Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2023/02985

 

 

 

 

 

 

 

 

  2023      10         26            

                             182/ШШ2023/02985

 

 

                                                                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н  ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ  холбогдох

“Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

“Нэхэмжлэгч Ц.Нминий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 4-175/6259 дугаартай мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк, төлбөр төлөгч “ЭА ХХК” ХХК, Ц.Ннарт мэдэгдсэн тул 2023 оны 04 сарын 04-нд миний бие хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан.

“ХЭ ХХК” ХХК-ийн үнэлгээний тайланд миний өмчлөлийн сууц, үйлчилгээний сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг нийт 4 үл хөдлөх хөрөнгийг 253.507.010 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээг танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь “ХЭ ХХК” ХХК-ийн үнэлгээний тайлангийн 12 дугаар талд харьцуулсан хөрөнгүүдийн мэдээлэл хүснэгтэд 3 төрлийн газрыг харьцуулсан, 14  дүгээр талд 12 дугаарт  газрын үнэлгээ-52,078.13,  13 дугаарт Барилгын үнэлгээ 201,428.88 төгрөг гээд “зах зээлийн үнэлгээ 253 507 010 төгрөг” гэж, 19 дүгээрт талд 6.3 үнэлгээний дүгнэлт хүснэгтэд 1. 3ах зээлийн хандлага гээд 25307.01 гэснээс үзвэл үнэлгээг зах зээлийн хандлага аргаар хийсэн гэж ойлгогдож байна.

Тэгтэл 12 дугаар хуудас, 4.3 зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд зөвхөн газрыг л бусад газартай харьцуулсан, барилгыг бусад барилгатай харьцуулаагүй байгаа нь үнэлгээг бодитой, судалгаатай хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл барилгын үнэ 201,428,88 гэсэн нь өртгийн хандлагын үнэлгээ хүснэгтэд байгаа дүн байна, нэхэмжлэгч миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн атлаа судлаагүй, харьцуулаагүй, байшин барилгын үнэтэй холбоотой зах зээлийн мэдээлэл цуглуулаагүй, үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг заавал нотлох ёстой байсан ч нотлоогүй байна.

Иймд миний өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн гэдэг нь тайлангаар тогтоогдохгүй байгаа тул үнэлгээ хийсэн үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж үнэлсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

“Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01036 дүгээр шийдвэрээр “ЭА ХХК” ХХК, Ц.Ннараас хувь тэнцүүлэн 79,778,168.77 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “ЭА ХХК” ХХК, Ц.Ннарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Нөмчлөлийн амрагчийн сууцны зориулалттай, амрагчийн сууцны зориулалттай, үйлчилгээний зориулалттай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон.

Шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь бодитой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Ниргэний үнэмлэхийн хуулбар, НШШГГ-ын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 4-175/6259 дугаар үнэлгээний мэдэгдэл, “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, итгэмжлэл /хх-ийн 1-29, 103/

4.Хариуцагч талаас нотлох баримтаар: Хариу тайлбар, /хх-ийн 41-42

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримтаар: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх-ийн 47-50/

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Улаанбаатар хотын банкны 2018 оны 11 сарын 03-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, Улаанбаатар хотын банкны 2018 оны 12 сарын 04-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/16473 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01036 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 210/МА2022/01413 дугаар магадал, Улсын дээд шүүхийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01117 дугаар тогтоол, ХХБмеморалын баримт, 2023 оын 01 сарын 04-ний өдрийн 23300204 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, ХХБ2023 оын 01 сарын 04-ний өдрийн 5/121 дугаар хүсэлт, “ХЭ” ХХК-ийн нэхэмжлэх, ХХБулсын бүртгэлийн гэрчилгээ, ХХБ2021 оны 02 сарын 08-ны өдрийн 3/432 дугаар итгэмжлэл, ХХБ2023 оны 01 сарын 04-ний өдрийн 5/120 дугаар итгэмжлэл, лавлагаа, 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 23300204 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Ц.Нлавлагаа, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 23300204-01 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 23300204-02 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаат мэдэгдэл, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт, 2023 оны 03 сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 03 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 03 сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 03 сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХБитгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хүсэлт, Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, “ЭА ХХК” ХХК-ийн хүсэлт, Ц.Нхүсэлт, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, “ХЭ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 03 сарын 28-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн “ХЭ” ХХК-ийн 01/35а дугаар албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 4-175/6259 дугаар үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 04 сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 4-175/8395 дугаар Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 5/52 дугаар Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 4-175/8394 дугаар Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, 2023 оны 05 сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 07 сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 78-99, 121- / зэрэг баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ннь хариуцагч НШШГГт холбогдуулан “ХЭ ХХК-ийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/01036 тоот шийдвэрээр хариуцагч Ц.Н, “ЭА ХХК” ХХК-иас /хувь тэнцүүлэн/ 79,778,168.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ц.Н, ЭА ХХК ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох амрагчийн сууц, үйлчилгээний сууц, мөн хаягт орших гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 182/ШЗ2022/16473 тоот захирамжаар дээрх 01036 тоот шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх мөн өдрийн 182/ГХ2022/01178 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 23300204 тоот тогтоолоор төлбөр төлөгч Ц.Н, ЭА ХХК ХХК-ид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 23300204/04  тоот тогтоолоор төлбөр төлөгч Ц.Нөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох амрагчийн сууц, мөн хаягт орших амрагчийн сууц, мөн хаягт орших мансардтай үйлчилгээний сууц, мөн хаягт орших гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, мөн өдрийн 23300204/05 тоот тогтоолоор хурааж, үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул төлбөр төлөгчийн дээрх хөрөнгөд үнэлгээ тогтоохоор 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 3/102 тоот тогтоолоор “ХЭ” ХХК-ийг  шинжээчээр томилжээ.

 

“ХЭ” ХХК нь 2023 оны 03 сарын 28-ны өдөр шинжээч томилох тогтоолд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох 51 м.кв талбайтай 2 сууцыг  тус бүрийг 50,968,000 төгрөгөөр, 48 м.кв үйлчилгээний сууцыг 42,640,000 төгрөг, 64 м.кв үйлчилгээний сууцыг 56,853,000 төгрөг, нийт 201,429,000 төгрөгөөр, газрыг 52,078,000 төгрөгөөр үнэлжээ.

 

НШШГГ нь ХЭХХК-ийн үнэлсэн үнэлгээний 2023 оны 04 сарын 03-ны өдрийн тайланг 2023 оны 04 сарын 03-ний өдрийн 4-175/6259 дугаартай тодорхойлолтоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

3. Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах дээрх арга хэмжээг хуульд нийцүүлэн явуулсан байх ба “ХЭ” ХХК нь хуульд зааснаар эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна. Үүнд:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно... 44.2.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах гэж,

 

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно...42.2.Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэгч нь 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 3/102 тоот тогтоолоор эд хөрөнгө үнэлэх ажиллагаанд шинжээчээр ХЭХХК-ийг томилж, шинжээчид эрх үүргийг танилцуулах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна. Тодруулбал шинжээчээр томилогдсон уг хуулийн этгээд нь даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Б.Б нь  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон шинжээчид эрх үүргийг танилцуулж гарын үсэг зурсан тогтоолоор тус тус тогтоогдож байна. / /

 

Шинжээчээр томилогдсон ХЭХХК нь 2023 оны 03 сарын 28-ны өдөр 3/102 тоот тогтоолд заасан төлбөр төлөгч Ц.Нөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох амрагчийн сууц, мөн хаягт орших амрагчийн сууц, мөн хаягт орших мансардтай үйлчилгээний сууцыг өртөгийн хандлагын тооцооллыг ашиглаж уг хандлагыг сонгож 201,429,000 төгрөгөөр, мөн хаягт орших гэр бүлийн хэрэгцээний газрыг зах зээлийн хандлагын тооцооллыг ашиглаж зах зээлийн хандлагын сонгож 52,078,000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмаар явагдсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэсэн агуулгаар гаргасан ба харин энэхүү үндэслэлээ нотолсон баримт мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу шинжээч нь ямар байдлаар хөрөнгийн үнэгүйдүүлсэн гэх байдлыг тус тус нотолсон баримтыг гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тогтоол, ХЭХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайланг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ... 55 дугаар зүйлийн 55.7.Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдлыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох ХЭХХК-ийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн  үнэлгээний тайланг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Ннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН