Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0393

    2023          04          25                                    128/ШШ2023/0393

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Л*******” ХХК /РД: 5*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/50 тоот "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох" тухай тушаалын "Л*******" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын аманд байрлах 8 га газрыг нэхэмжлэгч “Л*******” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгож, маргаан бүхий А/50 дугаар тушаалаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэжээ.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар тушаалаар маргаан бүхий газраас 26740.5 м.кв газрыг “Ч” ХХК-д, мөн сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/259 дүгээр тушаалаар 37974.4 м.кв газрыг “А” ХХК-д газар ашиглах эрх олгосон, шүүхээс эдгээр хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

2.3. Шүүхээс нэхэмжлэлийн хувийг “А” ХХК-д гардуулсан боловч тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй болно.

3.  Нэхэмжлэгч “Л*******” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Манай "Л*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газар, А*******ын аманд 8.0 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг олж авсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2016/363 дугаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг гардан авсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар 104 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ. Уг 104 аж ахуй нэгжид манай "Л*******" ХХК багтсан гэх мэдээллийг хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бидэнд уг тушаал болон түүний хавсралтаар батлагдсан газар ашиглах эрх нь хүчингүй болж, цуцлагдсан 104 аж ахуй нэгжийн жагсаалтыг албан ёсоор гардуулж өгөөгүй.

3.2. Тодруулбал маргаан бүхий захиргааны актыг албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд манай компанийг газар ашигласны төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан гэж амаар мэдэгдсэн. Тиймээс бид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын "Л*******" ХХК-д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргаж байна.

3.3. Үүнд: Бид дээр дурьдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар ашиглах эрх олгогдсон газартаа Аялал жуулчлалын бааз бүтээн байгуулж, зориулалтын дагуу ашиглахаар Байгаль орчны ерөнхий үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийж гүйцэтгүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн тул бид нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлж байсан. Тодруулбал бид газраа зориулалтын дагуу ашиглах хүсэл зоригтой байснаа үүгээр илэрхийлж байна.

3.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын үндэслэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх"-ийг Газар эзэмшигчид үүрэг болгосон. Бид газар ашиглах эрхийн гэрчилгээг гардан авсан үеэс хойш Газар ашиглах эрхийн гурван талт гэрээг байгуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт удаа гаргаж байсан боловч бидэнтэй гэрээг огт байгуулаагүй.

3.5. Энэ нь газар ашиглагчаас үл хамаарах нөхцөл байдал тул гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал газар ашиглах эрхийн гэрээ байгуулаагүй шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй хэдий ч нэгдсэн журмаар гэрээ байгуулна, та бүхэн хүлээж бай гэж тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын мэргэжилтнүүд хэлж байсан тул бид хүлээцтэй хандаж, төрийн захиргааны байгууллагын нэгдсэн журмаар байгуулахыг хүлээж байсан. Нэгэнт огт байгуулахгүй гэж хэлээгүй, нэгдсэн журмаар байгуулна гэж мэдэгдсэн тул бид лавлах байдлаар хүлээж ирсэн бөгөөд энэ асуудлаар маргаан үүсгэж, гомдол гаргаагүй.

3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслэжээ. Дээр дурьдсаны дагуу бидэнтэй Газар ашиглах гурван талт гэрээг байгуулаагүй тул бид төлөх газрын төлбөрийн хэмжээг мэдэх боломжгүй, мөн газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм. Тодруулбал Газрын төлбөрийн тухай хуульд орсон, өөрчлөлтийн дагуу тус хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих"-аар өөрчлөн найруулсан бөгөөд газар ашигласны төлбөрийг харьяа татварын албанаас ирүүлсэн төлбөрийн даалгаврын дагуу төлөхөөр хуульчилсан.

3.7. Бид гурван талт гэрээ байгуулаагүй тул бидэнд харьяа татварын албанаас газар ашигласны төлбөрийн нэхэмжлэх огт ирээгүй бөгөөд ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал нь газар ашиглагчаас шалтгаалаагүй. Тиймээс гурван талт гэрээ байгуулах эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй, энэ харилцааг төрийн захиргаа буюу Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас үргэлжлүүлж байна. Тодруулбал хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад тийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь илт хууль бус юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэсэн үндэслэлд хамаарч байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн A/50 тоот "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох" тухай тушаалын "Л*******" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.

3.8. Байгаль орчин аялал жуулчлалын сайдыг шууд хамаарах, түүний энэхүү маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох албан тушаалтан байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандахаар зохицуулсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 93.2-д тухайн актыг гаргасан байгууллагадаа гомдол гаргаж болохоор зохицуулсан хэдий ч заавал хандахаар үүрэг болгоогүй тул ийнхүү шүүхэд хандаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

          4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар “Л*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 8 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

          4.2. "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" сайдын дээрх тушаал нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ".. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх..." гэж, 35.3.3-т “.. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх... "гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус үндэслэсэн.

          4.3. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал, зөвлөмж зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь газрын төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй байдаг. Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил Дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          5. Гуравдагч этгээд “Ч” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          5.1 Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг авч, Хан-Уул дүүргийн Засаг Дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нартай 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №2023/050 дугаартай "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ" байгуулсан болно.

          5.2.Манай компани нь хууль болон гэрээнд заасан газар ашиглагчийн үүргээ бүрэн биелүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс хөрөнгө оруулалт хийж, төлөвлөсөн төслийг хэрэгжүүлэхээр зурагт төсөл боловсруулах, эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авахаар ажиллаж байна. Харин "Л*******" ХХК нь хуулиар хүлээсэн газар ашиглагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас газар ашиглах эрх нь цуцлагдсан тул гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          5.3.Иймд "Л*******" ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд  нь бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Л*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын аманд байрлах 8 га газрын ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Л*******” ХХК-аас “...бид газраа зориулалтын дагуу ашиглахаар байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн нь зориулалтын дагуу газраа ашиглах хүсэл зоригтой байсныг илтгэнэ, газар ашиглах гурван талт гэрээг байгуулах хүсэлтээ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон Хан-Уул дүүргийн Засаг даргад удаа, дараа гаргаж байсан боловч бидэнтэй гэрээг байгуулаагүй, үүний улмаас газрын төлбөрийн хэмжээг мэдэх боломжгүй тул төлж чадаагүй. Ийнхүү газар ашиглагчаас үл шалтгаалах нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь илт хууль бус шийдвэр болсон...” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэлээс үзэхэд, нэхэмжлэгч “Л*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлийг гаргаагүй үндэслэлээ шүүхээр тогтоолгохоор шаардахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамааруулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоох” гэж заасан шийдвэрийг гаргуулахаар маргаж байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, тухайн захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх зүйн алдааг агуулж байгаа эсэхийг шалгаж, шийдвэр гаргасан болно.

6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд гаргасан захиргааны акт илт хууль хууль бусд тооцогдоно.

7. Тодруулбал маргаан бүхий энэ тохиолдлын хувьд, Газрын тухай хуульд “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол зөрчил гэж үзэхгүй буюу энэ талаарх зохицуулалт хуульд байхгүй тохиолдолд тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосныг хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй захиргааны илт хууль бус акт гэж үзэж, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”-д тооцох талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 33[1] дугаар тогтоолд тайлбарлажээ.

8. Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/50 дугаар тушаалд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Л*******” ХХК-ийг “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд  нь бүрэн төлөөгүй” зөрчил гаргасан хэмээн газар ашиглах эрхийг цуцалж, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл байх тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гаргасан гэж тооцох үндэслэлгүй байна.

9. Харин нэхэмжлэлд дурдаад буй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчлийг хэрхэн тогтоосон болох, нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн зөрчлийг гаргасан эсэхийг шалгахад буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад “...байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн нь газраа ашиглах хүсэлт зоригийг илтгэнэ, газар ашиглах гурван талт гэрээг байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад байгуулаагүй атлаа төлбөр төлөөгүй гэж буруутгасан” гэх асуудлыг дүгнэх бөгөөд энэ нь актын хууль бус байх шинжид хамаарахаас биш “илт хууль бус алдаа”-нд тооцогдохгүй.

10. Түүнчлэн нэхэмжлэгч “Л*******” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаар тушаалаар А*******ын аманд байрлах 8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсноос хойш газар дээр ямар үйл ажиллагаа, хэрхэн явуулсан болохыг нотлох баримтыг гаргаж шүүхэд мэтгэлцэхгүй байхаас гадна газар ашиглах эрх олж авснаас хойш газрын төлбөрийг огт төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

11. Үүнд захиргаанаас газар ашиглах эрхийн гурван талт гэрээг байгуулаагүй үндэслэлийг зааж, хариуцагчийг буруутгах ба нэхэмжлэгч “Л*******” ХХК-аас гэрээ байгуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд гаргаж байгаагүй талаар нотлох баримтууд хэрэгт авагджээ.

12. Иймд нэхэмжлэгч “Л*******” ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/50 дугаар тушаалд илт хууль бусд тооцогдох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэдгээрээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л*******” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/50 тоот "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох" тухай тушаалын "Л*******" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ГАНГЭРЭЛ

[1] “Б” ХХК ба Нийслэлийн Засаг дарга, 128/2021/0270/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим),  001/ХТ2022/0033