Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2023/03526

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 25 *******4/ШШ2023/03526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* аймаг, ******* сум, 8 дугаар баг, ******* дугаар байр, 4 тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******/РД:МО960209*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, дүүрэг, дугаар хороо, хороолол, байр, 2 дугаар орц, тоот хаягт оршин суух овогт ын /РД:/-д холбогдох

 

Зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮД:/, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. бид хоёр их дээд сургуульд орсон цагаасаа эхлээд найзалсан. 2022 оны 10 дугаар сард С. нь мөнгө олох боломжтой арга олчихлоо гэж байсан. 7 хоногийн дараа надад би 4,000,000 төгрөгтэй байж байгаад 24,000,000 төгрөгтэй болчихлоо гээд дансны хуулгаа харуулсан. Тухайн үед утсан дээрээс нь аппликейшнээр нь ороод дансны хуулгыг нь харсан тул итгэсэн. С. чи мөнгөний боломжтой юм чинь надад мөнгө зээлээч гэсэн зүйлийг хэлсэн. Би ямар учир шалтгаанаар мөнгө зээлэх гэж байгааг нь сонсож байгаад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг зээлүүлж, С.ын Хаан банкны 51008497 дугаар данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө олон удаа С.тай тухайн мөнгийг юунд хэрэглэх гэж байгаа талаар ярилцаж байсан. Хариуцагч нь хамтын ашиг олох зорилготой н. гэх залуутай байнга хамт ирдэг байсан. 10,000,000 төгрөг нь зориулалтын дагуу ашиглагдаагүй гэдгийг 10 хоногийн дараа мэдсэн. Тухайн мөнгөөр ашиг олохгүйгээр алга болсон гэдгийг нь мэдээд С.тай тасралтгүй холбоотой байж, мөнгөө нэхэж дарамт үүсгэхгүй хүлээцтэй хандсан. Би 2023 оны 06 дугаар сар хүртэл мөнгөө нэхээгүй. Би өөрөө хүнээс 85,000,000 төгрөг зээлээд түүнээсээ 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Одоо надад 85,000,000 төгрөг зээлүүлсэн хүн маань мөнгөө нэхээд байгаа тул С.д зээлүүлсэн 10,000,000 төгрөгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрөө сар бүр 85,000,000 төгрөгийн хүү гэж 2,000,000-3,000,000 төгрөгийн төлж байгаа. С. болон н. нар нь надаас 10,000,000 төгрөг авснаас 2-3 сарын дараа өөрсдийнх нь эзэмшдэг фейсбүүк хуудсыг барьцаанд авсан. Би мөнгөө авна гэхэд бид хоёрт мөнгө байхгүй байгаа, фейсбүүк аккаунт байна гэж байсан. Тухайн фейсбүүк аккаунт нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо ч надад байгаа хэзээ ч хамаагүй буцааж өгөхөд бэлэн байна. Тухайн үед өөрсдөө фейсбүүк аккаунтаа 10,000,000 төгрөг хүрэх үнэлэмжтэй, фейсбүүк аккаунтаа өгсөн юм чинь мөнгийг чинь өгөх шаардлагагүй гэсэн зүйлийг яриад яваад байсан. Би мөнгөө авмаар байна, өөрсдөө зараад миний мөнгийг өг гэсэн зүйлийг хэлж байсан. С. гэж найздаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлснээс хойш дахин мөнгө зээлүүлсэн талаараа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид сайн найзын харилцаатай байсан ч ийм байдалд хүрч байгаад харамсалтай байна. Хариуцагч нь худлаа ярьж эрүүгийн шинжтэй үйлдэл гаргасан ч гэсэн би 10,000,000 төгрөгөө гаргуулахын тулд Иргэний шүүхэд хандсан. С. нь 4,000,000 төгрөгийг 24,000,000 төгрөг болгосон гэж тайлбарлахдаа өөрөө хожиж олсон мөнгө, баталгаатай мөнгөө өсгөх боломжтой гэж надад итгүүлсэн. 11 дүгээр сар гарсны дараа н., С. нар нь согтуу чиний мөнгийг алдчихлаа, чиний мөнгийг тоглож хүмүүсээс зээлсэн мөнгөө дарах гэж авсан гэж хэлсэн. С.ын дансанд байсан 24,000,000 төгрөг нь өөрийнх нь тоглоод хожсон мөнгө байсан гэж хоёулаа шөнийн цэнгээний газар байхдаа надад хэлсэн. Тэр өдрөөс хэд хоногийн дараа С.д чамайг бол хаанаас л бол хаанаас олно манай эхнэрүүд хоорондоо найзууд, танай аав ээжийг ч гэсэн мэднэ харин н.г бол мэдэхгүй алга болчих юм бол олж чадахгүй гэдгийг хэлсэн. Иймд н. чамаас миний мөнгийг өгтөл барьцаа хөрөнгө авмаар байна гэж шаардсан. Ингэж шаардахад н. нь өөрийн хэрэглэж байсан иж бүрэн компьютерыг хэлэхгүйгээр машиндаа ачуулан чи миний мөнгийг гаргаж өг үгүй бол барьцтай хөрөнгө өг гэж хэлсэн. Гэтэл н. чи миний компьютерыг авчих юм бол чиний мөнгийг гаргаж өгөх боломжгүй болчихно, надад нэг фейсбүүк эккаунт байдаг энийг түр авч бай, аргаа ядахад хэдэн төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би за яах вэ тэгье гэж хэлээд фейсбүүкийг авсан. Одоо хүртэл ашиглаагүй байгаа. С.д 10,000,000 төгрөгөөс өөр зээлүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед бид 3 уулаа уулзаж байсан. Олсон ашгаа 3 хуваана гэж өөрийгөө хамруулж байгаа нь өөрийгөө нотолж байгаа гэж ойлгож байна. Хариуцагч нь зөвхөн мөнгө дамжуулж өгсөн бол тухайн ашгийн 1/3 хувийг авахгүй байсан байх гэж ойлгож байна. Би н.д мөнгө зээлээгүй. С.ын дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. С. нь надаас мөнгө зээлээч гэж гуйж байсан. Тэр талаар баримтуудыг хэрэгт хавсаргасан. Иймд 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.*******оос 10,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Гэхдээ энэ мөнгийг авахдаа н. гэх хүнтэй уулзаад мөнгө өгөх боломжтой байна гэж авсан. н. гэх хүнтэй уулзаад тодорхой хэмжээний мөнгө өсгөсөн. Ө.*******оос 10,000,000 төгрөгийг өгөхдөө ажлаа хийчих, ажлаас ашиг гарах юм бол ашгаа 50, 50 хувиар нь авна гэсэн зүйлийг хэлсэн. Яриад байгаа ажил маань цахим мөрийтэй тоглоом болон онлайн буюу цахим мөрийтэй тоглоомтой холбоотой сайтаас ашиг олж байгаа гэдгээ Ө.*******т хэлж байсан. Гэрчээр дуудаад байгаа 2 хүний хажууд ч гэсэн онлайн тоглоомноос бонус цуглуулдаг гэдгээ хэлсэн. Ө.******* нь 10,000,000 төгрөгийг зээлсэн гэж яриад байна. Энэ мөнгийг зээлээгүй онлайн казино сайтаас мөнгө олох юм бол ашгаа хуваана гэж оруулсан мөнгө. 10,000,000 төгрөг өгчих юунд зарцуулах нь хамаагүй, тодорхой хугацааны дараа өгье гэсэн бол мөнгө зээлсэн гэж ойлгоно. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө тухайн чат дээр мөнгө зээлэе гэсэн утгаар 10,000,000 төгрөг авахаас өмнө бичиж байсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бид уулзаж явсаар байгаад онлайн сайт дээр мөнгө олох боломжтой гэдгийн өөрт нь ойлгуулж хэлж байсан. Үүний дагуу Ө.******* нь ашиг олох зорилгоор хамтаръя, 10,000,000 төгрөгийг оруулъя гэж оруулсан мөнгө. Энэ мөнгө нь н. гэдэг хүний данс руу орсон. н. гэх хүн нь анх надад онлайн мөрийтэй тоглоомны сайтаас мөнгө олох боломжтой гэж санал болгоод би үүнийг нь хийж үзээд Ө.*******т дамжуулж хэлж байсан. Ө.******* нь н.гаас мөнгө авах ёстой гэдгээ ухамсарлаж ойлгоод уулзсан ч мөнгө өгөх боломжгүй гэсэн гэдгийг надад хэлж байсан. Ө.******* нь н.н компьютер, процессор зэргийг аваад машиндаа хийж авч яваад маргааш өглөө нь хоолны газар энэ 2 уулзаад хоорондоо тохиролцоод мөнгөө өгтөл нь фейсбүүк хуудсыг авч байя гэж ярилцсан байсан. Ө.******* нь энэ мөнгийг н.гаас авахаа ухамсарласан байж одоо надаас мөнгөө нэхэмжлээд байна. Ө.******* нь н.н компьютерыг нь барьцаалаад н.гаас мөнгөө авна гэдгээ ухамсарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мөнгө бол зээлсэн мөнгө биш ашиг олоод ашгаа хуваана гэсэн хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалт нь н.тай ярьж тохирсноороо цахим мөрийтэй тоглоом болон слейт сайт дээр бонус ашиг олох зорилгоор оруулсан. Энэ мөнгө нь миний дансаар дамжаад н.н дансанд орсон. Тэр нотлох баримтыг дараагийн удаа гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч тал одоо хүртэл тухайн мөнгийг зээлсэн гэж яриад байна. Энэ 10,000,000 төгрөгийг Ө.******* надад өгөхдөө ашиг олоод ашгаа хуваана гэж өгсөн. Зээлсэн мөнгө бол биш. Нэхэмжлэгч нь н.н компьютерыг мөнгөө автал барьцаанд авна гэж уулзаж тохиролцсоноо хүлээн зөвшөөрч байна. н. энэ хоёр гэж бид хоёрын заавал холбож яриад байна. Тухайн үед бид хоёр чиний мөнгийг нийлж алдсан гэж би ярьж хэлээгүй, сайн мэдэхгүй байна. Мөн удаа дараа би Ө.*******ыг надад хөрөнгө оруулаад, мөнгө зээлчих гэж уулзаагүй. Нэхэмжлэгч бид хоёр найзын холбоотой байсан учраас өдөр бүр утсаар ярьж холбоотой байсан. Тэр үедээ л ярьж байсан ахуйн яриа болохоос биш Ө.*******оос мөнгө зээлчих гэж шахаж шаардаагүй, итгүүлэх гэж оролдоогүй. Өөрт нь хэлэхдээ н.тай уулзчих бүх зүйлийг мэдэж байгаа гэсэн зүйлийг хэлж хооронд нь уулзуулсан. Уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авсныхаа дараа надад 10,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсний дагуу би н.н дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. н. бид хоёр Ө.*******оос уг 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлье гэрээ хийе гэсэн саналыг тавьсан. Уг зүйлээс татгалзсаны улмаас ашгийг хувааж хамтарч явъя гэсэн зүйлийг Ө.******* өөрөө тавьсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг хэрэг нь н.н санал болгосноор бид хоёр нийлж мөнгө оруулсан үүнийг 486 дугаар зүйл ангиар шийдүүлэхийг хүсэж байна. Хуулийн нэрийг нь би мэдэхгүй. Хариуцагчаар н. орох байсан. Миний дансанд тухайн мөнгө орсон болохоор л би баригдаад байна. Нэхэмжлэгч тал ашиг олох зорилгоор л тухайн мөнгийг өгсөн гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0483 бүртгэлийн дугаартай "Хаан банк" ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 4 , 29 дүгээр тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх 25 дугаар тал/ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар/хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С. мөнгө зээлээч гэх гуйлтын дагуу түүний дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ...мөнгө шилжүүлсэн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан, ...н. гэх хүнд мөнгөө дамжуулан зээлдүүлсэн нь зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч М.аас 10,000,000 төгрөгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг.

Хариуцагч М. нь нэхэмжлэгч Ө.*******оос 10,000,000 төгрөг дансаараа хүлээн авсан нь үнэн боловч уг мөнгийг зээлж аваагүй, тухайн мөнгө нь миний дансаар дамжиж н. гэдэг хүний данс руу орсон,..... би нэг ч төгрөг аваагүй, зээл аваагүй, тухайн үед хамтарч цахим мөрийтэй тоглоомонд мөнгө оруулж, ашгаа 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон тул зээлийн харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д заасан тоглоом, мөрийнд зориулан олгосон мөнгө тул шаардах эрхийг бий болгохгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ө.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн тоот "Хаан банк" ХХК-ийн данснаас 10,050,000 төгрөгийг 51008497 тоот "Хаан банк" ХХК-ийн данс руу Зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь тогтоогддог./хавтаст хэргийг 4, 29 дүгээр тал/.

Хариуцагч С. уг харилцсан 51008497 тоот "Хаан банк" ХХК-ийн дансны эзэмшигчийн талаар болон өөрийн данс биш, дансаараа дамжуулан 10.000.000 төгрөг авсан эсэх талаараа маргаагүй.

Хариуцагч С. уг мөнгийг н. гэх хүнд шилжүүлсэн гэх үйл баримтын талаар зохигч талууд хэн аль нь маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбарыг гаргадаг бол хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, уг дансаар шилжүүлсэн мөнгийг гуравдагч этгээд болох н. гэх хүн рүү шилжүүлсэн, Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д заасан тоглоом, мөрийнд зориулан олгосон мөнгө тул шаардах эрхийг бий болгохгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Хариуцагч М.ын татгалзалд дурдсан Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д заасан тоглоом, мөрийнд зориулан олгосон зээлийг буцаан шаардах эрхгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох нь хариуцагчийг үүрэг, шүүх нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх боломжийг хангалттай олгосон тул татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэв.

Учир нь зохигч талуудын тайлбарт дурдсанаар цахим мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршин мөрийтэй тоглох хэлбэрийг хуулиар хориглосон, төрөөс хүлээн зөвшөөрөөгүй байх ба Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1, 486.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.******* болон хариуцагч М. нарын хооронд дээрх байдлаар мөрийтэй тоглосон, мөрий, тоглоомонд зориулан мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй, нэхэмжлэгч Ө.******* мөрийтэй тоглоогүй, тоглоомонд оролцоогүй, хариуцагч М. болон н. нарт мөрийтэй тоглоход зориулан мөнгө шилжүүлсэн, мөрийтэй тоглохыг мэдэж, дэмжиж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, харин хариуцагч М. нь нэхэмжлэгчээс авсан уг мөнгийг н.д цахим мөрийтэй тоглоом тоглох мөрийнд зориулан шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Хариуцагч М. нь н.д холбогдуулан шаардлага гаргахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдан шийдвэрлэв.

Иймээс нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч М. нарын хооронд амаар 10.000.000 төгрөгийн үндсэн үүрэг болон хариу төлбөр/хүү/ болох ашгийн хамт буцаан өгөхөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсон, мөн түүнчлэн хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг буцаан шаардсанаас хойш 1 сарын дотор хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч Ө.******* хүү шаардаагүй, иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар буцаан шаардсанаас хойш буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 1 сар өнгөрсөн байх тул хариуцагч М.аас зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч Ө.*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ