| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-12-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
2025 12 16 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч Д.Д
Шүүгдэгч Ч.Бв нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Дгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-ийн Бд холбогдох эрүүгийн 254... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, санхүү, удирдлагын мэргэжилтэй, Х аймгийн Г сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Х аймгийн Г сумын 3 дугаар баг Э 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Ч-ийн Б. /РД:СЦ.../
Шүүгдэгч Ч.Бв нь үргэлжилсэн үйлдлээр хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х аймгийн Г сумын нутагт дэвсгэрт хохирогч У.Д-аас “аавынхаа алдрыг тэмдэглэх гэсэн юм 1,500,000 төгрөг зээлээч, удахгүй буцааж өгнө гэж гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн М.У-ын Хаан банкны 5959028918 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийн шилжүүлэг хийлгүүлж, улмаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан,
мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрт хохирогч Ш.Ж-ыгг 1 жилийн хугацаагаар тэтгэврийн зээл аваад өгчих, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд буцаагаад төлчихнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 00008 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,500,000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Бв нь үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Ш.Ж-ыгн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 2-3, 106 хуу/, хохирогч У.Дугаржавын мэдүүлэг, түүний дансны хуулга /хх-ийн 43-44, 38 хуу/, яллагдагч Ч.Бвын мэдүүлэг, дансны хуулга /хх-ийн 15-16, 31-32, 63 хуу/, гэрч М.У-ын мэдүүлэг /хх-ийн 49 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Бв нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.
Прокурорын 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн саналд “...яллагдагч Ч.Бвд 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналыг танилцуулахад зөвшөөрсөн...” байна. /хх-ийн 134 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ч.Бваас “...ээж маань Улаанбаатар хотод амьдардаг ба миний том охин асардаг. Ээж маань бамбай өвчний 4 дүгээр шатанд орсон бөгөөд улирал бүр бамбайн хорт хавдрын шинжилгээнд ордог юм. Энэ үеэр нь би айлын том охин тул ээжийгээ дагуулж шинжилгээ хийлгэдэг. Хохирогч нарынхаа хохирлыг наана нь хурдан төлсөн тохиолдолд 1 жил 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил болгож өөрчлөлт оруулж болдог болов уу?” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.
Иймд шүүгдэгч Ч.Бвын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт нийт 9,500,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан, түүний 3-12 насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бв нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Бв нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлав.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт Ш-ын Ж-д 5,500,000 төгрөгийн, Соном овогт УтайхүүгийнДд 4,000,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Бв нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй буюу түүнээс хохиролд 5,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ж-д, 4,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Д-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Бв нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...би сарын 1,6 сая төгрөгийн цалин гар дээрээ цэвэр авдаг, тиймээс тохиролцсоны дагуу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хохирогч Ш.Ж-д сар бүр 1,000,000 /нэг сая/ төгрөг, үлдсэн 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг хохирогч У.Д-д төлөхөө илэрхийлж байна...” гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Бв нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Бвд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ч-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ч-ийн Бд 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бвд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух газраас буюу Х аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бв нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бваас 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулан хохирогч С овогт У-ийн Д /РД:СИ/-д, 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б овогт Ш-ын Ж /РД:/-д тус тус олгосугай.
7.Шүүгдэгч Ч.Бвд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ