Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/02919

 

 

 

 

 

 

 

 

 

2023      10         19            

                           182/ШШ2023/02919

 

 

                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Н  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох           

Орон сууц хөлслүүлсний төлбөр 42,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Г.Нталийгаач нөхөр Н.Энь гэр бүлийн дундын өмч болох 4 өрөө орон сууцыг, дулаан зогсоолын хамт 2018 оны 07 сарын 05 -ны өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх” гэрээгээр иргэн Б.Б-т сарын 2,000,000 төгрөгөөр, 3 жилийн хугацаатайгаар буюу 2021 оны 07 сарын 04-ний өдрийг дуустал хөлслүүлсэн.

Н.Энь 2020 оны 07 сарын 07 -ны өдөр өвчний улмаас нас барсан.  Үүний дараа 2020 оны 07 сарын 31-ний өдөр түүний эхнэр Г.Н нь  хөлслүүлсэн орон сууцандаа очиход хөлслөх гэрээ байгуулсан Б.Батцэцэг биш хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ тухайн байранд анхнаасаа хөлслөн амьдран сууж байгаа ба улс төрч учраас орон сууц хөлслөх гэрээг төрсөн эгчийнхээ нэрээр хийсэн болохоо үнэнч шударгаар тайлбарласан.

Тухайн үед нэхэмжлэгч нь 2021 оны 07 сарын 04-ний өдөр Орон сууц түрээсийн гэрээ дууссаныг сануулахад хариуцагч нь гэрээг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төлбөрийг бөөнд нь төлөхөө мэдэгдэж байсан. Гэтэл түүнээс хойш орон сууц хөлслөх хуримтлагдсан төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч удаа дараа орон сууц хөлслүүлсэн төлбөрөө шаардаж, гуйсны дагуу 2021 оны 09 сарын 27-ны өдөр хариуцагчтай биечлэн уулзахад 2021 оны 10 сарын 05-ны өдөр орон сууцыг хүлээлгэж өгөх, мөн хуримтлагдсан төлбөрийг төлөхөөр хариуцагч нь бичгээр амлалт гаргаж үүрэг хүлээсэн. Түүнээс хойш элдэв шалтаг тоочиж орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөхгүй байсан.

2022 оны 03 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Өлзийжаргалтай уулзахдаа “Орон сууц хөлсөлсний төлбөр 42,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгийг нь 2022 оны 03 сарын 25-ны дотор төлнө. Үлдэгдэл дүнг нь тооцоогоо эргэж нягтлаад шийдвэрлэе” гэсэн боловч төлөөгүй. Улмаар 2022 оны 03 сарын 26 -ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц суллаж, нэн даруй нүүж гарахыг шаардаж, нэхэмжлэгчийн хүү Э.Тн нь 99787484 дугаарын утсаараа 102-т 2022 оны 03 сарын 26-ны өдөр 20 цаг 30 минутад дуудлага өгснөөр Цагдаагийн албан хаагчийн хамт орон сууцанд орж үзэхэд хариуцагчийн хүүхдүүд байж таарсан байдаг. 2022 оны 04 сарын 02 -ны өдөр орон сууцнаас нь оройн цагаар нүүж гарсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж хариуцагчид холбогдуулан залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн гомдол гаргаж улмаар 220901230 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Б 2022 оны 08 сарын 24-ний өдрийн №1080 тоот тогтоолоор 220901230 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ “...Түрээсийн төлбөртэй холбоотой 36,000,000 төгрөгийн төлөх өглөгтэй. Үүнээс барьцаа мөнгө 2,000,000 төгрөгийг хасахаар 34,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй... Гэтэл Б.Ннь 42,000,000 төгрөгийн төлбөр байгаа гээд зөрүү 8,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй..." гэж нэхэмжлэгчийн өмнө орон сууц хөлслөх төлбөрийн үүрэг хүлээсэн болохоо тодорхой илэрхийлсэн байдаг.

Дээрх прокурорын тогтоолоор "... иргэд хоорондын гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх маргаан байх тул ...” хэмээн дүгнэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрлээ.

Иймд хариуцагчаас орон сууц хөлсөлсний төлбөр нийт 42,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

            2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Г.Ннэхэмжлэлтэй орон сууц хөлслүүлсний төлбөр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулсан түрээслэгч талаас түрээсийн төлбөрөө нэхэмжлэх байтал надаас түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4. “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;..,” нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд түрээслүүлэгч тал болох Н.Э-г таньж мэддэг байсан тул талуудыг гэрээ байгуулахад хамт байлцсан болно.

Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой Чингэлтэй дүүргийн шүүхээс "... нэхэмжлэгч тал н.Б-тэй түрээсийн гэрээг байгуулсан байтал Б.Б хариуцагчаар тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй...” гэж үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 182/Ш32022/13698 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Нэхэмжлэгч тал энэ асуудлаар эрүү, авлигын гэх мэтээр удаа дараа үндэслэлгүйгээр гомдол мэдээлэл гаргаж байсан бөгөөд тухай бүрд хууль хяналтын байгууллагаас хуулийн дагуу шийдвэрлэсэн байдаг. Түрээслүүлэгч талыг таньж мэддэг тул түрээслэгч талыг төлөөлж уулзалт, асуудлыг шийдвэрлэх талаар харилцан ярилцаж байсан боловч нэхэмжлэгч тал энэ асуудлаар огт шийдвэрлэх сонирхолгүй удаа дараа үндэслэлгүй гомдол нэхэмжлэл гаргасаар өнөөдрийг хүрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэлийг буцааж хэргийг, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р.Энхболдод олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 1080 дугаар прокурорын тогтоолын хуулбар, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн хэлцэл, 2018 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 182/ШЗ2022/13698 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 08 сарын 17-ны өдрийн Н.Э-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн өв хүлээн авах хүсэлт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 сарын 11-ний өдрийн “Элит” СӨХ-ийн төлбөр хүлээн авсан баримт, нэхэмжлэгч хариуцагчийн харилцсан мессенжерийн Фото зураг, Р.Э-д олгосон итгэмжлэл, /1хх-ийн 1-24, 44, 48-53, 232/

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Б.Б-д олгосон итгэмжлэл, 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 01/290 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 182/ШЗ2022/13698 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2018 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 1080 дугаар прокурорын тогтоолын хуулбар, /1хх-ийн 29-39, 44/

5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: “ГБ” ХК-ийн Гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, “Ю” ХХК-аас ирүүлсэн  гэрээт хэрэглэгчийн төлбөр төлсөн баримт, 2023 оны 05 сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, “М” ХХК-аас ирүүлсэн  дугаарын эзэмшигчийн мэдээлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, “АБ” санхүүгийн нэгдлийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 23/441 дугаар албан тоот, “М” ХХК-аас ирүүлсэн 99114375 дугаарын эзэмшигчийн мэдээлэл, “ХХБ” ХХК-ийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 6/7436 дугаар албан тоот, “ХБ” ХК-аас ирүүлсэн Н.Э-ын  дансны хуулга /1хх-ийн 65, 108-109, 111-148, 163, 167-171, 187-189, 211-222/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Бхолбогдуулан “Орон сууц хөлслүүлсний төлбөр 42,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Н.Э-ын өмчлөлийн орон сууцыг Б.Батцэцэг хөлслөх гэрээ байгуулсан боловч уг орон сууцыг Б.Б эзэмшиж, ашиглаж, нэг сарын 2,000,000 төгрөг, төлбөрийг 3 сараар 6,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон иймд Б.Баас 2020 оны 01 сараас 04 сар хүртэл хугацааны 6,000,000 төгрөг, 2020 оны 10 сараас 2021 оны 01 сар хүртэл хугацааны 6,000,000 төгрөг, 2021 оны 01 сараас 12 сар хүртэл хугацааны 24,000,000 төгрөг, 2022 оны 01 сараас 04 сар хүртэл 6,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж, хариуцагчийн татгалзлын агуулга нь Б.Б гэрээ байгуулаагүй тул орон сууц хөлсний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

2018 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр түрээслэгч талаас Б.Батцэцэг, түрээслүүлэгч талаас Н.Энарын хооронд Н.Э -ын гэр бүлийн өмчлөлийн орон сууцны зориулалтай дөрвөн өрөө орон сууцыг 2018 оны 07 сарын 05-аас 2021 оны 07 сарын 04-нийг дуустал 36 сарын хугацаатай, нэг сарын 2,000,000 төгрөгөөр нэг удаа 3 сараар урьдчилан төлөхөөр, үүргийн биелэлтийн барьцаанд түрээслүүлэгч талаас 2,000,000 төгрөгийг түрээслэгчийн дансанд байршуулахаар тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1хх-ийн 7-8/

Б.Батцэцэг, Н.Энар нь дээрх гэрээг түрээсийн гэрээ гэж тодорхойлсон хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд орон сууц хөлслөх гэрээ байх ба  гэрээний зүйл болох уг орон сууцыг хөлслүүлэгч нь хөлслөгч талд хүлээлгэн өгсөн, хөлслөгч нь эзэмшиж, ашиглаж, төлбөр төлж байсан талаар үйл баримт тогтоогдохгүй байх тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.

Харин гэрээний зүйл болох дээрх орон сууцыг хариуцагч Б.Бын   эзэмшил, ашиглалтад 2018 оноос 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд байсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь гэрээний зүйл болох орон сууцны зориулалтай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн мэдэлд шилжүүлэх, харин хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй холбогдсон эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэд хоорондын хийгдсэн хэлцэл гэж ойлгоно.

Н.Энарын өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.Б хөлслөх талаар бичгээр үйлдсэн баримтгүй хэдий ч тэрээр 2018 оны 07 сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж, хөлсийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр, нэг удаа төлөх хэмжээ нь гурван сарын төлбөрийн хэмжээ болох 6,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хөлс төлөх талаар харилцаж байсан мессежинд явуулсан үзлэгийн ажиллагаа, энэхүү үйл баримтын талаар цагдаагийн байгууллага шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай прокурорын 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 1080 тоот тогтоолоор тус тус тогтоогдож байна. /1хх-ийн 4-5, 111-148/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заажээ.

Орон сууцны өмчлөгч нас барсан хэдий ч хариуцагч нь тухайн орон сууцанд Н.Э, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээнд заасан төлөх хөлсний хэмжээ, журмын дагуу буюу нэг сарын 2,000,000 төгрөг, гурван сарын хугацаагаар 6,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, төлбөрийг тодорхой хугацаанд буюу 2020 оны 04 сарын 05-аас 2020 оны 10 сарын 04-ны өдрийг хүртэл төлж байсан байдал нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Гэрээний зүйл болох орон сууцны зориулалтай дөрвөн өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Э, Э.Т, Э.А, Г.Н нар бүртгэлтэй байна. /1хх-ийн 12/

Н.Энь 2020 оны 07 сарын 07-ны өдөр нас барснаар өв нээгдсэн байх ба нотариатчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 0027 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцны өвлөх эрхийг Г.Н өв хүлээн авчээ. /1хх-ийн 11/

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар Н.Э шаардах эрхийг Г.Н өвлөсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Г.Н орон сууцны хөлсөлсний төлбөрийг хариуцагч Б.Баас шаардах эрхтэй.

Орон сууц хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.

Хариуцагч Б.Б нь дээрх орон сууцыг хөлслөн өөрийн эзэмшил, ашиглалтад 2020 оны 01 сараас 2022 оны 04 сар хүртэл хугацаанд байлгаж байсан болох нь тухайн хаягт орших харилцаа холбооны төлбөрийг 2020 оны 07 сараас 2022 оны 03 сар хүртэл төлж байсан баримтаар, өөрийн эзэмшлийн гар утаснаас нэхэмжлэгч Г.Нгар утас руу орон сууцны төлбөрийн талаар харилцан тохиролцож байсан мессежээр тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд орон сууцны төлбөрийн талаар харилцан тохиролцож байсан төлбөрийн хэмжээний талаарх мессежинд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэгийн ажиллагаа явуулсан байх ба уг ажиллагаагаар орон сууц хөлслөгч Б.Б нь 2020.01.05-2020.04.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөгийн, 2020.10.05-2021.01.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 2021.01.05-2021.04.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 2021.04.05-2021.07.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 2021.07.05-2021.10.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 2021.10.05-2022.01.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, 2022.01.05-2022.04.04 хүртэл 3 сарын төлбөр 6,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаар тогтоогдсон гэж үзэхээр байна. /1хх-ийн 111-148/

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлээ  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргах өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч талаас гаргасан дээрх үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан журмаар бэхжүүлсэн ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас үнэлсэн болно.

Иймд хариуцагч Б.Баас орон сууцны зориулалтай дөрвөн өрөө орон сууц хөлсөлсний төлбөр 42,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Г.Ннэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжилнэ.

4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.Баас 42,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дугаар зүйлд зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/03026 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН