| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/03655/И |
| Дугаар | 181/ШШ2023/01833 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2023/01833
| 2023 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2023/01833 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,, оршин суух, Д овогт Ж.М/РД:/-т холбогдох,
9,504,462.05 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Хариуцагч Ж.М эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой М нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр "Г Б"-тай ЗГ5275110964 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан.
Зээлдэгч З.М нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ5275110964 ДУГААРТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГТ ТӨГРӨГӨӨР:
| Үндсэн өр | 5,760,811.15 төгрөг |
| Үндсэн хүү | 588,505.02 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 72,198.60 төгрөг |
| Нийт дүн: | 6,421,514.77 төгрөг |
Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр "Г б"-тай дахин R140003772 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 3,300,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан.
Зээлдэгч нь гэрээний нөхцөлд зааснаар төлөхгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд:
R140003772 ДУГААРТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГТ ТӨГРӨГӨӨР:
| Үндсэн өр | 2,894,997.13 төгрөг |
| Үндсэн хүү | 184,874.50 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 3,075.65 төгрөг |
| Нийт дүн: | 3,082,947.28 төгрөг |
Бүгд 9,504,462.05 төгрөгийг Ж овогтой М-оос гаргуулж өгнө үү. гэв.
Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ5275110964 дугаар Цалингийн зээл болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 140003772 дугаар Цахим зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, "Г Б" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Г Б" ХХК хариуцагч Ж.М-т холбогдуулан бүгд 9,504,462.05/есөн сая таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.М-т 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ5275110964 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь ЗГ5275110964 дугаар Зээлийн болон барьцааны гэрээ/цаашид ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.
ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.4, 3-ын 3.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 20,000,000/хорин сая/ төгрөгийг, 30/гуч/ сарын хугацаатай, жилийн 18/арван найм/ хувийн хүүтэй, үндсэн хүүний 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Гэрээний Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид 20,000,000/хорин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр r140003772 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулсан болох нь r140003772 дугаар Цахим зээлийн гэрээ/цаашид r140003772 дугаар Зээлийн гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.
r140003772 дугаар Зээлийн гэрээний 1-ийн 1.7, 3-н 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.7-д зааснаар нэхэмжлэгч нь 3,300,000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг, 30/гуч/ сарын хугацаатай, жилийн 18/арван найм/ хувийн хүүтэй, үндсэн хүүний 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь r140003772 дугаар Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
r140003772 дугаар Зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 4,921,000/дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээ болон r140003772 дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 20,000,000/хорин сая/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 6,810,924.89/зургаан сая найман зуун арван мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг, нийт 26,810,924.89/хорин зургаан сая найман зуун арван мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт болон 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
r140003772 дугаар Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 4,921,000/дөрвөн сая есөн зуун хорин нэгэн мянга/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 1,597,073.46/нэг сая таван зуун ерэн долоон мянга далан гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг, нийт 6,518,073.46/зургаан сая таван зуун арван найман мянга далан гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь r140003772 дугаар Зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх ЗГ5275110964 дугаар Зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 5,760,811.15/20,000,000-14,239,188.85=5,760,811.15/ /таван сая долоон зуун жаран мянга найман зуун арван нэгэн төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 288,505.02/6,510,924.89-6,222,419.87=588,505.02/ /таван зуун наян найман мянга таван зуун таван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 95,080.74/95,080.74-22,882.14=72,198.60/ /ерэн таван мянга наян төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг, нийт 6,421,514.77/зургаан сая дөрвөн зуун хорин нэгэн мянга таван зуун арван дөрвөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх r140003772 дугаар Зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 2,894,997.13/4,921,000-2,026,002.87=2,894,997.13/ /хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн долоон төгрөг арван гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 184,874.50/1,597,073.46-1,412,198.96=184,874.50/ /нэг зуун наян дөрвөн мянга найман зуун далаэ дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 3,075.65/7,818.24-4,742.59=3,075.65/ /гурван мянга далан таван төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг, нийт 3,082,947.28/гурван сая наян хорё мянга есөн зуун дөчин долоон төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М-оос нийт 9,504,462.05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч "Г Б" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 167,021.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 167,021.39 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г Б" ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М-оос нийт 9,504,462.05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч "Г Б" ХХК-д олгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 167,021.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 167,021.39 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Г Б"ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ