| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/03352/И |
| Дугаар | 184/ШШ3023/03064 |
| Огноо | 2023-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ3023/03064
2023 08 22 18*******/ШШ2023/0306*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, 9 дүгээр байрны ******* тоот хаягт оршин байх ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, 9 дүгээр байрны ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /РД:/-д холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.667.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, 9 дүгээр байрны ******* тоот хаягт оршин суух А. нь сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлдөггүй, тус ******* СӨХ-г доромжлоод элдвээр хэлээд яваад байдаг. Очоод уулзах гэхээр хаалга үүдээ тайлдаггүй, өвчтэй байна гээд орилоод байдаг мөртлөө цонхон дээрээ тамхи татаад зогсож байдаг. Хариуцагч А.гаас 20******* оны 01 дүгээр сараас 2022 оны 0******* дүгээр сарыг дуустал хугацааны Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлбөр болох 1.667.200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай захирал мөнгө авахаас илүүтэйгээр энэ хүнд захиргааны арга хэмжээ авхуулж, иргэний үүргээ биелүүлдэг болгохоор намайг явуулсан. Уулзах гээд очихоор хаалгаа тайлдаггүй. Төлбөрийн нэхэмжлэлийг 1******* хоноод л хаалган дээр нь наадаг. Энэ СӨХ-ийг манайх Ковид-19 өвчний дараанаас авсан тул өмнөх СӨХ ямар байсан талаар мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа 20******* оноос 2022 он хүртэл төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжилж байна. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинэ СӨХ байгуулагдсан тул энэ өдрөөс шүүхэд нэхэмжлэлд дурдсан хугацаа хүртэл төлөгдөөгүй төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн нэг сарын Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2020 оны 12 дугаар сараас эхлэн 23,*******00 төгрөг байж байгаад манай СӨХ 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 21.900 төгрөг болгосон. Нэг сарын 21.900 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэв.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч А. нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. СӨХ-ийн төлбөр төлөөгүй шалгаан нь өмнөх СӨХ-ийн дарга болон одоогийн дарга нар нь оршин суугчдын нүдэнд харагдах ажил хийгээгүй, орцны цэвэрлэгээ маш муу, жижүүргүй байдаг, шээстэй усаар угаадаг, цар тахлын үеэр цэвэрлээгүй, Ковид-19 өвчнөөр өвдсөн оршин суугчид байгаа. Ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй, зар тавьж өрхүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй тул оршин суугчид Ковид-19 өвчнөөр өвдөж эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн. Гүйцэтгэх захирлыг томилох талаар зар тараагаагүй. СӨХ-ийн захирлыг мөрийн хөтөлбөрөөр сонгон шалгаруулдаг. Мөрийн хөтөлбөр болон хийх ажлаа оршин суугчдад танилцуулаагүй. Хийх ажил нь тодорхой биш тул ажил хийдэггүй. Энэ хүнийг сонгох хурлыг удирдах зөвлөлийн тэмдэглэл хийх ёстой. Удирдах зөвлөлийн гишүүдийн хүнийг бичээд суугчдад танилцуулах ёстой. Удирдах зөвлөлд ямар хүмүүс байдгийг оршин суугч нар мэддэггүй. Иргэдийн хурал хийгээгүй. Гүйцэтгэх захирлыг сонгохдоо шаардлага хангасан байх ёстой байдаг. Жич давхар ажилтай, зээлтэй хүн байх ёсгүй. Болзлын дагуу сонгох ёстой. Бүх ажил нууцлаг юм шиг явагддаг. Оршин суугчдын дунд сонгох, сонгогдох эрхийг боогдуулах үйл ажиллагаа явагдаж байна. СӨХ-ийн захирлын удирдах зөвлөл гэдэг хэдхэн хүн сонгож байна. Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 108.2-т зааснаар хууль бусаар СӨХ-ийн дарга сонгож байна. Захирал дотоод дүрмээ зохиох ёстой. СӨХ нь нийт оршин суугчдын дунд хурал зарлаагүй, дотоод дүрмээ боловсруулж өгөөгүй. Манайх лифт хэрэглэдэггүй. СӨХ-ийн мөнгийг ямар үндэслэлээр нэмснийг мэдэхгүй. Иргэний хуулийн дагуу бодож тооцуулна. СӨХ-ийг аваад явах чадалтай хүмүүс их байна. Бид нарын эрхийг удирдах зөвлөлийн хэдхэн шийдэж байна. Иймд СӨХ-д гомдолтой байна. СӨХ-ийн захирлын мэдэгдэх хуудас, СӨХ-ийн шаардах хуудас ирээгүй байж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Хортон шавж ихтэй байх тул СӨХ-ийн мөнгө өгөхгүй. Оршин суугчид гомдолтой байна. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөн СӨХ-ийн мөнгө өгөхгүй орц аймар үнэртэй, юу ч хийхгүй гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тул мөнгө төлөхгүй. гэдэг хүн нь харилцаа муутай хүнтэй харилцах чадвар муу тул СӨХ-ийн дарга хийж чадахгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, гэрчилгээ, итгэмжлэл/хх1, 2, 1*******, 77/, удирдах зөвлөлийн тогтоол/хх3/, төрийн банкны нэхэмжлэх/хх*******-12, 59-76/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх*******/, жижүүрийн цалин нэмсэн мэдэгдэл/хх78-79/, зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн.
Хариуцагч талаас хариу тайлбар/хх20-22, 82, 118/-аас өөр нотлох баримт гарган өгөөгүй.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч А.д холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний 20******* оны 01 дүгээр сараас 2022 оны 0******* дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 1.667.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
Гэвч хэрэг хэлэлцүүлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус СӨХ шинэчлэн байгуулагдсан үе 2021 оны 03 дугаар сараас эхлэн нэхэмжлэлд дурдсан хугацаа хүртэл 2022 оны 0******* дүгээр сарыг дуустал хугацаагаар нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг, эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хүрэлцэн ирдэггүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн сэргээсэн боловч хүрэлцэн ирдэггүй түүнийг мэтгэлцэх боломж хангалттай олгосон боловч шүүхийн мэдэгдэх хуудас авахаас татгалзсан үндэслэлээр түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.
Хариуцагч татгалзалдаа орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг орчны цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ хангалтгүй гэх үндэслэлээр татгалзжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас хариуцагч нь 20******* оны 01 дүгээр сараас төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.3 дах хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу ******* дүүргийн ******* дугаар хорооны 9 дүгээр байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолоор байгуулагдаж, ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.
Хариуцагч нь ******* дүүргийн ******* дугаар хорооны 9 дүгээр байрны ******* тоот хаягт оршин суудаг орон сууцны эзэмшигч бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг талаар талууд маргаагүй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Иргэний хуулийн 1*******8.1, 1*******9 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч эзэмшигч А. засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, түүнчлэн тус хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.
Мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байна.
Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч А. энэ үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.гаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хэмжээгээр 2021 оны 03 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 1 сарын 21.900 төгрөгөөр тооцон ******* сарын хугацаагаар 28*******.700/********21.900/ төгрөгийг гаргуулан ******* СӨХ-нд олгон шийдвэрлэв.
Хариуцагч А. нь СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой байсан, СӨХ-ны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул төлбөр зардлаас хасан тооцох үндэслэлгүй бөгөөд энэ талаараа тус СӨХ-нд гомдлоо гарган шийдвэрлүүлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******1.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.гаас 9.191 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.гаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр, зардалд 28*******.700 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.382.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******1.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.гаас 9.191 төгрөг гаргуулан ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд *******-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ