Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00562

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******29T13:25:00Z 2023*******07*******29T13:25:00Z 1 7185 40961 341 96 48050 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

2023 06 20

130/ШШ2023/00562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, Ш овогт Х*******гийн М,

Хариуцагч: А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэг (эрхлэгч Х.Г),

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.М анх шүүхэд хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгт холбогдуулан А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.М нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж тодорхойлон хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгт холбогдуулан А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөс А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгт нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа билээ.

1.2.Х.М миний бие 2022 оноос эхлэн Эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа өвдөж, өвчний улмаас мэс ажилбар хийлгэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Тухайлбал, 2022 оны 9 дүгээр сарын 30*******аас 2022 оны 10 дугаар сарын 04*******ний өдөр хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 11 дүгээр сарын 08*******ны хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20*******оос 2022 оны 12 дугаар сарын 04*******ний хүрэл, 2023 оны 02 дугаар сарын 15*******ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23*******ны хүртэл, 2023 оны 3 дугаар сарын 04*******ээс 2023 оны 3 дугаар сарын 13*******ны хүртэл тус тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, албаны ажлыг эрүүл мэндийн байдлаас болж эрхэлж чадаагүй юм.

1.3.Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 13*******ны өдөр Х.М намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Төрийн аудитын ажилтан утсаар дуудсан юм. Би эмнэлэгт хэвтэж байгаа тул очоогүй ба 2023 оны 3 дугаар сарын 16*******ны өдөр эмнэлгээс гарсны дараа Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгчийн эрхлэгч Х.Г бид хоёр очтол аудитор надад Аудитын албан шаардлага гарган ирж, гарын үсэг зур гэхээр би гараад явсан.

1.4.Төрийн аудитын аудитор нь урьд нь надтай ямар нэгэн байдлаар харьцаагүй, миний гаргасан санхүүгийн тайланд дүгнэлт хийгээгүй байж албан шаардлага бичиж, бэлтгэж тавьсан нь хуульд нийцэхгүй гэж үзсэн юм.

1.5.Гэтэл А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсгийг үндэслэн Х.М надад Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна. Уг маргааныг А аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн болно.

1.6.Х.М миний бие тус цэцэрлэгт нягтлан бодогчийн ажлын байранд ажиллаж байхад эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар У хотод 1 дүгээр зэрэглэлийн мэс ажилбар хийлгэх, эмчлүүлэх, улмаар А аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Б сумын Эрүүл мэндийн төвд тус тус үргэлжлүүлэн эмчлүүлж удаан хугацаанд ажлыг тогтвортой гүйцэтгэж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиож байсан билээ. Тухайн сахилгын зөрчил гаргасан гэх хугацаанд бие эмнэлэгт эмчлүүлж байсан.

1.7.А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогч холбогдох хууль хэрэглээний алдаа гаргасан, ажилтан миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн хэм хэмжээнд тохироогүй гэж гомдож байна.

1.8.Ажил олгогч 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахад мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө урьдчилан мэдэгдэх, тайлбар авах Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх журмыг ноцтой зөрчсөн болно.

1.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан Сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2*******т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг үл хайхран Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хамгийн хүнд шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж, үр дагавар миний өвчтэй байгаа хүндэтгэл үзэн шалтгаан зэрэгт тохироогүй болно.

1.10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөлд ажилтанд 30*******аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэснийг ажил олгогч эрхийн акт гаргахад давхар зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

1.11.Намайг Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхад албаны чиг үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, ажлын байранд согтуурсан гэх үндэслэлээр А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Х.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/08 дугаартай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Х.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/04 дугаартай тушаал зэрэг эрхий актуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.2, 123.2.3 дах хэсгүүдэд зааснаар нээлттэй сануулах, цалинг 1, 2*******р сарын хугацаагаар 20%*******аар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар ажил олгогчийн шийдвэр гарсан байсныг 2023 оны 5 дугаар сарын 17*******ны өдөр шүүхээс хэргийн материалтай танилцах мөчид анх удаа харсан.

1.12.Миний бие Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхад Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд надад 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/02 дугаар тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэж байгаагүй бөгөөд ажил олгогч уг тушаалуудыг нөхөн гаргасан гэж үзэж байна. Эдгээр тушаалуудыг надад өгөөгүй, хуульд зааснаар сонсох ажиллагаа огт хийж байгаагүй болно.

1.13.Миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол зөрчил тус бүрийг тогтоож, шалгасан материал, зөрчил тус бүрийг нотлох баримт, тушаалыг гардуулсан баримт, цалин хөлснөөс суутгал хийж, сахилгын шийтгэл биелүүлсэн баримт зэргээр нотлох ёстой. Гэхдээ хариуцагчид ямар ч нотлох баримт байхгүй байна.

1.14.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.М намайг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч Х.М нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой аливаа тайлан, мэдээ, цаг үеийн судалгааг хугацаандаа өгдөггүй, үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрийнхөө ажлыг байнга өөр бусад байгууллагын нягтлангаар хийлгэдэг, шахаж шаардуулж байж нэг юм хагас дутуу хийдэг. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байв.

2.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу албан үүргээ биелүүлээгүй, шалтгаангүй ажил тасалсан, аливаа тайлан мэдээ, цаг үеийн судалгааг хугацаандаа өгдөггүй ажлын байранд байнга архи ууж согтуу байдаг зэрэг үндэслэлээр удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээнд орж байсан. Тухайлбал, Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаар тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаар тушаалаар тус тус хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэсэн хүнд шийтгэл шууд ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй.

2.3.Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 10 дугаар сард л 11 хоног ажиллаагүй чөлөөтэй байсан ба хүүхэд нь өвдөөд эмчилгээ хийлгэн гэсэн өргөдлийн дагуу чөлөө авсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 01*******ээс 11 дүгээр сарын 01*******ний хүртэл нэг сарын цалингүй чөлөө өгсөн хэдий ч 10 дугаар сарын 17*******ны өдөр буюу хугацаанаас нь өмнө ажилд эргэж орсон.

2.4.Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 9 дүгээр сарын 30*******аас 2022 оны 10 дугаар сарын 04*******ний хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 11 дүгээр сарын 08*******ны хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20*******оос 2022 оны 12 дугаар сарын 04*******ний хүртэл, 2023 оны 02 дугаар сарын 15*******ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 23*******ны хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй худлаа. Энэ нь 2022 оны 09, 11, 12 дугаар сарын, 2023 оны 02 дугаар сарын цалингаа бүтнээр авсан нь тухайн саруудын цагийн бүртгэлээр нотлогдож байгаа.

2.5.2023 оны 3 дугаар сард архи ууж хүргэн дүүтэй зодолдож гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай Х.Мн эхнэр болох Х.Л надад мессенжерээр мэдэгдэж, зургийг нь явуулж байсан. Иймд Х.М нь албан үүргээ хийж гүйцэтгэх цаг хугацаа боломж байсан хэрээ архи ууж, өөрийн буруутай үйлдлээс болж архидан согтуурч албан үүргээ биелүүлээгүй болно.

2.6.2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдөр хамт олны хурал хийж А аймаг дахь Төрийн аудитын газраас ирсэн албан бичиг, албан шаардлагыг танилцуулан урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан. Тухайн хурал дээр Х.М албан үүргээ яагаад биелүүлээгүй шалтгааны талаар ямар ч тайлбар хэлэлгүй надтай хэрэлдэж, мэдэгдэх хуудаст гарын үсгээ зуралгүй гараад явсан. Хурлын тэмдэглэл хөтлөгдөж бусад хүмүүс гарын үсэг зурсан болно.

2.7.Мөн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдөр хамт олны хурал хийж сонсох ажиллагаа явуулахад үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудас өгсөн болно. Уншиж танилцаад өөрөө нэг хувийг авч явсан ба мэдэгдэх хуудаст гарын үсгээ зурахаас татгалзсан. Миний бие мэдэгдэх хуудас дээр тэмдэглэл хөтлөн, хөндлөнгийн гэрч нараар гарын үсэг зуруулсан болно.

2.8.Нэхэмжлэгч Х.Мн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1*******д Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан байна.

2.9.Тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.М нь байгууллагын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд ирүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүйн улмаас А аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 121/БӨА*******2023/219/НА*******СТА*******ТШЗ дугаартай албан шаардлагад Х.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 20*******ны дотор ирүүл гэсэн бичиг ирсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.10.Нэхэмжлэгч Х.Мн буруутай үйлдлээс болж А аймаг дахь Төрийн аудитын газар цэцэрлэгийн 2022 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Төрийн аудитын тухай хуулийн 42.2*******т Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн.

2.11.А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 07*******ны өдрийн хуралдаанаар цэцэрлэгийн эрхлэгчийн Х.Мг ажлаас нь чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаал нь хуульд нийцэж байна гэж шийдвэрлэсэн болно.

2.12.Нэхэмжлэгч Х.М нь сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гомдол гаргасан, тус хорооны хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 07*******ны өдөр болсон бөгөөд миний биз Х.Мг урьд өмнө 2 удаа сахилгын шийтгэл хүлээж байсныг, мөн он гараад 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан тухай буюу Х.Мд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан тухай хэлж тайлбарлаж байсан.

2.13.Тус цэцэрлэгийн 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны багш ажилчдын цалингийн тооцоог нягтлан бодогч асан Х.М гаргаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолтоор давхар нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч Х.Мн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

3.Нэхэмжлэгчээс А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаал, А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 07*******ны өдрийн 16 дугаартай хуралдааны тэмдэглэл, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулиас 2003 оны 05 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №D200300189 дугаартай Бакалаврын диплом хавсралтын хамт, Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 03 дугаар сарын 27*******ны өдөр гаргаж авсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Х.Мн 2022 оны 11 дүгээр сарын 14*******өөс 2022 оны 11 дүгээр сарын 20*******ны хооронд Эмнэлгээс гарах үеийн эпикриз, Х.Мн Өвчний түүх, 2022 оны 11 дүгээр сарын 15*******ны өдрийн Амьд сорьцын шинжилгээний хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012303130158, 2022 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, 2022 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, толгойн хэсгийн томограф зураг, Хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар*******ууд Х.Мн У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 10 дугаар сарын 16*******ны өдөр буцсан тухай №202210140409 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 07 дугаар сарын 25*******ны өдөр буцсан тухай №202207231814 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 11 дүгээр сарын 12*******ны өдөр буцсан тухай №202211110218 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 12 дугаар сарын 04*******ны өдөр буцсан тухай №202212031380 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 5 дугаар сарын 21*******ний өдөр буцсан тухай №202205191326 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр буцсан тухай №202206040946 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 07 дугаар сарын 07*******ны өдөр буцсан тухай №127355407 дугаартай тасалбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2022 оны 9 сарын, 10 сарын, 11 сарын, 12 сарын цагийн бүртгэл, Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 2 сарын цагийн бүртгэл, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн хамт олны хурал оролцсон хүмүүсийн гарын үсэг зурсан баримт, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Мэдэгдэх хуудас, А аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 274 дугаартай албан бичиг, А аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 121/БӨА*******2023/219/НА*******СТА*******ТУЗ дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай, А аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 273 дугаартай Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай албан бичиг, А аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Мд сонсох ажиллагаа явуулах тухай Мэдэгдэл, А аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 02 дугаартай Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 31*******ний өдрийн Б/28 дугаартай Х.Мд цалингүй чөлөө олгох тухай тушаал, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн Б/30 дугаартай Албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал, Х.Мгийн 2022 оны 9 дүгээр сарын 27*******ны өдөр А аймгийн Б сумын 2*******р цэцэрлэгийн эрхлэгч Х.Гд гаргаж байсан өргөдөл, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ны өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г нэхэмжлэгчийн эхнэртэй мессенжерээр харилцаж байсан зурвасууд, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн А/02 дугаартай тушаалаар баталсан А аймгийн Б сумын дугаар цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журам, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж зөвшөөрсөн бүртгэл, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт, Х.М*******тэй 2022 оны 02 дугаар сарын 01*******ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын Цагийн бүртгэл, Багш ажилчдын жижүүр хийх хуваарь, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 2*******р хагас Цалин олгох хүснэгт, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 8 дугаар сарын 2*******р хагас Цалин олгох хүснэгт, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 8 сарын Цалин олгох хүснэгт, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Тогтоол тушаал захирамжийн бүртгэл*******ийн журнал, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн Хурлын протокол, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн камерын фото зураг, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн хурлын тэмдэглэл, хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг зурсан баримт, 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр Х.Мг ар гэрт нь (төрсөн дүү нь Х.Е, эхнэр нь Х.Л) хүлээлгэж өгсөн үед баримтжуулсан зураг, 2022 оны 4 дүгээр сарын 21*******ний өдөр Х.М галчийн өрөөнд согтуу хэвтэж байсан үеийн зураг, 2022 оны 3 дугаар сарын 15*******ны өдөр Х.М нь ажлын газарт ухаангүй согтуу байх үед авч баримтжуулсан фото зураг 2ширхэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Х.Мг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогч холбогдох хууль хэрэглээний алдаа гаргасан, ажилтан миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн хэм хэмжээнд тохироогүй гэж гомдож байна. Ажил олгогч надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө урьдчилан мэдэгдэх, тайлбар авах, хуульд заасан сонсох ажиллагаа хийх журмыг ноцтой зөрчсөн болно. Мөн урьд нь надад хэд хэдэн удаа сахилгын шийтгэл оногдуулсан талаар ажил олгогч надад огт мэдэгдээгүй шүүхээс хэргийн материалтай танилцах үеэр мэдсэн болно. Иймд А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

7.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Х.Мн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй. Тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.М нь байгууллагын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд ирүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүйн улмаас А аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 121/БӨА*******2023/219/НА*******СТА*******ТШЗ дугаартай албан шаардлагад Х.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 20*******ны дотор ирүүл гэсэн бичиг ирсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1*******д Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Нэхэмжлэгч Х.М нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг худалдааны удирдлага мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалаврын зэргээр төгссөн болох нь Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулиас 2003 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон Дугаар D200300189 дугаартай Диплом болон дипломын хавсралтаар нотлогдож байна.

8.2.Нэхэмжлэгч Х.М нь А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд 2021 оны 9 дүгээр сараас томилогдон ажиллаж байгаа гэдэг нь Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 3 дугаар сарын 27*******ны өдөр гаргаж авсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт*******оор, мөн 2022 оны 02 дугаар сарын 21*******ний өдрөөс А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ*******ээр нотлогдож байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нэхэмжлэгч Х.М нар харилцан тохиролцож байгуулан гарын үсэг зурсан байна.

9.Нэхэмжлэгч Х.Мн А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

9.1.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М нь 2021 оны санхүүгийн тайлан хуулийн хугацаанд гаргаж ирүүлээгүйн улмаас сумын нэгдсэн тайланг гаргах боломжгүй болж ажлын хариуцлага алдсан тул 2 сарын үндсэн цалинг 10%*******иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

9.2.Энэ тушаал нь А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Тогтоол тушаал захирамжийн бүртгэл*******ийн 58 дугаарт бүртгэгдсэн ба хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувийг Мерейд өгөв гэсэн бичгийг хариуцагч өөрөө бичсэн гэж мэдүүлсэн боловч Х.Мд гарын үсэг зуруулаагүй, Х.М гардаж аваагүй гэж маргаж байгаа тул энэ тушаалыг Х.М хэзээ хэрхэн гардаж авсан эсэх нь тодорхой бус байна.

9.3.Гэхдээ А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын дагуу Х.Мн 2022 оны 8 дугаар сарын цалингаас сахилгын шийтгэл 20% гэж суутгал хийгдэж, биелэгдсэн болох нь А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 8 дугаар сарын 2*******р хагас Цалин олгох хүснэгт болон А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 8 сарын Цалин олгох хүснэгт*******ээр нотлогдож байна.

9.4.Иймд нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 8 дугаар сарын цалингаас сахилгын шийтгэл гэж 20%*******ийг суутгаж, гарт нь олгох цалингийн хэмжээ буурсан эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2*******т зааснаар 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

10.Нэхэмжлэгч Х.Мн хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

10.1.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 02*******ны өдрөөс эхлэн 5 хоног шалтгаангүй ажил тасалсан нягтлан бодогч Х.Мд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

10.2.Мөн адил энэ тушаал нь А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Тогтоол тушаал захирамжийн бүртгэл*******ийн 110 дугаарт бүртгэгдсэн ба хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувийг Мерейд өгөв гэсэн бичгийг хариуцагч өөрөө бичсэн гэж мэдүүлсэн боловч Х.Мд гарын үсэг зуруулаагүй, Х.М гардаж аваагүй гэж маргаж байгаа тул энэ тушаалыг Х.М хэзээ хэрхэн гардаж авсан эсэх нь тодорхой бус байна.

10.3.Хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2022 оны 09 сар, 10 сар, 11 сар, 12 сарын цагийн бүртгэл*******ийг гаргасан Ү.Дамыс, Хянасан ня*******бо Х.М (нэхэмжлэгч өөрөө), Батлав эрхлэгч Х.Г гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

10.4.Энэхүү А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2022 оны 9 сарын цагийн бүртгэл*******ийн 2*******т: Х.М нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 22, ажилласан хоног 22;

2022 оны 10 сарын цагийн бүртгэлийн 2*******т: Х.М*******нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 12, ажилласан хоног 10;

2022 оны 11 сарын цагийн бүртгэлийн 2*******т: Х.М*******нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 21, ажилласан хоног 21;

2022 оны 12 сарын цагийн бүртгэлийн 2*******т: Х.М*******нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 21, ажилласан хоног 21 гэж бичигдсэн байна.

10.5.Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 9 дүгээр сарын 27*******ны өдөр А аймгийн Б сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Гд гаргасан өргөдөлд: Миний хүүгийн гар хугарч яаралтай У хот руу очиж хаалгаа хийлгэх шаардлага гарсан тул нэг сарын цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн байна.

Энэхүү өргөдлийн доод талд хариуцагч Х.Мд 10 сард цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэв. 2022.10.05 гэж тэмдэглэн бичсэн байна.

10.6.Мөн хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 9 дүгээр сарын 31*******ний өдрийн Б/28 дугаартай Х.Мд цалингүй чөлөө олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М хотод хүүхдээ эмчилгээнд авч явах болсон тул 2022 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01*******ний өдөр хүртэл ажлаас нь цалингүй чөлөө олгосон байна.

10.7.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн Б/30 дугаартай Албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М нь өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 17*******ны өдрөөс эхлэн цалингүй чөлөөг дуусгаж, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулсан байна.

Энэ нь дээрх А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2022 оны 10 сарын цагийн бүртгэлийн 2*******т: Х.М*******нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 12, ажилласан хоног 10; 2022 оны 11 сарын цагийн бүртгэлийн 2*******т: Х.М*******нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 21, ажилласан хоног 21 гэсэн бүртгэлтэй тохирч байна.

10.8.Нэхэмжлэгч Х.М нь эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа өвдөж, өвчний улмаас мэс ажилбар хийлгэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2022 оны 9 дүгээр сарын 30*******аас 2022 оны 10 дугаар сарын 04*******ний өдөр хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 11 дүгээр сарын 08*******ны хүртэл, 2022 оны 11 дүгээр сарын 20*******оос 2022 оны 12 дугаар сарын 04*******ний хүртэл ажил эрхэлж чадаагүй гэдэг нь дээрх өөрөө хянаж гарын үсэг зурсан цагийн бүртгэлээр үгүйсгэгдэж байна.

10.10.А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн Хурлын протокол*******д: 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр сумын ИТХ*******аас удирдамжийн дагуу тус сумын 2*******р цэцэрлэгт ирж ёс зүйн хороо ирж газар дээр нь шалгалт хийж ажиллав...Бид нар ирэхэд тус 2*******р цэцэрлэгийн ня*******бо Х.М согтуу байсан...Нягтлан Х.Мд цаашид архи уухгүй ёс зүй зөрчил гаргахгүй байхыг хатуу анхааруулсан...гэж протоколд ёс зүйн зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна. Мөн өдийн тус цэцэрлэгийн камерийн бичлэгийг огноотой хавсаргасан байна.

10.11.А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн хурлын тэмдэглэлд...1.Туслах багш нараас арга хэмжээ авах тухай. 2.Нягтлан бодогч Х.М ажлын цагаар ажилд ирэхгүй байгаа талаар хэлэлцсэн байна...Ня*******бо Х.М өдөр бүр ажил тасалдаг, үүрэг даалгавраа хийхгүй байна. Мэдээ тайлангаа хугацаандаа өгөхгүй зөрчил гаргаа байна. Өнөөдрөөс эхлэн энэ дутагдлаа арилгах, ажил таслахгүй байх, мэдээ тайлангаа тухай үед өгч байх хэрэгтэй гэж сануулсан байна. Хуралд оролцсон хүмүүс гэдэгт нягтлан бодогч Х.М өөрөө гарын үсэг зурсан байна.

11.12.Иймд эдгээр нотлох баримтаар Х.М нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн болох нь тогтоогдож байгаа тул мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2*******т зааснаар 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

12.Нэхэмжлэгч Х.Мн хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

12.1.Хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал*******аар нягтлан бодогч Х.М нь ажлын байранд байнга архи уусан, согтуу байдалтай байдаг, санхүүгийн аливаа мэдээ, тайланг цаг тухайд нь өгдөггүй зэрэг ажлын хариуцлага алдсан тул 1 сарын үндсэн цалинг 20%*******иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

12.2.Мөн адил энэ тушаал нь А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Тогтоол тушаал захирамжийн бүртгэл*******ийн 112 дугаарт бүртгэгдсэн ба хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хувийг өгөх гэсэн боловч хүлээн авахаас татгалзав гэсэн бичгийг хариуцагч өөрөө бичсэн гэж мэдүүлсэн боловч Х.Мд гарын үсэг зуруулаагүй, Х.М гардаж аваагүй гэж маргаж байгаа тул энэ тушаалыг Х.М хэзээ гардаж авахаас татгалзсан эсэх нь тодорхой бус байна.

12.3.Хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 01 сарын цагийн бүртгэл*******ийг гаргасан Ү.Дамыс, Хянасан ня*******бо Х.М (нэхэмжлэгч өөрөө), Батлав эрхлэгч Х.Г гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

12.4.Энэхүү А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын 2023 оны 01 сарын цагийн бүртгэл*******ийн 2*******т: Х.М нягтлан бодогч, ажиллавал зохих хоног 22, ажилласан хоног 18; ажил тасалсан гэж бичигдсэн байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн цагийн бүртгэлийн журналд бичигдсэн 2023 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлтэй тохирч байна.

12.5.Харин А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2023 оны 01 сарын Цалин олгох хүснэгт*******ийн 17*******д Х.М ажилласан өдөр 17, ажилласан цаг 136 гэж бичигдсэн ба энэ цалингийн хүснэгтэд ня*******бо Х.М өөрөө гарын үсэг зурсан ба үүгээр ажил тасалсан, ажлаа хийгээгүй гэдэг нь тогтоогдож байна.

12.6.Харин хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай тушаалд дурдсан Х.М ажлын байранд байнга архи уусан, согтуу байдалтай байдаг гэдгийн хууль ёсоор нотлох баримт байгүй боловч нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгаанаар байнга бага хэмжээгээр архи хэрэглэдэг нь үнэн гэж шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, мөн санхүүгийн аливаа мэдээ, тайланг цаг тухайд нь өгч байгаагүй гэдгийг үгүйсгээгүй болно.

12.7.Нэхэмжлэгч Х.М нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон гэдэг нь түүний нягтлан бодогчийн ажил үүргийг хийж гүйцэтгэхэд саад болсон гэдгийг нотлох баримт байхгүй байна.

12.8.Энэхүү хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай тушаалын дагуу нэхэмжлэгчийн 1 сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдээгүй буюу биелэгдээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2*******т зааснаар 90 хоногийн дотор эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй тул энэ тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

12.9.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Х.Мн 2022 оны 11 дүгээр сарын 14*******өөс 2022 оны 11 дүгээр сарын 20*******ны хооронд Эмнэлгээс гарах үеийн эпикриз, Х.Мн Өвчний түүх, 2022 оны 11 дүгээр сарын 15*******ны өдрийн Амьд сорьцын шинжилгээний хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012303130158, 2022 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, 2022 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, толгойн хэсгийн томограф зураг, Хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар*******ууд Х.Мн У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 10 дугаар сарын 16*******ны өдөр буцсан тухай №202210140409 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 07 дугаар сарын 25*******ны өдөр буцсан тухай №202207231814 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 11 дүгээр сарын 12*******ны өдөр буцсан тухай №202211110218 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 12 дугаар сарын 04*******ны өдөр буцсан тухай №202212031380 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 5 дугаар сарын 21*******ний өдөр буцсан тухай №202205191326 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 6 дугаар сарын 08*******ны өдөр буцсан тухай №202206040946 дугаартай тасалбар, У хот СХ*******аас А аймаг руу 2022 оны 07 дугаар сарын 07*******ны өдөр буцсан тухай №127355407 дугаартай тасалбар зэрэг баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

13.Нэхэмжлэгч Х.Мн хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

13.1.А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн мөн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42., 42.4 дэх заалтуудыг үндэслэн ...тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.М цэцэрлэгийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд хүргүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан гэх үндэслэлээр Х.Мг 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

13.2.Нэхэмжлэгч (ажилтан) Х.М нь хариуцагч (ажил олгогч) Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг эс зөвшөөрч А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хадсан боловч Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 07*******ны өдөр 16 дугаар тэмдэглэлээр Гишүүдийн олонхын саналаар гомдол гаргагч Х.М нь Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2022 оны жилийн эцсийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон шаардлагатай баримт материалыг аудитад хуулийн хугацаанд ирүүлээгүй, албан үүргээ биелүүлээгүй тул эрх бүхий байгууллагаа санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсаны тул Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Гы Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн байна.

13.3.Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн хурлаар ...Аудитын байгууллагаас ирсэн албан тоот, албан шаардлагыг танилцуулах, хэрэгжүүлэх ажлыг хэлэлцсэн ба ...2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хугацаандаа ирүүлээгүй нягтлан бодогч Х.Мг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлага ирсэн талаар дурдаж, үүний дагуу мөн өдрөөс эхлэн түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

13.4.А аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 3 дугаар сарын 01*******ний өдөр Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нягтлан бодогч Х.М нарт 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудиттай холбоотой шаардлага өгөх болсон тухай 3 дугаар сарын 03*******ны өдөр сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн нь тус Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 01*******ний өдрийн мэдэгдлээр, 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдөр сонсох ажиллагаа явуулсан болох нь Сонсох ажиллагаа явуулсан тухай 02 дугаартай тэмдэглэл болон нэхэмжлэгч Х.Мн ...Төрийн аудитын ажилтан утсаар дуудсан юм. ...Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгчийн эрхлэгч Х.Г бид хоёр очтол аудитор надад Аудитын албан шаардлага гарган ирж, гарын үсэг зур гэхээр би гараад явсан... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

13.5.А аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 273 дугаартай Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай албан бичгийг Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Гд хүргүүлсэн байна.

13.6.А аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 273 дугаартай Дүгнэлт өгөхөөс татгалзах тухай албан бичгийг Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Гд хүргүүлсэн байна.

13.7.Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн Мэдэгдэх хуудас*******д 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдөр нягтлан бодогч Х.Мг ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгдсэн боловч Х.М гарын үсэг зурахаас татгалзсан гэж тэмдэглэсэн ба үүнийг нэхэмжлэгч Х.М нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно. А аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 274 дугаартай албан бичгээр тус аймаг дахь Төрийн аудитын газрын Сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлагыг Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгт хүргүүлж албан шаардлагын биелэлтийг хугацаанд ирүүлнэ үү гэсэн байна.

13.8.А аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 03*******ны өдрийн 121/БӨА*******2023/219/НА*******СТА*******ТУЗ дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлагын Шаардах хэсгийн 1 дэх заалтад Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Мг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж, биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 20*******ны өдөр ирүүлэхийг Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчид даалгасан байна.

13.9.Б сумын хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод болон 2023 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ*******ний 1.2*******ын холбогдох хэсэгт зааснаар нягтлан бодогч нь ...байгууллагын батлагдсан төсвийн санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавьж, төсвийн гүйцэтгэлийг сар бүр ханган, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хугацаанд нь гаргах, тайлагнах, ...санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой баримтыг архивын хууль журмын дагуу үдэж дугаарлан аудитын дүгнэлт хийлгэж оны эцэст хүлээлгэн өгөх чиг үүрэгтэй байна.

13.10.Ажил олгогчийн ажилтан (нягтлан бодогч) Х.Мтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ*******ний 7.2.1*******д хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүргээ зохих ёстоор биелүүлээгүй бол зөрчилд тооцож тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1*******д заасан арга хэмжээг авахаар зохицуулсан байна.

14.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, мөн 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2*******д дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09*******ний өдрийн Б/08 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн Б/02 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн Б/04 дугаартай Х.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн Б/05 дугаартай Х.Мг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.Мг А аймгийн Б сумын Хүүхдийн дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт Х*******гийн М*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНГИЛИК