| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 171/2024/0348/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/531 |
| Огноо | 2025-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/531
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт *****************ын ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд,
шүүгдэгч ************** овогт ****************ын ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутайд,
шүүгдэгч ************** овогт ************ын ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.************ыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.************ыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.************г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
шүүгдэгч М.************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож 09 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 /ес/ жил 9 /ес/ сар 19 / арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************од оногдуулсан 9 /ес/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч М.************т оногдуулсан 9 /ес/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Г.************д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 793 /долоон зуун ерэн гурав/ хоног,
шүүгдэгч М.************ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 693 /зургаан зуун ерэн гурав/ хоног,
шүүгдэгч Г.************гийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 340 /гурван зуун дөч/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************, М.************ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хорих-437 дугаар ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.7, 25.10 дахь хэсгүүдэд зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын оршин сууж байгаа 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Батчулууны Мөнхжин, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ************гийн Алтангэрэл нарын эрх ашиг, сонирхлыг хамгаалах асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.************оос 115.545.474 /нэг зуун арван таван сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч Б.************д 26.065.300 /хорин зургаан сая жаран таван мянга гурван зуу/ төгрөг, хохирогч А.Үржинсайханд 2.995.000 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөг, хохирогч Ж.Энх-Одод 16.136.943 /арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг, хохирогч Б.Дүүрэнбаярт 2.947.000 /хоёр сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг, хохирогч Р.************ид 63.291.564 /жаран гурван мянга хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг, хохирогч М.Дамдинд 351.667 /гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, хохирогч Ц.Цэцэгмаад 2.233.000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/төгрөг, хохирогч Г.Даариймаад 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгохоор,
шүүгдэгч М.************аас 86.485.174 /наян зургаан сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Энх-Одод 16.136.943 /арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг, хохирогч Б.Дүүрэнбаярт 2.947.000 /хоёр сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг, хохирогч Р.************ид 63.291.564 /жаран гурван мянга хоёр зуун ерэн нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг, хохирогч М.Дамдинд 351.667 /гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг, хохирогч Ц.Цэцэгмаад 2.233.000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөг, хохирогч Г.Даариймаад 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Г.************ нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Г.************, М.************, Г.************ нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн “Гар утас”, “хохирогч М.Дамдины гэр” гэсэн бичиглэлтэй хоёр ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.************гийн эзэмшлийн 16-21 ОРХ улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, 94- 34 ОРБ улсын дугаартай “Hyundai Starex” загварын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хайрханы 14-р гудамж 1403 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 204 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 19-р багийн 13б-09 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг Хайрханы 14-1403 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө /байшин/-ийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Хайрханы 14-р гудамж 1403 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөл,
17.793.000 /арван долоон сая долоон зуун ерэн гурван мянга/ төгрөгийн үнэлгээтэй, 16-21ОРХ улсын дугаартай “Toyota harrier” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол зэргийг тус тус хүчингүй болгож дээрх эд хөрөнгүүдийг шүүгдэгч Г.************д үлдээж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан хүрэн өнгийн модон эдлэлээр хийсэн буу мэт хэлбэртэй зүйл, 79см урт мод мэт эдээр хийгдсэн нэг талдаа шар өнгийн наалдамхай зүйлээр ороогдсон ташуур мэт зүйл, хатуу металл эдээр хийгдсэн 15см урттай zkk-600 гэсэн бичигтэй бууны хэсэг, бор өнгийн 41 размерын арзгар ултай гутал, бор өнгийн арьсан эдээр хийгдсэн 27см урт хутганы хуй, 9ш аяга буюу тагш, Нокиа гар утас, R гэсэн бичигтэй бууны сум 2ш, барьцаалан зээлдүүлэх хуудас, саарал өнгийн саравчтай малгай, хөх саарал өнгийн саравчтай малгай, дуран мэт хэлбэртэй зүйл, цагаан өнгийн хос гутал, саарал өнгийн хос гутал, цагаан өнгийн гутал, ягаан оруулгатай цагаан өнгийн гутал, ногоон өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал 2ш, хар өнгийн түрийтэй хос гутал 1ш, хар өнгийн урт түрийтэй гутал, үүрэн телефоны карт 2ш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах,
шүүгдэгч Г.************гийн гэх гоёл чимэглэлийн хайрцаг, уг хайрцаг доторх гоёл чимэглэлийн эд зүйлс, “***********" гэсэн үнэмлэх, цээж зураг, хатуу эдээр хийгдсэн мөнгөлөг өнгийн гарын бугуйвч мэт зүйл 2ш, мөнгөлөг өнгөтэй хүзүүний зүүлт, 5-н өнгийн дэлбээтэй цэцгийн дүрстэй зүйл, мөнгөлөг өнгөтэй урт гинж, шаргал өнгийн хунгийн дүрстэй метал зүүлт, шаргал өнгөтэй, цагаан өнгийн эрвээхэйн дүрстэй зүүлт, урт зүйл буюу зүүлт /гинж/, хөх өнгийн бөөрөнхий эдийн хэлхээтэй зүүлт, урт цагаан өнгийн зүүлт, урт хар, саарал өнгийн хатуу эдээр хийсэн зүүлт, улаан өнгийн зүүлт 2ш, мөнгөлөг өнгийн зүүлт 2ш буюу нийт 14ш зүүлт буюу гинж, ягаан өнгийн эд 6ш, хар хөх өнгийн оосортой Майкл корс бичигтэй бугуйн цаг, ялтгар хар, мөнгөлөг бор өнгийн чулуу мэт шигтгээтэй зүүлт /кулон/ 3ш, гол хэсэгтээ цагаан шигтгээтэй хээ угалз бүхий монгол загварын унждаг хийцтэй ээмэг 1 хос, голдоо улаан шүр мэт шигтгээтэй хээ угалз бүхий унждаг ээмэг 1 хос, голдоо улаан, ногоо өнгийн шүр мэт шигтгээ бүхий унждаг ээмэг 1 хос, том цагаан өнгийн шүр, сувд мэт цагаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос, жижиг цагаан шүрэн ээмэг 1 хос, улаан өнгийн цэцэг мэт хэлбэртэй ээмэг 1ш, тэгш өнцөгт хэлбэртэй, хатуу металл /мөнгө мэт/ материалтай, ногоон өнгийн чулуун унжлагатай ээмэг 1 хос, өрөөсөн ногоон ээмэг, цагаан өнгийн сувд мэт чимэглэлтэй ээмэг 1 хос, цагаан өнгийн тунгалаг шигтгээтэй ээмэг 1 хос, бөгжнүүд нийт 16ш, шаргал өнгийн метал эдээр хийсэн бөгж 6ш, мөнгөлөг метал эдээр хийсэн бөгж 9ш, цэнхэн өнгийн бөгж 1ш, метал материалтай шүр мэт зүйлээс бүтсэн төрөл 10 ширхэг зүүлт буюу кулон мэт зүйлс, метал эдээр хийгдсэн өрөөсөн ээмэг, зүүлт, кулон мэт эд зүйлс, айпоне 14 про макс загварын гар утас, хар өнгийн эмэгтэй шуба нэг ширхэгийг зэргийг шүүгдэгч Г.************д, А куантум загварын, самсунг А-53 загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч Г.************од тус тус буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ын өмчлөлийн, шүүгдэгч Г.************гийн эзэмшлийн 11.700.000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **************** улсын дугаартай “**************” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 206 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид, хохирогчид, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Б.ХИШИГДАВАА