Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

 Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Шүүгдэгч: , О.*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч О.*******, д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006850207 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ы ******* РД:*******,

2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ы РД:,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч О.******* нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1-р багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх иргэн *******ын эзэмшлийн өвөлжөөний урд талд хотлуулсан байсан, түүний 24 тооны үхрийг тууж, гар худгийн орчимд байх хадны ёроолд авчирч 2 тооны үхрийг нядалж, махыг нь улсын дугаартай цэнхэр өнгийн  Хьюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явсан буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хулстай” гэх газарт байх ы эзэмшлийн өвөлжөөнөөс 1 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч д 220,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн  сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Холбоо тээг” гэх газарт байх ын эзэмшлийн өвөлжөөн дээр хотлуулсан байсан, бог малаас, О.*******, нар нь 7 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, иргэн д 1,610,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын үед Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх чулуун орооны хажууд бэлчиж байсан иргэн ын эзэмшлийн сүрэг үхрээс 3 тооны бярууг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгсэлд ачиж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.тай 1 бярууг 350,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, тус аймгийн Шинэжинст сумын Зараа 1 дүгээр багт байх иргэн С.т зарж бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр " " гэх газарт байх ийн эзэмшлийн өвөлжөөнөөс 8 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч ид 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ  шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэртэн” гэх газарт байх гийн эзэмшлийн өвөлжөөнөөс 5 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх чулуун хорооны зүүн талд байсан, гийн эзэмшлийн 2 тугалтай үнээ буюу 4 тооны үхрээс  О.*******,   нар нь чулуун хороонд оруулан, 1 үхрийг нь уяагаар оосорлон барьж авч, нядлан, махыг нь улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай Портер загварын тээврийн хэрэгсэлд ачиж авч яван иргэн д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Үргэлжилсэн үйлдлээрээ шүүгдэгч , О.******* нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тоглохын баруун хонхор” гэх газарт байх ийн эзэмшлийн өвөлжөөнөөс 1 тооны хонийг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч эд 250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч  О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Их богд засварын газрын хажууд хатуу хучилттай авто замын хажууд 2025 оны 03 дугаар сарын 27-ны шөнө иргэн тай маргалдаж, улмаар сууж явсан машинаасаа буулгаж, газарт, хавирч унагаж, цээж хэсэгт нь 1 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, биед нь зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн сумын Оройн бууц 2 дугаар багийн нутаг “” гэдэг газарт байх хохирогч ын эзэмшлийн хаваржааны амбаарын хаалгыг хөшиж онгойлгон дунд үеийн янжин гахай гөлөмтэй, 10 ширхэг мөнгөн гялаантай эмээл 1 ширхэг, дэнзэн ташуур 1 ширхэг, полиосон ороолттой хазаар 1 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг,  угаалгын машин 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, хурган дотортой улаан торгон дээл 1 ширхэг, хар савхин цув 1 ширхэг, 6 метр урттай хивсэн татаа  1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч д 9,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр

/ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2012 онд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг 11 дүгээр анги төгссөн, бүрэн дунд боловсролтой, би чөлөөтэй уншиж бичиж чадна Би өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулна...Хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 144-145, 2 хх-ийн 55-56, 6 хх-ийн 138-139/,

Шүүгдэгч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ....  Эрүүгийн хуулийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би огт сургуульд сураагүй, уншиж бичиж чадахгүй Би өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 147-148, 2 хх-ийн 52-53/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Их богд засварын урд байхад ******* нь намайг эхэлж хавирч унагаачхаад  дараа нь цээжний доод хавирга руу нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 26-27/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим О.******* руу залгахад намайг гэх айлд хүрээд ир гэсэн. Тэгээд , О.******* бид 3 Хишиг Монгол караоке руу 21 цагийн үед хамт явсан, би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас Хишиг монгол руу хамт орсон, би ундаа уусан, , О.******* нар пиво авч уугаад байсан. Тэгээд 01 цагийн орчим тэндээсээ гараад шууд Орд караоке руу бид 3 хамт ороод О.*******, хоёр 1 том пиво авч хувааж уусан, машиндаа суулгаад гэрт нь хурдхан шиг харих гээд явж байтал   нь О.*******аас хэрүүл гуйгаад машин дотор цамцнаас нь татаад байсан, тэгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Их Богд авто засварын газрын засмал зам дээр О. ******* нь хамт буугаад ын дээр О.******* гарчихсан газар уначихсан хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд ******* машинд суугаад Түмэнбаяр газар суугаад үлдсэн байсан...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 34-35 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... шөнийн 03 цагийн үед таксинд явдаг бололтой нэг хүн согтуу хүн зам дээр гараа өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн чинь хоёр охин нь байсан. Тэгсэн хүнд зодуулсан, гар утсаа алдсан гэхдээ таньдаг хүндээ зодуулсан, караокеноос гараад зодуулсан, хавиргаар өвдөөд амьсгаа авахад хэцүү байна гээд байхаар нь эмнэлэгт хүргээд ирлээ гэж нэг эрэгтэй хүнийг оруулж ирчхээд таксины хүн нь гараад явсан. Тэгээд манай сувилагч яаралтай тусламжийн эрэмбийн хуудас нээгээд амин үзүүлэлтүүдийг нь үзээд намайг дуудсан, би тухайн хүний үзэхэд амин үзүүлэлтүүд нь тогтвортой баруун талын хавиргаар өвдөлт эмзэглэлтэй хүнд зодуулсан гэсэн асуумжтай байсан тул шинжилгээ бүрдүүлж цээжний рентгенд харуулахаар рентгений техникчээ дуудсан. Бодит үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул, амнаас нь архи үнэртсэн, нүүр хэсэгт бага зэргийн шинэ шархтай, илэрхий хугарал гэмтэл байхгүй байсан. Тэгээд рентген зураг авхуулахад хавирганы хугаралтай байсан тул гэмтлийн эмчид үзүүлэхээр зөвлөсөн. Тэр хүн өвдөлт намдаах эмчилгээ хийсний дараа өглөө болтол унтсан. Тэгээд би өглөө 08:30 цагт дараагийн эмчдээ жижүүрээ хүлээлгэж өгсөн, мөн энэ хүнээ жижүүрт гарах эмчдээ хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 38-39/,

Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...ын биед 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 10 минутад үзлэг хийхэд биедээ ил харагдах гэмтэл шарх байхгүй, яаралтай тусламжийн хуудаст цээжний баруун талд өвдөлт эмзэглэлтэй гэсэн зовуурьтайгаар үзүүлсэн байсан. Дүрс оношилгооны зурагт зүүн талын 11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон өөр гэмтэл байгаагүй. 2025 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө зодуулсан гэсэн өгүүлэмжтэй 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу 5 хоногийн дараа ирж үзүүлсэн бөгөөд нүүр хэсэгт шарх, зулгаралт байгаагүй...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 72-73/,

Иргэний нэхэмжлэгч П.*******жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.. ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 110,484 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 112-113/,

-Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...О.******* нь 2021 оны 08 дугаар сард манай алдад хонь, ямаа нийлсэн 70 гаран бог малаа гуйж тавьсан. Тэгээд бид хоёр анх танилцаж байсан....Би ээжийгээ хот руу эмчид үзүүлэх гээд явах гэж байхад О.******* надтай таараад чиний машин амархан асдаг хэвээрээ юу, чи машин хаана байгаа вэ гэж асууж байсан. Тэгээд намайг хот руу яваад Портерын стартер хулгайлаад аваад явсан байсан. Тухайн үед би өөрт нь хэлэхэд эхлээд би аваагүй гээд байсан боловч сүүлд нь хүний машинд тавиад хөдөө явуулсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай машины стартер өөрийн биеэр авчирч өгөөд боож өгч байхад нь би чи манай найз гээд байсан, араар хулгай хийсэн байна, аягүй бол чи манай амбаарт орсон байна, үнэнээ хэл гэсэн чинь жаахан уйлж байгаад би авсан нь үнэн, Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүнд авсан бүх юм аа өгөөд явуулсан, тэгээд тэр хүн зарж борлуулаад мөнгийг нь явуулна гэсэн боловч намайг хулхидаад алга болсон гээд байсан...Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. О.******* нь надад хохирол ямар нэгэн мөнгө, төгрөг өгөөгүй гэсэн мэдүүлэг/7-р хх-ийн 63-64, 162/,

-Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...ынд хуучин цагийн эмээл, мөнгөн хазаар, дэнзэн ташуур байдаг байсан. Эмээлээ гэрийнхээ хойморт тавьчихсан, бүүрэгнээс нь хазаар, ташуур нь зүүлттэй байдаг байсан. Эмээл нь ногоон гөлөмтэй эмээл байдаг байсан. Хулгай орж эмээл, хазаар, бусад зүйлсээ алдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/7-р хх-ийн 15-16/,

Шинжээч ийн мөрдөн байцаалтад өгсөн

 Тухайн эд зүйлийг гэмт үйлдэгдсэн цаг хугацаанаас 2 сарын дараа үнэлгээ хийсэн боловч хугацаа ойролцоо тул үнэ ханшинд өөрчлөлт гарахгүй...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 158/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Баянхонгор аймгийн сумын 1-р багийн нутаг "" гэх газар байдаг. Манайх 24 тооны үхэртэй ба  үхрүүдээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ний орой хурааж өвөлжөөнийхөө хажууд үлдээчхээд өвөлжөөнөөсөө зайтай засмал замын ард байдаг гэртээ очиж хоносон. Тэгээд  үхрээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр эрж хайгаагүй ба 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үхрээ услах гээд "" дээр очиход манай үхрүүд байсан ба хоёр үхэр дутсан байсан. Тэгээд би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хоёр үхрээ хайгаад олоогүй юм. Тэгээд нэг дэх өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-нд манайх өвөлжөөндөө нүүж ирж буугаад үхрээ хайж чадалгүй хоносон ба маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хоёр үхрээ хайгаад үхэр байсан газраасаа мөрийг нь хөөгөөд явж байтал манай хоёр үхрийг нядалсан газрыг олж хараад ээждээ утсаар яриад манай хоёр үхрийг нядалсан байна та цагдаад мэдэгдээдэх гэж ярьсан. Манай үхрийг нядалсан байсан газар нь Баянхонгор аймгийн сумын 1-р багийн нутаг "" гэх газар ба манай өвөлжөөнөөс 1 км гаруй зайтай газар байгаа юм. Манай хоёр үхэр бол монголын үхэр ба имгүй юм. Нэг бор тарлан үнээ нас гүйцсэн, нэг нь халзан гунжин үнээ байсан ба хоёулаа хээлтэй байсан үнээнүүд байгаа юм. Бор тарлан бүдүүн үнээгээ 1,700,000 төгрөгөөр үнэлнэ, гунжин үнээгээ 1,400,000 төгрөгөөр үнэлнэ. Манай нядлагдсан байсан хоёр үнээ хоёулаа хээлтэй байсан ба бор тарлан үнээ нь тугаллах дөхөж байсан юм...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52-53/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 06-07 шилжих шөнө би гэртээ ганцаараа унтаж байсан чинь гэрийн гадаа нэг машин ирээд хүн байна уу гэсэн тэгэхээр нь гэр дотроосоо хүн байна гэж хэлсэн тэгсэн энэ хөх ирэг орох зам мөн гэхээр мөн гэж хэлсэн тэгээд явсан. Удалгүй гэрийн тооноор хот руу гэрэл дусаад мал үргээд байсан. Гэрээс иртэл нөгөө машин хөдлөөд алга болсон. Цагаан болон саарал өнгийн машин улсын дугаар нь харж амжаагүй. Зургаан настай эм хонь байсан. Зөв тал урдаасаа урдаасаа талаасаа хөндлөн эмтэй байсан сүүлний уганд шар будагтай байсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 244-245/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “.. 2024 оны 10 дугаар сард нэртэй газар намаржиж байсан юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдөр өвөлжөө болох Үнэгт гэх газар руу нүүсэн. Манай 2 тугалтай үнээ “” нэртэй газар тасраад үлдчихсэн байгаад байдаг байсан би эргэж тойроод болоод байдаг байсан юм. Тэгээд нүүж очоод буцаад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 тугалтай үнээгээ авах гээд очтол 1 тугалтай үнээ 1 өнчин тугал байсан, 1 үнээ байгаагүй би тэр хавийн айлуудаар хайгаад ерөөсөө олоогүй.  2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр адуугаа хайж явж байгаад нэг жалганд үхрийн толгой шир байхаар нь очоод хартал манай алдсан үхрийн толгой шир мөн байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний алдсан 1 үхэр хүрэн өнгөтэй, 2 чих нь цуулбар эмтэй, эвэр нүднийхээ тэнд цагаан үстэй үхэр байсан. Би хулгайд алдсан 1 үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мах сүүний чиглэлийн Сэлэнгийн үүлдрийн үхэр байсан юм...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 119-120/,

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Баянхонгор аймгийн сумын 7-р баг Сэртэн гэх газарт өвөлжсөн юм. Манайх аймагтаа ойр байдаг болохоор орой малаа хотлуулчхаад аймаг орж ирээд хоноод байдаг байсан юм. Манай нөхөр болох Ө.Содхүү нь 2025 оны 10 дугаар сард осолд ороод ёр нь дандаа аймагт эмнэлгээр яваад байсан юм. Манай хашааны мухарт 1 улаан эр ямаа байнга хэвтдэг байсан тэгээд ёр нь харагдахгүй байхаар нь би чоно нохойн хоол болсон юм болов уу гэж бодоод нээх тоогоогүй юм.  2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тоолоход 5-н ямаа дутсан би хамгийн сүүлд ямаагаа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тоолоход бүрэн байсан. Тэгээд би ямаагаа хулгайд алдсан талаар мэдсэн юм. ...Миний алдсан ямаанууд баруун чихэндээ шар даавуутай, хоёр эвэртээ улаан өнгийн будагтай эм нь болохоор янз бүрийн эмтэй ямаанууд байгаа өөр айлаас худалдаж авсан ямаанууд зөндөө байдаг болохоор 1 Улаан эр ямаа бусад 4-н эр ямааг нь сайн үгүйлж чадахгүй байгаа юм. Манайх голдуу цагаан ямаатай болохоор тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна. Нэг содон улаан ямаа байхгүй болохоор нь тоолж үзээд 5-н ямаа дутсан юм. Би хулгайд алдсан ямаануудаа 1 бүрийн 200.000 төгрөгөөр үнэлнэ, нийт 1,000,000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 218-219/,

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчим Баянхонгор аймгийн сумын 2 дугаар баг гэх газар байх өвөлжөөн дээрээ хонио хотлуулчхаад сум орж ирж хоносон. Маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 10 цагийн орчим хөдөө өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний бууц дээр нэг машины мөр гарсан байсан. Тэгэхээр нь хонь, ямаагаа бүртгэтэл 8 тооны ямаа 14 улаан, 3 цагаан, 1 зэгэл бор/ алга болсон байсан. Тэгээд тэр машины мөрийг хартал баруун талын хойд дугуй нь зуны дугуй шиг уртаашаа хээтэй, нөгөө 3 дугуй нь дөрвөлжин хээтэй байсан. Би тэр машины мөрний зургийг бүдэгхэн авсан. Тэгээд 5 хоногийн дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 цаг 51 минутад би хөдөө гэртээ ганцаараа унтаж байтал нэг машин дугараад нохой боргоогоод байсан. Тэгэхээр нь үүдэн дээр зогсох нь уу гэж бодтол гэрийн урдуур гараад хотон дундуур гараад шууд хойшоо шороон замдаа нийлээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь найз ын гэх найзыгаа дуудаад шөнө манай урдуур гарсан машины мөрний зургийг нь дарсан. Тэгсэн нь чинь өмнө нь манайхаас ямаа алга болох үед ирсэн машины мөртэй ижил төстэй мөр байсан. Тэгээд тэр мөрийг хөөгөөд гэх газар хүртэл хөөсөн. Тэгээд тэндээс мөрийг нь хөөтөл засмал зам хүрээд дууссан. Би *******ы ******* гэх залууг хардаад байгаа юм. ******* нь гэх газар өвөлждөг байсан. Тэр хавийн замыг сайн мэддэг. Бас *******ыг хүмүүс зүгээргүй гэж ярьдаг. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр манай багийн даргын сонгуулийн үеэр халамцуу ирчхээд та ямаа алдсан хэрэг дээрээ хардаад байгаа юм уу гээд байсан. Миний алдсан ямаанууд нь бүгд нас нийлсэн ямаанууд байсан ба 2 улаан халзан, 2 улаан, 3 цагаан, 1 зэгэл бор ямаа байсан. 3 цагаан ямааны 1 нь охин ямаа байсан. 1 охин ямаа нь эмгүй, бусад ямаанууд нь буруу талын чих нь урдаасаа догол эмтэй байсан. 1 зэгэл ямаа нь буруу талынхаа эвэр нь цэнхэр будагтай байсан. Эр ямаагаа 1-ийг нь 250,000 төгрөгөөр үнэлнэ, охин ямаагаа 150,000 төгрөгөөр үнэлнэ. Нийтдээ 1,900,000 төгрөгөөр үнэлнэ...  Би хулгайд алдсан ямаануудынхаа алдсан цаг хугацааг буруу мэдүүлсэн байна. Надаас Өнөржаргал ах хэзээ билээ гэхээр нь 2024 оны 12 дугаар сарын 29-өөс 30-ны өдөр гээд хэлсэн буруу байсан байна . 2024 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө болсон зүйл байна. Би 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гэрээсээ 3 ямаа гаргаад суманд ирж зараад оройтсон болохоор нь унтаад өгсөн юм. Дараа нь бодоод байсан 2024 оны 12 дугаар сарын 19-өөс 20-ны хооронд болсон зүйл байсан байна..гэх мэдүүлэг/3-р хх-ийн 64-65, 69/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн       

“...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай нэг том ахын хүүхэд нь өнгөрчхөөд тэрний ажил явдал дээр байж байгаад буцаад гэр лүүгээ явж байсан чинь сум дээр манай тал үхэр ирсэн байсан. Тэгэхээр нь би манай үхрийг маллаж байсан айлын хүү болох аар туулгаад явж байтал манай малчин урдаас ирж үхрээ аваад танай 3-н бяруу чинь алга байна  гэж надад хэлсэн . Би алга болсон 3 бяруугаа үхэр дундаасаа хайтал миний 3-н бяруу байгаагүй. Тэгээд  3-н бяруугаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд маргаашаас нь бяруунуудаа хайж эхлээд , Баян-Овоо, , Баянхонгор аймаг гэх газруудаар нэлээн хайсан. 2025 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Говийн сумуудаар явж бяруугаа хайсан, Шинэжинст сумд очоод сумаас зүүн хойш 20км яваад юм асуух гээд нэлээн их малтай айл байсан. Тэгээд тэр малыг хариулж байсан гэх хүн байсан очоод мал руу хартал манай хулгайд алдсан 3-н тооны бяруу тэнд байсан. Би аас асуутал сумаас  ******* гэх залуугаас авсан юм юун учиртай хүн юм гэж асуутал манай дүүгийн найз байгаа юм тэгэхээр нь би хэзээ авчирч өгсөн юм гэж асуутал ирээд 10 гаран хоног болж байгаа гэж надаа хэлсэн. *******тай уулзсан, би шууд чи яахаараа 3-н тугал хулгай хийгээд хүнд аваачиж өгчихдөг юм, хаа байсан Шинэжинст суманд гэж хэлсэн. Тэгсэн *******  уучлаарай би таны бяруу гэж мэдсэнгүй өнөөдөр маргаашдаа очоод шууд таны бяруунуудыг авчирч өгнө таныг хохиролгүй болгож өгнө гэж надад хэлсэн. Би чамайг авчирч өгөхгүй байх юм бол цагдаад хэлнэ чамайг иртэл би хүлээж байя гэж хэлтэл удахгүй ах би гялс яваад аваад ирнэ гэж хэлээд явсан. Тэрнээс хойш утсаа авахаа болиод надтай холбогдоогүй. Миний алдсан 3-н тооны бяруунуудад эм тамга байхгүй 1 бэлхүүс алаг охин бяруу, 1 хүрэн бяруу охин, 1 хошуу цагаан улаан халзан эр бяруунууд байсан. Би хулгайд алдсан 3 бяруугаа тус бүрийн 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би 378 бог мал 19 үхэр 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр аваачиж өгсөн. Алдсан 3 тооны бяруунуудынхаа үнийг нэхэмжилж байна мөн бяруундаа хайж байх явцад машиндаа хийсэн бензиний 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 186-187/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 01-02-ны шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед манай гэрийн машинтай хүн ирээд шууд гэрт ороод ирсэн сумын зам мөн үү гэхээр нь би мөн гэсэн чинь за баярлалаа гээд гараад явсан дууг нь сонсож байхад урагшаа зам руу нийлээд явсан. Тэгээд өглөө нь манай нөхөр эм ямаагаа бэлчээх гээд доод хотонд очсон чинь машины мөр байна малаа тоолох уу гэсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт бүртгэсэн чинь 7-н эм ямаа дутсан, ...Манай өөрийн ямаа бол зөв талын гол хагалбартай буруу талын урдаасаа хөндлөн зөв талынхаа чихэнд нь улбар шар ээмэгтэй харин манайх энэ намар нэлээн олон ямаа авсан, эм тамга ямар байсныг нь бол мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 80-81/,

Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би сум руу эхнэр хүүхдийнхээ хамт бензин аваад ирсэн, хот руу гэрэлд нэг ямаа авч байсан, тэгээд очихын хооронд зугтсан. Би машинтайгаа араас нь хөөгөөд гүйцээгүй тэр машин сумын чигтээ зугтсан. Манай айл саахалтын унтаж байгаад сэр чинь гэрийнхэн гадаа нь нэг цагаан өнгийн машин ирчихсэн малын хашааны үүдэн дээр зогсож байсан гэсэн. Тэгээд гэрлээ асаагаад хаалгаа онгойлгосон чинь нөгөө машин чинь төв засмал зам руу ороод яваад өгсөн, тэндээс удалгүй манай төрсөн ах ийн гэрийн гадаа ирээд хөх эргийн зам хаана байна гэж асуусан заагаад өгөөд явуулсан. Тэгээд унтаж байгаа сэрсэн чинь 30-40 минутын дараа иргэж ирээд хоттой мал дотор ороод нэг хонь аваад зогсож байхыг нь хараад гарсан чинь нөгөө хонийг нь аваад зугтчихсан. ...Манай ямаа буруу талын эвэр нь улаан будагтай буруу талын чих нь араасаа даруу болон хөндлөн эмтэй яг ямар ямаа байсан талаар бол мэдэхгүй байна манайх голдуу цагаан ямаатай том бүдүүн ямаа байсан болоод чирсэн байсан. Тэрнээс жижиг ямаа байсан үүрээд явах байсан байх... миний алдсан гэх  ямаа 1 тооны  нас бие гүйцсэн, ноолууртай эр ямаа байсан, Баянхонгор аймгийн сумын Зүүн хаяа 6 дугаар баг “Хулстай”  гэх газраас алдсан, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр  шилжих шөнө алдсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 207-208, 211/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...******* бид хоёр 2,5 литрийн хүрэн өнгөтэй пивыг 2-уулаа  хувааж уусан, таксины жолооч гэх залуу огт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй, Хишиг Монгол каракеноос гараад, үргэлжлүүлээд  *******, таксины жолооч бид 3  Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг Орд караоке  орж тэндээ  1 цагаас 2 цаг хүртэл ******* бид хоёр  1, 1 ширхэг пиво уугаад гарсан. Тэгээд Баянхонгор сум 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын ард санагдаж байна, яг хаана буулгасныг мэдэхгүй байна. ******* гэгч намайг газарт унагаж байгаад, өшиглөөд байсан, мөн гараараа нүүр хэсэгт 5-6 удаа цохисон. Намайг ******* зүүн талын суганы доод хэсэгт  хэд хэдэн удаа хавирга руу өшиглөсөн. ...нэг мэдэхэд намайг таксинаас буулгаж зодчихоод явсан. Тухайн үед таксины жолооч залуу, ******* бид 3 л  байсан, би захын ард амьсгалж, босож чадахгүй, байж байгаад яаралтай тусламжийн 103 дээр  шөнийн 03 цагийн үед ирсэн...” Их богд засварын урд байхад ******* нь намайг эхэлж хавирч унагаачхаад  дараа нь цээжний доод хавирга руу нэг удаа өшиглөсөн...гэх  мэдүүлэг/6-р хх-ийн 22-24/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Тухайн айлын үхрүүдийг бол би мэдэхгүй байна манайхтай айл байхад үхэргүй байсан айл байгаа юм. Тэгтэл өнгөрсөн жилээс үхэртэй болсон юм шиг байсан. Манайх одоо байгаа "Бяцхан" гэх газар энэ оны 08 сарын сүүлчээр сумаас нүүж ирж өвөлжиж байна. Би нүүж ирснээсээ хойш саяхан буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ний үед хонь хариулж явж байгаад ын үхрүүдийг харсан. Би хөл муутай болохоор гэрээс нээх гарж яваад байдаггүй хонинд хааяа явдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60-61/,

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“..2024 оны 11 дүгээр сарын дундуур эхнэр аймгийн зарын групп дээр идэшний үхэр авна гээд зар тавьчихсан байсан чинь  эхнэр лүү нэг хүн залгаад идэшний үхэр байна авах уу гэсэн. Тэгээд эхнэр заа аваад ир үзье гээд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд удалгүй байж байтал 2 танихгүй залуу цэнхэр өнгийн портер маркийн машин дээр үхрийн мах ачаад ирсэн, махыг нь үзтэл тарган монголын үхрийн мах байсан. Тэр хоёр залуугаас үхрийн махыг хэдэн төгрөгт өгөх юм гэхэд 1,300,000 төгрөгт өгнө гэсэн. Би тэр залуучуудаас гэдэс толгой, арьс шир нь хаана байна гэхэд нэг бор залуу нь манай эхнэр хүүхэд өвдөж хавдаад яараад хийгээд ирсэн, арьс шир, гэдэс дотрыг нь орхичихжээ. Яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа, би өөрөө сумын хүн байгаа юм, манайх мал хуйтай гээд байна гэхээр тэр махыг нь авсан. Тэгээд тухайн үед эхнэр өөрийнхөө Хаан банкныхаа данснаас тэр залуугийн данс руу 1,200,000 төгрөг хийсэн. Тэгээд үлдсэн 100,000 төгрөгийг нь удаалгүй нөгөө данс руу нь хийсэн. Би тухайн 2 залууг одоо харвал танина. Нэг нь бор царайтай махлагдуу, нөгөөдөх нь арай намхан шар царайтай, хулгар чихтэй бага шиг залуу байсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64-65/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2024 оны 11 дүгээр сарын дундуур аймгийн Facebook зарын групп дээр идэшний үхэр авна гээд дугаараа бичээд зар оруулсан. Тэгээд зар оруулаад маргааш өглөө нь нэг залуу яриад энд идэшний үхэр байна гэхээр нь би  аваад ир үзье гээд гэрийнхээ хаягийг зааж өгтөл цэнхэр өнгийн портер маркийн машинтай 2 залуу үхрийн мах ачаад ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр гараад үзтэл шинэ монголын үхрийн мах байсан, махаа хэдэн төгрөгт өгөх юм гэхэд 1,400,000 төгрөгт өгнө гэхээр нь надад 1,200,000 төгрөг байна гэтэл 1,300,000 төгрөгт ав гэсэн. Тэгээд бэлэн 1,200,000 төгрөгийг нэг шар залуугийн Хаан банкны данс руу идэшний мөнгө гэсэн утгатай хийсэн. Тэгээд үлдэгдэл 100,000 төгрөгөө дараа өгөхөөр болж тохироод явсан. 2024 оны 12 дугаар сарын 15-ны үеэр үлдэгдэл 100,000 төгрөгөө нөгөө данс руу нь идэшний үлдэгдэл гэсэн утгатай шилжүүлсэн. Би өөрийнхөө Хаан банкны дугаарын данснаас ******* гэдэг хүний Хаан банкны гэсэн данс руу шилжүүлсэн. Нэг өндөр бор залуу нь манай үхэр суманд байдаг юм. Манай хүүхдийн бие нь өвдөөд хот явах шаардлагатай болоод идэшний үхэр зарж байгаа юм гэж ярьж байсан...гэх  мэдүүлэг/1-р хх-ийн 71-72/,

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“.. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр тухайн машиныг худалдаж авсныхаа дараа 2-3 хоногийн дараа би *******ад чи ажилгүй байж байхаар миний энэ машиныг унаад ойр зуур ачаа зөөж халтуур хийж байхгүй юу гээд өгсөн. Тэгээд миний ерөнхийдөө ******* унаж байсан юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш машинаа өөрөө аваад дахиж өгөөгүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 79-80/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 06-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байтал орой 20 цагийн үед О.******* манай гэрт ирээд машиныхаа түлхүүрийг өгчих гадуур ажил хөөцөлдөөдөхье 2 цаг болно гэж хэлэхээр нь  улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Тэгээд 2 цагийн дараа ******* руу залгатал утас нь эхлээд дуудаж байгаад холбогдохоо байсан. Тэгээд маргааш өдөр нь 16 цагийн орчим намайг ажил болох Тааламжид нэртэй гурилан боовны үйлдвэр дээр байж байхад надад түлхүүр авчирч өгсөн. Тэгээд би ажил тараад машинаа хартал урд купер нь хагараад тор нь байхгүй байсан урд нэмэлт гэрлийн зүүн тал нь байхгүй болчихсон байсан. Би ******* руу залгаад машин эвдчихсэн байна гэж хэлтэл замын хашлага мөргөчихсөн гэж надад хэлхээр нь би янзалж өгөөрэй гэж хэлсэн. 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр надаас ирээд миний машиныг аваад янзлуулаад ирье гээд аваад явсан. Тэгээд 2 хонуулаад 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр янзлуулаад авчирч өгсөн. Тэрнээс хойш *******тай ерөөсөө холбогдоогүй. ...Би О.*******ад 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн  2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буцааж авсан тэрнээс өмнө өгч байгаагүй. Дараа нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр янзлуулах гэж өгөөд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буцааж авсан тэрнээс хойш машинаа өгөөгүй...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 16-18/

 Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай төрсөн хүү болох нь аймагт гурилан боовны үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн үед машин хүүхдэд байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Toyota prius 20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хот Да хүрээ захаас 13.500.000 мянган төгрөгөөр авч байсан юм. …Би өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээ 6.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 21-22/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр намайг ажил дээр байж байхад нэг дугаар залгаад ******* байна ирээд хэдэн мах арьс аваадхаач ахаа гэж  хэлсэн. Тэгээд авахаар болоод Хөх толгой нэлээн өгсөөд нэг гудамж руу ороод утсаар яриад хашааг нь заалгаад арагшаа харсан модон хуучин хашаа байсан. Тэгээд хашааны гадаа нь зогсоод махны хилээ буулгаад ******* хоёр чих нь хулгар жижигхэн шар залуутай тэр хоёр махаа хашаанаасаа зөөгөөд хэллүүлсэн  6 ямааны мах, 1 хонины мах  7-н арьс надад өгсөн. Би *******ад Б.******* гэх хүний эзэмшлийн тоот данс руу мах арьсны үнэ болох 1,695,000   төгрөг шилжүүлээд авсан. Тухайн үед би гарал үүслийг нь асуутал ******* эргээд яръя гэж хэлээд явсан юм,

“...2025 оны 02 дугаар сарын 02-ний өдөр намайг ажил дээр байж байхад нэг дугаар залгаад ******* байна аа ирээд хэдэн мах арьс аваадхаач ахаа гэж надаа хэлсэн. Тэгээд авахаар болоод баруун талын петровис харалдаа урд руу баруун талын хамгийн нүүрний гудамж руу  ороод би бас яг хаягийн сайн мэдэхгүй байна. Тэгээд утсаар яриад хашааг нь заалгаад баруун тийшээ харсан хашаан дотроо нэг гэр нэг байшинтай хашаа байсан. Тэгээд би хашаа руу нь ороод махны хилээ буулгаад ******* хоёр чих нь хулгар жижигхэн шар залуутай тэр хоёр махаа машинаасаа зөөгөөд хэллүүлсэн  5 эм ямааны мах 6-н арьс надаа өгсөн. Тухайн машин нь Toyota premio маркийн саарал өнгийн ар талын ачаагаа олсоор дарсан байсан машинаас махнуудаа гаргаж өгсөн би улсын дугаарын анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна. Би *******ад Б.******* гэх хүний эзэмшлийн тоот данс руу мах арьсны үнэ болох 600,000 төгрөг шилжүүлээд махаа авсан. Тухайн үед би гарал үүслийн асуутал ******* утсаар яриад аваад өгөх үү гэхээр нь би заа яах вэ эргээд ярья гэж хэлээд явсан юм...гэх мэдүүлэг / гэх мэдүүлэг/2-р хх-ийн 25-27, 4-р хх-ийн 95-97/,

“...2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Намайг ажил дээр байж байхад нэг дугаар залгаад ******* байна ирээд хэдэн мах арьс аваадхаач ахаа гэж надад хэлсэн. Тэгээд авахаар болоод Хөх толгой нэлээн өгсөөд нэг гудамж руу ороод би бас яг хаягийг  нь сайн мэдэхгүй байна. Тэгээд утсаар яриад хашааг нь заалгаад арагшаа харсан модон хуучин хашаа байсан. Тэгээд хашааны гадаа нь зогсоод махны хилээ буулгаад ******* хоёр чих нь хулгар жижигхэн шар залуутай тэр хоёр махаа хашаанаасаа зөөгөөд хэллүүлсэн  6 ямааны мах, 1 хонины мах  7-н арьс надад өгсөн. Би *******ад Б.******* гэх хүний эзэмшлийн тоот данс руу мах арьсны үнэ болох 1,695,000   төгрөг шилжүүлээд авсан. Тухайн үед би гарал үүслийг нь асуутал ******* утсаар яриад аваад өгөх үү гэхээр нь би заа яах вэ эргээд яръя гэж хэлээд явсан юм...гэх  мэдүүлэг/4-р хх-ийн 241-243

Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай хүү болох д миний карт байдаг юм. Миний данс руу хааяа даа мөнгө ороод байдаг байсан юм. Би юун мөнгө юм буруу юм хийгээд яваад байгаа юм биш биз үхэхийн хооронд чи миний ясыг хавталзуулав аа гээд хэлдэг байсан.Тухайн үед надад хэлэхдээ манай найзууд мөнгө хийлгээд бэлнээр авдаг гээд байхаар нь би тоодоггүй байсан юм. Би гэрээс нээх гардаггүй, уушгины сүрьеэ, Зүрхний томролтой гэх оноштой эмчилгээ байхгүй болохоор д нээх юм хэлж чаддаггүй байсан. Миний хүү миний үгэнд орох нь багасаад байсан юм ийм юм хийгээд яваад байна гэж бодсонгүй надад одоог хүртэл юмаа хэлэхгүй л байна. Би тэр мөнгөнөөс бол би мөнгө авч үзээгүй мөнгө ороод шууд бэлнээр гаргаад авчдаг байсан....гэх мэдүүлэг/2-р хх-ийн 30-31/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2024 оны 10 дугаар сард нэртэй газар намаржиж байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдөр  өвөлжөө болох Үнэгт гэх газар руу нүүсэн. Манай 2 тугалтай үнээ нэртэй газар тасраад үлдчихсэн байгаад байдаг байсан. Манай нөхөр эргэж тойроод байдаг байсан юм. Тэгээд нүүж очоод буцаад 2 тугалтай үнээгээ авах гээд бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр очтол  1 тугалтай үнээ 1 өнчин тугал байсан 1 үнээ байгаагүй,  бид 2  тэр хавийн айлуудаар хайгаад ерөөсөө олоогүй.  2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нөхөр Бямбасүрэн адуугаа хайж явж байгаад буцаад гэртээ ирэхдээ надад хулгайд алдсан үхрийн толгой шир нь байна гээд бид хоёр тэр газар нь очоод хартал манай хулгайд алдсан үхрийн толгой шир мөн байсан. Манай алдсан 1 үхэр хүрэн өнгөтэй, 2 чих нь цуулбар эмтэй, эвэр нүднийхээ тэнд цагаан үстэй үхэр байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 123-124/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр намайг ажил болох Баянхонгор аймгийн 1 дүгээр баг 121 дүгээр байрны 29 тоотод байрлах шинэ мах нэртэй ангилсан махны дэлгүүрт ажиллаж байхад өглөө 08 цаг өнгөрч байхад нэг үхэр авах уу гээд 2 залуу орж ирсэн, нэг нь шар залуу,  нөгөөдөх нь өндөрдүү бор залуу байсан.  Тэгээд би махгүй байсан болохоор авъя гээд хэллэхээр болсон. Тэгээд машинаасаа оруулж ирээд хэллээд 1,170,000 төгрөгийг гэх данс руу шилжүүлсэн. Тухайн үед би гарал үүслийн асуутал гаргаж өгнөө гээд явсан утасны дугаар аваад мессежээр явуулчихъя гэхээр нь махыг нь аваад үлдсэн....” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 127-129/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манайд ирээд 8-н ямаа алдчихлаа өрөөсөн дугуй нь зуны дугуйтай нөгөө дугуй нь өвлийн дугуйтай машин ирээд явсан байна гээд хэлээд явсан. Тэрнээс нэлээн хойно буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал ирээд нөгөө машин чинь дахиад ирээд явлаа мөрийн харсан чинь яг мөн байна хоёулаа мөр хөөгөөдөхье гээд цуг явсан. Тэгээд бид хоёр буюу ийн өвөлжөөнөөс мөрийн хөөгөөд нэртэй газраар эргээд засмал руу нийлсэн байсан Тэгээд бид хоёр болиод гэр гэртээ харьсан. ...Яг ямаа хулгайлах үед нь бол би очиж хараагүй дараа нь нөгөө машин нь ирээд явсан мөрийг нь харсан өрөөсөн дугуй нь зуны дугуйтай нөгөө дугуй нь өвлийн дугуйтай машин ирээд явсан байсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 72-73/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Миний нэр дээр Toyota premio маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл байгаа, 2024 онд хүнээс худалдаж авч байсан. Би Тoyota premio маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр *******ы ******* гэдэг хүнд 4,000,000 төгрөгөөр зарж байсан юм. Би өөрт нь болон эхнэрт нь нэрийн шилжүүлж ав гэж зөндөө хэлсэн Тухайн үед О.******* мөнгөтэй болохоороо шилжүүлж авъя гээд ерөөсөө шилжүүлж аваагүй. Тэгээд л одоо хүртэл миний нэр дээр байгаа юм...” гэсэн мэдүүлэг/3-р хх-ийн 86-87/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2024 оны 12 дугаар сарын 20-ний өдөр намайг ажил болох Баянхонгор аймгийн 1 дүгээр баг 121 дүгээр байрны 29 тоотод байрлах шинэ мах нэртэй ангилсан махны дэлгүүрт ажиллаж байхад. Өглөө 09 цаг өнгөрж байхад 5-н эр ямаа авах уу гээд 2 залуу орж ирсэн нэг нь шар залуу байсан нөгөөдөх нь өндөрдүү бор залуу байсан тухайн үед орж ирсэн хоёр залуугийн царайг нь сайн санахгүй байна. Тэгээд би махгүй байсан болохоор авъя гээд жинлэхээр болсон. Тэгээд машинаасаа оруулж ирээд жинлээд би 834,500 мянган төгрөгийг өөрийн эзэмшлийн гэх данснаас гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Тухайн үед би гарал үүслийн асуутал малын эмчийн утас холбогдохгүй байна. Өдөр гарал үүслийн гаргаж өгье хүүхдийн бие өвдөөд эхнэр аваад хот руу явсан тэгээд яараад 5-н ямаа гаргаад ирлээ гэхээр нь би итгээд за тэг тэг гээд махыг аваад үлдсэн...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 90-92/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Шинэжинст сумд байдаг ахтай утсаар ярьж байхад ******* орж ирээд машины аккумлятор суучихлаа холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******аасийн гэдэг айлын дугаарыг олоод өгөөч үхэр зарах сурагтай байна гэж асуусан, өмнө нь ах надаас тэр айл үхэр зарах сурагтай байна чи надад дугаарыг нь олоод өгөөч гэж асууж байсан болохоор би асуусан. Тэгсэн чинь *******, ах хоёр миний утсаар яриад ******* надаа үхэр байгаа ах та миний дугаарыг авчих гээд дугаараа солилцсон. ах удалгүй ******* руу залгасан ******* надаа 3-н бяруу байгаа гээд хэлтэл ах наана чинь унаа байгаа ах нь очоод авъя гэж хэлж хэлсэн. Тэгтэл ******* ах би аваад яваад очъё гэж хэлсэн ах намайг чи зам заагаад хүрээд ирээч гэхээр нь би ахаа би амжихгүй одоо удахгүй ажилдаа явна гэж хэлсэн. ах над руу залгаад ахдаа нэг туслаад өгөөч ах нь эхнэр хүүхэд сум дээр байгаа мал харах хүн байхгүй болохоор амжихгүй байна гэж хэлсэн. Тэр орой над руу ах залгаад чи над руу чатаар дансаа явуулчих ах нь 500,000 төгрөг хийчихье өглөө яг 3 бяруу ачихаар нь мөнгийг нь өгөөрэй гэж миний данс руу хийсэн. Над руу ******* залгаад аккумлятор авах гээд байна 220,000 төгрөг хийчих гэхээр нь би чи ахтай сайн яриад асуучих тэгвэл би мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд ах над руу залгаад аккумляторынх нь мөнгийг өгчих маргааш өглөө эрт гарах юм чинь гэсэн ******* зах дээр аккумлятор зардаг хүний данс руу шууд хийлгэсэн. Тэгээд орой нь над руу ******* залгаад 3-н бяруугаа шинэ төглийн энд найзындаа буулгаж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь бид хоёр уулзаад чи нөгөө 3 бяруугаа яасан бэ гэж би асуусан тэгтэл сум руу айл руу ачуулаад явуулсан энд байхаар бас гаргаад алдчих юм болов уу гэж бодоод гэж надад хэлэхээр нь би чи чинь яасан хариуцлагагүй хүн бэ хүний итгэл алдаад гэж хэлсэн ******* ойрхон байгаа 40км орчим газар яваад байгаа гэж хэлээд бид хоёр *******ын Тоёота Примо маркийн машинтай сум руу хөдөлсөн би тухайн үед улсын дугаарын сайн харж чадаагүй болохоор санахгүй байна. Бид хоёр сумын 2 дугаар баг байн хөндий гэх газарт байрлах гэх айлд очоод буугаад гэр лүү нь ороод ******* нөгөө 3 бяруугаа авах гэсэн юм гээд хэлтэл тэр эгч үхэр хол байхгүй ойрхон толгойн цаана байгаа гэж хэлээд бид гурав цуг яваад үхэр дээр нь очоод 3-бяруугаа салгаад туугаад гэрийнх нь гадаа бараг очиж байхад тэр эгчийн хүүхэд гээд нэг залуу ирсэн тэгээд туугаад гэрийн зүүн талд байрлах хашаанд оруулаад 3-н бяруугаа бариад машинд ачсан. Тэгээд ******* бид хоёр Шинэжинст сумын Зараа 1 дүгээр багт байрлах ах дээр шөнийн 00 цагийн үед очсон 3-н бяруугаа буулгаж өгөөд тэднийд хоноод маргааш нь Шинэжинст сум руу орсон би шууд гэртээ буугаад ах ******* хоёр машиныхаа урд гүперийг янзлуулах гээд явсан. Тэгээд гэртээ байж байтал ******* ирээд явъя гээд ахтай хамт ирсэн байсан тэгээд бид хоёр аймаг руу гараад орой 21 цагийн орчимд аймагт ирсэн би гэртээ буугаад ******* гэр рүүгээ явсан. ...Нэг эр халзан улаан ягаан бяруу, нэг бөөр цагаан ягаан шарга охин бяруу, улаан хүрэн охин бяруу байсан. Эм тамга байгаагүй...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 199-201/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...би 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн сумын 2 дугаар баг Байн хөндий н Битүү хороот гэх газар өвөлжөөн дээрээ байж байж байхад 12 цагийн орчимд нэг залуу орж ирээд хочит гэх айл хаана вэ гээд сураад ороод ирсэн. Тэгэхээр нь би энэ хажуу талын  гэр байгаа юм өөрсдөө байхгүй байна гэсэн чинь тэр залуу  би ахад хэлчихсэн байгаа юм. Гурван бяруу үхэрт нь тавих гэсэн юм, танай үхэр хаана байгаа гэхээр нь би манай үхэр замын цаад хөндийд чинь байгаа гэсэн. Тэгээд нөгөө залуу чинь яваад өгсөн. Тэгээд явсных нь дараа эхнэр Өсөхбаяр руу утсаар залгасан дүү гээд нэг залуу ирээд 3 бяруу тавьчхаад явлаа гэхэд тай ярьсан гэнэ лээ гэсэн ...Манайд дүү гээд нэг залуу орж ирсэн, тэр өдөр манай бага хүү надад хэлэхдээ 1 жижиг машинтай 2 хүн монголын 3 бярууг ачиж ирээд үхэр дээр тавьчхаад явсан гэж ярьсан. ...2025 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр нэг залуу тавьсан 3 бяруугаа авах гэсэн юм гээд ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг би чамайг танихгүй юм байна. чи авч ирсэн залуу биш байна шүү дээ гэхэд тэр залуу би авч ирэхэд нь цуг явж байсан хүн байгаа юм гэсэн. Тэгээд би бага хүү тайгаа хамт үхрийг нь барилцаж өгөөд явуулсан ...нэг жижиг саарал машинтай 2 эрэгтэй хүн ирээд аваад явсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 204-206/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 цагийн үед хамт саарал өнгийн примо загварын машинтай манай өвөлжөө дээр авч ирж өгсөн ...би 2025 оны 01 сарын дундуур над руу утсаар залгаад *******ад 3 монголын бяруу байна гэнэ ээ, Намар эхүүдийг нь хулгайд алдчихсан юм гэнээ та худалдаж авах уу гэхээр нь би тэгье гээд тохирсон.Тэгэхээр нь *******ын дугаарын утсаар холбогдоод 1-ийг нь 350,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 3 бярууны мөнгөний тал болох 500,000 төгрөгийг нагац ахын хүүхэд данс руу хийлгэсэн, 350,000 төгрөгийг бэлнээр сумын Хаан банкны АТМ-аас авч өгсөн, 200,000 төгрөгийг нь яг аль данснаас шилжүүлснээ санахгүй байна. ...1 нь цагаан духтай эр ягаан эм тамгагүй, эвэртэй бяруу байсан. 1 нь бүслүүр алаг хүрэн зүстэй, эм тамгагүй, охин бяруу байсан, Үлдсэн 1 нь хүрэн зүстэй эм тамгагүй охин бяруу байсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 209-210/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2025 оны 01 дүгээр сарын 05-ний үед би Улаанбаатар хот яваад биеэ үзүүлээд хотод 3 хоног байсан.  2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр хөдөө гэртээ иртэл манай хүү , ахын үхрээс 3-н үхэр алга байна гэж надаа хэлсэн. Тэгээд би үхэр дээрээ очоод хартал 3-н бяруу байгаагүй тэгээд би ойр хавийн айлын үхрүүдээр хайгаад олоогүй. Тэгээд үхэр байнга хэвтэж хонодог Хулстай ам гэх хороотой газар дээр очтол жижиг тэрэгний мөр байсан. Тэгээд дагах гэтэл мөр нь арилсан байсан болохоор дагаагүй юм. Би өмнө нь ахад үхэр 2 тасарсан байна гээд хэлж байсан. Урд байсан 8-н үхрээс 3-н тугал нь алга болсон байсан тал үхэр нь сум руу ирсэн байсан болохоор очиж авах гээд сумд иртэл ах хүү болох нар нь урдаас туугаад ирж байсан. Тэгээд би очоод танай 3-н бяруу алга болчихжээ би хайгаад олсонгүй ээ гэж хэлсэн.Тэгээд бид хоёр цаг хугацааг нь сайн санахгүй байна хэдэн хоногийн дараа сум руу хайж явсан.  Тэгээд тэрнээс хойш ах зөндөө хайх шиг болсон нэг өдөр над руу залгаад ах нь 3-н бяруугаа оллоо гэж хэлсэн.  Шинэжинст сумаас оллоо хүнд зарчихсан байна ******* гэдэг нөхөр хулгай хийсэн байна гэж надаа хэлсэн. ...Тухайн 3-н бяруунууд эм тамга байхгүй 1 бэлхүүс алаг охин бяруу, 1 хүрэн бяруу охин, 1 хошуу цагаан улаан халзан эр бяруунууд байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 213-214/,

Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...нэг өдөр залгаад ахаа 3-н бяруу тавих гэсэн юм. Тэгэхээр нь би ямар учиртай бяруунууд юм гэж хэлтэл ахаа би үхэртэй болох гэж байгаа гэж надаа хэлсэн. Манайд 3-н бяруугаа тавихаар болсон. Тухайн үед би аймагт байсан болохоор ямар бяруунууд тавьсан талаар сайн мэдээгүй манай хажуу айлын эгч эгч жижиг тэргээр ирээд буулгаад явлаа гэж надаа хэлсэн.  над руу залгаад 3-н бяруугаа аваачаад тавьчихлаа гэж надад хэлсэн. Би тэрнээс нэлээн дараа нь хот явсан яг хэзээ явсан талаараа сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ гэрээрээ дайраад явсан тухайн үед манай үхэрт 1 бөөр алаг бяруу, 1 улаан,1 улаан халзан бяруунууд байсан. Намайг хотод байхад нэг өдөр эгч над руу залгаад нөгөө залуу чинь ирээд 3-н бяруугаа аваад явлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би руу залгаад яасан бяруунуудаа авч байгаа юм уу гэж асуутал тиймээ ахаа би хүнд зарж байгаа юм гэж надаа хэлсэн тэрнээс хойш ерөөсөө холбогдоогүй...гэх  мэдүүлэг/3-р хх-ийн 221-222/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг 20-1513 тоотод  аав, ээж 4 дүүгийн хамт амьдардаг.   нь миний найз байгаа юм. ...2025 оны 02 дугаар сарын 02-ний өдөр өглөө 09 цагийн үед манай хашаанд ирээд , нэг ахын хамт ирээд манай ах мал нядалж зарж байгаа гэж надаа хэлсэн. Тэгээд би бэлтгэлдээ явах гэж байсан болохоор найз нь бэлтгэлдээ явлаа явахаараа түлхүүр гэрийн цавганд хийчхээрэй гэж хэлээд явсан....Саарал өнгийн Toyota premio маркийн улсын дугаартай  ар талын багажийг уяагаар дарсан машинаар ирсэн. Тухайн үед ардаа мах ачсан байсан бас яг сайн анзаарч хараагүй бэлтгэлдээ явах гэж байсан болохоор яараад явсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 104-105/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... 2025 оны 02 дугаар сарын 07 шөнө буюу 01 цаг 40 минутад манай төрсөн дүү болох чатаар залгаж хоттой малаас машинтай хүмүүс мал аваад зугтчихлаа гэсэн. ...Манай дүү нэгээс хоёр тооны бог алдсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг/4-р хх-ийн 223-224/,

-Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө унтах гээд хэвтэж байтал гэрийн гадаа машин ирээд зогссон, би орж ирэх  байх гээд хүлээгээд байсан чинь  орж ирээгүй, удалгүй яваад өгсөн, хөдлөхөөр нь араас нь хартал манай хонины цаад талд очоод зогссон тэгээд би хараад байж байтал, зогсож байгаад яваад өгсөн, би сайн харж, чадаагүй, шөнө байсан болохоор юу ч гэсэн жижигхэн саарал машин байсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 227-229/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 240 дугаартай...ын биед зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт/ 6-р хх-ийн 60-61/,

“Энх-Нахиа” ХХК шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар хулгайд алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 9,220,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт/7-р хх-ийн /,

 “Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 250,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 36-37 /

Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 141-142 /,

“Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 233-234/,

“Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1,900,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 78-79/,

“Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай “шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар 1,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 235-236/,

Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1,610,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 110-111/,

“Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 220,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/5-р хх-ийн 2-3/,

-Хөрөнгийн үнэлгээчин ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2,000,000 төгрөг болохыг тогтоов...” гэсэн дүгнэлт/7-р хх-ийн 149-150 дахь хуудас/,

-Шинжээч ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Тухайн эд зүйлийг гэмт үйлдэгдсэн цаг хугацаанаас 2 сарын дараа үнэлгээ хийсэн боловч хугацаа ойролцоо тул үнэ ханшинд өөрчлөлт гарахгүй...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 158 дахь хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 01-07, 10-16, 2 хх-ийн 83-88, 91-96, 185-190, 193-198, 3 хх-ийн 25-30, 33-38, 3 хх-ийн 148-165, 4 хх-ийн 44-57, 164-179, 6 хх-ийн 129-133/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 24, 2 хх-ийн 102, 3 хх-ийн 45, 172, 4 хх-ийн 65, 186, 6 хх-ийн 7 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 26-30/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 34-36, 3 хх-ийн 58-59/,  Б.н нас тоолсон тэмдэглэл /1 хх-ийн 58-/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 40-48/,  Б.*******ы Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/1-р хх-ийн 150-163/,Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 231-236/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 81-82, 3 хх-ийн 183-184, 3 хх-ийн 23-24, 146-147, 4 хх-ийн 42-43, 4 хх-ийн 162-163, 6 хх-ийн 148-149/, Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2 хх-ийн 104-114/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 207-215/, Иргэн Б.*******ы Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга  үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/3-р хх-ийн 10-16/, Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 47-56/,  Б.ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/3-р хх-ийн 114-117/, Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 174-181/, Б.*******ы Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн ын Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/4-р хх-ийн 11-32/, Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 68-76/, Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4 хх-ийн 188-193/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/6 хх-ийн 10-14/, шүүгдэгч О.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /6 хх-ийн 74-88/, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/7-р хх-ийн 28-33/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

1/ Шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн тухайд

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

 шүүгдэгч  О.******* нь согтуурсан үедээ иргэн тай маргалдаж, улмаар сууж явсан машинаасаа буулгаж, газарт, хавирч унагаж, цээж хэсэгт нь 1 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, биед нь зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч О.******* нь хохирогч ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч  О.******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Их богд засварын газрын хажууд хатуу хучилттай авто замын хажууд 2025 оны 03 дугаар сарын 27-ны шөнө иргэн тай маргалдаж, улмаар сууж явсан машинаасаа буулгаж, газарт, хавирч унагаж, цээж хэсэгт нь 1 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, биед нь зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтлийг учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч ын...О.******* намайг газарт унагаж байгаад, өшиглөөд байсан, мөн гараараа нүүр хэсэгт 5-6 удаа цохисон,... зүүн талын суганы доод хэсэгт  хэд хэдэн удаа хавирга руу өшиглөсөн, 2 хавирга хугаралтай, ...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 22-24, 26-27/,

Гэрч ын...ын дээр ******* гарчихсан газар уначихсан хоорондоо ноцолдоод байсан, ....******* машинд суугаад Түмэнбаяр газар суугаад үлдсэн ...гэх мэдүүлэг /6-р хх-ийн 34-35/,

Гэрч ийн...нэг хүн согтуу хүн зам дээр гараа өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн,....  гар утсаа алдсан, таньдаг хүндээ зодуулсан, караокеноос гараад зодуулсан, хавиргаар өвдөөд амьсгаа авахад хэцүү байна гээд байхаар нь эмнэлэгт хүргэж өгсөн....гэх мэдүүлэг/6-р хх-ийн 38-39/,

Шинжээч ын...ын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, яаралтай тусламжийн хуудаст цээжний баруун талд өвдөлт эмзэглэлтэй гэсэн зовуурьтайгаар үзүүлсэн байсан...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 72-73/,

Иргэний нэхэмжлэгч П.*******жаргалын.. ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 110,484 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/6-р хх-ийн 112-113/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 240 дугаартай...ын биед зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо,...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт/ 6-р хх-ийн 60-61/, талд авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч О.******* нь хохирогч ын  эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч О.*******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч О.*******, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоорондын маргааны улмаас хохирогч ын зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөх, буюу зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл  учруулсан болох нь хэргийн /хх-ийн 60-61 /, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч О.******* нь хохирогч ын зүүн хавирга хэсэгт өшиглөсөн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 110,484 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******аас 110,484 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Хохирогч  нь шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Аймгийн  прокурорын газраас  О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

2/ Шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруугийн тухайд

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн сумын Оройн бууц 2 дугаар багийн нутаг “” гэдэг газарт байх хохирогч ын эзэмшлийн хаваржааны амбаарын хаалгыг хөшиж онгойлгон дунд үеийн янжин гахай гөлөмтэй, 10 ширхэг мөнгөн гялаантай эмээл 1 ширхэг, дэнзэн ташуур 1 ширхэг, полиосон ороолттой хазаар 1 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг,  угаалгын машин 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, хурган дотортой улаан торгон дээл 1 ширхэг, хар савхин цув 1 ширхэг, 6 метр урттай хивсэн татаа  1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч д 9,200,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.       

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Шүүгдэгч О.******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч О.******* нь хохирогч ын эзэмшлийн хаваржааны амбаараас дунд үеийн янжин гахай гөлөмтэй, 10 ширхэг мөнгөн гялаантай эмээл 1 ширхэг, дэнзэн ташуур 1 ширхэг, полиосон ороолттой хазаар 1 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг,  угаалгын машин 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, хурган дотортой улаан торгон дээл 1 ширхэг, хар савхин цув 1 ширхэг, 6 метр урттай хивсэн татаа  1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирогч д 9,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч ын ... 2022 оны 06 дугаар сарын 20-ний үеэр сумын Оройн бууц 2 дугаар багт байх хаваржаанаас нүүсэн. Нүүхдээ хаваржааныхаа амбаарт гэрийн эд зүйлүүдээ хургаагаад явсан,... 2022 оны 09 дугээр сард хаваржаан дээрээ ирээд амбаараа онгойлгох гэтэл хаалгыг нь хөшиж эвдэлсэн,  хулгай орсон байхаар нь эд зүйлүүдээ үзтэл авдарын хаалгыг эвдлээд мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар, дэнзэн ташуур, цаа бугын гутал хар савхи нь цув улаан зоосон хээтэй эмэгтэй хурган дээл, цагаан өнгөтэй угаалгын машин, модон ширээ гэрийн хивсний цацаг зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байна...гэх мэдүүлэг /7 хх-ийн 45-46, 49/,

Гэрч ын“...ынд хуучин цагийн эмээл, мөнгөн хазаар, дэнзэн ташуур байдаг байсан,...эмээлээ гэрийнхээ хойморт тавьчихсан, бүүрэгнээс нь хазаар, ташуур нь зүүлттэй байдаг байсан. Эмээл нь ногоон гөлөмтэй эмээл байдаг байсан. Хулгай орж эмээл, хазаар, бусад зүйлсээ алдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/7-р хх-ийн 15-16/,

Шинжээч ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Тухайн эд зүйлийг гэмт үйлдэгдсэн цаг хугацаанаас 2 сарын дараа үнэлгээ хийсэн боловч хугацаа ойролцоо тул үнэ ханшинд өөрчлөлт гарахгүй...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 158/,

“Энх-Нахиа” ХХК шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар хулгайд алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 9,220,000 төгрөг болохыг тогтоов...гэх дүгнэлт/7-р хх-ийн /, мэдүүлгийг өдөр газар дээр нь шалгасан 2023 оны 02 дугаар сарын 11-ний мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /7-р хх-ийн 24-27/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох  баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэргийн хохирогч нь  хулгайд алдагдсан гэх дунд үеийн янжин гахай гөлөмтэй, 10 ширхэг мөнгөн гялаантай эмээл 1 ширхэг, дэнзэн ташуур 1 ширхэг, полиосон ороолттой хазаар 1 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг,  угаалгын машин 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, хурган дотортой улаан торгон дээл 1 ширхэг, хар савхин цув 1 ширхэг, 6 метр урттай хивсэн татаа  1 ширхэг буюу үнэ 9,2000,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч О.******* нь хохирогч д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйлийг биет байдлаар хүлээлгэж өгөөгүй тул шүүгдэгч О.*******аас 9,200,000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.*******ыг  машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

3/ Шүүгдэгч О.******* нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч  О.******* нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1-р багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх иргэн *******ын эзэмшлийн өвөлжөөний урд талд хотлуулсан байсан, түүний 24 тооны үхрийг тууж, гар худгийн орчимд байх хадны ёроолд авч ирэн 2 тооны үхрийг нядалж, махыг нь улсын дугаартай цэнхэр өнгийн  Хьюндай Портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явсан буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хулстай” гэх газарт байх ы эзэмшлийн өвөлжөөнөөс 1 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч д 220,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ  бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн  сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Холбоо тээг” гэх газарт байх ын эзэмшлийн өвөлжөөн дээр хотлуулсан байсан, бог малаас, О.*******, нар нь 7 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, иргэн д 1,610,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын үед Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх чулуун орооны хажууд бэлчиж байсан иргэн ын эзэмшлийн сүрэг үхрээс 3 тооны бярууг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгсэлд ачиж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.тай 1 бярууг 350,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, тус аймгийн Шинэжинст сумын Зараа 1 дүгээр багт байх иргэн С.т зарж бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ  бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр " " гэх газарт байх ийн эзэмшлийн өвөлжөөнөөс 8 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай саарал өнгийн Тоёота Примо загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч ид 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сэртэн” гэх газарт байх гийн эзэмшлийн өвөлжөөнөөс 5 тооны ямааг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ  бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "" гэх газарт байх чулуун хорооны зүүн талд байсан, гийн эзэмшлийн 2 тугалтай үнээ буюу 4 тооны үхрээс  О.*******,   нар нь чулуун хороонд оруулан, 1 үхрийг нь уяагаар оосорлон барьж авч, нядлан, махыг нь улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай Портер загварын тээврийн хэрэгсэлд ачиж авч яван иргэн д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээрээ  бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Зүүн хаяа 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Тоглохын баруун хонхор” гэх газарт байх ийн эзэмшлийн өвөлжөөнөөс 1 тооны хонийг гараараа барьж авч, улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, Баянхонгор аймгийн Баянхонгор сум руу явах замдаа зогсон, нядалж, хохирогч эд 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч *******ын... 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хоёр үхрээ хайгаад үхэр байсан газраасаа мөрийг нь хөөгөөд явж байтал манай хоёр үхрийг нядалсан газрыг олж хараад ээждээ утсаар ярьсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 52-53/,

Хохирогч ийн... гэрийн тооноор хот руу гэрэл дусаад мал үргээд байсан, гэрээс иртэл нөгөө машин хөдлөөд алга болсон,цагаан болон саарал өнгийн машин улсын дугаар нь харж амжаагүй,....зургаан настай эм хонь, зөв тал урд  талаасаа хөндлөн эмтэй байсан сүүлний уганд шар будагтай байсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 244-245/,

Хохирогч гийн...р адуугаа хайж явж байгаад нэг жалганд үхрийн толгой шир байхаар нь очоод хартал манай алдсан үхрийн толгой шир мөн байсан.. гэх мэдүүлэг/2-р хх-ийн 119-120/,

Хохирогч гийн... голдуу цагаан ямаатай болохоор тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна, нэг содон улаан ямаа байхгүй болохоор нь тоолж үзээд 5-н ямаа дутсан,...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 218-219/,

Хохирогч ийн... хонь, ямаагаа бүртгэтэл 8 тооны ямаа 14 улаан, 3 цагаан, 1 зэгэл бор/ алга болсон байсан,...тэр машины мөрийг хартал баруун талын хойд дугуй нь зуны дугуй шиг уртаашаа хээтэй, нөгөө 3 дугуй нь дөрвөлжин хээтэй байсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 64-65, 69/,

Хохирогч ын...манай малчин урдаас ирж үхрээ аваад танай 3-н бяруу чинь алга байна аа гэж надад хэлсэн би алга болсон 3 бяруугаа үхэр дундаасаа хайтал миний 3-н бяруу байгаагүй, 3-н бяруугаа хулгайд алдсанаа мэдсэн,...Говийн сумуудаар явж бяруугаа хайсан Шинэжинст суманд очоод сумаас зүүн хойш 20км яваад юм асуух гээд малаа хариулж байсан гэх хүн байсан очоод мал руу хартал манай хулгайд алдсан 3-н тооны бяруу тэнд байсан,... аас асуутал сумын ******* гэх залуугаас авсан ...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 186-187/,

Хохирогч ын... өглөө нь манай нөхөр эм ямаагаа бэлчээх гээд доод хотонд очсон чинь машины мөр байна малаа тоолох уу гэсэн ,  би нөхрийнхөө хамт бүртгэсэн чинь 7-н эм ямаа дутсан....” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 80-81/,

Хохирогч ы“...Бөмбөгөр сум руу эхнэр хүүхдийнхээ хамт бензин аваад ирсэн ,хотноос нэг ямаа авч байсан тэгээд очихын хооронд зугтсан, би машинтайгаа араас нь хөөгөөд гүйцээгүй тэр машин бөмбөгөр сум чигтээ зугтсан....гэх мэдүүлэг/4-р хх-ийн 207-208, 211/,

Гэрч ын... нүүж ирснээсээ хойш хонь хариулж явж байгаад ын үхрүүдийг харсан. Би хөл муутай болохоор гэрээс нээх гарч яваад байдаггүй хонинд хааяа явдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 60-61/,

Гэрч Д.*******ын“..эхнэр аймгийн зарын групп дээр идэшний үхэр авна гээд зар тавьчихсан байхад нэг хүн залгаад идэшний үхэр байна авах уу гэсэн,... удалгүй байж байтал 2 танихгүй залуу цэнхэр өнгийн портер маркийн машин дээр үхрийн мах ачаад ирсэн, махыг нь үзтэл тарган монголын үхрийн мах байсан, үхрийн махыг  1,300,000 төгрөгт өгнө гэсэн,...гэдэс толгой, арьс шир нь хаана байна гэхэд нэг бор залуу нь манай эхнэр хүүхэд өвдөж хавдаад яараад хийгээд ирсэн арьс шир, гэдэс дотрыг нь орхичихжээ, би өөрөө сумын хүн байгаа юм, манайх мал хуйтай гээд байсан....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64-65/,

Гэрч ын “..Facebook зарын групп дээр идэшний үхэр авна гээд дугаараа бичээд зар оруулсан, маргааш өглөө нь нэг залуу яриад энд идэшний үхэр байна гэхээр нь гэрийнхээ хаягийг зааж өгтөл цэнхэр өнгийн портер маркийн машинтай 2 залуу үхрийн мах ачаад ирсэн,... шинэ монголын үхрийн мах байсан., үхрийн махыг 1,400,000 төгрөгт өгнө гэхээр нь надад 1,200,000 төгрөг байна гэтэл 1,300,000 төгрөгт ав гэсэн. Тэгээд надад бэлэн 1,200,000 төгрөг байснаа нэг шар залуугийн хаан банкны данс руу идэшний мөнгө гэсэн утгатай хийсэн...гэх  мэдүүлэг/1-р хх-ийн 71-72/,

Гэрч ы...тухайн машиныг худалдаж авсныхаа дараа 2-3 хоногийн дараа би *******ад чи ажилгүй байж байхаар миний энэ машиныг унаад ойр зуур ачаа зөөж халтуур хийж байхгүй юу гээд өгсөн, ерөнхийдөө ******* унаж байсан,... 2024 оны 11 дүгээр сарын 24-с хойш машинаа өөрөө аваад дахиж өгөөгүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 79-80/,

Гэрч ын.... ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байтал орой 20 цагийн үед О.******* манай гэрт ирээд машиныхаа түлхүүрийг өгчих гадуур ажил хөөцөлдөөдөхье 2 цаг болно гэж хэлэхээр нь улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан.,....надад түлхүүр авчирч өгсөн,... 2 хонуулаад 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр машин янзлуулаад авчирч өгсөн. Тэрнээс хойш *******тай ерөөсөө холбогдоогүй...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 16-18/,

 Гэрч гийн... Toyota prius 20 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа, Улаанбаатар хот Да хүрээ захаас 13.500.000 төгрөгөөр авч байсан юм....гэх мэдүүлэг/2-р хх-ийн 21-22/,

Гэрч ын..нэг дугаар залгаад ******* байна ирээд хэдэн мах арьс аваадхаач ахаа гэж надад хэлсэн, би авахаар болоод Хөх толгой нэлээн өгсөөд нэг гудамж руу ороод утсаар яриад хашааг нь заалгаад арагшаа харсан модон хуучин хашаа байсан. Тэгээд хашааны гадаа нь зогсоод махны хилээ буулгаад ******* хоёр чих нь хулгар жижигхэн шар залуутай тэр хоёр махаа хашаанаасаа зөөгөөд хэллүүлсэн  6 ямааны мах, 1 хонины мах  7-н арьс надад өгсөн. Би *******ад Б.******* гэх хүний эзэмшлийн тоот данс руу мах арьсны үнэ болох 1,695,000 төгрөг шилжүүлсэн,  гарал үүслийг нь асуутал ******* эргээд яръя гэж хэлээд явсан юм...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 25-27/,

Гэрч Б.*******ы...манай хүү болох д миний карт байдаг, .миний данс руу хааяа даа мөнгө ороод байдаг байсан,...надад хэлэхдээ манай найзууд мөнгө хийлгээд бэлнээр авдаг гээд байхаар нь тоодоггүй байсан юм....гэх мэдүүлэг/2-р хх-ийн 30-31/,

Гэрч гийн...нүүж очоод буцаад 2 тугалтай үнээгээ авах гээд бид хоёр очтол  1 тугалтай үнээ 1 өнчин тугал байсан 1 үнээ байгаагүй тэгээд нөхөр бид 2  тэр хавийн айлуудаар хайгаад ерөөсөө олоогүй,  нөхөр Бямбасүрэн адуугаа хайж явж байгаад буцаад гэртээ ирэхдээ надад хулгайд алдсан үхрийн толгой шир нь байна гээд бид хоёр тэр газар нь очоод хартал манай хулгайд алдсан үхрийн толгой шир мөн байсан, манай алдсан 1 үхэр хүрэн өнгөтэй, 2 чих нь цуулбар эмтэй, эвэр нүднийхээ тэнд цагаан үстэй үхэр байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 123-124/,

Гэрч ын“... шинэ мах нэртэй ангилсан махны дэлгүүрт ажиллаж байхад өглөө 08 цаг өнгөрч байхад нэг үхэр авах уу гээд 2 залуу орж ирсэн, нэг нь шар залуу, нөгөөдөх нь өндөрдүү бор залуу байсан,  машинаасаа оруулж ирээд хэллээд 1,170,000 төгрөгийг гэх данс руу шилжүүлсэн, би гарал үүслийн асуутал гаргаж өгнөө гээд явсан, ...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 127-129/,

Гэрч ын... манайд ирээд 8-н ямаа алдчихлаа өрөөсөн дугуй нь зуны дугуйтай, нөгөө дугуй нь өвлийн дугуйтай машин ирээд явсан байна гээд хэлээд явсан, ...гэртээ байж байтал ирээд нөгөө машин чинь дахиад ирээд явлаа мөрийн харсан чинь яг мөн байна хоёулаа мөр хөөгөөдөхье гээд цуг явсан, ийн өвөлжөөнөөс мөрийн хөөгөөд нэртэй газраар эргээд засмал руу нийлсэн байсан,  ...Яг ямаа хулгайлах үед нь бол би очиж хараагүй ....гэх мэдүүлэг/3-р хх-ийн 72-73/,

Гэрч гийн“...Тoyota premio маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг *******ы ******* гэдэг хүнд 4,000,000 төгрөгөөр зарж байсан,.. О.******* мөнгөтэй болохоороо шилжүүлж авъя гээд ерөөсөө шилжүүлж аваагүй, одоо хүртэл миний нэр дээр байгаа юм...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 86-87/,

Гэрч ын.... Өглөө 09 цаг өнгөрч байхад 5-н эр ямаа авах уу гээд 2 залуу орж ирсэн, нэг нь шар залуу, нөгөөдөх нь өндөрдүү бор залуу байсан , машинаасаа оруулж ирээд жинлээд 834,500 төгрөгийг өөрийн эзэмшлийн гэх данснаас гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Тухайн үед би гарал үүслийн асуутал малын эмчийн утас холбогдохгүй байна. ..гэх мэдүүлэг/3-р хх-ийн 90-92/,

Гэрч ... ах удалгүй ******* руу залгаахад надаа 3-н бяруу байгаа гээд хэлтэл ах наана чинь унаа байгаа очоод авъя гэж хэлж хэлсэн,...над руу ах залгаад чи над руу чатаар дансаа явуулчих ах нь 500,000 төгрөг хийчихье өглөө яг 3 бяруу ачихаар нь мөнгийг нь өгөөрэй гэж миний данс руу хийсэн....Нэг эр халзан улаан ягаан бяруу, нэг бөөр цагаан ягаан шарга охин бяруу, улаан хүрэн охин бяруу байсан. Эм тамга байгаагүй...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 199-201/,

Гэрч ийн... манайд дүү гээд нэг залуу орж ирсэн, тэр өдөр манай бага хүү надад хэлэхдээ 1 жижиг машинтай 2 хүн монголын 3 бярууг ачиж ирээд үхэр дээр тавьчхаад явсан гэж ярьсан,....би бага хүү тайгаа хамт үхрийг нь барилцаж өгөөд явуулсан ...нэг жижиг саарал машинтай 2 эрэгтэй хүн ирээд аваад явсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 204-206/,

Гэрч ын...Бат-Эрдэнэтэй хамт саарал өнгийн примио загварын машинтай манай өвөлжөө дээр авч ирж өгсөн ... *******ад 3 монголын бяруу байна гэнэ ээ, Намар эхүүдийг нь хулгайд алдчихсан юм гэнээ та худалдаж авах уу гэхээр нь би тэгье гээд тохирсон,...*******ын дугаарын утсаар холбогдоод 1-ийг нь 350,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 3 бярууны мөнгөний тал болох 500,000 төгрөгийг нагац ахын хүүхэд данс руу хийлгэсэн, 350,000 төгрөгийг бэлнээр сумын Хаан банкны АТМ-аас авч өгсөн, 200,000 төгрөгийг нь яг аль данснаас шилжүүлснээ санахгүй байна. ...1 нь цагаан духтай эр ягаан эм тамгагүй, эвэртэй бяруу байсан. 1 нь бүслүүр алаг хүрэн зүстэй, эм тамгагүй, охин бяруу байсан, Үлдсэн 1 нь хүрэн зүстэй эм тамгагүй охин бяруу байсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 209-210/,

Гэрч гийн...үхэр дээрээ очоод хартал 3-н бяруу байгаагүй,  ойр хавийн айлын үхрүүдээр хайгаад олоогүй, .... Шинэжинст сумаас оллоо хүнд зарчихсан байна ******* гэдэг нөхөр хулгай хийсэн байна гэж надаа хэлсэн. ...Тухайн 3-н бяруунууд эм тамга байхгүй 1 бэлхүүс алаг охин бяруу, 1 хүрэн бяруу охин, 1 хошуу цагаан улаан халзан эр бяруунууд байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 213-214/,

Гэрч Н.ын... залгаад ахаа 3-н бяруу тавих гэсэн юм, би үхэртэй болох гэж байгаа гэж надаа хэлсэн,...хажуу айлын эгч эгч жижиг тэргээр ирээд буулгаад явлаа гэж надаа хэлсэн. Буулгаад над руу залгаад 3-н бяруугаа аваачаад тавьчихлаа гэж хэлсэн,....манай үхэрт 1 бөөр алаг бяруу, 1 улаан,1 улаан халзан бяруунууд байсан, намайг хотод байхад эгч над руу залгаад нөгөө залуу чинь ирээд 3-н бяруугаа аваад явлаа гэж надад хэлсэн,...  би хүнд зарж байгаа юм гэж надаа хэлсэн...гэх  мэдүүлэг/3-р хх-ийн 221-222/,

Гэрч ын“...махны хилээ буулгаад ******* хоёр чих нь хулгар жижигхэн шар залуутай тэр хоёр махаа машинаасаа зөөгөөд хэллүүлсэн  5 эм ямааны мах 6-н арьс надаа өгсөн. Тухайн машин нь Toyota premio маркийн саарал өнгийн ар талын ачаагаа олсоор дарсан байсан машинаас махнуудаа гаргаж өгсөн,  *******ад Б.******* гэх хүний эзэмшлийн тоот данс руу мах арьсны үнэ болох 600,000 төгрөг шилжүүлээд махаа авсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 95-97/,

Гэрч ын“... нь миний найз байгаа юм,...2025 оны 02 дугаар сарын 02-ний өдөр өглөө 09 цагийн үед манай хашаанд ирээд , нэг ахын хамт ирээд манай ах мал нядалж зарж байгаа гэж надаа хэлсэн. Тэгээд би бэлтгэлдээ  явлаа явахаараа түлхүүр гэрийн цавганд хийчхээрэй гэж хэлээд явсан,...Саарал өнгийн Toyota premio маркийн улсын дугаартай  ар талын багажийг уяагаар дарсан машинаар ирсэн..гэх мэдүүлэг/4-р хх-ийн 104-105/,

Гэрч гийн“...төрсөн дүү болох чатаар залгаж хоттой малаас машинтай хүмүүс мал аваад зугтчихлаа гэсэн,...Манай дүү нэгээс хоёр тооны бог алдсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг/4-р хх-ийн 223-224/,

Гэрч Б.ын“... шөнө унтах гээд хэвтэж байтал гэрийн гадаа машин ирээд зогссон,  би орж ирэх  байх гээд хүлээгээд байсан чинь  орж ирээгүй, удалгүй яваад өгсөн, хөдлөхөөр нь араас нь хартал манай хонины цаад талд очоод зогссон би хараад байж байтал, зогсож байгаад яваад өгсөн, жижигхэн саарал машин байсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 227-229/,

“Энх нахиа” ХХК-ны үнэлгээчин ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 220,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/5-р хх-ийн 2-3/,

“Энх нахиа” ХХК шинжээчийн ...2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай “шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар 1,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 235-236/,

“Энх нахиа” ХХК шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1,900,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 78-79/,

“Энх нахиа” ХХК шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 233-234/,

“Энх нахиа” ХХК шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,800,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 141-142 /,

“Энх нахиа” ХХК шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 250,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 36-37 /

“Энх нахиа” ХХК шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай “Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1,610,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 110-111/,

Хөрөнгийн үнэлгээчин ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2,000,000 төгрөг болохыг тогтоов...” гэсэн дүгнэлт/7-р хх-ийн 149-150/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.

Мал хулгайлах  гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.

Шүүгдэгч , О.******* нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Мал хулгайлах гэмт хэрэгт “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, малын бэлчээрт зорьж очих, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг бөгөөд шүүгдэгч , О.******* нар нь бусдыг малыг хулгайлах, зөөж тээвэрлэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох тогтоогджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч , О.******* нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан, мөн  мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны  малыг машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч , О.******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлан авсан үлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч , О.******* нар нь нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч , О.******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлан авсан үйлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч , О.******* нарын  үйлдэл нь бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор  бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, машин механизм ашиглан эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч , О.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч , О.******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу  “олон тооны мал хулгайлж”, “машин, механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч  , О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,.2, 2.4 дэх заалтад заасан “бүлэглэж бусдын олон тооны малыг,  машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй,

Шүүгдэгч О.******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй  талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч , О.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин  шүүгдэгч  О.******* нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Шүүгдэгч , О.******* нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч *******т 2,800,000 төгрөг, хохирогч д 220,000 төгрөг, Хохирогч д 1,610,000 төгрөг, ад 1,800,000 төгрөг, хохирогч ид 1,900,000 төгрөг, хохирогч д 1,000,000 төгрөг, хохирогч д 1,800,000 төгрөг,  хохирогч эд 250,000 төгрөг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч  О.*******, нар нараас тэнцүү хуваан гаргуулж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.

Харин хохирогч ын эд хөрөнгөд учирсан хохирол болон шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан 9,220,000 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ад 900,000 төгрөг, хохирогч д 805,000 төгрөг, хохирогч *******т 1,400,000 төгрөг,  хохирогч д 500,000 төгрөг, хохирогч Ж.Бямбацэрэнд 900,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Харин шүүгдэгч гаас өөрт ноогдох хохирол болох нийт 1,185,000 төгрөгийг гаргуулж, хохирогч д 110,000 төгрөг, хохирогч ид 950,000 төгрөг,хохирогч эд 125,000 төгрөгийг тус тус олгож, 

Шүүгдэгч О.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд түүний өөрт ноогдох хохирол болох нийт 14,910,000 төгрөг гаргуулж, хохирогч *******т 1,400,000 төгрөг, хохирогч д 110,000 төгрөг, хохирогч д 805,000 төгрөг, хохирогч ад 900,000 төгрөг, хохирогч ид 950,000 төгрөг, хохирогч д 500,000 төгрөг, хохирогч д 900,000 төгрөг,  хохирогч эд 125,000 төгрөг,  хохирогч д 9,220,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл  бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Шүүгдэгч О.*******ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан    улсын дугаартай саарал өнгийн Тоёота примео маркийн тээврийн хэрэгсэл, Мөн 46-07 БНХ улсын дугаартай дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгож,

Харин Шүүгдэгч О.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн ы эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай Портер маркийн  тээврийн хэрэгсэл үнэ болох 2,600,000 төгрөг,

Иргэн  ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6,000,000 төгрөг нийт 8,600,000 төгрөгийг тэнцүү хувааж, шүүгдэгч  , О.******* нараас  тус бүр 4,300,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч О.*******, нарт холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болох шинжээчийн зардал 100,000 тэнцүү хувааж, шүүгдэгч О.*******аас 50,000 төгрөг, шүүгдэгч гаас 50,000 төгрөгийг гаргуулж,  Энх Нахиа ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч О.*******ыг  таван жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ыг таван жилийн сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,2.2,2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг арван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоох,

Шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан тусгай заалтыг хэрэглэх боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч д  таван жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах... дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч О.*******ыг  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ыг хоёр жилийн сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,2.2,2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг дөрвөн жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч д  хорих ялыг доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заасныг журамлан нэг жилээр тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Эрүүгийн хариуцлага , О.******* нар нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч   нь 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 09 сартай байсан байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхээс ял оногдуулах үед арван найман насанд хүрсэн буюу шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан заалтыг хэрэглэж болохоор хуульчилсан. 

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед  шүүгдэгч   нь 18 нас хүрсэн байх бөгөөд шүүхээс өсвөр насны шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас биед тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун сэтгэцийн онцлогийг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж....болно” гэснийг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2,2.4-т заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.*******, нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч , О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь өөрт ноогдох хохирлоос зарим хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан, насны байдал, улсын яллагч , шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс  харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч О.*******ыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ыг  хоёр жил  таван сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, уг оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч г гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч д тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг нэг жил таван сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасан...шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно... гэж хуульчилсан тул   шүүгдэгч д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа үхрийн шир 2 ширхэг, үхрийн толгой 2 ширхэг, хутганы ажлын хэсгийн цаасан гэр 2 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч О.******* нь хохирогч т төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч *******, , Д. . нарт төлөх төлбөргүй, уг хэрэгт шүүгдэгч , О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы , ******* овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан буюу  бүлэглэж, олон тооны малыг, машин механизм ашиглаж, хулгайлсан,

Шүүгдэгч  ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  шүүгдэгч О.*******ыг гурван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ыг  хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт  *******ы г гурван жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,  2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар  оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан  таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан  гурван жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, нэг жил таван сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч д оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар  шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээг авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэх үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч д хүмүүжүүлэх хугацаанд хяналт тавьж байх үүргийг түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч эцэг *******д даалгасугай.

12.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа үхрийн шир 2 ширхэг, үхрийн толгой 2 ширхэг, хутганы ажлын хэсгийн цаасан гэр 2 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч О.*******аас нийт 14,910,000 төгрөг гаргуулж, хохирогч *******т 2,800,000 төгрөг, хохирогч д 110,000 төгрөг, Хохирогч д 805,000 төгрөг, ад 900,000 төгрөг, хохирогч ид 950,000 төгрөг, хохирогч д 500,000 төгрөг, хохирогч д 900,000 төгрөг,  хохирогч эд 125,000 төгрөг,  хохирогч д 9,220,000 төгрөгийг ,

Шүүгдэгч гаас нийт 1,185,000 төгрөг гаргуулж, хохирогч д 110,000 төгрөг, хохирогч ид 950,000 төгрөг,хохирогч эд 125,000 төгрөгийг тус тус олгосугай.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.*******ын эзэмшлийн   улсын дугаартай саарал өнгийн Тоёота примео маркийн тээврийн хэрэгсэл,

 Мөн 46-07 БНХ улсын дугаартай дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгож,  харин иргэн ы эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай Портер маркийн  тээврийн хэрэгсэл үнэ болох 2,600,000 төгрөг, иргэн ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6,000,000 төгрөг нийт 8,600,000 тэнцүү хувааж, шүүгдэгч  , О.******* нараас  тус бүр 4,300,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого тус тус болгосугай.

15.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 21.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******аас 110484 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал болох 100,000 төгрөгийг тэнцүү хувааж, шүүгдэгч О.*******аас 50,000 төгрөг, шүүгдэгч гаас 50,000 төгрөгийг тус тус гаргуулж, Энх Нахиа ХХК-д олгосугай.

17.Шүүгдэгч О.******* нь хохирогч т төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч *******, , Д. . нарт төлөх төлбөргүй, уг хэрэгт шүүгдэгч , О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

18.Уг хэрэгт иргэн Б.Батсайханы эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, иргэн ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, О.*******ын эзэмшлийн   улсын дугаартай саарал өнгийн Тоёота примео маркийн тээврийн хэрэгсэл, 46-07 БНХ улсын дугаартай дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус  хүчингүй болгосугай.

19.Шүүгдэгч О.*******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

20.Шүүгдэгч д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

21.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

22.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******ад нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.БАЙГАЛМАА