Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02663

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02663

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:И*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.*******, С.******* бид хоёр хариуцагч Н.тай амаар болон гэрээ хийж караоке, паб тусгай зөвшөөрөлтэй объектоо худалдахаар тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Баянгал дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж 2476 тоот хаягтай, 203 м.кв, гэр, орон сууцны хашааны газрыг 90,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж 2476 тоот хаягтай, 395 м.кв хувийн сууцыг 110,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн, мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр И Эс Би Эс ХХК-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр, компанийн эрхийг эрх шилжүүлэх гэрээгээр тус тус хийж хариуцагч Н.т шилжүүлэн өгсөн.

Хариуцагч Н. нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийж худалдсан Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Туул 14 гудамж 2476 тоот хаягтай, 203 м.кв, гэр, орон сууцны хашааны газрын үнэ 90,000,000 төгрөг, мөн 2022 оны 11 сарын 02-ны өдөр 395 м.кв хувийн сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн гэрээний үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч Н.аас үлдэгдэл мөнгөө нэхэхээр удахгүй өгнө түр хүлээж бай гэж байснаа сүүлдээ утсаа авахгүй харилцаа холбоогоо тасалж зугтах болсон.

Хариуцагч Н.аас нөхөр бид хоёр мөнгө төгрөг зээлж тус болж байсан найз учраас зах зээлийн үнээс хямд зарсан бас үлдэгдэл төлбөр дээрээ ингэж хүн чанаргүй зан гаргана гэж бодоогүй бүх эд хөрөнгөө итгээд шилжүүлсэн.

Иймд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 94,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Хариуцагч Н.т Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Туул 14 дүгээр гудамж, 247 Б тоот хаягт байрлах 203 м.кв, гэр орон сууцны хашааны газар, 395 м.кв хувийн сууц караоке паб тусгай зөвшөөрөлтэй объектоо 680,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож зарсан. Тус худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 94,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ зарсан үнэ буюу 680,000,000 төгрөгийн үлдэгдэл 94,000,000 төгрөг гаргуулах тухай тодорхой зааж нэхэмжлэлд дурдаагүйгээс болж хариуцагч Н. нь 540,000,000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр хариу тайлбар гаргаж өгч байгаа нь хууль бус юм.

Хариуцагч Н. миний нөхөр Л.*******тай найз нөхдийн холбоо хамааралтай өртэй байсан учраас 680,000,000 төгрөг болгож хямдруулж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ 811,424,749 төгрөг байна гэж үнэлсэн. Иймд 94,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

1.3.Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* Л.Сосорбурам нар Н.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан харилцан тохиролцож үйлчилгээний 2 давхар объектыг 680,000,000 төгрөгөөр хэлэлцэж тохирсон.

Түүнээс 110,000,000, 90,000,000 төгрөгөөр газар, орон сууцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэрээ хийсэн. Хэдийгээр гэрээ хийсэн ч компанийн 8 үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, тусгай зөвшөөрөл бүхий компани болон эрхээ шилжүүлж Н.т өгсөн байдаг. 680,000,000 төгрөгөөр хэлэлцэж тохирсон. Компанийн эрхээ эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Н. нь 544,000,000 төгрөгийг төлсөн. Түүнээс 94,000,000 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байгаа. Тухайн үеийн зах зээлийн ханш 811,424,479 төгрөг байсан. Түүнээс найз нөхдийн холбоотой гээд 54,000,000 төгрөг зээлсэн. Өмнө нь найз нөхдийн харилцаа хамааралтай, тусалж дэмждэг байсан учраас 3 уулаа 680,000,000 төгрөгөөр тохиролцоод тус объектыг зарсан байдаг. Тэр өдрөөс хойш Н. нь 94,000,000 төгрөгийг удахгүй өгнө, байр зарчхаад өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш өгнө гэж байснаа өгөхгүй, утсаа авахгүй, харилцаа холбоогоо таслаад, очихоор өөр хүмүүс байдаг. Тийм учраас 94,000,000 төгрөгийг гаргуулж С.******* Л.******* нарыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Солонгос улсад 2010 онд анх Л.*******тай танилцаж байсан. Түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон. Миний бие 2021 оны 8 дугаар сард Монголд нэг мөсөн ирсэн.

2020 онд Солонгост байхад Л.******* 80 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлээч гэсэн найз нөхөд учир итгээд өгсөн. Тухайн үедээ эхний ганц хоёр сар хүү гэж өгөөд, түүнээс хойш огт өгөөгүй, хүү болон үндсэн зээл огт төлөгдөөгүй. Ковид гээд уг нь тухайн үедээ хүүг нь багасгаж л байсан. Гэхдээ өгөөгүй таг болсон.

Түүний дараа 200 сая төгрөг зээлээч ээ гэх байдлаар хэлж л байсан. Махны наймаа хийнэ гэх байдлаар тухайн үедээ надад ярьж байсан. Тэрийг нь бол би зээлээгүй. 2021 оны 8 сар хүртэл буюу Монголдоо ирэх хүртлээ зээлсэн мөнгөө нэхэж байсан боловч өгөөгүй. Ирээд уулзаад нэхэхэд газар барилга үзүүлээд зараад зээлсэн мөнгийг нь өгнө гэж байсан.

Тухайн үедээ би бас үл хөдлөх эд хөрөнгө авахаар бодож байсан учир үзээч гэсний дагуу очиж үзсэн. Таалагдаагүй. Түүнээс хойш зараад өгөөрэй гээд хагас жил орчим болсон.

2022 оны 6-7 дугаар сард зээлээ өгөхгүй байхаар нь би тэр хөрөнгийг нь 500 сая төгрөгөөр авъя гэсэн. Тэгсэн 550 саяд тооцчих л доо гэсэн. Тэгээд тэр үедээ тохиролцоогүй.

2022 оны 11-12 сарын үед би гэрт нь очсон. Дэнжийн мянгад ээжийнд нь очсон. Тэгэхэд эхнэр ******* нь мөн байсан. Тухайн үед ******* нь би чамаас зээлсэн мөнгийг өдрийн хүүтэйгээр эргэлдүүлж байсан. Бидэнд бол авлага байна гэсэн. Тэгэхээр нь мөнгө өө л өгчих гэхэд бидэнд өгөх юм алга аа. Энэ газар байшинг л зарагдахаар өгнө гэсэн. Тэгэхээр нь 550 саяд нь авъя гэх бодол төрөөд л авсан.

Уг газар, орон сууц нь Төрийн банкны 370 гаруй сая төгрөгийн барьцаанд байсан. 2022.11.02-нд 400 сая төгрөгийг ******* рүү шилжүүлэхдээ уг өдрөө Төрийн банкны зээлийг чөлөөлж авсан.

2022.11.03-нд гэрээнүүдээ хийсэн. Тэр өдрөө 50 сая төгрөг шилжүүлсэн. 2022.11.11-нд 20 сая, 2022.11.13-нд 15 сая, 2022.11.20-нд 19.5, 2022.11.20-нд 10.5 сая төгрөгийн үнэтэй Пробокс 2007 оны машин *******ын зээ дүү болох Дамдинсүрэн рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 2022.11.20-нд 30 сая төгрөг өгсөн гэсэн үг.

2022.11.03-нд гэрээ хийхдээ уг объект нь 1 сарын хугацаагаар хүнд түрээсэлсэн байсан бөгөөд уг хүнээс 14 сая төгрөгийг авсан байсан. Уг мөнгийг 550 саяас хасаж тооцъё. Аваад хэрэглэчихсэн юм аа гэсэн.

Түрээсэлж байсан хүн нь 12 сараа дуусгаад 1 сард гаръя гээд 5 сая төгрөгийг надад өгөх гэхээр нь би *******д өгчих гэсэн.

Өөрөөр хэлбэл түрээс байдлаар 19 сая төгрөгийг 550 саяас хасах тооцоотойгоор тохирсон.

******* нь Цэнд-Аюуш гэх миний найз өөрсдийнх нь хамаатан хүнээс 10 сая төгрөг зээлсэн байсан бөгөөд уг мөнгийг төлөөд өгөөч ээ. 550 саядаа тооцъё гэсний дагуу би төлсөн. Ингээд нийт 544 сая төгрөгийг төлсөн.

6 саяыг бол 80 сая төгрөгийн зээлийн хүүндээ түрүүлээд тооцож байя гэх байдлаар л тохирсон.

Ингээд би уг газар орон сууцыг худалдаж авсан мөнгөө бүрэн төлсөн. Гэтэл С.*******, Л.******* нар нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн төлбөрийг бүрэн төлсөн байхад 94 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н. Л.*******тай найз нөхдийн харилцаатай. 2020 онд 80,000,000 төгрөг зээлсэн. 2020 оны зээл төлөгдөхгүй явж байгаад 2022 оны 11, 12 дугаар сарын үед Н. монгол улсад ирээд зээлээ нэхсэн. Яг энэ цаг мөчид зээл төлж чадахгүй байна. Миний нэр дээр хашаа бас үл хөдлөх хөрөнгө байгаа үүнийг зарж байж зээлийг чинь өгнө гэдэг асуудал ярьж байсан. Анхандаа хашаа болон одоо нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа хашаа газар үл хөдлөх хөрөнгөө 500,000,000 төгрөг гэдэг байдлаар санал болгож байсан сүүлдээ 550,000,000 төгрөгөө нэхэмжлэгч Л.******* болон Н. 2 тохиролцоод худалдаж авахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч талын 680,000,000 төгрөг гээд байгаа нь бол үндэслэл байхгүй 550,000,000 төгрөг юм. Гэрээний хувьд цаасан дээр буухдаа арай өөрөөр хийгдсэн 110,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг гэж хийгдсэн. Бодит байдал дээр тохиролцсон тохиролцоо нь 550,000,000 төгрөг гэж тохирсон. Хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400,000,000 төгрөгийг С.******* рүү шилжүүлээд уг өдрөө төрийн банкны зээлээ төлж чөлөөлөх байсан. Уг объект нь төрийн банкны барьцаанд байсан. Тэгээд 400,000,000 төгрөгийг төлөөд чөлөөлүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээнүүдээ хийсэн. Газар дээр болон үл хөдлөх гэрээ аль алин дээр нь 3 гэрээ хийсэн. Гэрээ хийсэн тухайн өдрөө 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10,500,000 төгрөгийн үнэтэй пробокс загварын 2007 оны машиныг Л.*******ын зээ дүү болох н.Дамдинсүрэн рүү шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 20-ны өдөр саяын 19,500,000 төгрөг дээрээс нь 10,500,000 төгрөг нийлээд энэ өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ хийхдээ уг объект нь 1 сарын хугацаатай түрээсэлсэн байсан бөгөөд уг хүнээс 13,000,000 төгрөгийг авсан байсан. Уг мөнгийг 550,000,000 төгрөгөөсөө хасаж тооцъё гээд аваад хэрэглэсэн юм аа гэсэн байдлаар тохирсон. Түрээсэлж байсан хүн нь 12 сараа дуусгаад 1 сард гаръя гээд 5,000,000 төгрөгийг Н.т өгөх гэхээр нь Л.*******д өгчих гэдэг байдлаар 5,000,000 төгрөгийг Л.*******д өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, түрээс байдлаар 19,000,000 төгрөгийг 550,000,000 төгрөгөөс хасах тооцоотойгоор тохирсон. Ингээд Л.******* нь н.Цэнд-Аюуш гэх миний найз өөрсдийнх хамаатан гэх хүнээс 10,000,000 төгрөг зээлсэн байсан бөгөөд уг мөнгийг төлөөд өгөөч гэж хэлсний дагуу 550,000,000 саядаа тооцъё гэдэг байдлаар Н. төлсөн.

Ингээд саяын төлсөн мөнгөн дүнгүүдийн нийлүүлж тооцохоор нийтдээ 544,000,000 төгрөгийг хариуцагч Н. нь нэхэмжлэгч нарт төлсөн. Үүнээс гадна 550,000,000 төгрөгийн зөрүү 6,000,000 төгрөгийн асуудал үүсэж байгаа. Энэ нь 2020 онд анх зээлсэн 80,000,000 төгрөгийн хүүд төлсөн байдлаар тооцно гээд талууд тохирсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээний 550,000,000 төгрөг бүрэн төлөгдөөд дууссан байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.06-ны №0185 дугаартай итгэмжлэл, 2022.11.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай 1371 дугаартай гэрээ, 2022.11.02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай 1372 дугаартай гэрээ, 2022.11.03-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн 0907 дугаартай гэрээ, 2022.11.03-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Л.*******ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.03.28-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.08.23-ны нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай, Арвижих-эстимейт ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкин дахь Л.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.09.11-ний итгэмжлэл гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.06.13-ны өдрийн хариу тайлбар, 2022.11.03-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ 0907 дугаартай гэрээ, И Эс Би Эс ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, 2022.11.03-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Төрийн банкин дахь Н.ын харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкин дахь Н.ын депозит дэлгэрэнгүй хуулга, Ү-2205042682 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г-2205001727 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.19-ний Г/11 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.*******, Л.******* нар нь хариуцагч Н.т холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  худалдах, худалдан авах гэрээ байгуулан харилцан тохиролцож үйлчилгээний 2 давхар объектыг 680,000,000 төгрөгөөр хэлэлцэж тохирсон.

Түүнээс 110,000,000, 90,000,000 төгрөгөөр газар, орон сууцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь татвар бага төлөх зорилготой байсан.

Хэдийгээр гэрээ байгуулсан ч компанийн 8 үйл ажиллагаа явуулах чиглэлтэй, тусгай зөвшөөрөл бүхий компани болон эрхээ шилжүүлж, Н.тай 680,000,000 төгрөгөөр хэлэлцэж тохирсон.

Н. нь 544,000,000 төгрөгийг төлсөн, 94,000,000 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байгаа.

Тухайн үеийн зах зээлийн ханш 811,424,479 төгрөг байсан. Түүнээс найз нөхдийн холбоотой гээд 54,000,000 төгрөг зээлсэн. Өмнө нь найз нөхдийн харилцаа хамааралтай, тусалж дэмждэг байсан учраас 3 уулаа 680,000,000 төгрөгөөр тохиролцоод тус объектыг зарсан байдаг. Тэр өдрөөс хойш Н. нь 94,000,000 төгрөгийг удахгүй өгнө, байр зарчхаад өгнө гэж хэлсэн, 94,000,000 төгрөгийг гаргуулах... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ... Н., Л.*******тай найз нөхдийн харилцаатай. 2020 онд 80,000,000 төгрөгийн зээлээ нэхэхэд үл хөдлөх хөрөнгөө зарж байж зээлийг чинь өгнө гэсэн. Үл хөдлөх хөрөнгөө 550,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч 680,000,000 төгрөг гэдэг үндэслэл байхгүй. Гэрээний хувьд цаасан дээр буухдаа арай өөрөөр хийгдсэн 110,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг гэж хийгдсэн.

Бодит байдал дээр 550,000,000 төгрөг гэж тохирсон. Нийтдээ 544,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна 550,000,000 төгрөгийн зөрүү 6,000,000 төгрөгийн асуудал үүсэж байгаа. Энэ нь 80,000,000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн байдлаар тооцно гээд талууд тохирсон. Ингээд худалдах, худалдан авах гэрээний 550,000,000 төгрөг бүрэн төлөгдөөд дууссан гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

С.*******, Л.******* болон Н. нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1371, 1372 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээнүүд байгуулагджээ.

Уг гэрээнүүдээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 247б тоот 395 м.кв хувийн сууцны зориулалттай Ү-220504682 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч 110,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 247б тоот, 203 м.кв гэр, орон сууцны хашааны газар Г-2205001727 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч 90,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үнийн талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үнийг гэрээгээр тохиролцох эсхүл үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцох ёстой байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно., мөн зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй., 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 247б тоот 395 м.кв хувийн сууцны зориулалттай Ү-220504682 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 14 гудамж, 247б тоот, 203 м.кв гэр, орон сууцны хашааны газар Г-2205001727 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.ын өмчлөлд шилжсэн талаар зохигчид маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 3.1-д гэрээний зүйлийн үнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 110,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: Талуудын тодорхойлсноор 2022 оны 11 сарын 02-ны өдөр дансаар шилжүүлж төлсөн, 3.3-т гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссан гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч Н. дээрх гэрээнд зааснаар худалдагч С.*******, Л.******* нарт гэрээнд зааснаар 2022 оны 11 сарын 02-ны өдөр нийтдээ 200,000,000 төгрөгийг төлсөн гэж тусгасан ба хариуцагч Н. гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 544,000,000 төгрөгийг хариуцагч Н. нь нэхэмжлэгч С.*******, Л.******* нарт төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн нэг болох үнийн талаар талууд тохиролцсон нь тогтоогдсон тохиолдолд гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтдээ 680,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, хариуцагч үл хөдлөх хөрөнгүүдийг 550,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээгээр талууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтдээ 200,000,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцсан тохиролцсон гэж шүүх үзсэн.

 

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Арвижих-Эстимэйт ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар талуудын хооронд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 680,000,000 төгрөгөөр тохиролцсон гэдгийг нотлох баримт болохгүй юм.

 

Нэхэмжлэгч С.*******, Л.******* нар бичгээр гэрээ байгуулахдаа татвар бага төлөх зорилгоор 110,000,000 төгрөг, 90,0000,000 төгрөгөөр тодорхойлсон боловч талууд амаар тохиролцохдоо 680,0000,000 төгрөгөөр тохиролцсон ба 544,000,000 төгрөгийг төлсөн үлдэх 94,000,000 төгрөгийг төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Талууд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 680,000,000 төгрөгөөр, эсхүл 550,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон, бичгээр байгуулсан, уг гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлсэн зүйл байхгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талуудын тогтоосон үнэ нь хэд байсан талаар маргаж буй нь гэрээг байгуулагдаагүй буюу талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Харин хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр талууд үл хөдлөх хөрөнгүүдийг 110,000,000 төгрөг болон 90,000,000 төгрөгөөр, нийт 200,000,000 төгрөгөөр худалдахаар бичгээр гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн хувьд уг гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн гэж шүүх үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч С.*******, Л.******* нарын хариуцагч Н.т холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******, Л.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******, Л.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС