Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0246

 

 

   2023           03            20                                         128/ШШ2023/0246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д*******” ХХК /РД:54*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.А*******,

Хариуцагч: *******, *******сийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мө******* нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. *******, *******сийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаартай шийдвэрээр “А*******” ХХК-д Увс аймгийн Ц сумын Нарийн нэртэй 5095.91 га бүхий талбайд XV-0 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

1.2. *******, *******сийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0 тусгай зөвшөөрлийг “Ч” ХХК-д, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийг “Д*******” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

1.3. *******, газрын тосны газрын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.4. “Д*******” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 34 тоот албан бичгээр гаргасан гомдолд *******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/3965 тоот албан бичгээр “... хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй өргөдлийг шийдвэрлэсэн дээрх 251 тоот шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг үүгээр уламжилъя” гэсэн хариуг хүргүүлжээ.

1.5. “Д*******” ХХК-иас дээрх хариуг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/771 дугаартай албан бичгээр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******, *******сийн даргад холбогдуулан “*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д*******” ХХК-ийн XV-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай “Д” ХХК нь Увс аймгийн Ц сумын нутаг дахь Нарийн нэртэй газарт XV-0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оноос хойш эзэмшиж ирсэн. 2020 онд "Ч" ХХК-иас 203,223,210 төгрөгөөр худалдан авч, үйлчилгээний хөлсөнд 20,589,280 төгрөг, ашигт малтмалын хайгуулын судалгааны ажилд 18,352,310 төгрөг, геологийн хайгуул судалгааны эрлийн маршрут, дээжлэлтийн ажлуудыг хийж нийт 242,164,800 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн төлбөрт 2020 онд 7,389,570 төгрөг, 2021 онд 11,084,105 төгрөгийг тус тус төлөөд байна. Манай компани 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан, гэвч Увс аймгийн Ц сумын засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж бүрдүүлбэр дутуу байсан бөгөөд энэхүү нөхцөл байдлаа удаа дараа тайлбарлаж хүсэлт гаргаж байсан. Мөн 2020 оны 11 дүгээр сараас Монгол Улсад Ковид-19 цар тахал дотоод халдвар илэрч хатуу хөл хорих шийдвэр гарснаар 2021 оны 07 дугаар сарыг хүртэл хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал байсан.

“Д” ХХК-ийн XV-0 хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болох байсан тул *******ын тухай хуульд заасан журмын дагуу Увс аймгийн Ц сумын засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлөөлөгчөөр биечлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн, мөн 02 дугаар сарын 08-ны өдөр цахим шуудангаар тус тус хүргүүлсэн, үүнээс хойш 03 дугаар сарын 11-ний өдөр, 04 дүгээр сарын 06-ны өдөр, 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус хандсан ч ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр манай компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас удаа дараа татгалзаж, хууль бус эс үйлдэхүй гаргасан. Бидний зүгээс Увс аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд хандаж Увс аймгийн Ц сумын засаг даргын хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар нэхэмжлэл гаргаж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 326 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан *******, *******сийн даргад хандаж манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож өгөхийг хүссэн. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/771 дугаар албан бичгээр тодорхой хариу өгөлгүй буцааж, бидний үндэслэл бүхий хүсэлтийг шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсаар байна. Албан бичигт бидний зүгээс захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэдийгээр эрх зүйн зөрчилгүй байсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд захиргааны актыг цуцлах эрх захиргааны байгууллага, албан тушаалтанд 49 дүгээр зүйлд олгогдсон. Энэ хүрээнд орон нутгийн захиргааны байгууллагын хууль бус үйлдлээс шалтгаалж бидний зүгээр хүсэлтийн бүрдүүлбэр хангагдаагүй гэдгээ удаа дараа тайлбарлаж байгаа ч хүлээн авахгүй байгаа нь энэхүү нэхэмжлэлийг гаргах шалтгаан болсон.

Мөн *******, газрын тосны газрын Геологи, Уул Уурхай Кадастрын Хэлтэсийн даргын хариуд дурдагдаад буй 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хариу албан бичгийг манай байгууллагад огт хүргүүлээгүй, хүлээн аваагүй бөгөөд манай компани 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр очиж гардан авсан. Ерөнхийдөө 2021 оны 09 дүгээр сард гаргаж байсан хүсэлт, 2022 оны 02 дугаар сард манай компаниас хандсан хүсэлтүүд агуулга, үр дагаврын өөр өөр байхад хүсэлтийг харгалзан үзэхгүй байгаа нь үндэслэлгүй байгаа билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу бидний нэхэмжлэл гаргах хүрээ хязгаар хязгаарлагдмал тул Захиргааны ерөнхий хуульд заасан 49 дүгээр зүйлд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх холбоотой нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул "хүчингүй" болгох нэхэмжлэл гаргасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж "*******, газрын тосны газрын Геологи, Уул Уурхай Кадастрын Хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэрээр "Д*******" ХХК-ний XV-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна.гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани хууль ёсоор ашигт малтмалын XV0 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оноос хойш өөр компаниас тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан. Тусгай зөвшөөрлийн төлбөр хийх ажлуудаа хууль зүйн дагуу хийгээд явж байсан. Манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай зөвшөөрөл байсан. Ингээд *******ын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас сарын өмнө зохих байгууллагад хүргүүлэх ёстой байдаг. Хуулийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохоос сар 2 хоногийн өмнө 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг. Ингээд тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай бүрдүүлэх баримт бичгийн нэг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах журамтай. *******ын зөвшөөрөл Увс аймгийн Ц суманд байдаг учраас Увс аймгийн Ц сумын Засаг даргад менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн. Ингээд байж байтал Увс аймгийн Ц сумын Засаг дарга манай төлөвлөгөөг нягтлаагүй. Үүнтэй холбоотой тусдаа захиргааны хэргийн шүүхэд маргаан явсан. Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад хандсан байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хавсаргах ёстой байсан. Бүрдүүлбэр хангуулаагүй, төлөвлөгөө батлуулаагүй гэдэг үндэслэлээр *******, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 251 дугаар тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байна гэсэн захиргааны акт гаргасан. Бидэнд захиргааны акт гаргасны дараа 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдлээр хүргүүлсэн. Манай компанийн хууль ёсны эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл сунгагдаагүй гэдэг нь хугацаа нь дуусаад цуцлагдсан гэж ойлгож байгаа. Тийм болохоор бид захиргааны хэргийн шүүхэд уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 251 дугаартай захиргааны акт нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа учраас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Товчилж ярих юм бол Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох захиргааны хэрэг бол улсын дээд шүүхээр хэлэлцэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлсэн. Үүн дээр шүүх юу гэж үзэж байгаа вэ гэхээр захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл, гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзсэн. Тэрнээс биш Засаг даргын үйлдэл хууль ёсны болон хууль бус биш тухай шүүх дүгнээгүй. Манайх хугацаанаас өмнө төлөвлөгөө батлуулаад хүргүүлж улмаар мэйлээр хүртэл илгээсэн гэдэг үйл баримтыг шүүх тогтоосон. Гэвч Засаг дарга ямар үндэслэлээр бидний төлөвлөгөөг батлаагүй гэдэгт шүүх дүгнэлт өгөөгүй зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа буюу гомдлын шаардлагын хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хууль бус эс үйлдэхүй хийж байгаа орон нутгийн Засаг даргаас болоод манай тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэв.

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Үндсэндээ 4 үндсэн тулгуур хэлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ энэ бичиг баримт болон нэхэмжлэлийн шаардлага буюу 251 актыг хүчингүй болгуулах шаардлагын талаар асуулт асуухад  сөрөг нөлөөлөл бүхий акт мөн үү гэхэд тийм гэж хариулсан. Сонсох ажиллагаа хийсэн үү гэхэд үгүй гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэсэн тодорхойлолтод багтаж байна үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д сонсох ажиллагаа явуулна гэж заасан. Үүнийг явуулаагүй гэж хариуцагч талаас хариулсан.

Хоёрдугаарт байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах энэ асуудал эхний оршил болгож дурдсан зүйл дээр тус лицензийг хүчингүй болгуулахын тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байх бус үйл ажиллагаа хийсэн байна гэж үзэж байна. Үүн дээр эргэлзээг тайлахын тулд захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 405 дугаартай магадлалын 6 дах хэсэгт тусгай зөвшөөрлийн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа Засаг даргын үйлдэлтэй холбоотой ажлыг ярьсан бөгөөд захиргааны хэрэг болж байгаа төлөвлөгөө зэргийг хүргээд өгсөн гэдэг нь үзлэгээр тогтоогдсон байдаг. Магадлал дээр байгаль орчны менежментийн  төлөвлөгөө хугацаандаа хүлээгээд авсан. Зөвхөн би баталмааргүй байна гэдэг нь нотлогдож байна.

Гуравдугаарт, *******ын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар эрх бүхий этгээд захиргааны актыг гаргасан байх ёстой. Энэ захиргааны акт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай кадастрын албаны дарга буюу хэлтсийн дарга эрх бүхий этгээд мөн үү? Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д эрх бүхий этгээдийг тодорхойлсон байгаа. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д илтэд хууль бус захиргааны акт гэхээр эрх бүхий этгээд бус этгээд энэ захиргааны актыг үйлдсэн бол хууль бус захиргааны акт юм. Гурав дахь үндэслэл эрх бүхий этгээд мөн үү, биш үү гэдэг дээр асуудал гарч ирж байна. Дөрөв дэх асуудал нь Үндсэн хуульд зааснаар тусгаар тогтносон бүрэн эрхт нэгдсэн улс юм. Холбооны улс байсан бол тухайн орон нутаг мужаар өөр хуультай байсан байх. Бид бол нэгдсэн улс юм. Үндсэн хуулийн 14.20-т яс угсааны талаарх хүний эрх байгаа. Тэгэхээр нэгдсэн улсаас гарч байгаа захирамж шийдвэрийг тэнд сонгуулийн амлалт болгосон гэдэг үл ялихгүй шалтгаанаар төрийн үйл ажиллагааг завхруулж байгаа ажил харагдаж байна. Анхны захирал байсан н.Б гэдэг хүнд дургүй талаар илэрхийлж батлахгүй гэдэг үйлдэл гаргаж байсан зэрэг нь Үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчсөн үйлдэл байх тул энэ 4 үндэслэлийг хэлж байна. Эхнийх бол Захиргааны ерөнхий хуулийн шаардлага, хоёрдугаарт нь ковид буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүлээн авсан, гуравдугаарт нь эрх бүхий этгээд гэж хэн бэ, дөрөвдүгээрт нь Үндсэн хууль хүний эрх гэсэн 4 багц дүгнэлтийг хэллээ” гэв. 

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч ******* газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргаас бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Увс аймгийн Ц сумын нутагт байрлах Нарийн нэртэй газарт орших 5095.91 гектар талбайд анх *******ын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг "А*******" ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосныг Кадастрын бүртгэлийн УУККС-д бүртгэсэн байна. "А*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 901 тоот улсын бүртгэлийн дугаартай "Ч" ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзээд *******, *******сийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр бүхэлд нь шилжүүлсэн байна. Мөн "Ч" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 90 тоот улсын бүртгэлийн дугаартай "Д*******" ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзээд *******, *******сийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна.

 Нэг. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-т "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө", 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт" зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Хуулийн дээрх шаардлагын дагуу "Д*******" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан. Улмаар "Д*******" ХХК нь хугацаа хоцроож 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай EX-00 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр " орчны менежментийн төлөвлөгөөг *******ын тухай хуулийн 40 дүгээр өргөдлийг хянаж үзэхэд байгаль зүйлийн 40.1 “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ...” гэж заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн *******, газрын тосны газрын Геологи уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Хоёр. “Д*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт К-7-д шилжүүлэн авч буй компанийн захирал нь нотолгоо гаргасан байна. Тус нотолгоонд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа “Д*******” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль тогтоомж болон энэхүү нотолгоо гаргахаас өмнө бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байна. Иймд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн *******ын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж энэхүү нотолгоог гаргав...” гэж гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байна.

Гурав. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахгүй" гэж заасан. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хянан үзэхэд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг *******ын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй тул *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй тул “Д*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус *******, *******сийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/3040 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн тус газрын ГУУКСистем /CMCS/-д бүртгүүлсэн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна.

“Д*******” ХХК ХХК нь *******, газрын тосны газрын Геологи уул уурхай Кадастрын Хэлтсийн даргын 23 мал азын нар сарын 07-ны өдрийн 23 34 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 34 тоот албан бичгээр тус газрын даргад гаргасан бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан хугацаанд нь гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-дах хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд “Д*******” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа хуулийн шаардлага хангуулж холбогдох баримтуудыг хавсаргаагүй /*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”/ ирүүлээгүй байх тул мөн хуулийн 11.1.14, 22.1.3 дах хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн *******, газрын тосны газрын Геологи Уул уурхай Кадастрын Хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байна. 248 Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу “*******, газрын тосны газрын Геологи уул уурхай Кадастрын Хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаар шийдвэрээр "Д*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компанид Увс аймгийн Ц сумын газарт орших нутагт ашигт малтмалын хайгуулын XV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2015 онд олгосон байдаг.

Энэ хугацаагаар тооцоод 3 жилээр сунгагдаж явсаар байгаад 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дууссан. Дуусах хугацаанаас өмнө сунгуулах хүсэлтээ *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сараас доошгүй  хугацааны өмнө өгөх ёстой. Хүсэлт өгөхдөө *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компаниас тус хуулийн 22.1.3-д заасны дагуу байгаль орчны хамгаалах тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинэчилж батлуулахдаа баримтыг хавсаргаж ирүүлээгүйгээс *******, газрын тосны газрын кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өгсөн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн.

*******, газрын тосны газар бол хуульд зааснаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Гэтэл одоо хуулийн шаардлага хангаагүй дутуу баримт бичгийн өргөдлийг хүлээн аваад сунгасан бол ашиг сонирхлын зөрчилтэй мөн хууль хэрэгжүүлээгүй гэж үзнэ. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Гэтэл баримтыг ирүүлээгүй байгаа. Иймд энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө үнэлгээг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасны дагуу батлуулж хавсаргаж ирүүлэх ёстой. *******ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 39.2-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан. Нэхэмжлэгч компани хугацааг тулгаад манай компанид хүргүүлсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Гэтэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 зүгээр зүйлд “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж заасан. Гэтэл 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хариуцагч байгууллага төлөвлөгөө батлуулаагүй гээд хуулийг буруу тайлбарласан гэсэн үндэслэлтэй нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд *******, газрын  тосны газрын кадастрын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани өөрөө менежментийн төлөвлөгөөг батлуулж өгөөгүй гэдгийг холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 34 тоот албан бичгээр *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинэчилнэ батлуулж дутуу өгсөн талаар өөрсдийн албан хүсэлтээр нотлогдож байгаа.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Д*******” ХХК-иас *******, *******сийн даргад холбогдуулан гаргасан “*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д*******” ХХК-ийн XV-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

            - Манай компанийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацааны дотор сумын Засаг даргад хүргүүлсэн, Засаг дарга нь сонгуулийн амлалт болгож төлөвлөгөөг батлахгүй байсны улмаас уг төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах материалдаа хавсаргаж чадаагүй байхад хариуцагч нь хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус,

- Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй,

- Кадастрын хэлтсийн дарга уг шийдвэрийг гаргах эрхгүй байсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны акт гаргасан,

- “Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс атал Засаг даргын сонгуулийн амлалт гэсэн үл ялих шалтгаанаар менежментийн төлөвлөгөө батлаагүйг харгалзаагүй” гэх  агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

            2.  *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар, ингэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргахаар, 35 дугаар зүйлийн 35.2.2-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг үйл ажиллагаа явуулж буй газраа байлгахаар тус тус зааснаас үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангах шаардлагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тухай бүр батлуулсан байх үүрэгтэй байна.

            3. “Д*******” ХХК-ийн *******ын хайгуулын XV-0 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дууссан тухайд болон тус нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаагүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

4. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр XV-0 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль/2001 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй”  гэж заасан эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ.  

            5. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжих байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, улмаар хэрэгжүүлэх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагдаж байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахаасаа өмнө батлуулж, өргөдөлдөө хавсаргасан байхаар *******ын тухай хуульд заасан, түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага нь тус хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий агентлаг байх тул хуульд заасан шаардлага хангаагүй хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

            6. *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзах хариуцагч захиргааны байгууллагын үүргийг тодорхойлсон, энэхүү үндэслэлд байгаль орчны менежментийн төлөвлөгөө ирүүлээгүй тохиолдолд сунгахаас татгалзах гэж ороогүй боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль/2001/-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэлийг зохицуулсан байх тул тухайлсан хуулиар зохицуулаагүй харилцаанд ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэх зарчмын дагуу хариуцагч нь “байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж ирүүлээгүй” үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах эрхтэй байна.

7. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль/2001/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд хамаарч байх тул хариуцагч нь уг хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус акт гаргасан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс атал Засаг даргын сонгуулийн амлалт гэсэн үл ялих шалтгаанаар менежментийн төлөвлөгөө батлаагүйг харгалзаагүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаад шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Тодруулбал,

8.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс “... Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан, уг шийдвэр нь сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйд хамааралгүй, энэ үндэслэлээр гараагүй байна.

8.2. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 415 дугаар магадлалаар “Д*******” ХХК-иас Увс аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь өөр захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэлийг энэ хэргийн хариуцагч болох *******, *******сийн даргын шийдвэрийн үндэслэлд хамаатуулан тайлбарлах эрхийг шүүхэд олгохгүй юм.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргах боловч,

9.1. Маргаан бүхий актад гаргасан “Д*******” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэж гарсан хариуг тус компанид хүргүүлсэн *******, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/3965 тоот албан бичиг нь нэхэмжлэгчид хүргэгдээгүй, буцаагдсан болох нь явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн,

9.2. “Д*******” ХХК-иас Увс аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн,

9.3. “Д*******” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот албан бичгээр “захиргааны хэрэг үүссэн тул хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрээ түдгэлзүүлэх” хүсэлт гаргасан,

9.4. *******, *******сийн даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/771 дугаартай албан бичгээр “... гомдлыг хариуг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 8/3965 тоот албан бичгээр хүргүүлсэн талаар мэдэгдсэн”, уг албан бичгийг нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан болох нь “Монгол шуудан” ХХК-ийн 09/654 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

10. Нэхэмжлэгч талаас “хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргах боловч хариуцагч захиргааны байгууллагаас “Д*******” ХХК-ийн удаа дараа гаргасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн, батлагдаж ирэхийг хүлээнэ үү” зэрэг агуулга бүхий хүсэлтүүдийн дагуу маргаан бүхий актыг гаргахыг хойшлуулсан байхын зэрэгцээ хариуцагчаас мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийснээр өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй /байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, батлахыг даалгах нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзсан нөхцөл байдал илэрхий/ байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

11. Дээр дурьдсанаас нэгтгэн дүгнэвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь *******ын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргахаар заасан баримтыг гаргаж захиргааны байгууллагад хүргүүлээгүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийн үйл ажиллагаатай хамааралтай, уг үйл ажиллагаанд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байх тул “Д*******” ХХК-иас *******, *******сийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль/2001 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас *******, *******сийн даргад холбогдуулан гаргасан *******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийдвэрээр “Д*******” ХХК-ийн XV-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ