Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2023/00522

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******06T08:33:00Z 2023*******07*******06T08:33:00Z 1 3162 18029 150 42 21149 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

2023 06 06

130/ШШ2023/00522

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид К.Бүлдирген, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Т  сумын 3 дугаар багт оршин суудаг Б овогт А.А;

Хариуцагч: Б аймгийн Б  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК   (дарга М.А);

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын буруутай үйл ажиллагааны улмаас олгогдоогүй 2021 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийг хүртэлх хугацааны тэтгэмжийн мөнгө 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: А.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М;

Хариуцагч: Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын дарга М.А ,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бахытбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч А.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М  нь хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******т холбогдуулан буруутай үйл ажиллагааны улмаас олгогдоогүй хохирол 2021 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийг хүртэлх хугацааны тэтгэмжийн мөнгө 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний дүү болох А.А нь төрөлхийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдагдалтай хүн ба одоо миний асрамжид Б  сумын 6 дугаар багт түр оршин сууж байна. Ер нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гурван хүн гурвуулаа оюуны хомсдолтой хүмүүс байгаа. Тэднийг одоо өөрийн хашаанд байшин барьж өгч асарч байгаа.

1.2.Иймээс Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын шийдвэрээр А.А нь 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс эхлэн групп авдаг юм. А.А нь Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын 2021 оны 7 дугаар сарын 26*******ны өдрийн шийдвэрээр Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас сар бүр 300,000 төгрөгийн тэтгэмж авдаг ба мөн комиссын 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдрийн шийдвэрээр 1 жилийн хөдөлмөрийн чадвар алдалтаа сунгуулсан юм.

1.3.Гэтэл миний бие Казахстан Улсад байдаг ах нар маань осолд орж тэнд 4 сар болж ирээд А.А*******ын тэтгэмжийн 10 сарын мөнгө хугацаанд ороогүй гэдгийг мэдээд 2022 оны 05 дугаар сард учир байдлыг тодруулж Н*******ийн байгууллагад хандахад тухайн комиссын буруутай үйлдлээс болж авч чадаагүй гэж дахин хугацаанаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 12*******ны өдрийн шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтыг сунгаж өгсөн юм. Түүнээс хойш тэтгэмжийн мөнгийг авч байгаа.

1.4.Иймд Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  буруутай үйл ажиллагааны улмаас авч чадаагүй 2021 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдөр хүртэлх тэтгэмжийн мөнгөөр хохирсон хохирол болох 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

2.Хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  дарга М.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Т  сумын 3 дугаар багийн иргэн А.А нь Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  хуралд орж, 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдөр 6 сараа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгож, 2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдөр 12 сараар сунгуулсан болно. Уг шийдвэрийн дагуу тахир дутуугийн тэтгэврийн мөнгө авч чадаагүй гэж хандсан учраас 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг 12 сараар дахин тогтоож өгсөн.

2.2.Тухайн үед Ковид*******19*******тэй холбоотой ЭК зөвхөн өвчтөний амбулаторийн картаар магадалж байсан үе байсан. ЭК нь эрх үүргийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь акт, албан шаардлага, дүгнэлт, зөвлөмж гэсэн хэлбэртэй байдаг. Иргэн А.А*******ын хувьд 2021 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан байгаа.

2.3.ЭК*******ын  шийдвэр нь Н*******ийн хэлтэс болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт илгээгддэг. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад хурлын гишүүдийн гарын үсэг, зурагдаж баталгаажуулагддаг юм. Иймээс иргэн А.А*******ын өвчтөний картад байгаа наалт буюу гишүүдийн гарын үсэг зурсан шийдвэр байгаа тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан байх учиртай бөгөөд А.А нь тахир дутуугийн тэтгэврийг халамжийн сангаас авдаг.

2.4.Иймд Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Б  бичгээр гаргасан дүгнэлтэд: ЭК*******оос акт нь гарсан боловч хөдөлмөр халамжийн газарт хүргүүлээгүйн улмаас А.А тэтгэмжээ авч чадахгүй хохирсон байна. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас тэтгэмжийн мөнгийг гаруулах нь зүйтэй гэж үзэж байна.

4.Нэхэмжлэгчээс А.А*******ын 2021 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэлх хугацааны Төрийн банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга, мөн Е.М*******ын 2021 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэлх хугацааны Х  банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэр, 2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэр, 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэр, 2023 оны 5 дугаар сарын 18*******ны өдрийн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь: 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч А.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б аймаг дахь Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  буруутай үйлдлээс болж А.А*******ын 10 сарын тэтгэмжийн мөнгө хугацаанд ороогүй хохирсон тул шүүхэд хандаж байна.

8.Хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  дарга М.А  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... иргэн А.А нь тахир дутуугийн тэтгэврийг халамжийн сангаас авдаг ба Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Б бичгээр гаргасан дүгнэлтэд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас тэтгэмжийн мөнгийг гаруулах нь зүйтэй гэж үзэж байна

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

10.1.Н*******ийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1*******д хүмүүсийн оюун Х , мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас /хэсэгчлэн алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлэг хөдөлмөрийн  магадалгаа гэж тодорхойлсон байна.

Н*******ийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1*******д Эмнэлэг хөдөлмөрийн магадалгаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, Н*******ийн болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн ЭК эрхлэн гүйцэтгэнэ, 2*******т ЭК   нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно, 3*******д Н*******ийн төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн Н*******ийн байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана гэж тус тус заасан байна.

Иймээс Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах салбар комисс ажиллаж байна.

10.2.Мөн Н*******ийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4*******т ЭК*******ын  дүрмийг Засгийн газар батална. гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор баталсан ЭК*******ын  дүрэм*******ээр энэхүү үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж байна.

Энэхүү ЭК*******ын  дүрэм*******ийн 1.2*******т Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс (цаашид "төв комисс" гэх) Н*******ийн төв байгууллагын дэргэд, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс (цаашид "орон нутгийн комисс" гэх) аймаг, дүүргийн Н*******ийн хэлтсийн дэргэд тус тус ажиллана гэж зааснаар мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс нь Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэд ажиллаж байгаа нь Н*******ийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь заалттай нийцэж байна.

10.3.Энэхүү ЭК*******ын  дүрэм*******ийн 2.11*******д Орон нутгийн комиссын дарга нь аймаг, дүүргийн Н*******ийн хэлтсийн дарга, орлогч дарга нь аймгийн хувьд нэгдсэн эмнэлэг (бүсийн оношилгоо эмчилгээний төв), дүүргийн хувьд эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байна гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  дарга нь Б аймгийн Н*******ийн хэлтсийн дарга М.А г хариуцагчаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

10.4.Энэхүү ЭК*******ын  дүрэм*******ийн 1.6*******д Орон нутгийн комисс нь зөвхөн тухайн орон нутгийн харьяалалтай, оршин суугаа даатгуулагч (иргэн)*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлан шийдвэрлэнэ, 1.8*******д Төв болон салбар, орон нутгийн комисс эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь акт, албан шаардлага, дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна, 3.7*******д Даатгуулагч (иргэн)*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталсан өвчний жагсаалтыг баримтлан тогтооно гэж заасны дагуу хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК нь иргэн (нэхэмжлэгч) А.А*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоож, сунгах асуудлыг магадлан шийдвэрлэсэн нь доорх Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэрээ нотлогдож байна. Үүнд:

Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  2021 оны 01 дүгээр сарын 26*******ны өдрийн шийдвэр*******ээр иргэн (нэхэмжлэгч) А.А нь F*******70,1 оношоор өвчний жагсаалтын 2*******10б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сараар тогтоож, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2021 оны 01 сарын 26*******аас 2021 оны 07 дугаар сарын 26*******ны өдөр хүртэл гэж,

мөн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн шийдвэр*******ээр иргэн (нэхэмжлэгч) А.А нь F*******70,1 оношоор өвчний жагсаалтын 2*******10б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоож, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2021 оны 7 сарын 26*******аас 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдөр хүртэл гэж тус тус тогтоож өгсөн байна.

10.5.Гэтэл нэхэмжлэгч А.А*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоож, сунгасан асуудлыг шийдвэрлэсэн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын 2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн шийдвэр (акт)*******ийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын тусгай программаар үйлдээгүй, шийдвэрт хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй нь энэхүү ЭК*******ын  дүрэм*******ийн 3.14 дэх заалтыг зөрчсөн байна.

10.6. Энэхүү ЭК*******ын  дүрэм*******ийн 2.10*******д Орон нутгийн комисс нь орон тооны бус байх бөгөөд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч 1, төрөлжсөн мэргэжлийн эмч 3, нийгмийн халамжийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн холбооны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл тус бүр 1, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж заасан.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн шийдвэрт комиссын дарга болон өөр 3 хүн л гарын үсэг зурсан нь холбогдох дүрмийн заалтыг зөрсөн байна.

10.7.ЭК*******ын  дүрэм*******ийн 11.1*******д Төв болон салбар, орон нутгийн комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)*******тай байна, 11.2*******т Мэдээллийн нэгдсэн сан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг ил тод болгох, судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, мэдээ гаргах, хяналт шалгалт хийх, төрийн байгууллага хооронд мэдээлэл харилцан солилцох, бусад цахим үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна, 11.3*******д Мэдээллийн нэгдсэн санд төв болон салбар, орон нутгийн комиссоос гаргасан бүх шийдвэрийг бүртгэж, хөтөлнө гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгч А.А нь Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын 2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн шийдвэрийг эмнэлэг хөдөлмөрийн магадлалын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүйгээс 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн халамжийн тэтгэврийг авч чадаагүй хохирсон гэдэг нь талуудын тайлбараа нотлогдож байна.

10.8.Улмаар нэхэмжлэгч А.А*******ын гомдлын дагуу Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  2023 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийн шийдвэрээр иргэн (нэхэмжлэгч) А.А F*******70.1 оношоор өвчний жагсаалтын 2*******14б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоож, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2022 оны 5 дугаар сарын 12*******аас 2023 оны 5 дугаар сарын 12*******ны өдөр хүртэл гэж дахин тогтоож өгсөн байна.

10.9.ЭК*******ын  дүрэм*******ийн 11.6*******д Төв болон салбар, орон нутгийн комиссын нарийн бичиг дарга тухайн комиссын шийдвэр бүрийг цаг тухай бүрд мэдээллийн нэгдсэн санд оруулж, үнэн зөв байдлыг нь хариуцах бөгөөд бусад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас авч тусгаж болно гэж заасан боловч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  2021 оны 7 дугаар сарын 09*******ний өдрийн хуралд нарийн бичгийн дарга оролцсон эсэх, тухайн шийдвэрийг мэдээллийн нэгдсэн санд оруулсан эсэх тухай нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

11.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн 25 дугаартай Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 288000 (хоёр зуун наян найман мянган) төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч А.А нь сард 288000 төгрөг халамжийн тэтгэвэр авч байсан нь А.А*******ын 2021 оны 05 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэлх хугацааны Т банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга*******аар мөн нотлогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч А.А*******ын нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 300,000 төгрөг авдаг гэдэг нь үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэгчийн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 288,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

12.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.А F*******70.1 оношоор өвчний жагсаалтын 2*******14б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 24 сараар тогтоож, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2023 оны 3 дугаар сарын 12*******аас 2023 оны 3 дугаар сарын 12*******ны өдөр хүртэл гэж сунгасан 2023 оны 5 дугаар сарын 18*******ны өдрийн Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  шийдвэр, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М*******ын 2021 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр хүртэлх хугацааны Х  банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

13.Дээрх нотлох баримтаар хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч А.А нь 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн халамжийн тэтгэвэр нийтдээ 2,880,000 төгрөг авч чадаагүй хохирсон нь нотлогдож байна.

14.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1*******д 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/*******ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн 498 дугаар зүйлийн 498.2*******т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/*******ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна.

ЭК*******ын дүрэм*******ийн 1.9*******д Төв болон салбар, орон нутгийн комиссын үйл ажиллагааны зардлыг Н*******ийн сангийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ гэж заасан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 1. 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  санхүүгээс хохирол 2,880,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 61,030 төгрөгийг хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  санхүүгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 1. 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  санхүүгээс хохирол 2,880,000 (хоёр сая найман зуун наян мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 120,000 (нэг зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Б аймгийн Н*******ийн хэлтсийн дэргэдэх ЭК*******ын  санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 61,030 (жаран нэгэн мянга гучин) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.