Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/03006

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27

182/ШШ2023/03006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  хаягт байрлах ******* ******* ХК /РД:*******/-д холбогдох,

******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51 721 851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26 042 170 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* миний бие 2022.10.27-ны өдөр ******* тавантолгой ХК-ийн ийн төслийн албаны даргаар томилогдсон.

Монгол Улсын Засгийн газраас ******* ******* ХК-нд 2022.10.28-ны өдрөөс эхлэн Засгийн газрын онцгой дэглэм тогтоож, намайг 2022.12.09-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/1458 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д заасан: ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн... гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь илтэд үндэслэлгүй хууль зөрчсөн байхаас гадна ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие 2022.12.09-ний өдрөөс 2023.03.06-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгчийн захирамжийн дагуу цагдан хоригдож байсан ба дээрх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болохыг 2023.03.07-ны өдөр би олж мэдсэн.

Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь 3 үндэслэл заасан. Салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэлийн хувьд үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба, нэгж татан буугдсаныг ойлгохгүй. Компанийн тухай хуульд энэ тухай тодорхой заасан. Тиймээс ******* ******* ХК-д нэхэмжлэгч ажиллаж байсан, компани татан буугдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д хамаарахгүй. Ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлүүдийн талаар хариуцагч байгууллага ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул энэ үндэслэл байхгүй байна. Хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т аж ахуй нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуулахыг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн ажлын байр 2 үндэслэлээр хэвээр хадгалагдаж байсан. Мөн аж ахуй нэгж татан буугдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2., 78.1.5., 80.1.1., 80.1.2., 80.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн.

Мөн хариуцагчаас ирүүлсэн баримтууд дотор 2022.12.07-ны өдрөөс ээлжийн амралтаа нөхөн эдлүүлэх талаар баримт байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үед ээлжийн амралттай байсан.2022.12.07-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд хуульд зааснаар ээлжийн амралттай байх үед ажлын байр хэвээр хадгалагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1.-д ажилтан ээлжийн амралттай байсан бол ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгална, 60.1.9.-д ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн гэж заасныг тушаал гаргахдаа зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.-т ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж заасан. Ийм ажиллагаа хийгдээгүй. Нэхэмжлэгч цаашид ******* ******* ХК-д ажиллах сонирхолгүй байгаа учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд ажил олгогч нь эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд энэ шийдвэрийг хүчингүй болтол нь ажил хөдөлмөр эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсооно гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, 2023.03.07-ны өдөр нэхэмжлэгчийг гарч ирэхэд ажил үүргийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоож, асуудлыг танилцуулж, тохиролцох, тайлбарлах ёстой байсан.

Хариуцагч байгууллага нь 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль буюу Үндсэн хууль батлагдахаас өмнөх хуулиар өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах ёстой гэж үзэж байгааг үндэслэлгүй, энэ нь Үндсэн хуулийн зөрчил гэж ойлгож байна. Иймээс 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1458 тоот тушаал хууль бус болсон тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг 2022.12.09-нөөс өнөөдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар нийт 10 сар 15 хоног ажилгүй байсан хугацаанд 51 721 851 төгрөг, мөн ******* ******* ХК, үйлдвэрчний байгууллагатай байгуулсан Хамтын гэрээний 3.3.1, гүйцэтгэх захирлын 2022 оны А/752, А/753 дугаар тушаалуудыг үндэслэж, 13 дахь сарын шагналт цалинг 1 сарын дундаж цалин 4 831 295 төгрөг, хариуцагчийн өгсөн лавлагаанаас харахад жилийн үр дүнгийн урамшуулалд компанийн дундаж цалин 3 534 135 төгрөгийг 6 сараар тооцон 21 204 875 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь 2022 онд бүтэн бодитоор ажилласан бөгөөд урамшуулал олгох үед үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байсан тул урамшуулал, шагналт цалин авах үндэслэлтэй.

Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан ажлын гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дээд шатны нэгжийн удирдлагын хүн бүрэн хариуцна. Хагас, бүтэн жилээр ажлаа тайлагнана. Ажил олгогч ажилтны хагас, бүтэн жилийн ажлыг дүгнэж, үр дүнд нь тохирсон цалин, хөлс нэмэгдэл, урамшууллыг олгох үүрэгтэй гэж, 8.4.2-т ажилтан холбогдох журамд заасан хийсэн ажлын тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарган өгөөгүй бол ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан. Нэхэмжлэгч тайлангаа өгөөгүй бол сахилгын шийтгэл ноогдуулах ёстой, гэтэл энэ тухай баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул урамшуулал олгохгүй байх үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Би 2021 оноос хойш ******* ******* ХК-д өөрийн хийх ёстой ажил үүргээ дүрэм, журмын дагуу хийсэн. Би үүрэгт ажлаа дүрэм журмын дагуу хийсэн болоод компанийн удирдлагууд дараа дараагийн ажилд дэвшүүлэн томилсон гэж бодож байна. Би ******* ******* ХК-ийн мобайл аппликейшн, веб сайт, сошиал медиаг хариуцан ажилладаг байсан. Мөн компанийг төлөөлж, Лондон хотод ажиллаж байсан. Барилга, дэд бүтцийн газарт орж, Засгийн газрын шийдвэрт заасан төрийн өмчит компаниудыг тухайн байгаа орон нутагт шилжүүлэх гэх үүргийн дагуу Өмнөговь аймгийн суманд ийн төлөвлөгөөг тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлж, батлуулаад Барилгын яамтай хамтарсан ажлын хэсэгт орж ажиллаж, тухайн төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьсан. Өөрийн хариуцсан ажлуудыг ном журмын дагуу хийгээд ажиллаад явж байтал ******* ******* ХК-д ажилласан гэдгээрээ өөрийн эрхээ зөрчүүлж, цагдан хоригдсон. Би гэхдээ энэ хохирлоо нэхэмжлээгүй. Хувь хүнийхээ хувьд энэ компанид хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан ч эрхээ зөрчүүлж, хууль бусаар ажлаас халагдсан төдийгүй компанийн зүгээс бараг намайг юу ч хийгээгүй явж байсан мэтээр хандаж байгааг гайхаж байна.

Иймд ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51 721 851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26 042 170 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ******* ******* ХК-ийн ТУЗ-ийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг хамгийн сүүлийн байдлаар шинэчлэн баталсан бөгөөд энэ тогтоолоор ийн төсөл хариуцсан алба гэх нэгжийг байгуулаагүй боловч гүйцэтгэх захирлын 2021.10.17-ны өдрийн тушаалаар уг албыг дарга, ахлах ажилтан 2, мэргэжилтэн 2, нийт 5 орон тоотой байхаар байгуулсан. Мөн өдрийн Б/1179 дүгээр тушаалаар Барилга, дэд бүтцийн газрын барилга, төсөл хариуцсан ахлах шинжээч С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Б/1180 дугаар тушаалаар түүнийг 2022.10.18-ны өдрөөс ийн төсөл хариуцсан албаны даргаар томилсон.

Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиг хүрээнд үйл ажиллагаа нь тодорхойгүй зарим алба нэгжийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар ийн төсөл хариуцсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн.

******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэм нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан. Тухайн хуулийн 1, 2 дугаар зүйл болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1-д компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх гэж заасны дагуу ТУЗ-с баталсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс гадуур бий болгосон, чиг үүрэг тодорхойгүй алба нэгжийг татан буулгаж шийдвэрлэсэн.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шуурхай шийдвэрлэх, шаардлагатай гэж үзсэн асуудлын хүрээнд энэ тушаал гарсан тул нийтлэг баримталдаг хууль тогтоомж буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буюу ажлын байрыг хэвээр хадгалах, 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх зэрэг зохицуулалтуудыг баримтлаагүй.

С.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд 6 сарын хугацаанд ******* ******* ХК-д онцгой дэглэм тогтоож, бүтэц, орон тоотой холбоотой үйл ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэгчийн ээлжийн амралт дуусах, эсвэл эрх бүхий байгууллагаас суллахыг хүлээх боломжгүй байсан. Хойшлуулшгүй ажиллагаа байсан учраас 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх боломжгүй байсан.

Ажлаас чөлөөлсөн 2022.12.09-ний өдрийн Б/1180 дугаар тушаалд С.*******д холбогдох тэтгэмж олгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1., 80.2.-т заасныг баримталсан. Тушаалын 1 дэх заалтад ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн буюу Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар ийн төсөл хариуцсан албаны дарга С.*******ийг үүрэгт ажлаас чөлөөлж байгааг тушаалд тодорхой тусгасан.

Нэхэмжлэгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байна. Иймээс дээрх харилцаанд хэрэглэх ёстой хууль хэрэглэгдсэн.

Мөн уг албыг татан буулгасан үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох ёстой. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэж байгаа бол ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатайгаа уялдаж гарах ёстой.

Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сараас эхлэн 9 сарын хугацаанд доторх бүтцийн нэгжүүдэд шилжин ажилласан. Цахимаар тайлан гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн дотоод журмаар тайланг бичгээр гарган өгөх үүргийг хүлээсэн. Компанийн доторх алба, нэгжүүдэд шилжин ажилласан тохиолдолд тайланг хүлээлгэн өгөх ёстой. Ингэж тайлангаа хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Мөн 2022.12.20-ны өдөр буюу тухайн жилийн үр дүн, урамшуулалт цалин олгох үед С.******* ажлаас чөлөөлөгдсөн буюу компанийн ажилтан биш болсон учраас үр дүн, урамшуулалт цалин олгох боломжгүй.

Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн Сахилга хариуцлагыг сайжруулах тухай А/683 дугаар тушаалыг баталсан бөгөөд 6.5-д компанийн нийт удирдлагууд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ээлжийн амралтаа зогсоон ажилдаа орох, өөрсдийн байнгын ашигладаг утсыг байнга нээлттэй байх гэж заасан. Үүний дагуу Хүний нөөцийн албанаас нэхэмжлэгчтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, дуудан ирүүлэх боломжгүй байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т хэрэв ажилтан, албан тушаалтыг түдгэлзүүлэх эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд прокурорын зөвшөөрөл, шүүгчийн захирамж байгаа бол ажилтан, ажил олгогчид мэдэгдэнэ гэж заасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуультай уялдаж, ажилтан, ажил олгогчийн хоорондын асуудал яригдах ёстой. Манай байгууллагад С.*******ийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж цагдан хоригдсон талаар шийдвэр ирээгүй. Ажил хүлээлцэх комисстой холбогдоход холбогдохгүй байсан гэх асуудал ярьдаг. Тушаалыг гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн байдаг. Түдгэлзүүлэх ёстой байсан асуудал нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй хамааралгүй. Бүтцийн нэгжийг татан буулгасан асуудал байна. Үүнтэй хэн ч маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2023.05.05-ны өдрийн ******* ******* ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны Т-23/21 тоот тэмдэглэл, төрийн мэдээллийн сангаас гаргасан С.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2023.03.27-ны өдрийн тодорхойлолт / хх-ийн 8-10/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023.06.09-ний өдрийн 85 дугаар Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 43-56/ зэргийг,

 

4. Хариуцагч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн А/737 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал хавсралт, 2022.05.25-ны өдрийн А/288 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал хавсралт, 2022.10.17-ны өдрийн А/656 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал хавсралт, 2022.07.08-ны өдрийн Б/738 тоот С.*******ийг ажилд томилох тухай, 2022.10.17-ны өдрийн Б/1179 тоот С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, Б/1180 тоот С.*******ийг ажилд томилох тухай тушаалууд, 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, 2022.10.25-ны өдрийн А/677 тоот Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал, түүний 6 дугаар хавсралт, 2022.11.02-ны өдрийн А/683 тоот Хариуцлагыг сайжруулах тухай тушаал, Ажилтныг нөхөн амруулах зөвшөөрлийн хуудас /хх-ийн 14-35/, 2020.10.23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 тоот ******* тавантолгой ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн Хамтын гэрээ /хх-ийн 80-88/, Гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан ******* ******* ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам хавсралтууд /143-148/, Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж-ийн лавлагаа, 2023.10.26-ны өдрийн 02/1854 тоот албан бичиг зэргийг,

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.09.04-ний өдрийн 10879 дугаартай, 2023.09.18-ны өдрийн 11529 дугаартай захирамжуудын дагуу С.*******ийн цалин хөлсний тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан ******* тавантолгой ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам, 2019.04.05-ны өдрийн А/198 тоот, 2020.12.30-ны өдрийн А/354 тоот дээрх журамд өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тушаалууд, 2022.12.20-ны өдрийн А/753 тоот Ажилтнуудад шагналт цалин олгох тухай, А/752 тоот Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалууд, 2022.12.20-ны өдрийн ******* ******* ХК-ийн ажилтнуудын үндсэн цалингийн дунджийн талаарх лавлагаа, /хх-ийн 69-79, 103-104/,

Тус шүүхийн шүүгчийн 2023.09.25-ны өдрийн 11900 дугаартай захирамжийн дагуу Гүйцэтгэх захирлын 2022.03.16-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 126-134/, 2021.09.06-ны өдрийн ЭТТ-2021/41 тоот Хөлсөөр ажиллах гэрээ, 2021.12.06-ны өдрийн уг гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022.02.22-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт Гүйцэтгэх захирлын 2022.02.22-ны өдрийн Б/194 тоот С.*******ийг ажилд томилох тухай тушаал, G/2022/0058 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022.02.22-ны өдрийн Б/198 тоот Ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, Б/199 тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалууд хавсралтын хамт 2022.03.16-ны өдрийн ******* ******* ХК болон С.******* нарын хооронд байгуулсан G/2022/0181 тоот Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 150-162/, Гүйцэтгэх захирлын 2022.05.02-ны өдрийн Б/444 тоот С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, Б/445 тоот С.*******ийг ажилд томилох тухай тушаалууд, 2022.05.02-ны өдрийн G/2022/0207 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022.07.08-ны өдрийн Б/737 тоот С.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2022.07.19-ний өдрийн G/2022/0243 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022.10.18-ны өдрийн G/2022/0289 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022.10.10-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолт, 2023.10.04-ний өдрийн Барилга дэд бүтцийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгчийн 23/71 тоот, 2023.10.10-ны өдрийн Захиргааны хэлтсийн даргын 28 тоот, 2023.10.16-ны өдрийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын газрын даргын 45 тоот дотоод албан бичгүүд /хх-ийн 163-179/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.******* гч байгууллагад богдуулан ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51 721 851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26 042 170 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ,

1.1. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн бөгөөд ******* ******* ХК нь татан буугдаагүй учраас дээрх заалтад хамаарахгүй, 80 дугаар зүйлийн 80.4.-т Ажил олгогч энэ хуулийн...80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэснийг биелүүлээгүй хууль зөрчсөн.

1.2. Нэхэмжлэгч 2022.12.07-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байх үед нь ажлаас чөлөөлсөн бөгөөд ээлжийн амралттай байсан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, ажилтантай тохиролцож өөр ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1., 60.4.-т заасныг зөрчсөн.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9.-д зааснаар ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, 55 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн тохиолдолд энэ шийдвэрийг хүчингүй болтол нь ажил хөдөлмөр эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоох үүргээ биелүүлээгүй, 2023.03.07-ны өдөр нэхэмжлэгчид ажил үүргийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоож, асуудлыг танилцуулж, тохиролцох, тайлбарлах ёстой байсан.

1.4.Хариуцагч байгууллага нь 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль батлагдахаас өмнөх хуулиар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, энэ нь Үндсэн хуулийн зөрчил тул хууль бус тушаал болсон.

1.5.Хариуцагчийн хууль бус тушаалын улмаас ажилгүй байсан хугацааны олговорт 51 721 851 төгрөг, мөн ******* ******* ХК, үйлдвэрчний байгууллагатай байгуулсан Хамтын гэрээний 3.3.1, гүйцэтгэх захирлын 2022 оны А/752, А/753 дугаар тушаалуудыг үндэслэж, 13 дахь сарын шагналт цалинд 4 831 295 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 21 204 875 төгрөгийг хариуцагч олгох үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь үл зөвшөөрч, татгалзаж байгаа үндэслэлээ,

2.1.Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ******* ******* ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шаардлагатай тохиолдолд ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиг хүрээнд 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар ийн төсөл хариуцсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу 2022.12.09-ний өдрийн Гүйцэтгэх захирлын Б/1458 тоот тушаалаар С.*******ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй.

2.2.******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор хуульд зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буюу ажлын байрыг хэвээр хадгалах, 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх зэрэг зохицуулалтуудыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн ээлжийн амралт дуусах, эсвэл эрх бүхий байгууллагаас суллахыг хүлээх боломжгүй, хойшлуулшгүй ажиллагаа байсан учраас мэдэгдэл өгөх боломжгүй байсан.

2.3. 2022.12.09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалд С.*******д холбогдох тэтгэмж олгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1., 80.2.-т заасныг баримталсан, уг тушаалд ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тодорхой тусгасан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байна. Иймээс дээрх харилцаанд хэрэглэх ёстой хууль хэрэглэгдсэн.

2.4.Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сараас эхлэн 9 сарын хугацаанд доторх бүтцийн нэгжүүдэд 4-5 удаа шилжин ажилласан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар тайланг бичгээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй, мөн 2022.12.20-ны өдөр буюу тухайн жилийн үр дүн, урамшуулалт цалин олгох үед С.******* ажлаас чөлөөлөгдсөн буюу компанийн ажилтан биш болсон учраас үр дүн, урамшуулалт цалин олгох боломжгүй.

2.5.С.*******ийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж цагдан хоригдсон, албан үүргийг нь түдгэлзүүлэхээр эрх бүхий этгээдээс ямар нэгэн шийдвэр ирүүлээгүй, ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй. Алба нэгж татан буугдсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Б/1458 тоот тушаал хууль үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч С.******* нь 2021.09.06-нд тус компанитай ЭТТ-2021/41 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд үүний дараа 2022.02.22-ноос 2022.12.09-нийг хүртэл хугацаанд тус компанийн Алсын хараа-2050 стратеги А6-20 судалгааны төвд нийгмийн асуудал хариуцсан зөвлөх, Захиргаа удирдлагын газарт ахлах шинжээч, Барилга дэд бүтцийн газарт барилга-төсөл хариуцсан ахлах шинжээч, ийн төсөл хариуцсан албны даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2022.12.08-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь түүнийг ажилд томилсон болон чөлөөлсөн тухай Гүйцэтгэх захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, төрийн мэдээллийн сангаас гаргасан С.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргээр нотлогдсон.

 

3.2.Ажил олгогч ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын дээрх Б/1458 тоот тушаалаар С.*******ийг ажлаас чөлөөлөхдөө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дах заалт, 3 дах заалтын 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус үндэслэжээ.

 

3.3.Хариуцагч ******* ******* ХК-ийн ТУЗ-ийн 2022.05.25-ны өдрийн 27 дугаартай Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар тус компани нь 9 газар, 21 хэлтэс, 3 алба, 3 хороо, 1 уурхай гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байхаар баталсан бөгөөд үүний дагуу Гүйцэтгэх захирлын 2022.05.25-ны өдрийн А/288 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтаар төв оффисын орон тоог 208 байхаар баталжээ.

Түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2022.10.17-ны өдрийн А/656 тоот Төв оффисын бүтэц, ажлын байрны нэр, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал, түүний хавсралтаар Барилга дэд бүтцийн газрын харьяанд ийн төсөл хариуцсан албыг нэмж байгуулан, албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн 5 орон тоотой ажиллахаар батлан, Гүйцэтгэх захирлын 2022.10.17-ны өдрийн Б/1180 тоот тушаалаар тус албаны даргаар нэхэмжлэгч С.*******ийг томилон ажиллуулжээ.

 

3.4.Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ******* ******* ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон байна.

Уг тогтоолоор онцгой дэглэм тогтоосон хугацаанд хариуцагч компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж, Засгийн газрын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолоор Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ******* ******* ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна.

 

3.5. Хариуцагч ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн А/737 тоот Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаал, түүний 1 дүгээр хавсралтаар дээрх ийн төсөл хариуцсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн байна.

 

Эдгээр үйл баримтууд шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

4.Нэхэмжлэгч С.*******ийг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/1458 тоот тушаалд Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар С.*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2022.12.09-ний өдрөөр дуусгавар болгон шийдвэрлэжээ.

 

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дүгээр дэх хэсэгт Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж, 2 дугаар зүйлд Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох... гэж заасан.

Үүний дагуу Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт зааснаар онцгой дэглэмийн хугацаанд ******* ******* ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан байна.

Дээрхээс үзэхэд иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн, улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад зорилгоор хариуцагч байгууллагад тусад нь 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд өөрт олгосон эрх, үүргийн хүрээнд ******* ******* ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэн Гүйцэтгэх захирал /Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч/-ийн 2022.12.09-ний өдрийн А/737 тоот тушаалаар компанийн бүтцийн нэгж болох ийн төсөл хариуцсан албыг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор Б/1458 тоот тушаалаар тус албаны дарга С.*******ийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэнд ажил олгогчийг буруутган үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал, Гүйцэтгэх захирал /Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч/ нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйл, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх талаар эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд Б/1458 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа, мөн Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар ******* ******* ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг эрх бүхий байгууллагаас хянаж хүчингүй болгож, өөрчилсөн талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгааг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч байгууллагаас ирүүлсэн С.*******ийн цалин хөлсний тодорхойлолт, төрийн мэдээллийн сангаас гаргасан С.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрдэх бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хариуцагч компанийн зохион байгуулалт, бүтцийн нэгж болох нэхэмжлэгчийн ажиллаж байсан ийн төсөл хариуцсан алба татан буугдаж, ажлын байр үгүй болсон нь хуулийн дээрх үндэслэлд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч талын ******* ******* ХК нь татан буугдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1. дэх заалтад хамаарахгүй, Б/1458 тоот тушаал үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4., 80.5.-д заасны дагуу ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх боловч, тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд бий болсон онцлог нөхцөл байдал, шаардлагын улмаас эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой дэглэм тогтоосон 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үгүйсгэх, 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

 

7.Хэрэгт авагдсан Ажилтныг нөхөн амруулах зөвшөөрлийн хуудас гэх баримтаар нэхэмжлэгч нь 2022.12.07-ны өдрөөс эхлэн 15 хоног ээлжийн амралтаа нөхөн эдэлж байсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай 60 дугаар зүйлийн 60.1.1.-д зааснаар ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан ажилтан гэж үзэхээр хэдий ч мөн хуулийн 60.3.-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хувьд ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцохоор заасан байна.

Иймд, нэгэнт нэхэмжлэгчийн ажиллаж байсан ийн төсөл хариуцсан алба нь зохион байгуулалтын бүтцээс цомхотгогдон татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4.-т заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцож адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Нэхэмжлэгч С.******* нь 2022.12.08-нд сэжигтнийг баривчлах тогтоолоор саатуулагдан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ЦХШЗ/273/я дугаартай захирамжаар 2023.03.06-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2023.03.27-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдсон.

Хэрэгт эрүүгийн 2101000350458 дугаартай хэргээс С.*******д холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1.-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон тухай Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023.06.09-ний өдрийн 85 дугаар Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол авагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д Ажилтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж цалин хөлс олгохыг зогсооно гэж заасан бөгөөд С.*******д холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон уг шийдвэрийг ажил олгогч байгууллагад хүргүүлсэн талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч талын ажил хөдөлмөр эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоох үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9.-д заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

9.Хэрэгт авагдсан ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан ******* ******* ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 3.10-т Төв оффисын ажилтны мэдлэг, мэргэшил, туршлага, ажлын үр дүн, гүйцэтгэл зэргийг үндэслэн улирлын шагналт цалинг холбогдох журмын дагуу дараа улирлын эхний сард Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно, 3.15-д Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно заасан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, түүний хавсралтаар нийт ажилтанд үндсэн цалингийн дунджаар тооцож жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг, А/753 тоот Ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаалаар тус компанийн ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар ******* ******* ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам-ыг баталсан байх ба журмын 3.1.1-3.1.6-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэж, 3.2-т зааснаар Гүйцэтгэх захирлын тушаалаар 4.1.1, 4.1.2- т заасан улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч С.******* нь сар бүр ажлын тайланг гарган нэгжийн удирдлагад цахимаар хүргүүлэн дүгнүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт энэ талаарх баримтууд буюу уг журмын 5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан зэрэг баримтууд авагдаагүйн дээр хариуцагч байгууллагын Барилга дэд бүтцийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2023.10.04-ний өдрийн 23/71 тоот, Захиргааны хэлтсийн даргын 2023.10.10-ны өдрийн 28 тоот дотоод албан бичгүүдэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тайлан гаргаж байгаагүй, архивын баримтад ажлын тайлан нь байхгүй байгаа талаар дурдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа Гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот, А/753 тоот тушаалаар тус компанийн нийт ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

10.Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.*******д дээрх журмуудын дагуу 13 дахь сарын шагналт цалин, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул 2020.10.23-ны өдрийн ЭТТ-2018/140-2 тоот ******* тавантолгой ХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 3.3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3-т заасны дагуу болон Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. 104 дүгээр зүйлийн 104.1.-д зааснаар уг урамшуулал болон шагналт цалинг олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Энэ хуулийн 65.4.2., 80.1.1., 80.1.2., 80.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд...дараахь хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжид 5 000 000 төгрөг олгогдсон нь хэрэгт авагдсан Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж-ийн лавлагаа болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.

 

12.Нэхэмжлэгч С.******* нь 2022.12.08-наас 2023.03.06-ны өдрийг хүртэл эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, 2023.03.06-ны өдрөөс уг таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсөн байна.

Тэрээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг 2023.03.07-нд хүлээн авснаас хойш 2023.04.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.12-ны өдрийн 4596 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажуулахыг хүссэн гомдлыг 2023.04.26-нд гаргасныг тус Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос хянан ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгов... гэж шийдвэрлэн 2023.05.05-ны өдөр Т-23/21 тоот ******* ******* ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл гаргаж хариуг өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухайн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот тушаалыг эс зөвшөөрч 2023.05.22-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

 

13.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч байгууллагын шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоохгүй байх тул Гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон 51 721 851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26 042 170 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

И лийн 115 дугаар зүйлий 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлий 160.1.2.- удирдлага болгон

 

:

 

1.պ уулийн 43 дугаар зүйлийн 43.2.7., 127 дугаар зүйлийн 127.1., 101 дүгээр зүйлийн 101.1., 104 дүгээр зүйлийн 104.1., БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч С.*******ийн, хариуцагч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51 721 851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26 042 170 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.И лийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ .