| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2023/00567/И |
| Дугаар | 182/ШШ2023/02359 |
| Огноо | 2023-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2023/02359
| 2023 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2023/02359 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, ************** ******* ******* /гэрчилгээний дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* овогт Бат-Очирын ******* /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М..
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* сууц ******* ******* нь хариуцагч Б.*******ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
******* СӨХ нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс үүсгэн байгуулагдсан. Тус байрны оршин суугч нь Бат-Очирын ******* 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 сарыг дуусталх хугацаанд нийт төлбөр болох 704,431 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухай. Батбүрдэл ХХК-ийн барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан МҮОНТ-ийн ажилчдын орон сууцны оршин суугчдын анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу ******* СӨХ 2017 онд байгуулсан.
2017 оноос 2019 оны хооронд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар А.Лутбат нь ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед С. нь ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба нөгөө хоёр Удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор гүйцэтгэх захирлаар хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байгааг дурдаж байна.
Уг СӨХ нь одоо удирдах зөвлөлийн хоёр гишүүнтэй байгаа ба******* ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1 ...*******ны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох... мөн хуулийн 10.8.2 ...*******ны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх: мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт *******ны өдөр тутмын үйл ажиллагааг *******ны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ... гэж заасны дагуу гүйцэтгэх захирлыг томилох ёстой байтал хууль зөрчин өөрөө өөрийгөө томилсон, хууль бус үйлдэл гаргасан.
Дээрх хууль бус үйлдлийн дагуу оршин суугчдын төлөөл Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт шалгуулахаар хандахад 2020 оны 10-р сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичгээр хууль зөрчсөн болохыг шалган тогтоосон.
Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн гүйцэтгэх захирлыг томилох бөгөөд улмаар удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсны дагуу С. нь албан ёсоор захирал болох байтал удирдах зөвлөлийн 3 гишүүний 1 нь өөрөө байж өөрөө өөрийгөө сонгон удирдах зөвлөлөөс шууд гүйцэтгэх захиралд томилогдож байгаа хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд биш юм.
Цаашлаад ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал С.ыг удирдах зөвлөлөөс хяналт тавих боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Иймд ******* СӨХ-ны захирал гэх С. нь хуулийн дагуу эрх барих албан тушаалтан биш буюу нэхэмжлэл гаргах /төлөөлөх/ бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тухайд: Нэхэмжлэлийн шаардлага болох 703,431 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь хэдэн сарын төлбөр, сарын хэдэн төгрөг, хэрхэн яаж тогтоогоод шаардаад байгаа нь маш тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус шаардлага гаргасан байна.
Тодруулбал нэхэмжлэгч нь СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг СӨХ-ны гишүүдээс тооцож авахдаа нэг айл хэдэн төгрөг төлөхийг бодож гаргахдаа Иргэний хууль болон ИЗОСБДӨЭХТ хуульд зааны дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоох байтал өөрөө эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-н төлбөрийг тогтоосон хууль зөрчсөн байна.
Сууц ******* эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д ...Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ... гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* СӨХ нь уг хуулийг зөрчиж дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг өөрсдөө дур мэдэн тогтоон гаргасан хууль бус шаардлага гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг тогтоох асуудлын зөвхөн оршин суугчид буюу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж тогтоохоор хууль тогтоогчид хуульчилсан байхад уг хуулийн шаардлагыг хангахгүй сард нэг яг хэдэн төгрөг хураах, мөн уг хураан авч буй төлбөр нь юу юуны төлбөр авч байгаа нь тодорхой бус нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна.
Хэрэв СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний холбогдсон зардал гишүүдээс шаардахаар бол бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны зардлыг хэлэлцэн тогтоож, үүнээс гарсан шийдвэрийн удирдах зөвлөл баталж, бүх гишүүдийн хурлын шийдвэр, тогтоол гаргасны үндсэн дээр шаардах эрхээ гишүүдээс хэрэгжүүлэх хуулийн шаардлагад нийцнэ. Гэтэл нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба хэрхэн ямар нотлох баримтад үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй байна.
******* СӨХ-ны гүйцэтгэх захирал С. нь өнөөдрийг хүртэл улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй ба жилд 2-оос доошгүй удаа удирдах болон хяналтын зөвлөлдөө ажлаа танилцуулах үүрэгтэй. Үүний дагуу оршин суугч бид ******* СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүдэд 2019 оны 2-р сараас хойш СӨХ-ны санхүүгийн тайлан танилцуулахыг шаардахад танилцуулахгүй /шаардлага байхгүй/ гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн.
Сууц ******* эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 ...дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна... гэж заасны дагуу СӨХ бүх гишүүдийн хурлыг хийх улмаар гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл нь тухайн жилийн тайлан тооцоог бүх гишүүдийн хурлаар тайлагнах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, оршин суугчдын өгсөн төлбөр хэрхэн зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй тодорхойгүй байх тул оршин суугч бид /хууль зөрчигсдийг санхүүжүүлж байгаа эсэх/ СӨХ-ны санхүүгийн тайланг шалган тодруулсны эцэст төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзнэ.
Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал, нягтлан нар нь байцаагчийн ажил болон бусад орон тоо хэмнэн давхар гүйцэтгэж байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж буй ажлын цалингийнхаа хэдэн хувиар нэмэгдэл цалин авдаг нь тодорхойгүй байгаа СӨХ-н төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй ил тод биш байгаа нь СӨХ-н төлбөр төлөхгүй байх нэг үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр 703.431 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* СӨХ-ны гэрчилгээ, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019.02.18-ны өдрийн А/62 дугаартай С.ыг захирлын ажилд томилох тухай тогтоол, ******* СӨХ-ны 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 сар хүртэлх нэхэмжлэх, 2023.05.10-ны өдрийн хариу тайлбар, Монголын сууц ******* *******ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014.04.01-ний өдрийн 06 дугаар тогтоол, хавсралт, ******* СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2017.09.18-ны өдрийн 01/19 дугаартай тогтоол гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2023.02.17-ны өдрийн итгэмжлэл, 2023.03.01-ний өдрийн хариу тайлбар, А.Лутбатын 2020.10.12-ны ******* СӨХ-ны удирдлагад гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020.10.30-ны өдрийн 05/2807 дугаартай албан бичиг гаргаж өгсөн.
5.Хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.06.05-ны 547 дугаар албан бичиг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.08.08-ны 980 дугаартай албан бичиг, 2019.01.12-ны өдрийн Гишүүдийн хурлын тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* сууц ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* сууц ******* ******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Б.*******ээс 2021 оны 07 сараас 2022 оны 12 сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр гаргуулах... гэж тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...С. нь ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба нөгөө хоёр Удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор гүйцэтгэх захирлаар хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байгаа.
Дээрх хууль бус үйлдлийн дагуу оршин суугчдын төлөөл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт шалгуулахаар хандахад 2020 оны 10-р сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичгээр хууль зөрчсөн болохыг шалган тогтоосон.
С. нь нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
703,431 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь хэдэн сарын төлбөр, сарын хэдэн төгрөг, хэрхэн яаж тогтоогоод шаардаад байгаа нь тодорхойгүй,
СӨХ-ны зардлыг СӨХ-ны гишүүдээс тооцож авахдаа нэг айл хэдэн төгрөг төлөхийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоогоогүй. Дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг өөрсдөө дур мэдэн тогтоон гаргасан хууль бус шаардлага гэж үзнэ.
СӨХ-н төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй ил тод биш байгаа нь СӨХ-н төлбөр төлөхгүй байх нэг үндэслэл болно... гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй *******той баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ өөрсдөө биелүүлэх ёстой.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43, 43а дүгээр байрны сууц ******* хурлын тогтоолыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Засаг дарга ******* сууц ******* *******г Баянгол дүүргийн******* ******* *******нд бүртгэж ******* дугаартай гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч ******* сууц ******* ******* нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус *******ны гишүүд нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43, 43а байрны байрны орон сууцны өмчлөгчид байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.6-д сууц ******* *******ны асуудлыг хуулиар зохицуулна гэж,******* ******* эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 16 дугаар зүйлийн 16.1-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж мөн 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Сууц ******* эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар сууц өмчлөгч нь хурлын тогтоол тэмдэглэлтэй танилцах үнэн зөв эсэхийг хянах, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу завсар үйлчилгээний хөлс зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй байгаагаас гадна мөн хуулийн 13.3.2-д зааснаар бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх, 13.2.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан байх бөгөөд тус Сууц ******* *******ны Удирдах зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №А/62 тушаалаар ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн С.ыг захирлын үүрэгт ажилд томилсон болох нь нотлогдож байх тул тус сууц ******* *******г төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг С. гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд ******* сууц ******* ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлын №01/19 тогтоолоор оршин суугчдын засвар үйлчилгээний сарын хураамжийг Монголын сууц ******* *******дын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын жишиг тарифт нийцүүлэн үргэлжлүүлэн мөрдөхөөр тогтоосон, үүнээс хойш ******* сууц ******* ******* тухайн тарифыг шинэчилж тогтоосон үйл баримтгүй, уг тогтоолыг үндэслэн одоог хүртэл тарифт өөрчлөлт оруулаагүй мөрдөж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн албан бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Монголын сууц ******* *******дын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын хавсралтаар нийтийн эзэмшлийн орон сууцны байранд болон түүний хонгилын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний хуримтлалын үнийн жишиг тарифыг баталжээ. Үүнд: айл өрхийн 1 м.кв талбайгаас авах засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлсийг нэг өрхөөс 1,500-10,000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5,000-10,000 төгрөг, лифтний төлбөр 8,000-10,000 төгрөг байхаар тогтсон байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан Б.*******т холбогдуулан ******* сууц ******* *******ноос үүсгэсэн Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэхийг тус тарифтай харьцуулан дүгнэхэд цэвэрлэгээний хөлс, лифт, засвар үйлчилгээний тариф зэрэг нь Монголын сууц ******* *******дын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын хавсралтаар баталсан тарифын хэмжээний дотор тооцогджээ.
Хариуцагч Б.******* нь ******* сууц ******* *******ны харьяа Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43.3 дугаар байрны 72 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2021 оны 07 дугаар сараас 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд тухайн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох 704,431 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар нотлогдож байна.
Түүнчлэн, дундын өмчлөлийн орон сууцны засвар үйлчилгээтэй *******той зардал төлбөрийг сууц өмчлөгч сар бүр төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн тул сууц өмчлөгчийн ******* болон хариуцагч Б.******* нарын хооронд гэрээ байгуулахыг хуулиар шаардахгүй байна.
Хариуцагч Б.******* нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43.3 дугаар байрны 72 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд******* өмлөгчдийн эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.2, 16.5-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг ******* сууц ******* *******нд төлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тухайн сар бүрийн Төрийн банкны ******* сууц ******* *******ны МН340034104100485826 дугаартай дансанд үүсгэсэн нэхэмжлэхэд үндэслэн шаардсантай *******тойгоор Б.*******т үүссэн өр, төлбөрийг тооцож үзэхэд 704,431 төгрөгийн төлбөр тооцоо үүсжээ.
Уг тооцооны задаргаа нь засвар үйлчилгээ 7,767 төгрөг, гарааш 11,500-15,000 төгрөг, нийтийн цахилгаан 1,750-1,800 төгрөг, БОНЗ 4,200 төгрөг, амьтан 5,000 төгрөг, цэвэрлэгээ 4,200 төгрөг, хог 2,500 төгрөг, нийтийн дулаан 1,950 төгрөг /хүйтний улиралд гарааш болон цахилгаан, дулааны үнэ нэмж тооцогддог/ байна.
Дээрх үндэслэлүүдээр ******* сууц ******* ******* нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 704,431 төгрөгийг хариуцагч Б.*******ээс шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Б.*******ээс Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц ******* *******нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.*******ээс 704,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц ******* *******нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* сууц ******* *******ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,432 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* сууц ******* *******нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС