Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/532

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.************,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун,

шүүгдэгч Г.************ нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.************т холбогдох эрүүгийн 2525000000153 дугаартай 312/2025/0468/Э индекстэй хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /***************/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.************ нь согтуурсан үедээ 2025 оны ************ өдрийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************ тоотод хамтран амьдрагч М.************ рүү аягатай хоол шидэж дух хэсэгт нь оносон, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхи, зүүн шуу, цээжинд цус хуралт, дух, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

 

2025 оны ************ өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэр 21 дүгээр гудамжинд байх худгийн хажууд хохирогч М.************тай маргалдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дух зүүн чамархайн, баруун нүдний доод зовхи, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000153 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.************ нь согтуурсан үедээ 2025 оны ************өдрийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************тоотод хамтран амьдрагч М.************тэй “гэр рүүгээ хамт явна, явахгүй” гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийн дух хэсэгт аягатай хоол шидэж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний зовхи, зүүн шуу, цээжинд цус хуралт, дух, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  

2025 оны ************өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэр 21 дүгээр гудамжинд байх худгийн хажууд хохирогч М.************тай маргалдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дух зүүн чамархайн, баруун нүдний доод зовхи, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.************ын өгсөн: “...************ гэдэг хүнтэй огт тааралдаагүй. Намайг гүжирдээд байгаа юм. Хань ************тэй маргаан болсон нь үнэн. Өдөр бүр ажил зуучилдаг саамшилд гарч, өдрийн 100-150.000 төгрөгийн цалин авдаг..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч М.************ийн өгсөн: ”...2025 оны ************өдөр 21-22 цагийн орчимд Дэнж багт амьдардаг хуурай дүү ************ийн гэрт түүний нөхөр ************, тэдний хүүхдүүдийн хамт байж байхад миний хамтран амьдрагч ************ гаднаас ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд намайг гэр лүүгээ явъя гэхэд нь би явахгүй гэж хэлсэн. Тухайн үед ************т бууз хийгээд өгсөн байсан бөгөөд аягатай буузаа над руу шидэж миний толгойг онож, аяга нь хагарсан. Миний толгойноос цус гараад намайг үсдэж чирээд толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Энэ үед ************ зугтаачихсан байсан. Би эмнэлэг орчхоод цагдаад хандахаа болилоо, шалгуулахгүй гээд шалгуулаагүй. Би гэртээ хоноогүй гадуур хонож байгаад өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ очиход ************ гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь би буцаж гарч яваад 14 цагийн үед очиход ************ нэг найзтайгаа согтуу байсан бөгөөд намайг “гичий, янхан зайл” гэхээр нь би айгаад цагдаа дуудсан. 2025 оны 02 дугаар сарын 07 билүү 09-ны өдөр гэрийн гадаа гудамжинд миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, цээж рүү өшиглөж дээрээс дэвсээд байсан бөгөөд нэг танихгүй ах ирж салгасан. 2024 оны 05 дугаар сараас хойш тэдний гэрт хамт амьдарч байгаа бөгөөд намайг 2 удаа зодож байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

2. Гэрч Б.************ийн өгсөн: “...тухайн өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байхад гаднаас ************, ************ нар орж ирсэн. Хоёулаа хоорондоо маргалдаад байсан. Би бууз жигнээд ************т аяганд бууз хийж өгсөн. ************ манай орон дээр хэвтэж байсан. ************ ************г гэртээ харья гэхэд хуц пизда минь гээд буузтай аягаа толгой руу нь шидсэн. Аяга унаад хагарсан. ************ийн дух нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

3. Сэжигтэн Г.************ын өгсөн: “...2025 оны ************өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч яваад найз ************тай гудамжны үзүүрт таарсан. Бид хоёр ганц юм уух уу гээд ************ архи авч нэг шил архи хувааж уусан. ************ харих гээд явсан. Гудамжинд Болдог, Мөндөг хоёртой таараад архи уусан. Тэр хоёроос салаад Сүхээ гэдэг залуутай таараад дахин нэг шил архи уусан. Ингээд гэр лүүгээ явж байгаад эхнэр ************тэй таарсан. ************тэй хамт ************гийнд очсон. ************гийн эхнэр ************ надад аяганд бууз хийж өгсөн. Би эхнэр ************т уурлаж аягатай буузаа шидсэн чинь духан дээр нь оночихсон. Яаж байгаа юм гөлөг минь гээд босоод ирэхээр нь үсдэж унагаад толгой, нүд рүү нь цохичихсон. Маш их согтсон, тасарсан байсан болохоор яагаад зодсоноо мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 375 дугаартай дүгнэлтээр: М.************ийн биед баруун зүүн нүдний зовхи, зүүн шуу, цээжинд цус хуралт, дух, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

5. Хохирогч М.************ын өгсөн: “...2025 оны ************өдөр би ************ багийн 21-р гудамжинд байрлах гэрийнхээ ойрхон худаг руу гэртээ ус авахаар очиход худаг дээр ************ буюу ************ мэлгэр ************ гэж дууддаг залуутай тааралдаад бид хоёр худаг дээр хамт архи уусан. Архи ууж байхад ************ архины шилээр миний толгой хэсэгт цохиж хагалсан. Тэр худаг дээр ************ багийн архи уудаг хүмүүс цуглаж архи уудаг, би толгойгоо хагалуулаад цус гоожоод байсан тул гэртээ очсон миний ээж эмнэлэгт дуудлага өгч түргэний эмч ирээд намайг БОЭТ-ийн хүлээн авах тасагт очсон, хүлээн авах тасагт очиж толгой дух хэсэгтээ 13 оёдол тавьж боолт хийлгүүлээд гэртээ ирсэн. Бид хоёр ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй зүгээр сууж байхад миний урдаас дух хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р тал/,

6. Хохирогч М.************ын дахин өгсөн “...Тэгсэн ************ намайг ууж байсан архины шилээр толгой хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгээд би манараад яаж гэртээ орсныг санахгүй байна. Тэгсэн нэг мэдсэн манай ээж намайг яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлээд би толгойн орой хэсгээс дух хүртэл оёдол тавиулсан би тухайн үед нэлээн согтуу байсан учир сайн санахгүй байна. ..Миний толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохисон. Би яг цохиулж байх үеэ санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р тал/,

7. Гэрч Ж.************гийн өгсөн: “...Би 2025 оны ************өдөр 18 цагийн орчим ************ багийн 21-06 тоот гэртээ гаднаас ороод иртэл манай хүү болох ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зодуулчихсан толгой хэсгээс цус гараад гэртээ хөнжил нөмрөөд хэвтэж байхад нь би орж ирээд алив чи яачихсан юм бэ гэж асуутал, тухайн үед би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр би хүүгээ шууд хувцаслаад такси дуудаад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлэхэд эмч нь надаас энэ хүүхэд нь яачихсан юм бэ гэж асуухаар нь би эгч нь сайн мэдэхгүй намайг гаднаас гэртээ ороод ирэхэд ийм байдалтай байна гэж хэлээд би эмчид хүүгээ үзүүлэхэд цааш нь боолтын өрөө рүү авч ороод духны хэсгээс толгойны орой хэсэг хүртэл 13 оёдол тавиулсан гэж яаралтай тусламжийн эмч надад хэлсэн. Тэгээд бид хоёр эмнэлэг дээр оёдол тавиулаад хэсэг сууж байгаад таксинд суугаад гэртээ харьж явтал цагдаагийн байгууллагаас залгаад та хоёр хаана яваа юм бэ гэхээр нь бид хоёр гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн тэгээд цагдаагийн хүн ирээд бид хоёртой уулзаад явсан юм. Тухайн өдөр надад хэлж ярьсан зүйл байхгүй, өөрөө нэлээн согтуу байсан. Харин маргааш нь надад хэлэхдээ би худаг дээр ************тай архи уусан, тэгсэн намайг архины шилээр толгой руу нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р тал/,

8. Гэрч М.************ийн өгсөн “... 2025 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчид Хорооллын эцсээс доошоо уруудаад ************ болон түүний найз гэсэн нэрийг нь мэдэхгүй залуу бид гурав дэлгүүр орох гэж яваад дэлгүүрийн үүдэнд ************ гэх ах ************ыг мэлгэр чамайг мэдэх юм байна шүү гээд хэрүүл хийгээд ************ыг хоёр удаа цохисон чинь ************ буцаагаад хавсраад хоёр удаа унагасан тэгсэн цаанаас нь нэг эмэгтэй орилоод гарч ирээд цагдаа дуудна шүү гэж хэлэхээр нь ************, нөгөөг орхиод цаашаа яваад өгсөн...,  ...************ багийн худаг дээр ************тай ************ нь согтуу тааралдсан юм. Хамт бол архи уугаагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

9. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Э.Батбаярын 2025 оны 06 дүгээр сарын 03-ны өдрийн ОРХ0725/641 дугаартай “...М.************ын биед дух, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р тал/,

10. Шинжээч эмч Э.Батбаярын “...Дээрх дух, зүүн чамархай, баруун нүдний доод зовхи, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон архины шилээр цохигдох үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.************, М.************, гэрч Б.************, Ж.************ нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 375 дугаартай, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ОРХ0725/641 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.************ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Г.************ нь согтуурсан үедээ 2025 оны ************ өдрийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн ************тоотод хамтран амьдрагч М.************тэй “гэр рүүгээ явна, явахгүй” гэх шалтгаанаар маргалдаж,  хохирогчийн дух хэсэгт аягатай хоол шидэж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

мөн 2025 оны ************өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ************ багийн нутаг дэвсгэр 21 дүгээр гудамжинд байх худгийн хажууд хохирогч М.************тай маргалдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.************ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.************ийн эрүүл мэндэд “баруун зүүн нүдний зовхи, зүүн шуу, цээжинд цус хуралт, дух, баруун хацар, зүүн бугалганд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, хохирогч М.************ын эрүүл мэндэд “дух зүүн чамархайн, баруун нүдний доод зовхи, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт тус тус учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 375, 641 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж зааснаар Г.************, М.************ нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Г.************, хохирогч М.************ нар нь 2024 оны 05 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа болох нь тэдний мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь дээр дурьдсан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд болж байдгаараа онцлог бөгөөд тухайн хүмүүсийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамааралтай хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдаж, хяналт тогтоож, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр хохирогчийг эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Г.************ нь хамтран амьдрагч М.************ийн дух хэсэг рүү аягатай хоол шидэж, нүүр рүү нь цохиж хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн,

М.************ын толгойн тус газар архины шилээр цохиж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс дээш хүнийг гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь хохирогч М.************тай хамт архи уугаагүй, түүний цохиогүй гэж мэтгэлцсэн боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч Ж.************гийн өгсөн “... Тухайн өдөр надад хэлж ярьсан зүйл байхгүй, өөрөө нэлээн согтуу байсан. Харин маргааш нь надад хэлэхдээ би худаг дээр ************тай архи уусан, тэгсэн намайг архины шилээр толгой руу нэг удаа цохисон гэж хэлсэн...” гэх, гэрч М.************ийн өгсөн “... ...************ багийн худаг дээр ************тай ************ нь согтуу тааралдсан юм. Хамт бол архи уугаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч М.************ын өгсөн “... худаг руу гэртээ ус авахаар очиход худаг дээр ************ буюу ************ мэлгэр ************ гэж дууддаг залуутай тааралдаад бид хоёр худаг дээр хамт архи уусан. Архи ууж байхад ************ архины шилээр миний толгой хэсэгт цохиж хагалсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн, түүний мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 174 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Г.************ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2525004420611 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2525000000153 дугаартай хэрэгт нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “хоёр хүний эрүүл мэндэд”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч М.************, М.************ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд М.************, Г.************ нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс тул хохирогч М.************ нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурийг, хохирогч М.************ нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тус тус илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Г.************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 1,300,000 төгрөгийн торгуулийн ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас тус тусад нь эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж тус тус оролцлоо.

Шүүгдэгч Г.************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр хүний эрүүл мэндэд”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

2525000000153 дугаартай хавтаст хэргийн 26-32, 33-37, 50-57, 124-128 дахь талд авагдсан, 2525004420611 дугаартай хавтаст хэргийн 81, 84-96, 98-109 эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 24/419 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/369 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ХМШЗ/34 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.************ нь ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч М.************, түүний хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд * удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогч нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Г.************ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.************т өмнөх 369 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 2,300,000 төгрөгөөр тогтоов.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************т оногдуулсан 2300 (хоёр мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,300,000 (хоёр сая гурван зуу) төгрөгийн торгуулийн ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ************рууллаа.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.************ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.************, М.************ нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт *************ийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, 2.6 дахь заалтад заасан “хоёр хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ыг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.************т Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 2300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,300,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.************т шүүхээс оногдуулсан 2300 (хоёр мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,300,000 (хоёр сая гурван зуу) төгрөгийн торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ************руулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.************ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.************ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.************, М.************ нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ