглөө гарч ирсэн гэж хэлсэн, тэгэхэд хүү маань бие өвдөөд байна хэсэг хэвтэж байгаад явья гэхээр нь явья гэсээр байгаад авч гарсан. Тэгэхэд хүү минь их сонин алхаад яваад байсан бөгөөд *********** тэндээ үлдсэн. Хэсэг хугацааны дараа *********** араас ирсэн бөгөөд тэр хоёр гэртээ үлдсэн. Тэгээд би дүүгийндээ хоночихоод маргааш өглөө нь хүү ***********ийнд ороход гал ч түлээгүй хүү маань ганцаараа хэвтэж байсан. Би *********** хаачсан юм бэ гэхэд доошоо цагдаагийн торгууль төлөх гээд явчихсан гэж хэлсэн. Хүү минь тэгээд би хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл үдээс хойш 14 цаг өнгөрч байх үед *********** нь ***********гийн хамт халамцуу гэртээ ирсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь орсон бөгөөд *********** нь нэг шил архи уучих уу гэхээр нь би уухгүй ээ ***********ийн бие муу байна гэхэд за за явья гээд ***********, *********** нар гарч явсан. Түүнээс хойш *********** гэртээ ирээгүй. Би өрхийн эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан бөгөөд өрхийн эмнэлгээс эмэгтэй эмч, сувилагчтайгаа ирж хүүг маань үзсэн. Тэгээд зүрх нь маш их өөрчлөлттэй болчихсон байна, даралт нь уначихсан байна, цаг аваад зүрхний эмчид үзүүлээрэй гээд эм бичиж өгөөд явсан. Би тэгээд хүүтэйгээ хамт гэрт нь байсан бөгөөд тэр юм ууж идэхгүй байсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад хүүгээ би өөрийнхөө гэрт оруулж ирээд манайд хоносон. Маргааш өглөө нь хүү маань бас юм идэж уухгүй байсан бөгөөд жаахан шөл ууснаа бөөлжих гээд байсан. Тэгээд би өрхийн эмнэлэг орчхоод буцаад гэртээ очихдоо бинт, спирт, хөвөн аваад очсон. Би тэгээд жаахан шөл хийж өгөхөд уусан бөгөөд тэгээд хэвтсэн юм. Тэгтэл 11-12 цагийн үед хүү маань таталт өгч байсан бөгөөд намайг очоод нэрээр нь дуудахад хариу өгөхгүй ухаан алдчихсан. Энэ үед зээ хүү *********** буюу *********** бид 3 л байсан. ...Эмч ирж үзчихээд нас барсан байна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-87-р тал/,
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********ийн дахин өгсөн “...Би одоогийн энэ хаяган дээрээ сүүлийн 1 сар орчмын хугацаанд зээ хүү ***********, түүний найз бүсгүй Туул болон зээ хүү *********** нарын хамт 4-үүлээ амьдарч байна. Манайх хашаандаа тусдаа байшинд амьдардаг бөгөөд харин манай хашаанд тусдаа миний хүү Ш.*********** нь хамтран амьдрагч Л.***********ийн хамт хоёулаа тусдаа монгол гэрт 4 жил амьдарч байна. Одоогоос 7-10 хоногийн өмнө Ш.***********, *********** нар нь хөдөө явж ажил хийлээ гэж яваад барагцаагаар 17-18 хоноод ирсэн юм. Би яг хаашаа, хэнийд очсоныг нь мэдэхгүй байна, хөдөө явлаа л гэж хэлсэн юм. Ингэж явж ирчихээд гэртээ тогтохгүй алга болчихоод байсан бөгөөд би одоогоос 4-5 хоногийн өмнө өглөө зүс таних ***********гийн гэрт орсон юм. Тэгэхэд *********** эрүүл ганцаараа байсан бөгөөд надад хандан “Ш.***********ийг *********** нь хутгалчихсан юм шиг дуулдаад байна, чи мэдсэн юм уу, хүүхдээ олж аваач ээ, алууллаа, байнга л *********** ***********ийг зодож цохидог шүү дээ” гэж хэлсэн юм. ...Тэгтэл 11-12 цагийн үед хүү маань таталт өгч байсан бөгөөд би очоод нэрээр нь дуудахад хариу өгөхгүй ухаан алдчихсан юм. Энэ үед гэрт зээ хүү ***********буюу *********** бид 3 л байсан юм. Би ***********ыг ах руугаа залгаж хэлээрэй гэж хэлсэн бөгөөд ***********түргэн дуудсан байх. Ингээд ***********ирсэн бөгөөд араас нь түргэн ирсэн. Эмч ирж үзчихээд нас барсан байна гээд тэр эмч цагдаа дуудсан юм. Ийм л үйл явдал болсон. Миний талийгаач хүү *********** нь ***********т хир халдаадгүй бөгөөд дандаа л би хайртай шүү гээд түүнийгээ өмөөрч байдаг юм. Талийгаачид архаг хууч өвчин байгаагүй гэхдээ элэг нь жаахан өөрчлөлттэй байна гэдэг байсан. Талийгаач маань бүрэн дунд боловсролтой, цэрэгт яваагүй бөгөөд гал команд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ахлагчаар ажиллаж байсан, уул уурхайд бас хэсэг ажилласан. Сүүлийн хэдэн жил хувиараа олдсон ажлыг нь хийдэг байсан, тогтсон ажил байгаагүй. Талийгаач маань Баясгалан гэдэг хүнтэй сууж дундаасаа 1 охинтой бөгөөд одоо салаад удаж байна. Тэр охин нь ээж дээрээ байдаг, одоо Унгарт сурдаг юм. Талийгаач маань 2020 онд л ***********ийг над дээр авчирч танилцуулж тэгээд хамтран амьдрах болсон, дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн батлахгүй юм.
Талийгаач маань согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бөгөөд ***********тэй сууснаас хойш хоёулаа нийлж уудаг болсон, ер нь л уудаг болсон юм. *********** нь талийгаач хүүг маань 1 жил гаруйн өмнө аягаар нүд руу нь цохиж байсан, ер нь байсхийгээд л цохиж зоддог бөгөөд тэр болгонд нь хүү маань буруу өгдөггүй, цагдаад хандаж байгаагүй. Талийгаач хүү маань ***********ийг цохиж зодож байхыг нь би харж байгаагүй, гэхдээ маргалдаж байсан л байх. ...***********ийн дүү нь одоогоос 10-аад хоногийн өмнө тэднийд идэш авчирч өгсөн бөгөөд 1 үхрийн өрөөл, 2-3 ямааны мах ирлээ гэж байсан юм. Тэгээд маргааш нь талийгаач хүү маань манай гэрт орж ирээд манай бор иштэй хутгыг аваад гарсан бөгөөд махаа эвдлээ гэж хэлж байсан юм. Тэднийх миний мэдэхийн хар иштэй үзүүр нь хугарсан 1 хутга, ногоон иштэй 1 заазууртай юм. Харин манайх хар өнгийн иштэй том хутга, түүнээс арай жаахан бор өнгийн иштэй 2 хутгатай бөгөөд одоо бор иштэй хутга маань олдохгүй байна, буцааж өгөөгүй юм. Би 4 хүүхэдтэй бөгөөд хоёр нь нас барчихлаа, одоо охин *********** маань Зүүнхараад, хүү Ш.*********** маань Эрдэнэтэд амьдардаг юм. *********** нь гар утасгүй бөгөөд харин талийгаач маань гар утсаа байхгүй болгочихсон байсан, сүүлд бол хоёулаа л гар утасгүй байсан юм. Ер нь 2 гэрээрээ бид нар тэгж ойр ойрхон орж гардаггүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р тал/,
9. Гэрч С.***********тарын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байхаа өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Над руу ***********ийн гар утаснаас залгаж “би ***********ийг хутгалчихлаа, та хүрээд ирээч” гэхээр нь цагдаа дууд гэсэн чинь намайг ирээд бариад авчихна гэхээр нь үхчихвэл яах юм бэ гэж хэлсэн чинь утсаа салгасан юм. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт *********** 21 цагийн үед согтуу ирсэн юм. Тэгээд *********** ***********ийн цээж хэсэг рүү хутгалсан, одоо 5 хонож байна гайгүй байлгүй дээ гэртээ хэвтэж байгаа юм чинь гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс гарахгүй байхаар нь 22 цагийн үед хөөж гаргасан юм. ...Ш.***********, Л.*********** нар нь хамтран амьдардаг юм. Цуг нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хоорондоо маргалдаад байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р тал/,
10. Гэрч Н.***********ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байсан шиг санагдаж байна. Би тус өдрийн өглөө барагцаагаар 9-10 цагийн үед найз ***********, *********** нарын гэрт ганцаараа эрүүл очсон юм. Тэднийд очиход ***********, *********** болон хуурай ах *********** буюу *********** нар нь 3-уулаа архи хувааж уугаад халамцуу сууж байсан юм. Тус архийг дууссаны дараа *********** нь ганцаараа дэлгүүр явж 1 шил архи авчирч бид 4 хувааж уусан юм. Ингэж уунгаа би 1 ямааны махны гулуузыг хар өнгийн иштэй хутгаар эвдэж янзалж өгсөн. Мөн *********** нь үхрийн жижиг махнуудыг бас өөр хар өнгийн иштэй хутгаар эвдэж янзалсан юм. Би тэгээд тэднийд өдөржин байж байгаад барагцаагаар 16 цагийн үед тэднийхээс ганцаараа гарч гэртээ харьж унтсан юм. Намайг гарахад тэднийд ***********, ***********, *********** ах 3 үлдсэн юм. Гэрт очоод унтаж байтал барагцаагаар 20-21 цагийн үед манай гэрт *********** нь ганцаараа ирээд “би нөхрийгөө хутгаар хатгачихлаа, хоёулаа манайд очъё” гэхээр нь би түүнтэй хамт тэднийд очсон. Тэгтэл *********** ах нэлээн согтчихсон сандал дээр сууж байсан, *********** нь гэрийнхээ зүүн талын орон дээр хувцастайгаа ёолчихсон хэвтэж байсан. *********** нь дээгүүрээ эрээн өнгийн ажлын куртик, куртикний дотуур хоолойтой саарал өнгийн цамц, цамынхаа дотуур футболктой, доогуураа бас ажлын өмдтэй байсан юм. Ямар өнгийн футболктой байсныг санахгүй байна. Би ***********ийн цамцыг сөхөж харахад цээжнийхээ зүүн хэсэгт буюу зүүн хөхний орчимд жижиг цоорсон шархтай байсан бөгөөд цусыг нь цэвэрлэчихсэн бололтой ямар ч байсан цус гараагүй байсан. Тухайн үед *********** нь энэ хутгаар хатгачихсан гээд гэрийнхээ хувцасны шкафан дээр байсан хар өнгийн иштэй хутгыг зааж байсан юм. Тус хутга нь ***********ийн мах эвдэж байсан хутга байсан бөгөөд тус хутгыг ***********ийн ээжийнхээс авсан санагдаж байна. Тэгээд *********** нь надад хандан хоёулаа зарсан гуяныхаа мөнгийг аваад ирье гээд зүс таних Увс хочит ***********гийн гэрт очиж 210,000 төгрөгийг бэлнээр авсан юм. Тэгээд буцаад ***********ийнд очсон бөгөөд би тэнд хэсэг байж байгаад ганцаараа гэр лүүгээ явсан юм. Тухайн үед *********** нь өөрийн гэсэн ухаантай байсан бөгөөд яг юу болсон талаар юм яриагүй юм. Би түүнээс гайгүй юу гэхэд тэрээр гайгүй ээ гэж хэлж байсан юм. Ийм л үйл явдал болсон юм. Тус өдөр мах эвдэж байхад зүс таних Увс хочит ***********, *********** нар нь орж ирээд хэсэг сууж байгаад надаас өмнө түрүүлээд явчихсан юм. Тухайн үед ***********, *********** нар нь манайхаас ирсэн мах, танайхаас ирсэн мах гээд хэрэлдээд байсан юм. Мөн тухайн үед *********** нь өөрийгөө ***********эд зодуулж цохиулсан гэж ярьж байгаагүй юм. Тухайн үед ***********ийн гэрт очиход цус нөж болж бохирлогдсон зүйл ажиглагдаагүй, ***********ийн бие, хувцас ч зүгээр харагдаж байсан юм. Би талийгаач *********** болон *********** нартай найзалж нөхөрлөөд 1 жил болж байна. Энэ хугацаанд тэр 2 ер нь хэрүүл маргаантай байсан бөгөөд *********** нь түрүүлээд ***********ийгээ цохиод авчихдаг байсан. *********** нь харин зөрүүлж гар хүрдэггүй байсан юм. Одоогоос барагцаагаар 20-иод хоногийн өмнө *********** болон талийгаач бид гурав Бугат сум руу хөдөө Цохионы өвөр гэх газарт нэг айлд очиж өвөлжөөг нь засаж өгсөн. Тэнд бараг 17-18 хоносон байх. Тус айлын нэрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р тал/,
11. Гэрч Л.***********ын өгсөн “...Би яг өдрийг нь санахгүй байна, одоогоос 4-5 хоногийн өмнө байсан шиг санагдаж байна. Тус өдрийн өглөө би ганцаараа, эрүүл, хуурай дүү нар болох ***********, *********** нарын гэрт очсон. Намайг очиход *********** нь ханиад хүрчихсэн гээд хэвтэж байсан, *********** нь мах эвдэх гээд сууж байсан. Тэгээд байж байтал *********** буюу *********** ирсэн мөн Увс хочит ***********, *********** нар ирсэн юм. Тэгээд бид нар архи уусан бөгөөд би үйлдвэрийн осолд ороод толгойндоо гэмтэл авсан, мөн зүүн нүд маань огт хардаггүй, дээрээс нь ойрд архи уугаад байгаа болохоор яг юу болсон талаар мэдэх зүйл алга байна. Би санахгүй байна. Би ***********ийн гэрээс хэзээ явснаа ч мэдэхгүй байна, надад лав хэрүүл маргаан болсон гэж санагдахгүй байна. Тухайн үед *********** нь мах эвдэх гээд байж байсныг санаж байна, харин яг ямар хутгаар гэдгийг нь мэдэхгүй байна. Өчигдөр манай гэрт *********** нь ганцаараа орж ирээд “эмнэлэг явмаар байна, эмнэлэг руу яримаар байна *********** эмнэлэгт байгаа гар утас байна уу” гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би зөрүүлж юм асуугаагүй бөгөөд өөр надад мэдэх зүйл байхгүй ээ. Би ***********, *********** нарыг таньж мэддэг болоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэр хоёрыг хоорондоо хэрүүл маргаантай байсан уу, зодолдож цохилцдог байсан эсэх талаар мэлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг
12. Сэжигтэнээр Л.***********ийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ням гаригт миний төрсөн эрэгтэй дүү болох *********** нь манайд ирж идэш өгсөн юм. Тус өгсөн махыг эвдэж янзлахгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр янзалсан. Тус өдөр манайд найз *********** буюу *********** хоносон бөгөөд *********** тус өдрийн өглөө үхрийн 1 гуя зарна гээд ганцаараа гэрээс аваад явсан. Тэгээд 11-12 цагийн үед *********** нь гэртээ ***********гийн хамт 2 шил архитай ирсэн. Тэгэхдээ тэр хоёр ***********гийн гэрт 1 шил архи уусан гэж ярьж байсан бөгөөд махаа ***********д зарсан юм. Энэ үед манайд *********** ах, *********** нар нь ирчихсэн байсан бөгөөд ***********, ***********, ***********, *********** ах, *********** бид 6 нөгөө авсан 2 шил архийг хувааж уусан. Архи дууссаны дараа ***********, *********** нар дэлгүүр явж ахин 2 шил архи авчирч бид нар манайд хувааж уусан. Тухайн үед *********** бид 2 бага уусан бөгөөд би нөхөр ***********эд хандан “битгий их уу” гэхэд тоохгүй, махаа эвдэж чадахгүй байсан. Би тэгээд өөрөө махаа эвдсэн юм. Нөхөр маань ээжийнхээ гэрээс хар иштэй хутга оруулж ирчихсэн байсан бөгөөд би тэр хутгаар мах эвдсэн. Угаасаа манайх хутгагүй юм. Тэгээд ***********, *********** нар түрүүлээд манайхаас явсан, араас нь *********** явсан, *********** ах бүүр шөнө манайхаас явсан юм. Ингээд нөхөр бид 2 гэртээ үлдсэн бөгөөд барагцаагаар 20-21 цагийн үед унтсан юм. Тэгээд унтаж байтал барагцаагаар 22-23 цагийн үед намайг нөхөр маань сэрээсэн бөгөөд "чи бид 2 юу болчихвоо надаас шүүс гараад байна” гэж хэлэхээр нь би хартал зүүн хөхнийх нь орчимд жижигхэн хатгачихсан юм шиг болчихсон байсан. Тэгэхээр нь би гарч буй шүүсийг нь арчиж өгөөд түргэн дуудах уу гэтэл нөхөр маань “яах юм бэ, дөнгөж сая торгууль төлчхөөд” гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань чи айгаад байгаа бол ***********г дуудчих гэхээр нь би ***********гийн гэрт очиж ***********г авчирсан юм. Тэгтэл нөхөр маань ***********г нэг шил архи авчих гэж хэлсэн бөгөөд *********** дэлгүүр явж 1 шил архи авчирсан. Тэгээд бид 3 тус архийг хувааж уусан бөгөөд мааралд архи шингээж шархан дээр нь тавьсан. *********** тэгээд гэр лүүгээ явж нөхөр бид 2 унтсан. Маргааш нь нөхөр маань ээжийнхээ гэрт орчхоод гарч ирэхдээ “би ээжид өөрийгөө хатгачихсан, гэхдээ гайгүй” гээд хэлчихлээ гэж орж ирсэн юм. Тэрнээс хойш нөхөр маань гэртээ байсан бөгөөд хадам ээж ***********, дүү *********** нар нь манайд орж ирээд нөхрийн шарх дээр тос түрхэж өгсөн...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 100-р тал/,
13. Гэрч Л.***********гийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 14-ний Бямба гаригт би найз ***********ын хамт түүний Тоёота приус-20 загварын машинтай хөдөө гэрээсээ Орхон аймагт ирж төрсөн эгч *********** болон хадам ах *********** нарын гэрт шүдлэн үхрийн ерөөл мах, 3 ямааны гулуузыг идшинд аваачиж өгсөн юм. Эгчийн 10 гаруй үхэр, 40 гаруй тооны бог мал манайд байдаг болохоор би тэр малаас нь идшийг нь аваачиж өгсөн. Тэгэхдээ үхрийн 1 хаа, 1 гуя, нуруу, хүзүү зэргийг аваачиж өгсөн. Тухайн үед *********** ах согтуу. *********** эгч халамцуу байсан бөгөөд зүс үл таних 2 эрэгтэй хүн байсан. Тэр 2 танихгүй хүний 1 нь эрүүл шахуу, нөгөөх нь согтуу байсан юм. Тэгээд би тэднийд удалгүй идээ амсчхаад л яваад өгсөн. Мөн үхрийн үлдэгдэл өрөөлийг Дэнж руу *********** эгчийн 2 хүүхдэд нь аваачиж өгсөн юм. Түүнээс хойш барагцаагаар 7 хоногийн дотор миний ээж *********** над руу утсаар залгаж “*********** нь ***********ийгээ хатгачхаж гэнээ, өнгөцхөн юм шиг байна, гайгүй гэнээ” гэж ярьсан юм. Эгч өөрөө ээжид тэгж ярьсан байсан. Тэгж над руу ярьснаас барагцаагаар 4-5 хоногийн дараа ээж ахин над руу залгаж “***********ийн дүү *********** гэх хүн залгалаа. ***********ийг нас барчихсан гэнээ гэж ярьсан юм. Тэгж л би юу болсон талаар мэдсэн юм, өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103-р тал/,
14. Гэрч З.***********гийн өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 19 бил үү 20-ны өдөр байсан санагдаж байна, над руу охин *********** маань нэг танихгүй дугаараас залгаж би хэрэг хийчихлээ, баривчлагдаад явах байх аа гээд жаахан согтуу маягтай уйлчихсан ярьсан юм. Тэгэхээр нь би "яачихсан юм бэ" гэтэл тэрээр би хэрэг хийчихлээ" гээд өөр юм ярихгүй байсан. Үүнээс хойш охин маань над рүү залгаагүй бөгөөд би буцаагаад залгах гэсэн боловч нөгөө ярьсан дугаарыг нь олоогүй юм. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 21 бил үү 22-ны өдөр худ болох *********** руу залгахад "*********** нь манай хүү ***********ийг хатгачихсан байна. гадагшаагаа жаахан шүүс гараад байх юм. *********** өөрөө зүгээр гээд байх юм хэсгийн эмнэлэг дээр явж байна" гэж ярьсан юм. Тэгээд *********** нь "энэ хоёрыг салгая аа, чи охиныгоо ирж ав" гэж хэлсэн юм. Ингээд манай нутгийн залyy Эрдэнэтээс Бүрэгхангай руу явна гэхээр нь би ***********ийг авчруулах гээд *********** руу ярьтал тэрээр ***********ийг олдохгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа би ***********тэй ярихад "*********** бид 2 хэсгийн эмнэлэг дээр явж байна" гэж ярьсан. Тэгээд тус өдрийн үдээс хойш ***********ийн хүүхэд нь юм уу *********** гэх залуу яриад "*********** ах нас барчихлаа" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103-р тал/,
15. Гэрч Н.***********ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 22-ны өглөө эмээ *********** нь надад андан "хоёулаа ахыг чинь олж ирье, хүн хэлэхдээ ахыг чинь хутгалуулчихсан гэж яриад байна" гэж хэлсэн. Ингээд тус өдрийн өглөө эмээ бид 2 ахын байгаа айлыг олж, *********** гэх айлд очсон. Тэгтэл ах ***********, түүний хамтран амьдрагч ***********, *********** гээд ах, Эрдэнэбаяр ах энэ 4 байсан юм. Тэгээд ахаас яасан юу болсон юм бэ гэтэл ах нь зүгээр, та 2 явж бай, би араас чинь очъё гээд явахгүй байсан. Ингэж ингэж ахыг аваад эмээ бид хоёр гэр рүүгээ явсан. Тэгээд ахин ахаас яасан юу болсон юм гэхэд ах зүгээр гээд тоймтой тодорхой юм хэлэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р тал/,
16. Гэрч И.***********ийн өгсөн “...Манай “Мөнхийн гэгээ” эрүүл мэндийн төв нь Даваат баг болон Шанд багийн иргэдийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг юм. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 10 минутад *********** тоотод цээжээр өвдөнө гэсэн зовиртай дуудлагыг ээж нь ирүүлсэн бөгөөд тус хэсгийг хариуцсан эмч нь байхгүй байсан тул би сувилагч ***********ийн хамт очсон. Ингээд тус хашаанд байх монгол гэр дотор орон дээр Ш.*********** гэх эрэгтэй нь эрүүл хэвтэж байсан бөгөөд тэрээр цээжээр зүүн тал руу хөндүүрлэж байна гэсэн зовиур хэлсэн. Ингээд үзэхэд тэрээр футболкоо сөхүүлэхгүй байсан бөгөөд футболкных нь гаднаас чагнахад зүрхний хэм тод түргэн цохилж байсан даралт нь 130/90, пульс нь 105 буюу аль аль нь хэвийн бус байсан. Зүрх нь дэлссэн байсан учир би пульс буулгах эм хэлэн доор нь тавиад, мөн авчих намдаах тариа хийж өгсөн юм. Би түүнээс хэзээнээс, яагаад зүрх нь өвдсөн талаар асуухад 3 хоногийн өмнөөс өвдсөн, ажил дээрээ байх хугацаанд ер нь өвдөөд байна, энд ирснээс хойш илүүтэй өвдсөн" гэж хэлсэн. Би түүнээс гэмтэл шарх авсан уу гэж асуугаагүй өөрсдөө ч тэр талаар яриагүй юм. Тэгээд би шаардлагатай бол түргэн тусламж дуудаж үзүүлээрэй гэж хэлчхээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-р тал/,
17. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн 700 мл шингэн болон бүлэгнэсэн цус хуралдалт, үнхэлцгийн хөндийн 400 мл шингэн болон бүлэгнэсэн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй. Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний зүүн талд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачийн ходоодонд 200 мл орчим хэмжээтэй, шингэн, хар ногоон өнгийн агууламжтай байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-133-р тал/,
18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт шинжилгээ “...Магадлуулагч Л.***********ийн сэтгэл зүйн байдал хэвийн байна. Л.*********** нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдах чадвартай. Л.*********** нь болж өнгөрсөн үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Л.*********** нь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй болно. Магадлуулагчийн сэтгэл зүйн байдалд өөрчлөлт ороогүй тул ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Л.*********** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Л.***********т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 138-р тал/,гнэ
19. Криминалистикийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 720 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-147-р тал/,
20. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/1288 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга дээр биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 152-155-р тал/,
21. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1149 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн малгайтай цамц, хоолойтой саарал өнгийн цамц, алаг өнгийн куртик, хөх өнгийн футболк дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Л.***********, Ш.*********** нарын гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтцыг ЕГ0325/1288 дугаартай дүгнэлтэд тогтоов. Саарал өнгийн малгайтай цамц, хоолойтой саарал өнгийн цамц, алаг өнгийн куртик, хөх өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/1288 дугаартай дүгнэлтэд дурдсан Ш.*********** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой хүний геномын микросателлитын D3S1358, WA, D16S539, CSF1PO, TPOX, D8S1179, D21S11, D18S51, D2S441, D19S433, TH01, FGA, D22S1045, D5S818, D13S317, D7S820, SE33, D10S1248, D1S1656, D12S391, D12S1338 гэсэн локусын аллелиар тохирно, Л. *********** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 249-253-р тал/
22. Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ОРХ0125/035 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гадна хүрмийн зүүн энгэрт 18,5 мм хэмжээтэй, юүдэнтэй ноосон цамцны зүүн энгэрт 15 мм хэмжээтэй, саарал эрээн өнгийн ноосон цамцны зүүн энгэрт 18 мм хэмжээтэй, футболкны зүүн энгэрт 15 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр зүсэгдэлт үүссэн байна. Футболкны зүүн энгэрт шинээр 186 мм хэмжээтэй урагдалт үүссэн байна. Хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд "...2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан..." гэх тайлбартай хутганы ажлын хэсгээр үүсэх боломжтой, "... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан..." гэх тайлбартай хутганы ажлын хэсгээр үүсэх боломжгүй байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 9-15-р тал/,
23. Гэрч Д. ын өгсөн ... Гал дээр гэдэс чанаж байсан бөгөөд Л.*********** нь ***********ийг махаа эвд гээд уурлаад байсан. *********** тэгтэл Томоо ахаа цаашаа хардаа гэхээр нь би хартал *********** нь гартаа хутга бариад далайчихсан, *********** рүү дайрах гээд байсан. Тухайн үед Эрдэнэсүрх нь ***********ээс зайтай байсан бөгөөд би хутгыг ***********ээс булааж авч шүүгээнд нь хийсэн юм. ...намайг байх хугацаанд хэн хэн нь мах эвдээгүй бөгөөд ямааны гулууз махыг гэсэхээр нь эвдэнэ гээд галын хажууд тавьсан байсан. *********** нь тус махыг эвдсэнгүй олон хонолоо гээд уурлаад байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 дахь тал/,
24. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 030 дугаартай “...Ш.***********ийн цогцост цээжний зүүн талд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн 700мл шингэн болон бүлэгнэсэн цус хуралдалт, үнхэлцгийн хөндийн 400мл шингэн болон бүлэгнэсэн цус хуралдалт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл ба цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авсан бол амь насыг аврах боломжтой байжээ” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********, гэрч С.***********тар, Н.***********, Л.***********, Л.***********, З.***********, Н.***********, Д.***********, И.*********** нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт, Криминалистикийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 720 дугаартай, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/1288 дугаартай, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1149 дугаартай, шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ОРХ0125/035 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, түргэн тусламжийн хуудас, нэмэлт шинжилгээ хийсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 030 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.***********ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг бичгийн нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Л.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоотод хамтран амьдрагч Ш.***********ийн цээжинд зүүн хөхний дээр эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар ташуу байрлалтай 1,5 см хэмжээтэй хутгалж цээжний хөндий, зүрхний баруун ховдол нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулсны улмаас Ш.*********** нь цочмог цус алдалтад орж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч, амь хохирогч нарын дунд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “манайхаас ирсэн мах танайхаас ирсэн мах”, “махаа янзалсангүй”, “архи их уулаа” гэх маргаан болсон, шүүгдэгч Л.*********** нь амь хохирогчийг “идэшний мах эвдсэнгүй” гэж уурлаж түүн рүү хутга далайж байхыг гэрчилсэн;
- гэрч Д.***********ын өгсөн “… Гал дээр гэдэс чанаж байсан бөгөөд Л.*********** нь ***********ийг махаа эвд гээд уурлаад байсан. *********** тэгтэл Томоо ахаа цаашаа хардаа гэхээр нь би хартал *********** нь гартаа хутга бариад далайчихсан, *********** рүү дайрах гээд байсан. Тухайн үед **************** нь ***********ээс зайтай байсан бөгөөд би хутгыг ***********ээс булааж авч шүүгээнд нь хийсэн юм” гэх,
- гэрч Н.***********ын өгсөн “… Тухайн үед ***********, *********** нар нь манайхаас ирсэн мах, танайхаас ирсэн мах гээд хэрэлдээд байсан юм. Мөн тухайн үед *********** нь өөрийгөө ***********эд зодуулж цохиулсан гэж ярьж байгаагүй юм...” гэх,
- гэрч Л.***********ын өгсөн “... Тухайн үед *********** нь мах эвдэх гээд байж байсныг санаж байна, харин яг ямар хутгаар гэдгийг нь мэдэхгүй байна. Өчигдөр манай гэрт *********** нь ганцаараа орж ирээд “эмнэлэг явмаар байна, эмнэлэг рүү яримаар байна *********** эмнэлэгт байгаа гар утас байна уу” гэж байсан юм. Тэгэхээр нь би зөрүүлж юм асуугаагүй бөгөөд өөр надад мэдэх зүйл байхгүй ээ...” гэх,
- гэрч Н.***********тарын өгсөн “...Цуг нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хоорондоо маргалдаад байдаг...” гэх мэдүүлгүүд,
- Шүүх шинжилгээний болон криминалисткийн хэлтсийн шинжээчийн ЕГ0325/1288, ЕГ0325/1149, ОРХ0125/035, 030 дугаартай дүгнэлтүүд,
- шүүгдэгч Л.***********ийн сэжигтнээр өгсөн “...Тухайн үед *********** бид 2 бага уусан бөгөөд би нөхөр ***********эд хандан “битгий их уу” гэхэд тоохгүй, махаа эвдэж чадахгүй байсан. Би тэгээд өөрөө махаа эвдсэн юм. Нөхөр маань ээжийнхээ гэрээс хар иштэй хутга оруулж ирчихсэн байсан бөгөөд би тэр хутгаар мах эвдсэн. Угаасаа манайх хутгагүй юм. Тэгээд ***********, *********** нар түрүүлээд манайхаас явсан, араас нь *********** явсан, *********** ах бүүр шөнө манайхаас явсан юм. Ингээд нөхөр бид 2 гэртээ үлдсэн бөгөөд барагцаагаар 20-21 цагийн үед унтсан юм. Тэгээд унтаж байтал барагцаагаар 22-23 цагийн үед намайг нөхөр маань сэрээсэн бөгөөд "чи бид 2 юу болчихвоо надаас шүүс гараад байна” гэж хэлэхээр нь би хартал зүүн хөхнийх нь орчимд жижигхэн хатгачихсан юм шиг болчихсон байсан. Тэгэхээр нь би гарч буй шүүсийг нь арчиж өгөөд түргэн дуудах уу гэтэл нөхөр маань “яах юм бэ, дөнгөж сая торгууль төлчхөөд” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, эд мөрийн баримт нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна, шүүгдэгч Л.*********** нь хохирогчийн цээжин тус газарт "...2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийж хураан авсан..." хутгаар хутгалж, хохирогч цээжний зүүн талд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн амь насанд аюултай шархны улмаас цочмог цус алдаж амь хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой гэх” нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул хэргийн зүйлчлэлийг “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн зүйлчлүүлэх санал, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Учир нь “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхэд шүүгдэгчийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд шүүгдэгч Л.*********** нь хохирогч Ш.***********ийн цээжин тус газарт нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалахад хохирогчийн бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Шүүгдэгч Л.*********** шүүх хуралдаанд “...болсон үйл явдлыг мэдэхгүй, санахгүй байгаа, архи уусан согтуу байсан. Гэрт байсан хүмүүсээс ийм зүйл хийх хүн байхгүй, болсон явдлыг харахад би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Би өөрийгөө ийм зүйл хийсэн гэж гэрч нарт хэлсэн нь үнэн...” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.***********ээс өөр хүн амь хохирогч Ш.***********эд гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Амь хохирогч Ш.***********ийн цээжиндээ зүүн хөхний дээр эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар ташуу байрлалтай 1,5 см хэмжээтэй хутгалуулсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь тусгай мэдлэг бүхийн шинжээчийн 17 дугаартай “…Талийгаачид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй..., ... талийгаач нь цээжний зүүн талд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Л.*********** нь хохирогчийг хутгалсан гэдгээ мэдсэн, түүний учруулсан гэмтлийн улмаас хохирогч үхэж болохыг мэдсэн атлаа түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй 4 хоносон, өвлийн хүйтэнд буюу 12 дугаар сард гал түлээгүй гэрт үлдээгээд өөрөө бусадтай нийлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчийг үл тоосон нөхцөл байдал нь өөрийн үйлдлийнхээ хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа хандлагыг харуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч Н.Дүүрэн*********** нь: Шүүгдэгч Л.*********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** тоотод амь хохирогч Ш.***********ийн цээжин тус газарт нь хутгалж, хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Шүүгдэгчийн гэм буруу, үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа ба хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэж,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул, түүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулах гэж,
-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ***********: Согтууруулах зүйлс хэрэглэсний улмаас ***********ийн буруу гэж үзэж байна. Мэс хэрэглэсэн буруутай гэх дүгнэлтийг тус тус илэрхийлж гэм буруугийн шүүх хуралдаанд оролцов.
Шүүгдэгч Л.*********** нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирогчийн биед халдаж амь насыг хохироосон байх тул шүүгдэгчийг хүнийг алах төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.*********** нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ: “мэс хэрэглэсэн буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх бүрлдэхүүний хийсэн дүгнэлттэй тохирч байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Шүүгдэгч Л.***********ийн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хохирогч Ш.***********ийн амь нас хохирсон.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх П.*********** нь тогтоогдсон бөгөөд талийгаачийг оршуулахтай холбоотой зардалд 16,840,770 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 97.500.000 төгрөг, нийт 114,340,770 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг ирүүлсэн байна.
Шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан иргэний нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтын шаардлага, хэргийн хамаарал зэргийг тус тус шинжлэн судлаад шүүгдэгч Л.***********ээс талийгаачийг оршуулахтай холбоотой зардалд нотлох баримтын шаардлага хангасан 6,610,376 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.***********т олгуулж, 21 хоногт хоног хураасан гэх зан үйлтэй холбоотой 1,075,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулахтай холбоотой зардлаас нотлох баримт хангалтгүй үндэслэлээр 9,155,354 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Шүүгдэгч Л.***********, хохирогч Ш.*********** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу 2019 оноос хойш хамтран амьдарсан, дундаасаа хүүхэдгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон эх П.*********** нь тэдэнтэй нэг хашаанд тусдаа байшинд амьдардаг бөгөөд өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох, заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан тул шинжээчийн дүгнэлт гараагүй тул гэм хорын хохиролд 97,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд амь хохирогчийн гэр бүлийн гишүүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг болон талийгаачийг оршуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас хэлэлцээгүй орхисон 9,155,354 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн хохирол төлбөр төлөөгүй, согтуу байсан учир санахгүй байна гэх шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ялаас дээшгүй хугацаагаар ял оногдуулах,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс оногдуулах эрүүгийн хариуцлагад тусгайлан хэлэх зүйлгүй гэх байр сууринаас тус тус оролцож санал, дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Л.***********ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт шинжилгээгээр Л.***********ийн сэтгэл зүйн байдал хэвийн, өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдах чадвартай, болж өнгөрсөн үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй, сэтгэл зүйн байдалд өөрчлөлт ороогүй тул ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний хэрэг хариуцах чадварт эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
1 дүгээр хавтаст хэргийн 175-183 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн газрын лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.*********** нь 47 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********т 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тус хэрэгт шүүгдэгч Л.*********** нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг оруулаад нийт 271 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 271 /хоёр зуун далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.***********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих-437 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.***********ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хар саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн хоолойтой ноосон цамц, улаан саарал өнгө хосолсон ажлын куртик, цэнхэр өнгийн дугуй захтай подволк, хар өнгийн бариултай хутга, хар өнгийн бариултай нийт 23.1 см урттай хутга тус бүр 1 ширхэг” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан…. тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан ба хохирогч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх нэр томьёог цаашид ашиглах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт *************ийн ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.***********ийн эдлэх 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.***********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.***********ийн цагдан хоригдсон 271 /хоёр зуун далан нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Л.***********ээс талийгаачийг оршуулахтай холбоотой зардалд 6.610.376 /зургаан сая зургаан зуун арван мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******************** тоотод оршин суух П.*********** /ГБ56070109/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.075.040 /нэг сая далан таван мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 9.155.354 /есөн сая нэг зуун тавин таван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 97.500.000 /ерэн долоон сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.*********** нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн хоолойтой ноосон цамц, улаан саарал өнгө хосолсон ажлын куртик, цэнхэр өнгийн дугуй захтай подволк, хар өнгийн бариултай хутга, хар өнгийн бариултай нийт 23.1 см урттай хутга тус бүр 1 ширхэг” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ