Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2023/00603

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******21T11:21:00Z 2023*******07*******21T11:21:00Z 1 1594 9091 75 21 10664 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 3 дугаар багт оршин суудаг, Б овогт Д*******ын М;

Хариуцагч: Б аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суудаг, Ш овогт Е*******ны Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хөлснөөс 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Е.Е*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч Е.Е  ,

Орчуулагч Б.Жанерке,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Е.Е*******д холбогдуулан тээврийн хөлснөөс 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 4*******5 өдрүүдэд Улаанбаатар хотоос Б аймагт 2 машин ачаа ачуулахаар болж ачааны машин хаясан билээ. Үүний дагуу 8725 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Е.Ж 6869 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Е.Е нар надтай ирж уулзаж, тохиролцоод нэг ачааны машиныг тээврийн зардлыг 6 сая төгрөгөөр тус тусдаа тохиролцож, тээврийн зардлыг бэлнээр авч 2022 оны 9 дүгээр сарын 11*******12*******ны үед ачаагаа ачиж Улаанбаатараас гарсан юм.

1.2.Жолооч Е.Ж нь ачаагаа надад хэлэлцэн тохиролцсоны дагуу хүргэж өгсөн боловч жолооч Е.Е  нь Баянхонгор аймгийн Д суманд ирээд машин нь эвдрээд ачаагаа хүргэж өгөөгүй юм. Е.Е*******ы тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул би Б аймгийн Т сумаас Т гэдэг жолоочийг 5 сая төгрөгөөр хөлсөлж аваад Б аймагт байгаа Е.Е*******аас ачаагаа аваад арай гэж Б аймагт авчирсан юм.

1.3.Би нэг ёсондоо 6 сая төгрөгөөр ачаагаа Б аймагт хүргүүлж авах ёстой боловч Е.Е*******ы буруугаас болж нэмэлт 5 сая төгрөгөөр машин хөлсөлж байж ачаагаа 14 хоног хүлээлгэж байж авчирсан.

1.4.Би жолооч Е.Е*******ы нөхцөл байдлыг харж үзээд 6 сая төгрөгөөс зөвхөн 2 сая төгрөгийг буцааж өгөөрэй, үлдсэнийг нь уучилсан хэмээн хэлж тохиролцсон. Харин Е.Е нь надад 2022 оны 10 дугаар сарын 20*******ны үед 1 тонн нүүрсийг 100,000 төгрөгт тооцож надад өгөх өглөгөөс хасуулсан юм. Үлдсэн 1,900,000 төгрөгийг би түүнээс удаа дараа асуусан боловч боломж байхгүй байна гээд өгөхөөс татгалзсан юм.

1.5.Тээвэрлэсэн ачаагаа хариуцагчийн хувьд хүрэх ёстой газарт хүргэж чадаагүй. Анхандаа хариуцагчийн чиргүүлийг нь өгөхгүй хэсэг хугацаа барьцаалж байгаад буцаагаад өгчихсөн. Дараа нь хэд хэдэн удаа уучлахад мөнгөтэй болмогц өгнө гэж байгаад өгөхгүй болохоор нэг удаа утсаар бичлэг хүртэл хийж авсан. Бичлэгт хэдэн төгрөг өгөх ёстой гэдгээ хэлээгүй ч гэсэн мөнгөгүй байна гэдгээ хэлдэг юм.

1.6.Иймд миний бие түүнд хүн чанар гаргаж 4 сая төгрөгийг хасаж өгч байхад өртэй хүн өр рүү өшиглөдөг гэгчээр худал хэлж зугтаж байгаад гомдолтой байна. Иймд Е.Е*******аас тээврийн хөлснөөс 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд хандсан.

2.Хариуцагч А.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.2022 оны 9 дүгээр сарын 4*******5 өдрүүдэд байх Улаанбаатараас Д рүү ачаа ачиж байхад нэг хүн ирж ачаа байгаа ачих уу гэсэн. 7 сая төгрөгөөр ачин гэж хэлсэн. Тэгээд ачихаар болж 500,000 төгрөгөөр ачааг ачуулсан. Тэгээд надад орой нь буудалд ир гэж хэлээд чамаар байнга ачаа ачуулах болон гэж хэлээд өөрөө хэд хэдэн хүнтэй архидаад надаар буудлын мөнгө, архи дарсны мөнгийг төлүүлсэн.

2.2.Тэгээд У*******с гараад Б*******ын бөмбөгөрт ирэхэд машин маань эвдрээд, запаас олдохгүй, машинаа тэндээ үлдээгээд өөрөө Д рүү ирээд запаасаа олоод буцаад очиход нэхэмжлэгч ачаагаа өөр машин руу шилжүүлэн ачаад явсан байна. Уг нь миний бие Д рүү запаасанд явж байхад замд нэхэмжлэгч надтай зөрөөд явж байсныг харсан.

2.3.Уг нь би тохиролцсон хугацаанаас 2 хоног хэтрүүлсэн болохоос 14 хоног хэтрүүлсэн гэдэг нь худлаа. Надад бензиний мөнгийг хасаад 2 сая төгрөг өг гэсэн миний бие мөнгө байхгүй гэсэн. Ажил хийж байгаа төлье гэсэн, миний чиргүүлийг өгөхгүй барьцаалж авсан болохоор миний бие 10 тонн нүүрс өгье гэсэн. Тэгэхэд 10 тонн нүүрс Толбо нуурын амралтын газарт хүргээд өг гэсэн би хүргэж өгч чадаагүй, харин 1 тонн нүүрсийг өгсөн нь үнэн болно.

2.4.Ер нь Д.М нь надад 6 сая төгрөг өгсөн гэдэг нь худлаа нотлох хэрэгтэй. Хэрэв нотлох юм бол миний бие нэхэмжилсэн мөнгийг нь өгөх болно. Энэ бүгд худлаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, утасны бичлэгийг буулгасан СД зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Д.М нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч Е.Е  нь тээвэрлэсэн ачаагаа хариуцагчийн хувьд хүргэх ёстой газарт хүргэж чадаагүй ба тээврийн хөлснөөс 1,900,000 төгрөгийг мөнгөтэй болмогц өгнө гэсэн боловч өгөөгүй тул 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд хандсан.

7.Хариуцагч Е.Е нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Д.М нь надад 6 сая төгрөг өгсөн гэдэг нь худлаа. Нэхэмжлэгч нь 6 сая төгрөг өгсөн гэдгийг нотлох юм бол миний бие нэхэмжилсэн мөнгийг нь өгөх болно. Энэ бүгд худлаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.2022 оны 9 дүгээр сарын 11,12*******ны үед хариуцагч Е.Е нь 6869 улсын дугаартай ачааны машинд нэхэмжлэгч барааг Улаанбаатар хотоос Б аймаг руу хүргүүлэхээр ачсан болох нь зохигчдын хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1*******д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, 386.4*******д Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Е.Е нар нь ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч дээрх нотлох баримтуудаар хариуцагч Е.Е (тээвэрлэгч) нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, нэхэмжлэгч Д.М (тээвэрлүүлэгч) нь хэлэлцсэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1*******д заасан тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн байна.

8.2.Хариуцагч Е.Е*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2*******д зааснаар нэхэмжлэлийн нэг хувийг 2023 оны 5 дугаар сарын 25*******ны өдөр гардуулан, эрх үүргийг танилцуулсан ба хариуцагч 14 хоногийн дотор буюу 2023 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.М нь ачааг тээвэрлэх тээврийн зардалд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэснийг шүүх хуралдаанд хариуцагч Е.Е нь 6 сая төгрөг аваагүй, ачааг анх 7 сая төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон гэж маргасан боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.3.Хариуцагч Е.Е нь У хотоос Б аймаг руу ачааг тээвэрлэн ирэх замд Б аймагт машин нь эвдрээд, тэндээс нэхэмжлэгч ачаа барааг өөр машинд шилжүүлэн ачиж Дд тээвэрлэн хүргэсэн нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1*******д зааснаар хариуцагч Е.Е  (тээвэрлэгч) ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах ёстой.

Хариуцагч Е.Е (тээвэрлэгч) нь ачаа тээшийг тогтоосон газар хүргээгүй, мөн тээврийн хөлснөөс 2,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр болж нэхэмжлэгчийн хэлсний дагуу 1 тонн нүүрсийг 100,000 төгрөгөөр тооцож өгсөн, мөн үлдсэн мөнгийг нэхэмжлэгч удаа дараа шаардаж хариуцагчийн чиргүүлийн барьцаалж байсан, мөн гар утсаар бичлэг хийж байсан үйл баримтаар тус тус нотлогдож байна.

9.Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.4, 393 дугаар зүйлийн 393.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Е.Е*******аас тээврийн хөлснөөс 1,900,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.М*******т олгох нь зүйтэй байна.

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Е.Е*******аас 45,350 (дөчин таван мянга гурван зуун гучин тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.4, 393 дугаар зүйлийн 393.1 заасныг тус тус баримтлан хариуцагч Ш овогт Е*******ын Е*******аас тээврийн хөлснөөс 1,900,000 (нэг сая есөн зуун мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б овогт Д*******ын М*******т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.М*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 (дөчин таван мянга гурван зуун гучин тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Е.Е*******аас 45,350 (дөчин таван мянга гурван зуун гучин тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК