| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/00453/И |
| Дугаар | 130/ШШ2023/00601 |
| Огноо | 2023-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2023/00601
| 130/ШШ2023/00601 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Б
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 6 дугаар багт оршин суудаг, Х овогт Х*******н Р,
Хариуцагч: Б аймгийн А сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Н банкны Б аймаг дахь салбар (захирал Л.Ө , утас:7042*******2513, улсын бүртгэлийн дугаар 9016001011, РД:2693321);
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,369,583 төгрөг, цалингийн хуримтлал 1,771,108 төгрөг, ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 9,999,600 төгрөг, нийтдээ 35,140,291 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Р*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч Н банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Р нь анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н банкны Б аймаг дахь салбарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,050,000 төгрөг, урамшуулал 4,251,245 төгрөг, цалингийн хуримтлал 1,609,710 төгрөг, ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 6,724,300 төгрөг, 2022 оны ажлын хувцасны үнэ 200,000 төгрөг, 2023 оны сар шинийн урамшуулал 300,000 төгрөг нийтдээ 30,135,255 төгрөг гаргуулахыг хүссэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Р нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж тодорхойлон хариуцагч Н банкны Б аймаг дахь салбарт холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,369,583 төгрөг, цалингийн хуримтлал 1,771,108 төгрөг, ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 9,999,600 төгрөг, нийтдээ 35,140,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие тус Н банканд 2007 оноос эхлэн теллер, вип теллер, эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байгаад Н банкны Б салбарын захирал Л.Ө*******ын 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180\53 дугаар тушаалаар ажлаас халагдсан болно. Намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 130\ШШ2022\00837 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 212\МА2023\00008 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн тахимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн 001\ШХТ2023\002249 тогтоолуудаар Н банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180\дугаартай тушаалыг хүчингүй болгож Х.Р намайг Н банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан юм.
1.2.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дах хэсэгт Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн А\192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам*******ын 2.3*******т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно...2.3.5*******д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэжээ.
Хуулийн холбогдох зүйл заалт, Дундаж цалин хөлс тодорхойлох журам зэргээс үзвэл ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажилтны хамгийн сүүлд тасралтгүй ажиллаж байсан хугацааны цалин хөлснөөс дундаж цалин тодорхойлдог болох нь харагдаж байна.
1.3.Миний бие 2022 оны 02 дугаар сар дуустал хугацаанд ажиллаж 3 дугаар сард ээлжийн амралт авсан. Дараа нь үргэлжлүүлэн эмчийн магадалгаагаар чөлөөтэй байж байгаад 5 дугаар сарын дундуур ажилд орж цөөхөн хоног ажиллаж байгаад ажлаас халагдсан байдаг.
1.4.Миний бие ажлаас халагдахаас өмнө хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард 1,858,537.98 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 1,758,000.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 2,225,857.74 төгрөгийн цалин хөлс тус тус авч байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хууль журмын дагуу дундаж цалин хөлс тооцоолбол (1,858,537.98 төгрөг+ 1,758,000.00 төгрөг+ 2,225,857.74 төгрөг):3 сар=1,947,465.24 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажилгүй байсан нийт хугацаа болох 12 сараар үржүүлбэл 23,369,583 төгрөг болж байна.
1.5.Н банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны №20224719179 дугаартай гэрээний дагуу сарын 0,5 хувь, жилийн 6 хувийн хүүтэй зээлийг 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдөр авсан. Хариуцагч тал намайг 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдөр ажлаас минь халангуутаа №5180\351 дугаартай мэдэгдлээр уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй мөөртлөө зээлийн хүүг сарын 1,3 хувь, жилийн 15,6 хувь болгон дураараа өөрчилж надаас 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх хугацаанд надаас үндэслэлгүйгээр 9,999,600 төгрөгийг илүү авсан тул энэ мөнгийг нэхэмжилж байна.
Өөрөөр хэлбэл, ажилтны хөнгөлөлттэй нөхцөлттэй орон сууцны №20224719179 дугаартай гэрээний дагуу миний бие сарын 785,000 төгрөгийн төлөлтөөр зээлээ төлөх ёстой юм.
1.6.2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн ОH239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний дагуу ажилтны сар бүр цалингийн 3%*******тай тэнцэх хэмжээний мөнгийг банк болон ажилтны зүгээс хуримтлалын дансанд байршуулдаг юм. Гэтэл хариуцагч намайг ажлаас халангуут ажилтны зүгээс хуримтлалын дансанд байршуулж байсан мөнгө болох 1,070,021 төгрөгийг миний данс руу олгож банкны тусгай дансыг хаачихсан.
1.7.Шүүхийн шийдвэрийн дагуу миний хөдөлмөрлөх эрхийг сэргээгдсэн тул хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээний харилцаа мөн давхар сэргээгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний дагуу банкны тусгай дансыг буцаан сэргээж банкны зүгээс олговол зохих ажилтны цалингийн 3%*******тай тэнцэх хэмжээний мөнгө болох 1,070,021 төгрөг болон ажилгүй байсан 12 сарын хугацаанд банкны зүгээс олговол зохих 701,087 төгрөг нийт 1,771,198 төгрөгийг олгож өгнө үү.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,369,583 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн №ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний дагуу цалингийн хуримтлал 1,771,108 төгрөг, Н банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны №20224719179 дугаартай гэрээний дагуу илүү авсан 9,999,600 төгрөг, нийтдээ 35,140,291 төгрөгийг хариуцагч Н банкны Б салбараас гаргуулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Төв тооцооны төвийн харилцааны менежерүүдийн үндсэн цалин нь 1,350,000 төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн А\129 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам*******ын 2.3*******т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сарын цалин, 2022 оны 01 дүгээр сарын цалин, 2022 оны 02 дугаар сарын цалингуудыг тус тус тооцсон байна.
2.2.Нэхэмжлэгч Х.Р 2022 оны 5 дугаар сарын 31*******ний хүртэл тасралтгүй ажилласан. Ажилласан хугацаанд 2022 оны 3 дугаар сард 1,147,872.80 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард 313,739.10 төгрөг, 2022 оны 5 дугаар сард 902,272.70 төгрөгийн цалин хөлсийг тус тус авч байсан байна. Хууль журмын дагуу дундаж цалин хөлс тооцоолбол, (1,147,872.80 төгрөг+ 313,739.10 төгрөг+ 902,272.70 төгрөг):3=787,961.53 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг ажилгүй байсан хугацаа болох 11 сараар үржүүлбэл 8,667,576.83 төгрөг болж байна.
2.3.Нэхэмжлэгч Х.Р нь 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдөр №202247919170 тоот зээлийн гэрээ байгуулан 100.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий ажилтны орон сууцны зээл (АХОСЗ) авсан. Зээлийн олголт 2022 оны 5 дугаар сарын 30*******ны өдөр хийгдсэн. Х.Р 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул 2022 оны 6 сарын 06*******нд зээлийн гэрээний 2.1.4.2*******т Зээлийн хүүг өөрчлөх:Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон бол Банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05*******ны өдрөөс эхлэн зээлийн хүүг хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдах, дуусгавар болох үед Банканд мөрдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд үл маргах журмаар шилжүүлж тооцно/ заалтын дагуу ба Х.Р*******гийн зээлийн хүүг энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүү болох жилийн 15,6%*******ийн хүүд шилжүүлсэн байгаа.2022 оны 06 дугаар сарын 06*******ны өдөр Х.Р д зээлийн хүүд өөрчлөлт оруулсан талаар утсаар мэдэгдэж, зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийн, банканд ирж зээлийн гэрээтэй танилцаж, зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гэдгийг мэдэгдсэн боловч ирээгүй тул баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 06 дугаар сарын 06*******ны орой 16:11 хүргүүлсэн.
2.4.Нэхэмжлэгч Х.Р эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаандаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүү болох жилийн 15,6%*******ийн хүүгээр хэвийн төлж байгаа. Зээл авснаас хойш 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэл нийт 13,798,624 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Хэрэв жилийн 6%*******ийн хүүтэйгээр тооцвол нийтдээ 5,291,148 төгрөг төлөх ёстой бай хүүгийн зөрүү 8,507,476 төгрөг гарч байна. Х.Р*******гийн Н банктай байгуулсан зээлийн гэрээнд ажилтан ажлаас халагдаад эргэж орсон тохиолдолд зээлийн хүүг буцаах заалт байхгүй тул зээлийн зөрүү хүү болох 8,507,476 төгрөгийг буцаах боломжгүй.
2.5.Нэхэмжлэгч Х.Р нь 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдрөөс Б салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эргэн орсон тул зээлийн хүүг эргүүлж АХОСЗээлийн хүүд шилжүүлэх хүсэлт гаргасан. Банк хүсэлтийг хүлээн авч АХОСЗээлийн сан хуваарилуулж зээлийн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болсон.
2.6.Н банкны ажилтны хуримтлалын хөтөлбөрийн журмын 5.1.2*******т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалингийн хуримтлал 487,500 төгрөгийг олгох үндэслэлгүй байна.
2.7.Иймд Х.Р*******гийн ажилгүй байх хугацааны 11*******ны сарын цалин болох 8,667,576 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад ажилтны хөнгөлөлттэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 8,507,476 төгрөг, цалингийн хуримтлал 487,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2ш, Х.Р*******гийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 130/ШШ2022/00837 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 212/МА2023/00008 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн тогтоол, Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө ын 2022 оны 6 дугаар сарын 06*******ны өдрийн Зээлдэгч Х.Р танаа гэсэн албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 06*******ны өдрийн Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдрийн №202247919179 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ (ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй) ба 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдрийн Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр олгосон Х.Р*******гийн цалингийн жагсаалт*******аар ажил олгогч Н банкнаас 2022 оны 01 сар, 02 сар, 03 сар, 04 сар, 05 сар, 06 сард олгосон цалин, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр олгосон Х.Р*******гийн цалингийн жагсаалт*******аар ажил олгогч Н банкнаас 2021 оны 01*******12 дугаар саруудад сар бүр олгосон цалин, Н банкны харилцагч Х.Р*******гийн 2022.07.01*******2022.07.02*******ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180/53 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2022 оны 5 дугаар сарын 12*******ны өдрийн Н банкны Б салбарын Удирдлагын тодорхойлолт, Н банкны Б аймаг дахь салбарын захирлын 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдрийн 5180/0039/23 дугаартай Ажилд авах тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн №ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 28*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Н банкны 2022 оны 3, 4, 5 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Н банкны ерөнхий ня*******бо С.А*******ийн Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.Р*******гийн 2022 оны 6*******12 сар, 2023 оны 1*******4 дүгээр саруудын цалин болон хуримтлалыг тооцсон хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20*******ны өдрийн Хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 130/ШЗ2023/01978 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоосон тухай баримт(цахимаар ирүүлсэн)*******ыг, тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28*******ны өдрийн Хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулах тухай 130/ШЗ2023/02079 дугаартай шүүгчийн захирамжаар Н банкны ажилтнуудад хувцасны үнэ болон сар шинийн урамшуулал олгосон тухай баримт (цахимаар ирүүлсэн)*******ыг тус тус хариуцагчаас гаргуулан хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж зармыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Х.Р дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23,369,583 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийн №ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний дагуу цалингийн хуримтлал 1,771,108 төгрөг, Н банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны №20224719179 дугаартай гэрээний дагуу илүү авсан 9,999,600 төгрөг, нийтдээ 35,140,291 төгрөгийг хариуцагч Н банкны Б салбараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
7.Хариуцагч Н банкны Б аймаг дахь салбар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Х.Р*******гийн Н банктай байгуулсан зээлийн гэрээнд ажилтан ажлаас халагдаад эргэж орсон тохиолдолд зээлийн хүүг буцаах заалт байхгүй тул зээлийн зөрүү хүү болох 8,507,476 төгрөгийг буцаах боломжгүй болно. Мөн Н банкны ажилтны хуримтлалын хөтөлбөрийн журмын 5.1.2*******т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул цалингийн хуримтлал 487,500 төгрөгийг олгох үндэслэлгүй байна. Иймд Х.Р*******гийн ажилгүй байсан хугацааны 11*******н сарын цалин болох 8,667,576 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад ажилтны хөнгөлөлттэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 8,507,476 төгрөг, цалингийн хуримтлал 487,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
8.1.Хариуцагч Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180/53 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Б салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.Р*******гийн ажил үүргийг 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөр тасалбар болгон түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч Х.Р энэхүү Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180/53 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
8.2.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 130/ШШ2022/00837 дугаартай шийдвэрээр Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180/53 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х.Р*******г Н банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосон ба энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн 212/МА2023/00008 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн тогтоолоор тус тус нотлогдож байна.
8.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2*******т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.
Иймээс хариуцагч Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдрийн 5180/0039/23 дугаартай Ажилд авах тухай тушаалаар нэхэмжлэгч Х.Р г Н банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилсон байна.
8.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Х.Р 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ний өдөр хүртэлх 11 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.
8.5.Хөдөлмөр нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн А\192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам*******ын 2.3*******д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5*******д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Р*******гийн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх 11 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч Х.Р*******гийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож олгох нь зүйтэй.
8.6.Нэхэмжлэгч Х.Р нь ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сард буюу 2022 оны 4 дүгээр сард 313,739.10 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 1,147,872.80 төгрөг, 2022 оны 02 сард 2,225,857.74 төгрөгийн цалин авч байсан нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр олгосон Х.Р*******гийн цалингийн жагсаалт, Н банкны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан 3 сар, 4 сар, 5 сар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
8.7.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 28*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа*******аар Х.Р нь өвчтэй байсан тул 2022 оны 3 дугаар сарын 28*******аас 2022 оны 4 дүгээр сарын 10*******ны хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 10*******ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 18*******ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25*******ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн байна.
Үүгээр нэхэмжлэгч Х.Р нь 2022 оны 3 дугар сарын 28*******ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25*******ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаагаар өвчтэй байсан тул хариуцагч (ажил олгогч)*******оос 2022 оны 4 дүгээр сард 313,739.10 төгрөгийн цалин олгосон гэдэгт талууд маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Х.Р*******гийн 2022 оны 4 сард эмнэлгийн магадалгаагаар ажиллаагүй байгаа тул ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2022 оны 3 сар, 02 сар, 01 сарын цалингаас тооцох нь бодит байдалд нийцэж байна.
8.8.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр олгосон Х.Р*******гийн цалингийн жагсаалт*******ыг үндэслэн нэхэмжлэгч Х.Р*******гийн ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалинг 2022 оны 3 дугаар сард 1,147,872.80 төгрөг, 2022 оны 02 сард 2,225,857.74 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 1,758,000 төгрөгөөр тооцоход дундаж цалин хөлс нь 1,710,576.85 төгрөг байна. /(1,147,872.80 төгрөг+2,225,857.74 төгрөг+1,758,000 төгрөг):3=1,710,576.85 төгрөг/.
Нэхэмжлэгч Х.Р*******гийн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх 11 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь 19,982,647.70 төгрөг байна. /сарын дундаж цалин 1,710,576.85 төгрөг х 11 сар = 18,816,345.35 төгрөг; (сарын дундаж цалин 1,710,576.85 төгрөг : 22 ажлын хоног) х15 хоног = 1,166,302.35 төгрөг; нийт 11 сар 15 хоногт 18,816,345.35 төгрөг+1,166,302.35 төгрөг=19,982,647.70 төгрөг байна./
Иймд нэхэмжлэгч Х.Р*******гийн нэхэмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,369,583 төгрөгөөс 19,982,647.70 төгрөгийг хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,386,935.30 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
8.9.Нэхэмжлэгч Х.Р*******гийн 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр Н банктай байгуулсан №ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний 1.2*******т Гэрээний хугацаа нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, Контракт дуусгавар болох, цуцлах хүртэл хугацааны турш ...үйлчилнэ, 1.4*******д Хөтөлбөрт хамрагдсан ажилтны үндсэн цалингийн 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг хуримтлалын мөнгөн дансанд хуримтлуулна гэж тус тус зохицуулсан байна.
Хариуцагч Н банкнаас нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ*******г цуцалснаар нэхэмжлэгчийн хуримтлалын дансанд байршуулж байсан мөнгө болох 1,070,021 төгрөгийг нэхэмжлэгч Х.Р*******гийн 5180096902 дугаартай данс руу шилжүүлж ажилтны хуримтлалыг хаасан болох нь Н банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга*******аар нотлогдож байна.
8.10.Нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх 11 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь 19,982,647.70 төгрөгөөс 6 хувийг тооцоход цалингийн хуримтлал нь 1,198,958.82 төгрөг байна. /19,982,647.70х6%=1,198,958.82 төгрөг цалингийн хуримтлал байна./
8.11.Н банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө*******ын 2022 оны 6 дугаар сарын 06*******ны өдрийн Зээлдэгч Х.Р танаа гэсэн албан бичигт: ...2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдөр тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд ажилтны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлийн хүү одоогийн харилцагчийн хүүд үл маргах журмаар шилжсэн ...цаашид хавсралт дахь төлбөрийн графикийн дагуу сар бүрийн зээлийн төлбөрийг төлнө гэж мэдэгдэн 2022 оны 6 дугаар сарын 06*******ны өдрийн Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч Х.Р*******гийн хариуцагч Н банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Н банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрийн 5180/53 дугаартай тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, Х.Р*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн байна.
Иймд нэхэмжлэгч Х.Р*******гийн 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр Н банктай байгуулсан №ОН239 дугаартай Хуримтлалын хөтөлбөрт хамрагдах гэрээ*******ний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн хуримтлал 1,771,108 төгрөгөөс цалингийн хуримтлалд 1,198,958.82 төгрөгийг хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 572,149.18 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
8.12.Нэхэмжлэгч Х.Р нь 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдөр №202247919179 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ*******г Н банктай ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр байгуулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Р.Р*******гийн Зээлийн бүртгэлийн карт*******аар нэхэмжлэгч Х.Р нь 6%*******иар төлөх ёстой зээлийн хүүд 5,291,148.11 төгрөг, 15,6%*******д шилжүүлснээс хойш төлсөн зээлийн хүү 13,798,623.86 мөнгө, хүүгийн зөрүү 8,507,475.75 төгрөг болох нь нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Р*******гийн нэхэмжилсэн Н банкны ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны №20224719179 дугаартай гэрээний дагуу төлөх ёстой зээлийн хүүгийн зөрүүд 9,999,600 төгрөгөөс хүүгийн зөрүүд төлсөн 8,507,475.75 төгрөгийг хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,492,124.25 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
9.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр гаргаж өгсөн Х.Р*******гийн 2021 оны цалингийн жагсаалт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдрийн огноотой (ажилтан Х.Р*******гийн гарын үсэггүй) Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоосон тухай баримт болон Н банкны ажилтнуудад хувцасны үнэ болон сар шинийн урамшуулал олгосон тухай баримт зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Р*******гийн 2022 оны 5 дугаар сарын 31*******ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь 19,982,647.70 төгрөг, цалингийн хуримтлал 1,198,958.82 төгрөг, хөнгөлөлттэй нөхцөлтэй амины сууц барих зээлийн хүүгийн зөрүүд төлсөн 8,507,475.75 төгрөг нийтдээ 29,689,082.27 төгрөгийг хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас гаргуулан, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийт 5,451,208.73 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******т зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Х.Р*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.651 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчийн өөрт нь буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 29,689,082.27 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 306,395 төгрөгийг хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас 29,689,082.27 (хорин есөн сая зургаан зуун наян есөн мянга наян хоёр төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Р*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,451,208.73 (таван сая дөрвөн зуун тавин нэгэн мянга хоёр зуун найман төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Х.Р*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,651 (гурван зуун гучин гурван мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х.Р*******д буцаан олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Н банкны Б аймаг дахь салбараас 306,395 (гучин зургаан мянга гурван зуун ерэн таван) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК