| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 183/2022/04749/И |
| Дугаар | 130/ШШ2023/00686 |
| Огноо | 2023-08-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2023/00686
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгчид Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Раушан, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Б*******ын газар (Б аймгийн Б*******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус Б*******ын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа хариуцсан ахлах Б Д.Д),
Хариуцагч: Б аймгийн А сумын 13 дугаар багт оршин суух М овогт А*******ын Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 4,998,600 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б аймгийн Б*******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус Б*******ын газрын ахлах А.Е,
Хариуцагч А.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч А.К (Улаанбаатар хотоос цахимаар)
Иргэдийн төлөөлөгч З.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Б*******ын газар нь хариуцагч А.Гд холбогдуулан төрд учирсан хохирол 4,998,600 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 26*******ны өдрийн Б/521 дугаартай захирамжаар Ш.М нь үндэслэлгүй ажлаас халагдсан байна. Түүний ажилгүй байсан хугацааны цалин болох 4,998,600 төгрөгийг албадан гаргуулж Ш.М*******д олгуулахаар Б аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27*******ны өдрийн 192 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Ш.М*******д ажилгүй байсан хугацааны цалин болох 4,998,600 төгрөгийг хариуцагч байгууллагын данснаас гаргуулж олгосон байна.
1.2.Б аймаг дахь Төрийн аудитын газар нь тус аймгийн Б*******ын газар нь 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдөр Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийсэн гүйцэтгэлийн аудитаар авсан судалгаагаар иргэн Ш.М нь аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, ажилгүй байсан хугацааны цалин 4998600 төгрөгийг төрөөс нэхэмжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч байгууллагын данснаас гаргуулан авсан бөгөөд төрд 4,998,600 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд төрийг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан байна.
1.3.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5*******д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)*******ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/*******ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг нэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар А.Г*******аас шүүхийн шийдвэрийн дагуу Ш.М*******д олгосон нөхөн олговрыг гаргуулж, төсөвт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4.Б*******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг Б төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэх заалт,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Б төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хуульд заасан шаардлагад нийцнэ.
1.5.Дээрх хууль тогтоомжид зааснаар А.Г нь Б аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол арилгуулахаар Б нэхэмжлэл гаргаж байна.
1.6.Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.М*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Б аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Г*******аас төрд учирсан 4998600 төгрөгийн хохирлыг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч А.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие Б аймгийн Засаг даргаар 2016*******2020 оны хооронд ажиллаж байсан.харин Б аймгийн Б*******ын газраас энэ хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр миний Б аймгийн Б*******ын газраас энэ хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр миний Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ш.М*******ийг ажлаас халах тухай Б/521 тоот захирамжаар Ш.М*******ийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, төрд 4998600 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.
2.2.Миний бие аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 26*******ны өдөр Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ш.М*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү Засаг даргын зүгээс сургуулийн захирал Ш.М*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд Ш.М нь Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн болох нь аймгийн Засаг даргын 2016 оны А/474 дугаар захирамжаар байгуулсан Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн шалгалтаар тогтогдсон билээ.
2.3.Энэхүү Засаг даргын зүгээс Ш.М*******ийг үүрэгт ажлаас чөлөөлснөөс хойш тэрээр өөрийн сургуулийн захирлын үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, олон жил боловсролын байгууллагад ажилласан тул өөр ажилд шилжүүлэн томилж өгөх хүсэлт гаргасныг Засаг даргын зүгээс хүлээн авч, талууд эвлэрэн хэлэлцэж, Ш.М*******ийг Б сумын сургуулийн менежерийн албан тушаалд томилж, Засаг даргын Ш.М*******ийг сургуулийн захирлаас чөлөөлсөн захирамжийн биелэлт хэрэгжсэн болно.
2.4.Угтаа бол Засаг даргын зүгээс Ш.М*******ийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын үр дагавар хэрэгжсэн бөгөөд тушаал хууль бус байсныг тогтоосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэр гараагүй болно.
2.5.Харин Ш.М*******д олгосон гэх цалин хөлс, нөхөн олговрын тухайд тэрээр Засаг даргын захирамжийн дагуу сургуулийн захирлаас чөлөөлөгдсөн, ажилгүй байсан хугацааны цалин хөлс аваагүй бөгөөд сургалтын менежерээр ажиллах болсонтой холбоотойгоор, сургалтын менежерийн цалин хөлсийг сургуулийн захиргаатай харилцан тохиролцож нөхөн олгосон байна.
2.6.Өөрөөр хэлбэл, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас Ш.М*******д хариуцагч байгууллага аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс нөхөн олговор олгоогүй, Ш.Мийн нэхэмжлэлд дурдсан цалин хөлсийг Б сумын сургуулийн цалингийн сангаас олгосон болно.
2.7.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,928,414 төгрөгийн хохирлын хэмжээнээс нэхэмжлэлийн үндэслэл болж буй 498,500 төгрөг онгоцны зардал, 7 хоногийн албан томилолтын зардал 415,000 төгрөг гэх мэт зардлууд нь Засаг даргын шийдвэрт хамааралгүй болохыг дурдаж байна.
2.8.Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.О бичгээр гаргасан дүгнэлтэд: Б нэхэмжлэл гаргах нь зөв, хохирлыг төлөх ёстой гэсэн байна.
4.Нэхэмжлэгчээс Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 01/1363 дугаартай Нийслэлийн Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д танаа гэсэн албан бичиг, Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн 542 дугаартай Аймгийн Ерөнхий Б, хууль цаазын шадар зөвлөх Ш.Б танаа гэсэн албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр ахлах аудитор М.А, аудитор Б.Ү нарын гаргасан Б аймгийн Засаг даргын захирамжаар 2017*******2020 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн удирдах албан тушаалтнуудад шүүхийн шийдвэрээр төсвөөс олгосон хохирлын судалгаа, 2016 оны 09 дүгээр сарын 26*******ны өдрийн Б аймгийн Засаг даргын Ш.Мийг ажлаас халах тухай №Б/521 дугаартай захирамж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 31*******ний өдрийн 000017020238 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Б аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09*******ний өдрийн 52 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах тухай тогтоол, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн 32 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 218301002713 дугаартай А.Г*******ы Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 03 дугаартай Хүсэлтийг хүлээн авах тухай Б*******ын тогтоол, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 01/27 дугаартай албан бичгээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсан Итгэмжлэл, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 01/458 дугаартай албан бичиг, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 02 дугаартай Б*******ын хүсэлт Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай, Нийслэлийн Хан*******Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11*******ний өдрийн 148 дугаартай Тодорхойлолт, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22*******ны өдрийн 130/ШШ2022/00395 дугаартай шийдвэр, Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06*******ны өдрийн 183/ШЗ2022/12127 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 09 дүгээр сарын 29*******ний өдрийн 01/1341 дугаартай албан бичгээр Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсан итгэмжлэл, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Гэм хорын хохирол гаргуулах тухай Б*******ын нэхэмжлэл, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 130/ШЗ2022/00167 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Б аймгийн Б*******ын газрын 2023 оны 08 дугаар сарын 22*******ны өдрийн 01/1115 дугаартай албан бичгээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсан итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 8 дугаар сарын 21*******ний өдөр хууль зүйн дүгнэлт*******ээ бичгээр гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч Б аймгийн Б*******ын газар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Засаг дарга асан А.Г*******ы хууль бус захирамж гаргасан гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд 4,998,600 төгрөгийн хохирол учруулсан тул хариуцагч А.Г*******аас 4,998,600 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж өгнө үү гэсэн байна.
8.Хариуцагч А.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...тухайн үед аймгийн Засаг даргын Ш.Мийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын үр дагавар хэрэгжсэн бөгөөд уг тушаал хууль бус болохыг тогтоосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэр гараагүй болно. Ш.М*******д олгосон гэх цалин хөлс, нөхөн олговрын тухайд тэрээр Засаг даргын захирамжийн дагуу сургуулийн захирлаас чөлөөлөгдсөн, ажилгүй байсан хугацааны цалин хөлс аваагүй бөгөөд сургалтын менежерээр ажиллах болсонтой холбоотойгоор, сургалтын менежерийн цалин хөлсийг сургуулийн захиргаатай харилцан тохиролцож нөхөн олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Б аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Х*******ы 2021 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн 542 дугаартай Аймгийн ерөнхий Б, хууль цаазын шадар зөвлөх Ш.Б танаа гэсэн албан бичигт: Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийсэн гүйцэтгэлийн аудитаар авсан судалгаагаар иргэн Ш.М нь аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, ажилгүй байсан хугацааны цалин 4998.6 мянган төгрөгийг төрөөс нэхэмжилж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч байгууллагаас төлүүлж, төрд хохирол учирсан байна. Ш.М*******тэй холбоотой судалгаа, Засаг даргын захирамжийн хуулбарыг хүргүүлж байна. Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг хүсэж байна гэсэн байна.
9.2.Б аймгийн Б*******ын газрын ерөнхий Б, хууль цаазын шадар зөвлөх Ш.Б 2022 оны 9 дүгээр сарын 30*******ны өдрийн №01/27 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичигт: Б аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Г*******ы хууль бус шийдвэрийн улмаас төрд 4,998,600 төгрөгийн хохирол учирсан байх тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б*******ын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус Б*******ын газрын ахлах Б Д.Д*******ыг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. Д.Д нь Б аймгийн Б*******ын газрыг төлөөлж нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн байна.
9.3.Иймээс Б*******ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б аймгийн Б*******ын газар нь Б аймгийн Төрийн аудитын газрын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож, хариуцагч А.Г*******д хууль бус тушаал гаргасан гэм буруутай үйл ажиллагаанаас болж төрд учирсан хохирол 4,998,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
9.4.Хариуцагч А.Г нь Б аймгийн Засаг даргаар ажиллаж байхад 2016 оны 9 дүгээр сарын 09*******ний өдрийн 26 дугаартай №Б/521 дугаартай Ш.Мийг ажлаас халах тухай захирамжаар Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ш.М*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халсан байна.
9.5.Энэ захирамжийг Ш.М нь эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2*******т зааснаар хариуцагч Б аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 26*******ны өдөр гаргасан Ш.Мийг ажлаас халах тухай Б/521 тоот захирамж буюу ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгохоор болж, нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3,902,914 төгрөг, Улаанбаатар хот руу албан ажлаар явж ирсний онгоцны зардал 498,500 төгрөг, 7 хоногийн албан томилолтын зардал 112,000 төгрөг, Цагаан сүлд одон гардуулах ажиллагааны зардал 415,000 төгрөг, нийт 4,928,414 төгрөгийг бүрэн олгох тухай шийдвэр гаргаж, нэхэмжлэгч Ш.Мийг Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерийн албан тушаалын сул орон тоонд холбогдох журмын дагуу томилох*******оор, нэхэмжлэгч Ш.М нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын Бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тус сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежерээр томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин, Улаанбаатар хот руу албан ажлаар явж ирсний онгоцны зардал, 7 хоногийн албан томилолтын зардал, Цагаан сүлд одон гардуулах ажиллагааны зардал нийт 4,928,414 төгрөгийг төлүүлж авахаар хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
9.6.Энэхүү Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж биелэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3 дугаар сарын 31*******ний өдрийн 000017020238 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол болон 2017 оны 5 дугаар сарын 09*******ний өдрийн 52 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тус тус нотлогдож байна.
9.7.Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2*******т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 зааснаар хариуцагч Б аймгийн Засаг дарга асан А.Г*******ы хууль бус захирамжаас болж төрд 4,998,600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон нотлох баримт байхгүй байна.
9.8.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний хуулийн 498.5*******д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ. Энэ хуулийн 103.2, 103.1*******д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, хариуцан гэж заасан байна
9.9.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2*******т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, 21.3*******д Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2*******т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж тус тус заасан байна.
9.10.Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр ахлах аудитор М.А, аудитор Б.Ү нарын гаргасан Б аймгийн Засаг даргын захирамжаар 2017*******2020 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн удирдах албан тушаалтнуудад шүүхийн шийдвэрээр төсвөөс олгосон хохирлын судалгаа*******г Б аймгийн Аудитын газрын төлбөр тогтоосон акт гэж үзэх боломжгүй байна.
9.11.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17*******ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт... ...нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3902914 төгрөг,... гэсэн байхад, 2021 оны 12 дугаар сарын 13*******ны өдөр ахлах аудитор М.А, аудитор Б.Ү нарын гаргасан Б аймгийн Засаг даргын захирамжаар 2017*******2020 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн удирдах албан тушаалтнуудад шүүхийн шийдвэрээр төсвөөс олгосон хохирлын судалгаа*******нд Төлбөрийн хэмжээ 4,998,600 төгрөг, үүнээс ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин 4,928,400 төгрөг, зардал 70,200 төгрөг төлөгдсөн гэж бичсэн цалингийн хэмжээ нь, мөн нэхэмжлэгчийн засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, ажилгүй байсан хугацааны цалин 4,998,600 төгрөгийг төрөөс нэхэмжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч байгууллагын данснаас гаргуулан авсан бөгөөд төрд 4,998,600 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон нь учир дутагдалтай байна.
9.12.Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2*******т Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ гэж заасан боловч энэхүү ажиллагаа хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
9.13.Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох А.Г*******д Захиргааны ерөнхий хуулийн 15, 25, 26, 27, 43 дугаар зүйлд заасан оролцоог хангах, нотлох баримт гаргах, сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй байна.
10.Иргэдийн төлөөлөгч З.О нь Б*******ын байгууллагын нэхэмжлэлийг хангаж, хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
11.Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 10 дугаар сарын 05*******ны өдрийн 01/1363 дугаартай Нийслэлийн Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д танаа гэсэн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 218301002713 дугаартай А.Г*******ы Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 03 дугаартай Хүсэлтийг хүлээн авах тухай Б*******ын тогтоол, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 01/27 дугаартай албан бичгээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсан Итгэмжлэл, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 01/458 дугаартай албан бичиг, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 03 дугаар сарын 17*******ны өдрийн 02 дугаартай Б*******ын хүсэлт Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай, Нийслэлийн Хан*******Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11*******ний өдрийн 148 дугаартай Тодорхойлолт, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22*******ны өдрийн 130/ШШ2022/00395 дугаартай шийдвэр, Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06*******ны өдрийн 183/ШЗ2022/12127 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Б аймгийн Б*******ын газрын 2022 оны 09 дүгээр сарын 29*******ний өдрийн 01/1341 дугаартай албан бичгээр Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд явуулсан итгэмжлэл, Б аймгийн Б*******ын газрын 2021 оны 12 дугаар сарын 17*******ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Гэм хорын хохирол гаргуулах тухай Б*******ын нэхэмжлэл, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийн 130/ШЗ2022/00167 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтууд нь урьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үйл баримттай холбоотой тул энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
12.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5*******д зааснаар энэ хуулийн... 498.2*******т... зааснаар төрд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх нь төрд байгаа боловч Б аймгийн Засаг дарга асан А.Г*******ы хууль бус захирамж гаргасан гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд 4,998,600 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13.Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч М овогт А*******ын Г*******аас төрд учирсан хохирол 4,998,600 (дөрвөн сая есөн зуун ерэн найман мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Б*******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД Б.РАУШАН
Б.МАНГИЛИК