| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2022/06862/И |
| Дугаар | 181/ШШ2023/01944 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2023/01944
| 2023 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2023/01944 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, 110b тоотод байрлах,*******, гүйцэтгэх захирал Д.Пүрэв/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,,,-д холбогдох
Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгаж, 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч "Т" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П, өмгөөлөгч М.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь өөрийн П Ш нэртэй дэлгүүрээр баяр ёслол, төрсөн өдрийн чимэглэлийн зүйлсийг худалдаалах үйл ажиллагааг 12 дахь жилдээ явуулж байгаа билээ.
Манай П Ш дэлгүүрийн байрлаж байсан Баянзүрх дүүргийннд байрлах орон сууцны барилга нь дахин төлөвлөлтөд орж, нураагдах болсон тул бид яаралтай шинэ байр эрэн хайсны үр дүнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайвны өргөн чөлөө гудамжны**************ны 1 давхарт 110b тоот хаягт байршилтай 187,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-...6/-ИЙГ Финстер М ХХК-иас худалдан авч, тус үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 03 сарын 30-ны өдөр бүртгүүлж, өмчлөгч нь болсон юм.
Дээрх үйлчилгээний талбайг худалдаж авсныхаа дараа 2 сарын хугацаанд засвар, тохижилтын ажлуудаа хийж дуусган 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн тус байрандаа П Ш дэлгүүр маань үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид уг үйлчилгээний талбайныхаа тог, цахилгаан, ус, дулаан, харилцаа холбоо зэрэг ашиглалтын зардлуудыг холбогдох үйлчилгээний байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу сар бүр, заасан хугацаанд нь тогтмол төлдөг. Мөн үйлчилгээний талбайныхаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлуудыг өөрсдийн зардлаар хийж байгаа.
Манай компанийн өмчлөлийн үйлчилгээний талбай нь******* байрны баруун талын орцны 1 давхарт байрладаг ба уг орц нь нийтдээ 3 давхар бөгөөд нэг хаалгатай, гадагш 1 гардаг нийтийн ганц шаттай. Уг орцонд манай компаниас гадна 3 өөр аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Гэтэл уг барилгыг барьсан компанитай холбоотой гэх "ОП" ХХК гэдэг компани нь манай компанид хууль бус дарамт, шахалт үзүүлж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэх боллоо. Үүнд;
2022 оны 05 сарын 07-ны өдөр П Ш дэлгүүрийнхээ гадна ханан дээр дэлгүүрийнхээ хаягийг байршуулахаар хүн хүч, техник хөлслөн ажиллаж байхад "ОП" ХХК-ийн менежер н.Э гэх хүн ирж хаяг байрлуулах гэж байгаа бол мөнгө өг, эс бөгөөс ажлыг чинь явуулахгүй гэж сүрдүүлж.,нэг хаяг байршуулахад 1.000.000 төгрөг байдаг. Танайх 2 хаяг байршуулж байгаа учраас 2,000.000 төгрөг, НӨАТ нэмэгдээд 2.200.000 төгрөгийг манай компанид төлөхгүй бол хаяг байршуулах ажлаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед хаяг тогтоох хүмүүс болон техникийг цагаар хөлсөлж байсан учраас дарамт, шахалтад орж ажлаа зогсоохгүйн тулд аргагүй эрхэнд компанийнхаа Хаан банкны 5...2 тоот данснаас Орчлон пропертис" ХХК-ийн Хаан банкны 5...1 тоот данс руу 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн юм.
Гэтэл 2022 оны 09 сарын эхээр "ОП" ХХК-иас нэхэмжлэгч нь "ОП" ХХК, хэрэглэгч нь П Ш гэж хаягласан ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэггүй, тооцоолол, тайлбаргүй нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний тогтмол төлбөр 1 метр квадрат нь 5.717 төгрөгөөр тооцож 187,3 м.квадратад сар 6ур 1,070,794 төгрөг, өмнөх сарын үлдэгдэл 1.899.796 төгрөг, нийт 2.970.590 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэх гэх бичгийг манай компанид өгсөн. Энэ мөнгөн дүнгүүд нь ямар ч задаргаа, тайлбаргүй байсан учраас үүнийг тодруулахаар 2022.09.19-ний өдөр манай компанийн захирал "ОП" ХХК дээр очиж тус компанийн Гүйцэтгэх захирал, менежер, нягтлан бодогч нартай уулзаж энэ асуудлаар тайлбар хийхийг хүсэхэд Манайх ийм журамтай, та бидэнд энэ мөнгийг өг" гэхээс өөр тайлбар хэлээгүй.
Ингээд байж байтал 2022 оны 10 сарын 06-ны өдөр дахин "ОП" ХХК-иас П Ш-д гэж хаягласан ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэггүй, тооцоолол, тайлбар байхгүй Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас гэх бичгийг манай компанид өгсөн ба үүндээ ашиглалтын зардалд 2022.09.01-2022.09.31-ны хугацаанд 994.375.70 өмнөх сарын үлдэгдэл 5.941.180.16 төгрөг нийтдээ 6.935.555.86 төгрөгийг төлөхийг нэхэмжилсэн гэсэн ба энэ талаар тодруулахад мөн л танайх өгөх ёстой гэхээс өөр тайлбар хэлээгүй.
Орчлон комплекс орон сууцны барилгын хувьд ашиглалтад ороод удаж байгаа боловч одоо хүртэл тодорхойгүй шалтгаанаар албан ёсоор Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулагдаагүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байхгүй.
Иргэний хуулийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны 6ус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр. бохир ус. ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт. засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө мөн хуулийн 143 дугаар зүйлд Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх орон сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна. Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна. Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж тус тус заасан байна. Бидний хувьд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-тэй байгуулсан гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй.
Гэтэл "ОП" ХХК гэх компани нь энэ******* орон сууцны барилгыг барьсан компанитай холбоо, хамааралтай гэх давуу байдлаа ашиглаж одоог хүртэл уг байрны албан ёсны Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г байгуулахгүйгээр, түүний ажлыг дур мэдэн хийж, энэхүү******* орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр, өөрсдийн үзэмжээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоож, албаар ямар нэгэн гарын үсэг, тамга, тэмдэггүй Нэхэмжлэх", Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр-ийн хуудас гэх бичиг үйлдэж, ямар нэгэн үндэслэл, тооцоололгүй, харилцан тохиролцоогүй их хэмжээний мөнгийг нэхэж, дарамт шахалт удаа дараа үзүүлж манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, манай компанийн ажилчдад сэтгэл санааны хохирол учруулж, байнга мөнгө нэхэж дарамталж байна.
"ОП" ХХК дээр очиж уулзаад хэт их мөнгө үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Манай компани Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,******* /13373/. Энхтайвны өргөн чөлөө гудамжны**************ны 1 давхарт 110b тоот хаягт байршилтай 187,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байж ийм их хэмжээний мөнгө өгч чадахгүй эсхүл харилцан тохиролцож гэрээ байгуулъя гэхэд тийм юм байхгүй, мөнгөө өг гээд өөр тайлбар хэлдэггүй. "ОП" ХХК гэх компани нь энэ байдлаар уг байранд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй нэгжүүдээс яаж, ямар хэмжээгээр мөнгө нэхэж авдгийг бид мэдэхгүй.
"ОП" ХХК нь******* орон сууцны албан ёсны Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ биш, түүнчлэн манай компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй учраас манай компаниас Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр, нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний тогтмол төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Мөн хаяг байршуулахад 2,200,000 төгрөгийг манай компаниас авах эрхгүй бөгөөд орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр, нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн үйлдэл болон хаяг байршуулахад 2,200,000 төгрөгийг манай компаниас авсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм.
"ОП" ХХК нь******* орон сууцны албан ёсны Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ биш, түүнчлэн манай компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй учраас манай компаниас Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр, нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний тогтмол төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Мөн хаяг байршуулахад 2,200,000 төгрөгийг манай компаниас авах эрхгүй бөгөөд орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр, нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн үйлдэл болон хаяг байршуулахад 2,200,000 төгрөгийг манай компаниас авсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй юм.
Бид нар дарамталсан учраас хууль бус гэж нэхэмжлэл гаргаагүй. Ямар нэг СӨХ-ны эрхгүй этгээд төлбөр нэхэмжлээд байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байгаа.
Иймд манай компаниас орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй "ОП" ХХК-ийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг "ОП" ХХК-д даалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг "ОП" ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч "ОП" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй хариуцагчийн үйлдлийг хууль 6ус болохыг тогтоолгож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Тус компани нь Баянзүрх дүүргийн*******, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны Орчлон резиденс цогцолбор барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа дуусах хүртэлх хугацаа буюу 3-н жилийн хугацаанд Үйлчилгээний талбайн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу байшингийн дэвсгэр болон орчны газар, гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, үйлчилгээний талбайн бус зориулалттай техникийн болон зоорийн давхрын үйлчилгээний өрөө, тоног төхөөрөмж, шилэн холл, цонх, хаалга, довжоо, саравч, салхивч, камер, зарлан мэдээлэх дохиолол, хамгаалалтын нэвтрэх систем, үйлчилгээний байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, тухай үйлчилгээний дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт хамгаалалт, менежмент үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна.
Өөрөөр хэлбэл үйлчилгээний байшингийн дулаан, цахилгаан, цэвэр ус, ариутгах татуургын хэвийн ажиллагааг хангах асуудлыг мэргэжлийн хангагч байгууллагаар гүйцэтгүүлэх, тэдгээрт хяналт тавих, дундын эд хөрөнгийн инженерийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах, тэдгээрийн засвар үйлчилгээг үзүүлэх, дундын эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээг хийж гүйцэтгэх, харуул хамгаалалтыг хэвийн үйл ажиллагаагаар хангах, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид төлөвлөгөөт үзлэг, засвар үйлчилгээг хийх, дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой бусад үйлчилгээ зэргийг хариуцан гүйцэтгэдэг бөгөөд эдгээртэй холбоотой зардлыг дундын эд хөрөнгө ашиглагчдаас ноогдох хувиар гаргуулдаг болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зөвхөн өөрийн үйлчилгээний талбайн ашиглалтын зардлуудыг төлдөг учраас орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм.
2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
2022 оны 05-р сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал П. П нь Рarty shop-н үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбоотойгоор гадна хаягаа хойд, баруун талдаа байрлуулах хүсэлт гаргасны дагуу дундын өмчлөлийн талбайд хаяг тогтоож, түүний хөлсийг төлсөн байдаг. Энэхүү хөлс төлсөнтэй холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "Т" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ОП" ХХК-ийн нэхэмжлэл, Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас, Хаан банкны шилжүүлгийн баримт, "ОП" ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, "Т" ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П Ш дэлгүүрийн фото зураг, Орон сууц ашиглалтын гэрээ, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас, , 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хаан банкны "Т" ХХК-ийн шилжүүлгийн баримтуудхариуцагчийн баримтаар гаргасан "ОП" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ОП" ХХК-ийн Дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Т" ХХК хариуцагч "ОП" ХХК-д холбогдуулан орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хууль бусаар мөнгө нэхэмжилж буй үйлдлээ таслан зогсоохыг даалгаж, 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч "ОП" ХХК нь зөвхөн өөрийн үйлчилгээний талбайн ашиглалтын зардлуудыг төлдөг, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь *******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,**************, 1-р давхар, 110b тоот хаягт байршилтай, 187,30/нэг зуун наян долоо зууны гуч/ м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 110b тоот гэх/ийн өмчлөгч болох нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00....0 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэгдсэн 110b тоот нийтийн зориулалттай орон сууцны 1-р давхарт байршилтай талаар зохигчид маргахгүй байна.
110b тоот үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны 1-р давхарт байршилтай байх тул өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээнэ гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заасан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн Баатар Дулаан Хан ХХК-тай №4594 Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулж, ашиглалтын төлбөрийг Баатар Дулаан Хан ХХК-д төлж байгаа нь болох нь №4594 Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, Хаан банк ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-г байгуулж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлж байгаа болох нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Хаан банк ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
*******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,**************ны сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчээс сар бүрийн Нийтийн талбайн ашиглалт, үйчилгээний тогтмол төлбөр, ашиглалтын төлбөрийг нэхэмжилж байгаа болох нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэх, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудас, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Орон сууцны ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хуудсаар тогтоогдож байна.
Хариуцагч нь *******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,**************ыг барьсан талаар зохигчид маргахгүй байна.
Хариуцагч нь барилгын чанарын баталгаат гурван жилийн хугацаанд дундын эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт хамгаалал, менежмент үйлчилгээг хариуцаж байна гэж маргаж байна.
Хариуцагчийн тус тайлбараар *******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,************** ашиглалтад орсноос хойш 3/гурав/ жилийн хугацаа өнгөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч ... барилгын хийц, бүтээц ... цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг;, 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна. гэж заасан.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь барилгын гүйцэтгэгчийн хувьд цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг 1/нэг/ жилийн хугацаанд хангах үүрэгтэй байна.
*******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,************** ашиглалтад орсноос хойш 3/гурав/ жилийн хугацаа өнгөрсөн байх тул Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс*******ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь *******, 6 дугаар хороо,******* /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж,**************ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй үйлдэл хуульд нийцээгүй байх тул хууль бус гэж үзэх ба мөнгө нэхэмжилж буй үйлдлээ зогсоохыг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь*******ны гадна хананд П Ш дэлгүүрийн хаягийг байршуулсан төлбөрт хариуцагчид шилжүүлсэн 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагаар 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн дундын өмчлөлийн талбайд хаяг тогтоож, түүний хөлсийг төлсөн гэх тайлбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Зохигчид П Ш дэлгүүрийн хаягийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, байршуулуулсан талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь*******ны дундын өмчлөлийн талбайд хаягийг тогтоосон гэх төлбөрт хариуцагчид 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч шаардсан нь үндэслэлгүй байна.
Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараахь үүргийг хүлээнэ:, 46.1.10-т барилга байгууламжид мэдээлэл ... сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ... бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж ... эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх; гэж заасан.
Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барилгын дундын өмчлөлийн зүйлд сурталчилгааг байрлуулахдаа эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1-т Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дэлгүүрийн хаягийг байршуулсан төлбөрт хариуцагчид 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч хөрөнгө буюу 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг олж авсан хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул хариуцагчаас 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ОП" ХХК-ийн нэхэмжлэгч "Т" ХХК-иас орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй үйлдэл хууль бус болохыг тогтоож, нэхэмжилж буй үйлдлээ зогсоохыг даалгаж, хариуцагч "ОП" ХХК-иас 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Т" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч "Т" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 190,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ОП" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Т" ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ОП" ХХК-ийн нэхэмжлэгч "Т" ХХК-иас орон сууц ашиглалт, үйлчилгээний төлбөр болон нийтийн үйлчилгээний ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шаардаж буй үйлдэл хууль бус болохыг тогтоож, мөнгө нэхэмжилж буй үйлдлээ зогсоохыг даалгаж, хариуцагч "ОП" ХХК-иас 2,200,000/хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Т" ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч "Т" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 190,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ОП" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Т" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ