Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/501

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

хохирогч Д.************,

хохирогчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуун,

шүүгдэгч С.************, Н.************ нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.************, Н.************ нарт холбогдох эрүүгийн 2425005300428 дугаартай 312/2025/0389/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.************, Н.************ нар нь 2024 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************ ************ тоот Д.************ийн хашааны төмөр хаалгыг цохиж гэмтээн улмаар уг хашаанд байх модон байшингийн вакум цонхыг цохиж хагалан устгаж, уг байшингийн бүргэд хаалгыг цохиж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 875,200 төгрөгийн хохирол учруулсан,

          мөн хохирогч Д.************ийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун тохой, цээж, умдагт цус хуралт, дух, баруун хацар, зүүн чих, цээж, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвуу, зүүн сарвууны 3,4-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.************, Н.************, хохирогч Д.************ нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425005300428 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.************, Н.************ нар нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээ санаатай нэгдэн бүлэглэж “Д.************ийг хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************ ************тоот Д.************ийн хашааны төмөр хаалгыг цохиж гэмтээн улмаар уг хашаанд байх байшингийн вакум цонхыг цохиж хагалан устгаж, уг байшингийн бүргэд хаалгыг цохиж эвдэлж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 875,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Д.************ийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун тохой, цээж, умдагт цус хуралт, дух, баруун хацар, зүүн чих, цээж, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвуу, зүүн сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.************ийн өгсөн: “ ...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ахуйн үйлчилгээний баяр болсон. Тухайн өдөр би ажлынхнаараа баяраа тэмдэглээд явж байсан сүүлд шөнө 12 цаг өнгөрөөд Н.************ бид хоёр үлдсэн байсан. Тэгэхэд манай бэр эгч ************ залгаад нөхрийн чинь дүү ирээд охиныг чинь зодоод явлаа, аймар хүүхэн байна гээд залгахаар нь би Д.************ рүү залгахад утсаа тастаад байсан. Би Д.************ийн ахтай суугаад 13 жил болж байна, 3 жилийн өмнө миний охин ************г зодож байсан. ************ бид 2, хоёулаа хоёр дахь амьдралаа үзээд явж байгаа. Энэ хүний охин манайд өссөн, манай охиноос 3 насны дүү, миний охиныг уруу татдаг гээд ************г зодож байсан. Утсаа авахгүй байсан тэгээд охин дээрээ очоод асуухад зодчихсон байсан. Тэгээд Д.************ийнд очиход хашааны гадаа хаалга нь онгорхой байсан татахад онгойсон. Тэгээд гэрийнхэн бүргэд хаалгыг нүдсэн нь үнэн хаалгаа онгойлгохгүй байсан болохоор нь цонхыг нь тогшсон. Хаалгаа онгойлгохгүй байж байгаад цагдаа дуудчихаад хаалгаа гэнэт онгойлгоод нөхөр нь намайг шанаадаж унагаасан, хэрэгт миний тухайн үед авсан гэмтлийн зураг авагдсан байгаа. Н.************ бид 2 эрүүлжүүлэхэд хоносон, миний үснээс зулгааж байхад гэрч ************ ирсэн. Бид хоёрт энэ хүнийг зодсон зүйл байхгүй согтуу хүмүүс зулгаалцсан байх. Д.************тэй зулгаалцаж байхад Н.************ийг би салгаач гэж хэлж байсан. Эхнэр, нөхөр хоёр худлаа мэдүүлэг өгсөн байна. Бид хоёрыг танихгүй, зүс таних 2 эмэгтэй гэж анх мэдүүлэг өгсөн байсан. Маргааш нь би уучлалт гуйсан тэгээд хоёр охиноосоо болж муудалцаад яах бэ охидынхоо төлөө бид хоёр л явна шүү дээ ямар нөхрүүд явах биш гэхэд тийм тийм гэж байсан. Би танай нөхөрт зодуулсан чи миний үснээс зулгаасан одоо болъё гэснээ 4, 5 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Би гомдол гаргаагүй, манай нөхөр шүүх эмнэлэгт үзүүл гэхэд би үзүүлээгүй хамаатан садан хүмүүс байж гэж бодсон. Бүргэд хаалга нь зүв зүгээр байсан гадна талдаа жижигхэн хонхойсон байсан, хаалганыхаа дотор талын зургийг хэрэгт хавсаргасан байсан. Цонхны 100.000 төгрөгийг нь шилжүүлсэн хаалганы мөнгийг нь баяр тэмдэглээд одоохондоо өгөхгүй боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд энэ асуудлыг нь цагдаа, шүүх шийдэхгүй хаясан байснаа гэнэт 2025 оны 07 дугаар сард байцаагч нь солигдсон гэж хэлээд 07 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл явж байна... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.************ийн өгсөн: “...С.************тэй найзлаад 15 жил болж байна. ************г багаас нь мэднэ, манай охинтой найзалж нөхөрлөөд хамт явдаг. Манай найзын охиныг зодсон гэхээр нь би хоёулаа хамт явчхаад ирье гэхээр нь хамт явсан. Эхлээд гэрт нь очоод үнэхээр үнэн эсэхийг бэр эгчээс нь, охиноос нь асуухад зодсон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д.************ийн гэр лүү нь очсон тэгэхэд гадаа хашааных нь хаалга онгорхой байсан учир хашаанд ороод гэрийн бүргэд хаалгыг нь нүдсэн. Нөхөр нь хаалгаа онгойлгоод шууд С.************ийн нүүр лүү нь цохисон намайг түлхэж унагаасан тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэж хэлсэн. С.************ намайг гялс утсаараа бичлэг хий гэхэд нөхөр нь эгчийгээ дуудна гээд гүйгээд явсан. Тэгээд С.************, Д.************ хоёр хоорондоо зодолдоод өнхрөөд байсан. С.************ бид хоёр уучихсан байсан учраас С.************ Д.************ийн доор нь орчихсон байсан. Тэгээд С.************ над руу энэ хүүхнийг аваач ээ гээд байсан. Би энэ Д.************ гэдэг хүнийг танихгүй мэдэхгүй тэгээд би салгах гээд татахад цаашаа яв хаанаас ирсэн гай бэ гэхээр нь би цаана очоод хараад байж байсан. Бид хоёр такси дуудаж очсон тэгээд таксиныхаа хажууд байж байсан тэрнээс биш ална шудна гэж хэлээгүй. Тэгээд байж байтал эгч нь ирсэн тэгээд эгчтэйгээ нийлээд С.************ийг зодчих юм болов уу гэж бодоод би хашхирсан чинь чи цаашаа бай, чамд ерөөсөө хамаагүй бид нар ах, дүүс гээд хоорондоо ярьж байсан. Маргааш нь С.************ Д.************тэй ярьж байсан хоорондоо охидоосоо болж муудалцаад яах бэ хэн хэн нь дагавар хүүхэдтэй, нэг биш 2, 3 удаа болж байгаа аль алиндаа буруу байгаа гээд хоорондоо ярьж байсан. Ах дүү хүмүүс учраас хоорондоо учир зүйгээ олсон байх гэж бодож байсан тэгээд 7 дугаар сард дуудаж хэргийн материалтай танилцуулсан. Хэргийн материалтай танилцахад худлаа мэдүүлэг өгсөн байсан, нөхөр нь бид хоёрыг гартаа банз барьсан байсан гэж мэдүүлсэн дараа нь гартаа юм бариагүй байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байсан бид хоёр тухайн үед гартаа юм бариагүй байсан. Эгч нь мэдүүлэг өгөхдөө С.************ийг Д.************ үсдээд дарчихсан байсан гэж, Д.************ болон нөхөр нь С.************ийг Д.************ийг үсдэж дарсан гээд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. Би худлаа мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч хэрэг нь болохоо байлаа гэхээр нь гарын үсэг зураад одоо бүлэг хэрэг болоод ороод ирсэн байгаа... ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.************ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг 30 минутын үед манай гэрийнхэн унтаж байсан тэгэхэд гадаа хаалгыг аймар нүдсэн тэгээд би сэрсэн. Манай гадна хашааны хаалга түгжээтэй байсан, ямар ч хүмүүс шөнө унтахдаа хашааны хаалгаа цоожилно ш дээ. Хаалга онгорхой байсан гээд худлаа яриад байна. Хашааны хаалга яаж онгойлгосныг мэдэхгүй байна, орилж хашхирсан байдалтай хашаанд орж ирсэн. Тэгээд орж ирээд гэрийн хаалгыг маш чангаар нүдээд байсан. С.************ гадаах хог шүүрддэг шүүрийг гартаа барьсан, байдалтай манай гэрийн хаалгыг нүдсэн хажууд нь Н.************ хамт нүдэж байсан. Тэгээд юу болоод байгаа юм бэ гээд гайхаад манай нөхөр сэрсэн тэгээд хаалгаа онгойлгохгүй хэсэг чагнаад, байж байгаад явчих байх гэж бодсон. Гэтэл явахгүй намайг ална гээж орилоод байсан намайг алах гэж ирсэн гэж ойлгож байгаа. Хаалга онгойлгохгүй байсан болохоор энэ хоёр цонх руу очоод барьж явсан шүүрээрээ цонх цохисон гараараа мөн цохисон. Гэрийн гадаа 25 литрийн шар канистр байсан тэрийг С.************ аваад цаад талын цонхыг цохисон тэгээд цонх цуурсан. Цонх цохихоор нь манай нөхөр гарсан би араас дагаад гарсан тэгтэл С.************ манай нөхрийг гартаа барьсан шүүрээрээ нүүр лүү нь цохисон. Тэгээд цохихоор нь манай нөхөр гартаа барьсан шүүрийг нь цааш нь шидсэн тэр үед манай нөхрийн хөл рүү нь өшиглөсөн. Маргааш нь харахад манай нөхрийн хөл нь хөхөрсөн байсан. Тэгээд С.************ манай нөхрийг цохиод байхаар нь би салгах гээд цааш нь түлхсэн тэгэхэд Н.************ намайг шууд үсдээд бариад авсан. Манай нөхөр энэ хоёрыг гаргаад Нараа эгч рүү явсан. Тэр хойгуур би юу болоод байгаа юм бэ гэхэд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн тэгээд би доошоо суусан чинь намайг үсдээд дарсан нөгөө эмэгтэй нь намайг хамжаад дэгээдээд унагаасан. С.************ намайг дараад дээрээ суусан нөгөө эмэгтэй нь хамжаад толгой тархи руу гараараа цохиж хөлөөрөө өшиглөж байсан. Манай нөхөр Нараа эгчийг дуудах гэж 30 минут болсон байх. Угаасаа хар шөнө айл унтаж амарч байна, мөн хаалга үүдээ түгжсэн байна шүү дээ. Тэгээд манай нөхөр Нараа эгчийг дагуулаад ирсэн гэхдээ Нараа эгчийн өгсөн мэдүүлэг худлаа байсан. Би дараа нь асуусан та яагаад худлаа мэдүүлэг өгсөн бэ гэхэд намайг С.************ тэгээд хэлээд өгөөч гэж гуйсан гэж хэлсэн. С.************ эгчийг нөхөртэй нь гэртээ дуудаж ууж идсэн байсан. Надтай маргааш нь тохиролцсон гэж ярьж байна, хэзээ тохиролцсон юм бэ? би энэ хүнтэй 2 хоногийн дараа ярьсан тэгж ярихдаа манай цонхыг хагалсан байна. Шиллүүлж өг гэхэд цонх шиллэдэг хүн явуулж шиллүүлж өгсөн. Тэгээд хаалганы мөнгийг маань төлөөд өгчих гэхэд одоо надад мөнгө байхгүй гэсэн тэгэхээр нь хэзээ төлөхийн бэ гэхэд тэгж байгаад төлнө гэж хэлсэн. Үүнийгээ надтай тохиролцсон гэж ойлгоод байгаа юм шиг байна. Би цагдаагийн газарт гомдлыг тухай шөнө очиж гаргасан, хүн нийлж зодчихоод зодоогүй гээд байгаад нь гомдолтой байна, би өөрөө өөрийгөө зодож, өөртөө гэмтэл учруулаагүй шүү дээ гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- 2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 02 цаг 30 минутад ************, ************ гэх хоёр эмэгтэй, уртын гол ************ ************тоотод гэрт ирж агсам тавьсан... гэх хохирогч Д.************ийн Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 13-р тал/,

- хохирогч Д.************ийн эрх бүхий албан тушаалтанд өгсөн ...2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнө нөхөр, хүүхдүүдтэйгээ унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрөөд 03 цг болох гэж байхад болов уу манай бэр эгч ************ найз ************ гэх эмэгтэйн хамт 2-лаа согтуу ирж хаалга, үүд нүдээд байхаар нь хаалгаа тайлж өгөхгүй байсан чинь байшингийн бүргэд төмөр хаалгыг модоор цохиж хонхойлгож, гэрийн цонхны шилийг юмаар цохиж хагалахаар нь манай нөхөр хаалга тайлж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

- хохирогч Д.************ийн өгсөн ...************ий гэрт нөхөр, бид 3 очиход манай дүү ************ рүү манай бэр Чимгээ, нэг согтуу  хүүхний хамт орилж, хашхичин хэрүүл маргаан хийж ************, Чимгээг барьчихсан зогсож байсан..., ...нөгөө согтуу хүүхэн машин дотроос орилж байснаа буугаад ирчихсэн хэрүүл маргаан хийхээр нь чи яагаад эгч, дүү нарыг зодолдуулаад байгаа юм? Согтуу хүүхэн чинь чи цаашаа яв гэхтэй зэрэгцээд цагдаа нар ирсэн. Цагдааг хараад балай авгай минь, янхан авгай минь гэж доромжилж байгаад 2 удаа гэдэс рүү өшиглөөд гараараа нэг удаа  цохиход хойш болтол мөрөнд цохиж авсан гэх эрх бүхий албан тушаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

- холбогдогчоор С.************ийн өгсөн ...би очих замдаа Д.************ рүү 2-3 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан, тэгэхээр нь хашааны хаалгыг нь тогшсон онгойлгохгүй байхаар нь машин ордог гүйдэг том хаалгыг нь  татсан чинь онгойсон тэгээд хашаа руу нь ороод байшингийн хаалгыг нь нүдтэл хаалгаа тайлахгүй зөндөө удсан, би гараад ир гэж орилсон. Би гартаа шүүр барьсан, манай найз ************ мод бариад хаалгыг нь нүдсэн тэгээд тайлахгүй болохоор нь  бид 2 цонхыг нь тогшиж байхад цонх нь хагарсан тэгсэн нөхөр нь болох ************ хаалгаа тайлаад гарч ирээд “яваач” гэж хэлээд байхаар нь би нөхрийг нь нэг удаа өшиглөсөн, тэгээд би нөхөртэй нь маргалдсан чинь цаанаас ************ гараад ирсэн тэгсэн ************ очоод үснээс нь зулгаагаад хоорондоо маргалдаад тэгэхээр нь би очоод ************ийг өшиглөсөн. Тэгээд байж байхад ************ эгч ирээд салгасан... гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 16-р тал/,

- холбогдогчоор Н.************ийн өгсөн ...бид 2 таксинд суугаад нэг айлын гадаа очоод хашаа руу нь ороод гэрийн хаалгыг нь нүдсэн чинь хаалгаа тайлахгүй байхаар нь би хөлөөрөө өшиглөж, гараараа чанга нүдсэн ч тайлахгүй байхаар нь ************ бид хоёр цонхыг нь очоод нүдтэл цонх нь хагарсан тэгсэн чинь нэг эрэгтэй гарч ирэхэд ************ очоод өшиглөсөн, тэгсэн удалгүй араас нь нэг эмэгтэй гарч ирээд ************тэй маргалдаад үсдэлцэж унасан... гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 17-р тал/,

- 2.76% промил согтолттой холбогдогч С.************ийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, /хх-ийн 18-р тал/,

- 3.32% промил согтолттой холбогдогч Н.************ийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, /хх-ийн 19-р тал/,

- Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол баг ************ ************тоот орчлонгийн зүгээр хойд зүг рүү харсан шаргал өнгийн хүрээ, цэнхэр өнгийн том гүйлгэдэг хаалга, улбар шар өнгийн жижиг хаалгатай модон хашаа байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 30-34-р тал/,

- Хохирогч Д.************ийн өгсөн “...Тэгээд би хашааны гадаа Чимгээ болон Чимгээгийн найз хоёртой үлдсэн. Нөхрийг явсан чинь Чимгээ надад би чамайг энд камергүй газар алчихъя гэсэн. Үүний дараа Чимгээ хоёр гараараа миний үснээс зулгаасан, тэгээд би үснээсээ зулгаалгаад тонгойж байсан чинь хамт байсан эмэгтэй нь намайг хөлөөрөө дэгээдэж газарт унагасан. Би газар уначхаад Чимгээд та нар бүлэглэж хүн зодож байна, наад үс тавиач гэсэн чинь битгий хуц чамайг угаасаа алах гэж ирсэн юм гэж хариулсан. Бас намайг Чимгээд үсдүүлж байхад найз нь миний толгой руу олон удаа гараараа цохисон. Чимгээгийн гарыг тавиулсан чинь Чимгээ миний хоолойг гараараа боосон харин найз нь миний дээрээс толгой руу цохисоор байсан. Нөхрийг байхгүй хойгуур бид гурав хоорондоо ноцолдсон, би ганцаараа учраас тэр хоёрыг дийлээгүй зодуулсан. Нөхөр ирэхгүй бараг 30 орчим минут болсон. Нөхрийг буцаж ирэх үед би Чимгээд үсдүүлсэн хэвээрээ байсан. Би Чимгээд үсдүүлж байхдаа хажуу тийшээ харсан чинь Чимгээгийн найз нь гартаа банз юм уу мод юм уу нэг юм барьчихсан байхаар нь нөхөр рүү наадах чинь мод барьчихсан байна, наадхыг нь болиулаарай гэж хэлсэн. Намайг зодуулж байхад ************ эгч, манай нөхөр хоёр хамт ирээд салгасан. Дараа нь ************ эгчийн нөхөр нь бас ирсэн. Гэхдээ нөхөр нь бид нарыг салсны дараа ирсэн. Эгчийг ирсэн чинь манай нөхөр байшин руугаа орсон. Дараа нь би байшин руу орж нөхөрт дахиад цагдаа дуудчих гэж хэлсэн. Байшингийн гадаа байхад Чимгээгийн найз нь манай эгч рүү уурлаж дайраад хэл амаар доромжилсон. Бас цагдаа нарыг ирээд байж байтал дэргэд нь манай эгчийн гэдэс рүү Чимгээгийн найз өшиглөсөн. Ингээд цагдаа нар тэр хоёрыг хүчээр авч явсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-р тал/,

- Хохирогч Д.************ийн дахин өгсөн “...Би тухайн ************ гэх эмэгтэйн охинд гар хүрж зодсон зүйл байхгүй, харин намайг ************ гэх эмэгтэйн охин Лянхуа нь манай ах бид хоёрыг хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. ...тухайн хоёр эмэгтэй намайг шууд цохиж зодож эхэлсэн. Миний нүүрэн тус газар 1 удаа цохисон, нүүр маажсан, толгой хэсэгт үсдэж зулгааж газар унагаасан, миний хэвлий хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Миний хоолойг ************ боосон, ************ нь толгой хэсэгт 7-8 удаа гараараа атгаж байгаад маш олон удаа цохисон. Миний нуруу хэсэгт мод мэт зүйлээр цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-45-р тал/,

- Гэрч Б.************ий өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед ажлаасаа бууж ...Баян зам ************тоот гэртээ харьсан. Намайг гэртээ орох үед эхнэр ************, 8 настай охин хоёр унтлагын өрөөндөө унтаж байсан. Тэгэхээр нь би хоолоо идчихээд шууд унтлагын өрөөндөө орж унтсан. ...Байшингийн гадаа хоёр эмэгтэй хүний чангаар “гараад ир, алнаа хаалгаа онгойлго” гэх мэт хашхирах дуу сонсогдсон. ...вакум цонхыг хагалсан. Би цонх хагарчихаар цагдаа руу залгаж дуудлага өгчхөөд гадуур хувцсаа өмсөж гадагшаа гарсан. Хаалга нээсэн чинь Чимгээ гэдэг эмэгтэй байшингийн гадаа байсан хашаан доторх хогоо цэвэрлэдэг шүүрийг барьчихсан алнаа гээд намайг цохих гэсэн. Гэхдээ би оногдоогүй. Шууд гэр рүү дайрч орох гэхээр нь би Чимэгээ гэдэг эмэгтэйг түлхэж гаргасан. Гэтэл Чимэгээ хамт явж байсан эмэгтэйтэйгээ дахин дайрч орох гээд байхаар нь би хүүхдээ айлгахгүйн тулд Чимэгээ болон хамт байсан эмэгтэй нарт хашаанаас гар гэж хэлээд бие рүү нь гараараа түлхсээр байгаад хашаанаас гаргасан. Тухайн үед тэр хоёр эмэгтэй маш их согтсон байдалтай, “************ийг ална, гараад ир чи муу, чамайг ална” гээд хоёулаа маш чанга хашхираад байсан. Тэр хоёр эмэгтэй миний нүүрийг маажих гээд байхаар нь би хажууханд амьдардаг эхнэрийн төрсөн эгч Нарааг дуудахаар хашаа руу нь гүйж очоод Чимгээ манай гэрт согтуу ирчхээд, байшингийн цонх хагалсан, манай эхнэрийг ална гээд байна, энэ бэрээ ав гэж хэлээд Нараа эгчийг дагуулж гэр рүүгээ очсон. Нараа бид хоёрыг очсон чинь гудамжинд ************ийн үснээс Чимэгээ хоёр гараараа барьсан байдалтай, доошоо дарж тонгойлгосон харин хамт явсан эмэгтэй нь тэр хоёрын дэргэд банз барьчихсан зогсож байсан. Энэ үед би эмэгтэй хүмүүсийн хооронд маргаан гарсан юм байлгүй гээд байшин руугаа орсон. Тэд нарыг Нараа эгч салгасан байх гэж бодож байна. Удалгүй эхнэрийн нүүр нь хөхөрчихсөн, нүүрэндээ маажуулсан байдалтай орж ирээд би цагдаа явлаа гээд Нараа эгчтэй орж ирчхээд буцаад явсан. Би охинтойгоо гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р тал/,

- Гэрч Д.************ийн өгсөн “...************ий хамт нөхрөө дагуулаад очиход ************ ************ийг доош нь тонгойлгочихсон, нэг гараараа үснээс нь зулгаасан байдалтай, харин ************ доошоо тонгойчихсон ************ийн гарыг тавиулах гээд байгаа юм уу гэсэн байдалтай зогсож байсан. Мөн тэр хоёрын дэргэд нэг эмэгтэй гар утсаараа бичлэг хийнгээ ************ийг өшиглөх гээд нэг ойртож, нэг холдоод байсан. Гар утсаараа бичлэг хийгээд ойртохоор нь ************ нэг гараараа ************ийг үснээс зулгаангаа тэр эмэгтэйд чи цаашаа байгаарай, мөнгөтэй хүн л хүн зоддог шүү гэж хэлж байсан. Би шууд яаж очоод ************т хандаж чи тавь гээд ************ийг үснээс зулгаасан гарыг нь тавиулсан. Миний үгэнд ороод шууд үснээс нь тавьсан. Үүний дараа ************ дээшээ өндийж зогсоод ************ рүү уурласан. Тэгэхээр нь би ************т хандаж хөөе би байна. Нараа эгч нь байна, чи боль гэхэд ************ намайг хараад ************ рүү уурлахаа больж миний дэргэд ирээд газар суусан. Би ************, ************ хоёрыг салгачхаад байж байсан чинь ************тэй хамт ирсэн гэх танихгүй эмэгтэй “ална шүү, алалцана, би найзыгаа өмөөрнө” гээд ************ рүү уурлаж хашхираад байсан. Ер нь бол ************ийг эгчийгээ дуудсан юм байна, эгчтэйгээ нийлж ************ тэр хоёрыг зодох гэж байна гэж ойлгосон юм шиг байна лээ, над руу бас уурлаж бухимдаад байсан ************, ************ хоёр бол намайг таних учраас үгэнд орсон харин ************ийн найз намайг танихгүй учраас намайг зодчих гээд над руу уурлаж, дайраад байсан. Би тэр эмэгтэйг намайг зодож магадгүй гэж бодоод машин дотор сууж байсан эрэгтэйд “чи энэ авгайгаа аваач, чи нөхөр нь юм уу, юу нь юм бэ, энийгээ аваач ээ, гурвын гурван эм хүн зодолдуулаад харж байдаг, чи чинь эр хүн мөн юм уу” гэсэн чинь машин дотор сууж байсан эрэгтэй гарч ирээд над руу дайраад байсан эмэгтэйг машиныхаа арын суудал руу татаж суулгасан. Ингээд удаач үгүй манай гудамж руу цагдаагийн машин орж ирсэн. Цагдаа нар ирээд бид нараас юу болсон юм бэ гэж асууж байтал нөгөө машинд сууж байсан эмэгтэй гарч ирээд “алалцана, ална” гэж хэлээд миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж үргэлжлүүлэн цохих гэхээр нь би арагшаа болж бултсан. Дараа нь цагдаа надаас тэр эмэгтэйг салгаж холдуулаад ************ийг найзтай нь хамт машиндаа суулгасан. Мөн нэг мэдсэн чинь машинтай залуу яваад өгсөн байсан. Би тэр машины улсын дугаарыг мэдэхгүй, тэр залууг ч гэсэн урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

- Гэрч Б.************гийн өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ний 14 цагийн орчим ************ийн охин Буян-Ундрах бид хоёр гордод уулзсан, ...над руу нэг танихгүй дугаараас залгахаар нь би утсаа авсан чинь энэ дүү Буян-Ундрах чинь дэлгүүрт орж ирээд залилан хийх гээд байна гэж хэлж над руу дэлгүүрээс залгахаар нь би тухайн дэлгүүр дээр яваад очтол тухайн дэлгүүрийн худалдагч танай дүү чинь мөнгө шилжүүлсэн гэж худлаа яриад байна гэж хэлсэн тэгэхээр нь би чи яах гэж худлаа ярьж байгаа юм бэ одоо хоёулаа мөнгийг олж хийе гэж хэлсэн чинь Буян- Ундрах цаана ээж эгчтэйгээ утсаар яриад намайг ээж эгчдээ миний буруу болгож яриад байхаар нь би чи яагаад надад худлаа яриад байгаа юм гэж хэлсэн чинь ингэж байж л мөнгийг олж өгнө ш дээ гэж хэлээд байхаар нь би жоохон гомдоод бид хоёр буцаад манай хорооллын байшинд очсон. Тэгсэн чинь Буян-Ундрах дахиж худлаа нойл орлоо гэж хэлээд надаас зугтаад яваад өгсөн. Тэгээд удалгүй 10-20 минутын дараа Буян-Ундрахын ээж болох ************ байшингийн цонх нүдээд орилж чарлаад байхаар нь би та ороод ирээ гэж хэлсэн. Тэгсэн манай гэрт орж ирээд над руу дайрч давшлаад байхаар нь ************ эгчид танай охин чинь танд худлаа хэлсэн байна гэсэн чинь чи яахаараа хүүхдээр даалгадаг юм гээд над руу орилж хашхираад байсан. ...Д.************ миний баруун талын шилбэ хэсэгт 1-2 удаа өшиглөсөн миний үснээс үсдэж зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн 912 дугаартай “...Д.************ийн биед баруун бугалга, баруун тохой, цээж, умдагт цус хуралт, дух, баруун хацар, зүүн чих, цээж, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвуу, зүүн сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт. /хх-ийн 77-78-р тал/,

          - Б.************ий биед гэмт тогтоогдсонгүй гэх Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 670 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 86 дахь тал/,

          - Эд зүйлд үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ОРХ-9142358 дугаартай “төмөр хаалганы төмөр 30,000 төгрөг, бүргэд хаалга 750,000 төгрөг, вакум цонхны шил 95,200 төгрөг, бүргэд хаалга суулгах үнэ 80,000 төгрөг нийт 955,200 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 97-101-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Д.************ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хохирогч Д.************ийн 3 удаагийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.************ий мэдүүлэг, гэрчээр Д.************ийн өгсөн мэдүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.************гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 670, 912 дугаартай дүгнэлтүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ОРХ-9142358 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.************, Н.************ нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд холбогдогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч С.************, Н.************ нар нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж “Д.************ийг хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************ ************ тоот Д.************ийн хашааны төмөр хаалгыг цохиж гэмтээн улмаар уг хашаанд байх модон байшингийн вакум цонхыг цохиж хагалан устгаж, уг байшингийн бүргэд хаалгыг цохиж эвдэлж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 875,200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Д.************ийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун тохой, цээж, умдагт цус хуралт, дух, баруун хацар, зүүн чих, цээж, баруун сарвууны 2-р хуруу, зүүн сарвуу, зүүн сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 912 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон.

Шүүгдэгч Н.************, С.************ нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эдлэх эрх, үүргийг хуульчилсан. Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж яллагдагчийн эрхийг заасан.

Шүүгдэгч С.************, Н.************ нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хүний эрүүл мэндэд бүлэглэн санаатайгаар хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдээгүй талаар мэдүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуунаас шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг тус тус илэрхийлж оролцсон нь хэрэгт авагдсан ...хохирогч Д.************ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цаг 20 минутад Цагдаагийн газарт гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 удаагийн өгсөн мэдүүлэгт ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан С.************, Н.************ нарт нүүр, гар хэсэгтээ маажуулж, өшиглүүлсэн, үсдүүлсэн талаар тогтвортойгоор, тууштайгаар мэдүүлсэн, түүний мэдүүлгийн эх сурвалжийг гэрч ************, ************, сэжигтнээр С.Оюунцэцэг, Н.************ нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, С.************ 3.32% промил, Н.************ нь 2.26% промил согтолттой байсан гэдгийг тодорхойлсон согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол зэрэг нотлох баримтуудаар давхар нотолсон байх тул шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тэдний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэх дүгнэлт нь тус тус үгүйсгэгдэж няцаагдсан тул шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэсэн гэмт хэргийн обьектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө гэмтээх” гэж эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг, “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу сэргээн засварлахааргүй болсныг хэлнэ. Гэмт хэргийн субьектив шинж санаа зорилго нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэсэн шууд санаатай хэлбэртэй байхаас гадна халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байна.

Шүүгдэгч С.************, Н.************ нарын бусдын амьдрах зориулалттай хувийн эзэмшлийн хашааны төмөр хаалга, байшингийн вакум цонх, бүргэд хаалга зэрэг эд хөрөнгийг шүүр, мод, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хонхойлгож эвдэлж, цонхыг нь цууртал нь цохиж буй үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд бусдын өмчид учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, танхайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.************, Н.************ нарын бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчтэй байх хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэх шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч С.************, Н.************ нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.************, Н.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.************, С.************ нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь Д.************ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан,

мөн хохирогч Д.************ийн эд хөрөнгөнд 875,200 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгч нар нь эд хөрөнгийн хохирол 875,200 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна. 

 

Хохирогч Д.************ нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд сорвины тос авсан, толгой хөдөлсөн учир бариачид бариулсан, Синдерелла эмнэлэгт нүүрний сорви арилгах эмчилгээ хийлгэхэд нийт 1,750,000 төгрөгийн төлбөр  шаардлагатай тул дээрх мөнгийг нэхэмжлэхээ илэрхийлж Синдерелла Клиник ХХК-ний 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/249 дугаартай эмнэлгийн эмчилгээний үнийн санал гэх албан бичгийг ирүүлсэн, мөн эд зүйлийн үнэлгээ гаргахад гарсан зардалд 80,000 төгрөг, нийт 1,830,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлжээ.

 

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх” буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хохирогч Д.************ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.    

 

Үүнд: Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн хохирлын эд зүйлийг үнэлэхэд гаргасан шинжээчийн үнэлгээний зардал 80.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хоёр шүүгдэгчээр хувааж төлүүлэх, харин Синдерелла эмнэлэгт хийлгэх сорви арилгах эмчилгээний төлбөр 1,750,000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхив.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан боловч хохирогч Д.************ийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу нүүрэн дэх сорвийг эмчлүүлэхэд гарах зардлыг шүүгдэгч нараас урьдчилан төлүүлэх зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хохирогч Д.************ нь эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

          Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Н.************, С.************ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.************, Н.************ нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр тогтоох санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Төмөрчулуунаас шүүгдэгч нар нь хохирлыг шинжээчийн дүгнэлтийн дагуу төлж барагдуулсан, тэдний 2, 6 хүүхэдтэй хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан гэмт хэрэг бүрт нь тус тус 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх саналыг,  

хохирогч Д.************, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нараас шүүгдэгч Н.************, С.************ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх байр суурийг тус тус илэрхийлж оролцсон болно.

          Шүүгдэгч Н.************, С.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.************, С.************ нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.************, С.************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд хөрөнгө, устгах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.************, С.************ нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нарыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, хөрөнгө орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, ялтан нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

          Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.************, С.************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

   Шүүгдэгч Н.************, С.************ нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл,  иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, яллах дүгнэлт яллагдагч нарт гардуулсан талаарх бичлэг бүхий нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч С.************ээс шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үсийг Д.************ зулгаасан тул “үс”-г нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар хүлээн авах боломжгүй байх тул үсийг шүүгдэгчид буцааж өгсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *****************ын ************, ************** овогт *****************гийн ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нарыг тус бүр 1000 нэгжтэй (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.************, С.************ нарын нийт эдлэх торгох ялыг 1500 нэгжтэй ( нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтан нарт торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.************, С.************ нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.************, С.************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.************, С.************ нараас тус бүр 40,000 (дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.************т 80,000 ( наян мянга) төгрөгийг олгож, хохирогчийн нэхэмжилсэн сорви арилгах эмчилгээний төлбөр 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Н.************, С.************ нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, яллах дүгнэлт яллагдагч нарт гардуулсан талаарх бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.  

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гар дан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ