| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.2.1., 20.16.2.4., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
2025 12 08 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч С.Г
Хохирогч Г.Т
Шүүгдэгч М.Б-ийнн өмгөөлөгч Д.Г
Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Л.П-ийн өмгөөлөгч Э.Ц
Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.О
Шүүгдэгч М.Б, Ж.Н, С.М, Л.П, Т.Т нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ч-с
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Ж-ийн Н,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт М-ын Б,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт С-ийн М, Б овогт Л-ийн П, Б овогт Т-ын Т нарт холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын ..-ны өдөр Д аймгийн Хсуманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Х аймгийн Б сумын 1 дүгээр баг Н 03-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Х аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогтМ-ын Б. /РД:ЖЯ000/
2.Монгол Улсын иргэн, 19.. оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сум 4 дүгээр баг Ж-ын 7-708 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Ж-ийн Н. /РД:СЩ0000/
3.Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 30-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Х аймгийн Б сум 4 дүгээр баг Г 0000 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Г овогт С-ийн М. /РД:СЩ0000/
4.Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрт өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Х аймгийн Б сум 1 дүгээр баг нийтийн байрны 7-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасуулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх Б овогт Т-ын Т. /РД:КЮ0000/
5.Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Х аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин болон өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Б сум 4 дүгээр баг Г 16-1612 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Б овогт Л-ийнн П. /РД:СЧ/
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч Ж.Н нь М.Бтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Х аймгийн Б сумын төв 01 дүгээр багт орших “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Б-ын баруун гарыг барьж хүч хэрэглэн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдсэн,
2.Шүүгдэгч М.Б нь Ж.Нтэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Х аймгийн Б сумын төв 01 дүгээр багт орших “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Б-ын зүүн гарыг барьж, хөлөөрөө хавирч унагаан хүч хэрэглэн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдсэн,
-шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшингийн балгасан дотор насанд хүрээгүй хохирогч Г.Тыг “өмнө нь намайг зодож байсан, хүзүүний гинжийг дээрэмдсэн” гэх шалтгаанаар түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
-мөн Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг Л.П,Т.Т, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
3.Шүүгдэгч С.М нь Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Л.П, Т.Т нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
4. Шүүгдэгч Т.Т нь Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Л.П, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
5.Шүүгдэгч Л.П нь Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Т.Т, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч М.Б, Ж.Н, С.М, Т.Т нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.
2.Шүүгдэгч Л.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид М баарнаас 1 шил архитай гарсан ба архиа М.Б ахын гэрт уух гээд явж байсан. Намайг шээж байхад бариад аваарай гээд хашгирсан, миний ойролцоо байсан тул би барьж авсан. Би 2 алгадсан. М.Б “миний гинжийг яагаад дээрэмдсэн бэ” гээд зодоод, С.М “намайг яагаад зодсон бэ” гээд зодоод байсан. Т.Т ах алгадсан. Би салгах гэтэл М.Б “чамд хамаагүй” гээд зодоод байсан. Би барьж авсаныхаа дараа цагдаад өгье гэтэл М.Б балгас руу чирээд орсон юм. М.Б, С.М 2 л түс тас гээд л зодоод байсан. Өшиглөсөн үйлдэл хараагүй...” гэв.
3.Хохирогч Г.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шийдэн дээр сагс тоглочихоод явж байтал араас хүмүүс хөөгөөд байна гэхээр нь найзтайгаа салаад гэрэлтэй газраар гүйсэн. Оноогүй л болохоос над руу архины шил шидсэн. Улаан худгийн тэнд газар унасан байхад баахан зодсон. Утасны гэрэл тусгаж байгаад намайг зодсон хүүхэд мөн байна гээд шүд ярзайлгаж байгаад М.Б цохьсон. Би цагдаа руу явъя гэж гуйсан боловч миний үгийг сонсоогүй зодоод л байсан. Зодож буй үйл явдал удаан санагдаж байсан. 20-30 минут болсон байх. Асаагуур болон утасны гэрэл дээрээс туссан. Би доошоо хараад толгойгоо хамгаалаад хэвтсэн. Алгадсан гээд байх юм, бөөндөө зодсон. Алгадсаныг мэдэхгүй байна, би шоконд орсон. Балгасан дотор босох гээд байж байтал гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд л эвгүй болсон. Тухайн үед цагаан үс харагдсан. Балгасны гадна амьсгал авах боломжгүй өшиглөж цохиж зодсон. ...Би өшиглөсөн гэж мэдүүлэхдээ М.Б гэж цохож мэдэхгүй юм. Хамгийн анхны мэдүүлэг дээрээ саарал үстэй ах гэж хэлсэн. Яг хүний нэр цохож өөртөө итгэлтэйгээр хэлээгүй. М.Б, С.М хоёр л хүнд гэмтэл учруулсан байх...Улаанбаатар хотод нилээн үзүүлсэн. Одоо биеийн эрүүл мэндийн хувьд хүнд юм өргөж болохгүй, спортоор хичээллэх боломжгүй болсон. Миний хувьд сагс, воллейбол тоглодог, тэмцээнд ордог байсан. Хоолны дэглэм барьдаг болсон. Нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй, зардлын хувьд би мэдэхгүй, ээж мэднэ...” гэв.
Эрүүгийн 0000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Шүүгдэгч Ж.Н, М.Б нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Х аймгийн Б сумын төв 01 дүгээр багт орших “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Б-ын баруун гарыг барьж хүч хэрэглэн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар:
1.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 43 дугаар тал/
2.Хохирогч Д.Б-ын “...Би Архангай аймгийн Ө суманд амьдардаг. Д аймгийн Иххэт суманд байх Цагаан элгэн гэх уурхайд ажиллаж байгаад 14 хоног амрах болсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн үед Д аймгийн Айраг сум руу унаа байхаар нь тэнд суугаад Айраг суман дээр буугаад Х аймгийн Б сум руу явах унаа байхаар нь суусан. Би урьд нь Б суманд байдаг “С” нэртэй баяжуулах үйлдвэрт ажилладаг байсан. Тэндээс цалингаа авч чадаагүй байсан учраас уурхайн хүмүүстэй уулзаж цалингаа авахаар Б суманд 17 цагийн үед ирээд баяжуулах үйлдвэрийн хүмүүстэй уулзахаар очсон чинь наадам гээд амарсан байсан. Б суманд орж ирээд О гэх хүнтэй таарсан. Тэгээд Отай айлд орох гэтэл тэр айл нь танихгүй хүн гэрт оруулж ирлээ гээд байхаар нь би шууд ганцаараа гараад явсан. Б сумын нэгдсэн эмнэлгийн баруун хойноос урагшаа засмал замаар алхаж байтал замын хажууд 2 хүн зогсож байсан. Нэг нь бараан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн майктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар масктай 1 залуу, нөгөөх нь хар өнгийн подволктой, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, 2 гарын шуун дээрээ бас хүзүүн дээрээ шивээстэй, цайвар өнгийн үстэй залуу байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрч явтал шивээстэй, цайвар шаргал үстэй залуу гал байна уу гэж асуусан. Тэгэхээр нь гал байхгүй гэж хэлсэн. Тэгтэл пизда минь нааш ир гээд тэр залуу чулуу аваад барихаар нь би тэр хүн рүү очсон. Тэгтэл тэр залуу шууд миний өмдний халаасыг гаднаас нь гараараа тэмтэрч юу байгааг үзээд байсан. Би тэгэхээр нь надад мөнгө төгрөг байхгүй зардлын мөнгө л байгаа хөдөөнөөс ирсэн хүн байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө саравчтай малгайтай залуу нь миний баруун гараас барьчихаад тавихгүй байсан. Нөгөө цагаан шаргал үстэй залуу нь зүүн гараас бариад намайг хөлөөрөө хавирч унагаасан. Би газарт уначихсан байхад тэр цайвар шаргал үстэй залуу миний өмдний зүүн урд талын халаасанд байсан бэлэн 130,000 төгрөгийг аваад, авахдаа намайг шорон Баагий гэдэг юм, намайг мэдэх үү гэж хэлсэн. Би хүн танихгүй ядаж зардлын мөнгө үлдээчих гэхэд үлдээгээгүй шууд яваад өгсөн. Би шууд эмнэлэг харагдахаар нь эмнэлэг рүү гүйгээд явчихсан. Тэгээд цагдаа руу ирж мэдэгдээд эргүүлийн цагдаатай хамт явж байхад намайг дээрэмддэг 2 залуу явж байсан. Тэгээд миний мөнгийг байхгүй, аваагүй, би чамайг танихгүй гэж хэлсэн. Хар малгайтай залуу нь миний гарыг хөдөлгөөнгүй барьчихаад нөгөө залуу нь хавсарч унагаагаад миний юмыг аваад явсан. Намайг цохьж зодсон асуудал бол байхгүй, хавираад унагаасан. Би зардлын мөнгө гээд уурхайгаас гарахдаа 150,000 төгрөг Загдаа гэж хүн рүү яриад Айраг суманд байхдаа Д гэх хүнийг гуйгаад дансаар нь мөнгөө авсан байсан. Тэрнээсээ замдаа суусан машиндаа мөнгө өгөөгүй гуйгаад суусан. Б суманд ирээд “Зулбаяр” хүнсний дэлгүүрээс 1 шил архи, цэвэр ус зэргийг авсан. Өөр нэг дэлгүүрээс 3 пиво авсан. Тэр дэлгүүрээ ямар дэлгүүр гэдгийг санахгүй байна. Тэгээд юм аваад 4 ширхэг 20,000 төгрөг, 4 ширхэг 10,000 төгрөг, 2 ширхэг 5000 төгрөг нийт 130,000 төгрөг бэлэн үлдсэн байсан...” гэх мэдүүлэг,
...Хохирогч Д.Б-ын дахин өгсөн: “...Тухайн үед тэр хоёр залуугийн намхан залуу нь надаас гал байна уу? гэж асуусан, би хариуд нь “надад гал байхгүй” гэж хэлээд яваад өгсөн. Би тэр 2 залуугийн нэрийг мэдэхгүй байна. Тэгсэн хойноос “хөөе пизда минь” гэж орилохоор нь хартал өндөр залуу нь газраас чулуу авч байгаа харагдахаар нь би буцаад тэр хоёр дээр буцаад очсон. Би яваад очтол өндөр залуу нь надад хандаж “чи яахлаараа галаа харамладаг юм” гэсэн. Тэгээд өндөр залуу нь миний кармааг ухах гэхээр нь би хойшоо ухартал намхан залуу нь миний нэг гарыг бариад авсан. Тэгтэл өндөр залуу нь намайг хавираад газар унагасан, намайг газар унасан байхад өндөр залуу нь надад хандаж “намайг шорон Баагий гэдэг чи мэдэх үү” гэж хэлээд миний карманд бэлэн байсан 130,000 төгрөгийг тэр шорон Баагий гэдэг залуу нь ухаад авсан. Тухайн үед намайг газар унасан байхад намхан залуу нь миний гарыг тавиагүй байж байгаад кармаан дахь мөнгийг авсны дараа миний гарыг тавиад тэр хоёр яваад өгсөн. Би цагдаа дээр очоод “би дээрэмдүүлчихлээ, намайг дээрэмдсэн хоёр хүний нэг нь намайг шорон Баагии гэдэг гээд байсан” гэж хэлтэл цагдаа намайг цуг явъя гээд тэр хоёр залуугийн гэр рүү явж байтал тэр хоёр замд таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5, 3-р хх-ийн 27-28 дугаар хуудас/
3.Гэрч Б.З-ийн: “...Х аймгаас Б гэх хүн манай уурхайн ажил дээр ажиллахаар болоод 2022 оны 7 сарын 02-ны өдөр Алтанширээ суманд уурхай дээр очсон. Тэгээд тэндээ ажиллаж байгаад 2022 оны 7 сарын 09-ний өдөр ээж маань нас барчихлаа гээд явсан. А-с А сум руу машинд дайгдаад очсон гээд над руу хүний утсаар ярихаар нь би хийсэн ажлынх нь тооцоог хийгээд мөнгийг нь явуулахаар болсон. Тэгтэл над руу нэг хүний данс явуулаад 150,000 төгрөг авсан. Над руу 0000 гэсэн Д гэсэн хүний дансыг өгөхөөр нь би тэр хүн рүү 150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 7 дугаар хуудас/
4.Гэрч Д.Дын: “...Би Б гэх хүнийг танина. Манай нөхөртэй өмнө нь нэг газар ажилладаг байсан юм. Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд ажлынхаа газрын хүмүүстэй утсаар яриад миний 5361047601 дугаарын дансанд 150,000 төгрөг хийлгүүлсэн. Миний дансанд 150,000 төгрөг хийлгүүлэхээр нь би дэлгүүрт 29,100 төгрөгт уншуулж юм авсан. Дэлгүүрээс юм авчихаад бэлэн мөнгөний машинаас мөнгийг нь аваад өөрт байсан бэлэн 30,000 төгрөгөө нэмээд өгсөн. Надаас мөнгө авчихаад л яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 47-48 дугаар хуудас/
5.Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай зураг /1-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/
6.ХААН банкны депозет дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хх-ийн 45 дугаар хуудас/
2.Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшингийн балгасан дотор насанд хүрээгүй хохирогч Г.Тыг “өмнө нь намайг зодож байсан, хүзүүний гинжийг дээрэмдсэн” гэх шалтгаанаар түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
-шүүгдэгч М.Б, Л.П, Т.Т, С.М нар нь Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар:
1.Насанд хүрээгүй хохирогч Г.Тын нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-н 148-149 дүгээр хуудас/
2.Насанд хүрээгүй хохирогч Г.Тын: “...Би 2022 оны 7 сарын 06-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найз Б-ийн хамт ямар нэгэн зорилгогүйгээр хоорондоо уралдаад явж байсан. Бид хоёр "Green mart" дэлгүүрийн хажууд явж байх үед араас хүмүүс хөөхөөр нь эргээд харсан чинь 3-4 хүн бид нарыг хөөж байсан. Тэд нар дунд С.М, М.Б нар хөөе гээд хашхирч байсан. Баяржавхлан бид хоёр эрчээрээ гүйж байгаад төв худгийн ойролцоо юманд тээглээд унаад өгсөн. Намайг гүйж байхад миний араас архины шил шидээд тэр нь хагарсан. Намайг газар унасан чинь бөөндөө ирээд намайг дэвсээд үсдээд намайг Б миний уруул руу нэг удаа цохисон. Хэдэн удаа дэвссэн гэдгийг бол мэдэхгүй байна. Тэр үед миний гэдэс рүү өшиглөөгүй нуруу руу л өшиглөсөн. Тэнд намайг 3-4 минут зодсон байх. Тэгж байгаад намайг өргөөд худгийн урд талын балгасанд оруулж байгаад намайг ахиад зодсон. Би ах нараа больё уучлаарай л гээд байсан. Тэгж зодохоор нь би тонгойсон чинь миний хэвлий доороос өлгөөд маш хүчтэй өшиглөсөн. Миний гэдсэнд бүр тас гээд нэг юм дуугарсан. Надад бол сонсогдсон. Хэр хүчтэй дуугарсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг Б, М хоёрын нэг нь өшиглөсөн. Яг хэн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэр үедээ миний гэдэс өвдөөгүй. Тэгээд намайг 20, 30 минут зодсон байх. Тэнд зодож байгаад намайг дагуулаад дунд сургуулийн зүүн талын нийтийн байр орсон. Тэр Б-ийн гэр байсан. М.Б-ийнн гэрт орох үед М.Б, С.М, танихгүй улаан саравчтай малгайтай, хар өмд, фудволкатай залуу байсан. Өмнө нь би байнга зодуулаад маш их айж байсан болохоор яг хэдэн хүн байсныг нь мэдэхгүй байна. М.Б-ийнн гэрт очсоноос хойш намайг зодоогүй дандаа яргалсан. Намайг боосон, боож байгаад нэг удаа ухаан алдуулаад буцааж сэргээсэн, үсдээд газраар чирсэн, суулгаж босгоод дээш нь үсрүүлсэн. Намайг тэнд 1 цаг гаран яргалсан. Тэгээд ээжийнхээ утсыг өг гээд ээжийн утсыг аваад ярьсан. Тэгж утсаар яриад манай гэр рүү тэр гурав намайг дагуулаад явсан. Гэрт очоод ээжтэй уулзаад Баяржавхлантай уулзана гээд 46-р байр руу явсан. Тэгээд уулзаж байх үед миний гэдэс өвдөөд би бөөлжсөн. Тэнд гэдэс өвдөөд байхаар нь гэр рүүгээ тэр гуравтай явсан. Гэртээ ирээд түргэн дуудаад эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт одоо эмчилгээ хийлгэж байна. Өмнө нь 6 сард хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Би найзуудтайгаа С.М, М.Б нарыг зодоод М.Б-ийнн гинжийг нь авчихсан юм. Тэрнээс болж намайг зодсон. М.Б, С.М хоёр намайг яргалсан. Энэ гэмтлийг яг хэн учруулсан гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69 дүгээр хуудас/
3.Насанд хүрээгүй хохирогч Г.Тын дахин өгсөн: “...Би 2022 оны 7 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Х аймгийн Б сумын 1 дүгээр багт байх "Green mart" дэлгүүрийн хажуугаар гараад Гуа тээг баарны хажуугаар гараад гэр рүүгээ Б-ийн хамт явж байсан. Бид хоёрыг алхаад явж байтал гэнэт хүмүүс хөөхөөр нь дээрэмдэх гэж байх шиг байна гээд шууд чигээрээ зугтаасан. Г наад талд байх худгийн хажууд тээглээд уначихсан. Тэгсэн миний нуруу руу араас хөөж байсан хүмүүс дэвссэн. Тэгээд намайг босгоод Б миний царайг хараад энэ мөн байна гээд намайг чирээд “М” баарны хойд талын балгас руу оруулсан. Балгасанд оруулаад намайг газар унагаад М.Б миний шүдийг ярзайлгаж байгаад “чи миний шүдийг яасан билээ” гээд цохьсон. Тэрний дараа ээлжилж зодсон. Эхлээд М газар хэвтэж байхад дээрээс дэвсээд, бие рүү өшиглөсөн. С.М-ийндараа нь Б ирж намайг зодсон. М.Б намайг их удаан зодоод л байсан. М.Б-ийнг зодож байхад нь цуг явж байсан сайн танихгүй хоёр ах одоо боль гээд болиулсан. Намайг тэгж зодож байхад босох гэж байсан Б миний гэдэс рүү доороос өлгөөд өшиглөсөн. Тэгж өшиглөсөн чинь миний гэдсэнд маш хүчтэй доргилт өгч, тархалттай хүчтэй янгинаж өвдөөд байсан. Тэгсэн Б-ийг цуг явж байгаа хоёр ах болиулаад балгаснаас гараад ээжтэй утсаар яриад хүүг чинь цагдаад өглөө гэж хэлчихээд намайг Б гэр рүүгээ дагуулаад явсан. Б гэр рүүгээ дагуулж явж байхдаа намайг “чамайг гэртээ авч очиж байгаад шоронгийн яргаллаар яргална” гэж хэлсэн. Тэгээд гэртээ оруулаад ялаа алуулсан. Гэдэс гэнэт чанга өвдөж эхэлсэн. Миний гэдэс өвдөөд би газар унаад өгсөн. Би газар унаад өгсөн чинь бүгдээрээ босч ирээд өшиглөсөн. Би доошоо хараад хэвтэж байсан. Л.П араас боогоод ухаан алдуулсан. Би ухаан алдах гэж байхдаа харахад М.Б, С.М нар инээгээд сууж байсан. Би ухаан алдсан чинь нэг нь ус цацаад сэрээсэн. Би шоконд ороод юу болоод байгааг ойлгоогүй. Тэгсэн намайг ахиад М.Б ялаа ал гээд ялаа алуулсан. Тэгээд би ахиад ялаа алсан чинь гэдэс өвдөөд л унаад өгсөн. Би гэдэс өвдөөд байна гэж хэлсэн чинь битгий жүжиглээд бай гэсэн. Тэгээд одоо танайх руу явъя гэж ээжтэй утсаар ярьж гэрийн хаяг заалгаад гэрт ирсэн. Манайх руу явахад нэг ах үлдээд үлдсэн гурав нь цуг явсан. Гэрт ирээд ээжтэй уулзаад цуг явсан Б-ийн гэрт очъё гээд тэр хэдтэй ээж хамт явсан. Б.Б-ийн гэрийн гадаа очоод уулзаад байж байсан чинь гэнэт гэдэс өвдөөд бөөлжсөн, бөөлжөөд эвхрэлдэж унасан. Тэгсэн тэр гурван ах өвдөлтөө дийлэхгүй хэвтэж байхад “ээж чинь яасан ээжийгээ олоод ир” гээд намайг аваад гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ирээд өвдөөд байхаар нь дүүгээрээ эмч дуудуулсан. Би өмнө нь Б-ийг зодож байсан юм. Тэгээд өс санаад намайг зодсон. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 164-165 дугаар хуудас/
4.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэгийн “...Г.Т өмнө нь гэрт надтай муудаад намайг цохьчихоод гараад явчихсан байсан болохоор шөнө дөлөөр явж байгаад ах хүмүүстэй таараад 2-3 цохиулаад явбал гэртээ байя, гадуур тэнэхээ больё гэж бодох болов уу гэж бодоод тэгээд хэлчихсэн юм. Би өөрийнхөө хүүг тэр залуучууд арай ч ийм болтол нь зодчихно гэж бодоогүй, хүү маань хашраад гэрээсээ гарахгүй болов уу л гэж бодсон....Энэ хэргийн улмаас нийт 7,700,000 орчим төгрөгний хохирол учирсан. Энэ мөнгөнөөс надад хохирол барагдуулсан зүйл огт байхгүй...Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/
5.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-н 10-11 дүгээр хуудас/
6.Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны 00 цаг өнгөрч байхад “М” клубийн хойд талаар Г.Тын хамт явж байх үед урд гурван согтуу ах алхаж байсан. Тэгсэн хажуунаас М.Б ах архины шил барьсан гарч ирээд шууд Г.Т руу дайрсан. Тэгсэн Г.Т түлхчихээд зугтаасан. Тэгсэн М.Б ах наадхыгаа бариад ав. Заавал бариад аваарай гэж хэлсэн. Тэгээд тэд бөөндөө Г.Тын араас хөөсөн. Би том гражтай айлын хашаа руу ороод нуугдсан. Нуугдаж байсан тэд нар чимээгүй болчихоор нь эгнээнээс гараад хоёр тийшээ харсан байхгүй байхаар нь Г.Тын гэр рүү явсан. Г.Тын ээж нойлоосоо хэн бэ гэхээр ньТирсэн юм уу гэсэн чинь цагдаа дээр байна би очих гэж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд унтаж байтал ээж намайг дуудаад цуг гарсан. Гэрийн гадаа гарсан Г.Т ээжтэйгээ Б ах, М ах, өөр нэг танихгүй өндөр, цагаан фудволктой ах байсан. Тэд нар ирээд С.М, М.Б хоёр “ах нарыгаа яагаад зодож байгаа юм бэ” гээд хэлээд байсан. С.М ах, М.Б ах хоёр маш их согтолттой байсан. Ээж рүү би танай хүүхдийг зодчих уу гэж хэлж байсан. Би Г.Ттай жоохон тусдаа очоод юу болсон гэсэн бүдэрч унаад пойлдуулсан гэж хэлсэн. Тэгээд яриад зогсож байсан Г.Таа бөөлжсөн. Тэгсэн ээж нь гурван ах согтуу байна гэхээр нь би Г.Ттай цуг байгаа, наадах чинь зүгээр байгаа гэж хэлсэн. Г.Т газар атиралдаж хэвтчихээд жүжиглээгүй, нээрээ гэдэс аймаар өвдөөд байна гэж хэлсэн. Бид хоёрыг нийт 4 хүн хөөсөн. С.М, М.Б ахыг танина. Нөгөө хоёр ахыг нь танихгүй ах нар байсан. Тэр М.Б гэдэг ахыг бид нар өмнө нь дээрэмдсэн юм. Тэгж дээрэмдэх үед М.Б ах Г.Тын царайг харчихсан байсан юм байна лээ. Тэгээд хөөсөн гэсэн. М.Б ах нилээн согтолттой байсан. Нөгөө гурав нь гайгүй байх шиг байсан. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас /
7.Насанд хүрээгүй хохирогч Г.Тын дахин өгсөн: “...Тэр Timberland гуталтай хүн өшиглөсөн гэж мэдүүлсэн бол би тухайн өдөр 4 хүн байсан. Харанхуй болчихсон намайг нэг барилгын ар талд бүгд нийлээд зодсон. Би бол анх баригдаад л нүүрээ дараад хэвтсэн намайг өргөөд барилгын ард оруулаад бүгд дээрээс дэвсээд байсан. Би яг хэн нь ямар хувцастай, ямар содон шинжтэй байсныг санахгүй байна. Гэхдээ нэг нь бол "Timberland" шар өнгийн гуталтай байсан гэж мэдүүлсэн юм. Надаас яг хэн нь цохисон юм гэж нөгөө талын өмгөөлөгч асуухаар би бүгд л цохиод өшиглөөд байсан, би яг сайн харж чадаагүй нэг нь лав шар өнгийн "Timberland" гуталтай байсан гэж хэлсэн болохоос биш би яг энэ гуталтай хүн намайг өшиглөсөн, энэ надад учирсан хүнд гэмтлийг учруулсан гэж хэлээгүй. Би яг хэн нь гэж мэдэхгүй байгаа. Гэхдээ арай их зодсон юм яриад л байсан нь Б байгаа юм. Бас миний уруулыг ярзайлгаж хоёр нь барьж байгаад шүд рүү бол Б цохисон юм. Өмнө бид нар найзуудаараа явж байгаад Б-ийг зодоод зугатаасан тэрнээс надад өс санаад арай их зодоод байсан. ...Ер нь арай их юм бодоод өс санаад байсан бид нарт зодуулсан болохоор Б намайг арай их зодож яргалаад байсан гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/
8.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-90 дүгээр хуудас/
9.Х аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №51 дугаартай “1.Г.Тын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1500 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, нүдний зовхины хэсгийн цус хуралт, дух нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1500 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад нүдний хэсгийн цус хуралт, дух, нүүрний хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Харин насанд хүрээгүй хохирогч Г.Таас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд мэдүүлэг авахдаа, мөн насанд хүрээгүй гэрч Б.Бгаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авахдаа хууль сануулан мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1.Шүүгдэгч М.Б, Ж.Н нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Х аймгийн Б сумын төв 1 дүгээр багийн нутаг “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Бод хүч хэрэглэж буюу М.Б нь хавирч унагаах, Ж.Н нь баруун гарыг нь барих үйлдэл хийж хохирогчийн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байх ба хэрэгт авагдсан хохирогч Д.Б, гэрч Б.З, Д.Д нарын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Шүүгдэгч М.Б, Ж.Н нарын хохирогч Д.Быг хавирч унагаах, баруун гарыг барих үйлдэл хийж, хохирогчийн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг хүч хэрэглэн авсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.2.Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед Х аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшингийн балгас дотор насанд хүрээгүй хохирогч Г.Тыг “өмнө нь намайг зодож байсан, хүзүүний гинжийг дээрэмдсэн” гэх шалтгаанаар түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Г.Тын “...Гэхдээ нэг нь бол "Timberland" шар өнгийн гуталтай байсан гэж мэдүүлсэн юм. Надаас яг хэн нь цохьсон юм гэж нөгөө талын өмгөөлөгч асуухаар нь би бүгд л цохиод өшиглөөд байсан, би яг сайн харж чадаагүй, нэг нь лав шар өнгийн “Timberland” гуталтай байсан гэж хэлсэн болохоос биш би яг энэ гуталтай хүн намайг өшиглөсөн, надад учирсан хүнд гэмтлийг учруулсан гэж хэлээгүй. Би яг хэн нь гэж мэдэхгүй байгаа. Гэхдээ арай их зодсон юм яриад л байсан нь Б байгаа юм. Бас миний уруулыг ярзайлгаж хоёр нь барьж байгаад шүд рүү бол Б цохьсон юм. Өмнө бид нар найзуудаараа явж байгаад Б-ийг зодоод зугатаасан. Тэрнээс надад өс санаад арай их зодоод байсан. ...Ер нь арай их юм бодоод өс санаад байсан бид нарт зодуулсан болохоор Б намайг арай их зодож яргалаад байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 13-14 дүгээр тал/
-гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...М.Б ах наад хүүхдээ ийшээ оруулчих гээд балгасны баруун талын хаалгаар гараас нь татаад орсон. ...Тэр үед Б ах “намайг яагаад зодсон гээд” уурлаад өшиглөөд, цохиод байсан. ...Би толгойн дээр нь очоод намайг яагаад зодсон юм гээд асуусан, тэгсэн уучлаарай ахаа гээд байсан. Би дахиад цохих гэсэн Л.П боль гэхээр нь больсон. ...Б ах нилээн их зодсон. ...Харанхуй байсан болохоор хаашаа өшиглөж цохиод байгаа нь мэдэгдэхгүй байсан. ...Б ах л гэдэс рүү нь өшиглөсөн байх гэж бодож байна. Өөр гэдэс рүү нь өшиглөсөн хүн байхгүй...” гэх мэдүүлэг,
...Сая М.Б нь хоригдож байгаад суллагдаж гарч ирээд намайг чи тухайн өдөр шар өнгийн Timberland гуталтай явж байсан биз дээ гээд дайраад байсан. ...Тухайн хэрэг гараад шалгагдаж байхад бол надад чи өшиглөсөн, чи шар өнгийн Timberland гуталтай байсан гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Гэнэт сая суллагдаж гарч ирээд надад тийм зүйл яриад байгаа юм... Гадаа балгасны ард бол Б өшиглөөд цохиод байсан. Чи намайг өмнө нь гэрээс гаргаж ирээд зодоод гинжийг маань аваад яваа биз дээ гээд л өшиглөөд байсан. Харанхуй байсан болохоор яг хаашаа өшиглөсөн гэдгийг бол харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83, 3-р хх-ийн 16-17 дугаар хуудас/
-гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Б та нар намайг араас дагаад цонх тогшиж байгаад зохион байгуулалттай дээрэмдсэн биз дээ, миний гинж хаана байна гээд нилээн л цохиж өшиглөөд байсан. ...Би Б-ийг тэр хүүхдийн хаана өшиглөж цохьсон гэдгийг бол мэдэхгүй байна. Тэр балгасан дотор Бэс өөр тэр хүүхдийг өшиглөсөн хүн байхгүй. Б бүр арай их зодоод байхаар нь салгаад балгаснаас гарсан. Хуучин байшингийн балгасанд М.Б өшиглөсөн. Өөр гэдэс рүү нь өшиглөсөн хүн байхгүй...” гэх мэдүүлэг,
...М.Б, С.М хоёр нөгөө хүүхдийг дагуулаад хуучин ашиглахаа больсон байшингийн ард талд оруулаад зодоод байсан. Өмнө нь Б-ийг гэрээс нь дагуулж гарч ирээд зодоод мөнгөн гинжийг нь аваад зугтаасан гэж байсан. Мөнх-Эрдэнийг болохоор өмнө нь Г байранд ганцаараа шөнө явж байхад нь зодсон гээд байсан юм. ...М.Б нилээн зодоод байхаар нь би салгаад балгаснаас гаргаад энэ хүүхэд манай хамаатан байгаа юмаа гээд худлаа хэлээд салгах гээд байхад би дуусаагүй байна гээд л байсан. ...Ер нь Бэс өөр Тамирыг өшиглөсөн хүн байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 85-87, 3-р хх-ийн 22-23 дугаар хуудас/
-гэрч Л.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Араас нь хөөж байтал төв худгийн хойд талд нэг хүүхэд нь тээгэлдээд унаад өгөхөөр нь очоод бариад авсан. ...Намайг алгадсаны дараа М.Б ах нүүр рүү нь цохиод хажуунаас нь өшиглөөд байсан. Тэр үед М бас алгадаад байсан. Тэгсэн М.Б ах хамаагүй зодоод байхаар нь Төмөрөө ах манай хамаатны хүүхэд байна, одоо зодохоо боль гэж хэлсэн. ...Байшингийн балгасанд оруулснаас хойш Б ах их зодоод байсан. Тэнд зодож байх үедээ гэдэс рүү нь өшиглөсөн. М хажуунаас нь намайг яагаад зодож байгаа юм бэ гээд үглээд байсан. Бид нар айхтар согтоогүй байсан. Ухаантай л байцгаасан...” гэх мэдүүлэг,
...Бид нар М баарнаас гараад Б ахын гэрлүү явж байхад хажуугаар 2 хүүхэд зөрсөн чинь хамт явсан Б, М, Т нар наад хоёр хүүхдээ бариад аваарай гээд хөөсөн. Би араас нь хөөж байхад нэг нь М баарны баруун талд байх худгийн хойд талд унаад өгсөн. Би тэр хүүхдийг барьж аваад энэ юун хүүхэд юм гэсэн чинь Б ах М бид хоёрыг зодоод бас миний гинжийг дээрэмдсэн хүүхэд байна гээд тэр балгас руу оруулчих гээд замын зүүн талд байх эзэнгүй байшингийн ар талд аваачсан. ...Б ахыг зодоод байсан чинь Т ах манай хамаатны хүүхэд байна гээд өмөөрөөд байсан чинь Б “тэр яадаг юм, би хохирлоо барагдуулмаар байна” гээд хаа сайгүй л цохиж аваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77, 3-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
-насанд хүрээгүй хохирогч Г.Тын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Б-ийнг шар өнгийн үсээр нь таньсан. ...Би темберланд гуталтай хүн байсан гэсэн болохоос өшиглөсөн гээгүй. Би доошоо хараад хэвтэж байхад 1 нь өшиглөсөн. ...М.Б надад өс санаад зодсон гэж бодож байгаа. ....шар үстэй ах тухайн үед их зодоод, харааж зүхээд байсан. Тэгээд би өөрөө өмнө нь зодож байсан болохоор М.Б-ийнг гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг,
-хохирогч Г.Тын энэ өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Балгасан дотор босох гээд байж байхад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд л эвгүй болсон. Хамгийн анхны мэдүүлэг дээрээ саарал үстэй ах өшиглөсөн гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Насанд хүрээгүй хохирогч Г.Тыг бид 4 нийлж зодсон. Г.Тт хүнд гэмтлийг би учруулаагүй. Хохирогч М.Б, С.М хоёрын нэг нь учруулсан гэдэг. Би С.Мөнх-Эрдэнийг гэж бодож байна. Би өшиглөөгүй, 2-3 удаа алгадсан. Би тухайн үед цагаан үстэй байсан. Тийм болохоор харанхуйд их харагдсан байх, тэгээд намайг гэж бодсон байх, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлж байх ба шүүгдэгч М.Б нь насанд хүрээгүй хохирогч Г.Тын биед хүнд гэмтэл учруулаагүй, тэрээр зодоонд оролцоогүй, Г.Тыг цохиогүй, зодоогүй гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч Г.Таас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болон 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд мэдүүлэг авахдаа, мөн насанд хүрээгүй гэрч Б.Бгаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авахдаа “...худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж хууль сануулан /1-р хх-ийн 67 дугаар тал, 70 дугаар тал, 163 дугаар хуудасны ар тал/ мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.” гэснийг зөрчсөн тул насанд хүрээгүй хохирогч Г.Тын 1 дүгээр хавтаст хэргийн 68-69, 164-165 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн 1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг зэргийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.
Харин шүүгдэгч С.М, Л.П, Т.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэн, шийтгэх тогтоолын үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Б-ийнн өмгөөлөгч Д.Г гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогдсонгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч нь өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...М.Б-ийнг шар өнгийн үсээр нь таньсан. ...шар үстэй ах тухайн үед их зодоод, харааж зүхээд байсан...” гэж, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Балгасан дотор босох гээд байж байхад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд л эвгүй болсон. Хамгийн анхны мэдүүлэг дээрээ саарал үстэй ах өшиглөсөн гэж мэдүүлсэн...” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч С.М, Л.П, Т.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Б-ийнн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогч Г.Тын биед хүнд гэмтлийг С.М учруулсан, 2 хоногийн өмнө архи ууж байхдаа би хэргээ хүлээгээд явна” гэж хэлсэн гэх мэдүүлэг, хохирогч Г.Тын “...хамгийн өс хонзонтойгоороо М.Б, С.М 2 л хүнд гэмтэл учруулсан байх...” гэх мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй, харин насанд хүрээгүй хохирогч Г.Тын өөрийнх нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 13-14 дүгээр тал/, шүүгдэгч Л.П, Т.Т нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 75-77, 85-87, 3-р хх-ийн 19-20, 22-23 дугаар хуудас/ зэргээр үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох” журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Шүүгдэгч М.Б нь насанд хүрээгүй хохирогч Г.Тын гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсон үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-ийнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц овогтМ-ын Б-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.3.Шүүгдэгч М.Б, Л.П, Т.Т, С.М нар нь Х аймгийн Б сум 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Тт хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Г.Тын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шийдэн дээр сагс тоглочихоод явж байтал араас хүмүүс хөөгөөд байна гэхээр нь найзтайгаа салаад гэрэлтэй газраар гүйсэн. Оноогүй л болохоос над руу архины шил шидсэн. Улаан худгийн тэнд газар унасан байхад баахан зодсон. Утасны гэрэл тусгаж байгаад намайг зодсон хүүхэд мөн байна гээд шүд ярзайлгаж байгаад М.Б цохьсон. Би цагдаа руу явъя гэж гуйсан боловч миний үгийг сонсоогүй зодоод л байсан. Зодож буй үйл явдал удаан санагдаж байсан. 20-30 минут болсон байх. Асаагуур болон утасны гэрэл дээрээс туссан. Би доошоо хараад толгойгоо хамгаалаад хэвтсэн. Алгадсан гээд байх юм, бөөндөө зодсон. ...Балгасны гадна амьсгал авах боломжгүй өшиглөж цохиж зодсон. Дөрвүүлээ нийлээд л адилхан зодсон...” гэв.
-шүүгдэгч М.Б-ийнн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би балгасны гадна 1 удаа алгадсан, балгасан дотор 2 удаа алгадсан. Л.П Г.Тыг манай гэрт боож унагасан...” гэх мэдүүлэг,
-шүүгдэгч Л.П-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид М баарнаас 1 шил архитай гарсан ба архиа М.Б ахын гэрт уух гээд явж байсан. Намайг шээж байхад бариад аваарай гээд хашгирсан, миний ойролцоо байсан тул би барьж авсан. Би 2 алгадсан. М.Б “миний гинжийг яагаад дээрэмдсэн бэ” гээд зодоод, С.М “намайг яагаад зодсон бэ” гээд зодоод байсан. Т.Т ах алгадсан. Би салгах гэтэл М.Б “чамд хамаагүй” гээд зодоод байсан...” гэв.
-шүүгдэгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: “...М.Б ах наад хүүхдээ ийшээ оруулчих гээд балгасны баруун талын хаалгаар гараас нь татаад орсон. ...Тэр үед Б ах “намайг яагаад зодсон гээд” уурлаад өшиглөөд, цохиод байсан. ...Би толгойн дээр нь очоод намайг яагаад зодсон юм гээд асуусан, тэгсэн уучлаарай ахаа гээд байсан. Би дахиад цохих гэсэн Л.П боль гэхээр нь больсон. ...Б ах нилээн их зодсон. ...Харанхуй байсан болохоор хаашаа өшиглөж цохиод байгаа нь мэдэгдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83 дугаар хуудас/
-шүүгдэгч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн: “...Унасан хүүхдийг нь Л.П бариад авсан. Төв худгийн хойд талд барьж аваад Б, М хоёр бид хоёрыг зодсон хүүхэд мөн байна гээд Б хоёр, гурав цохиод дөнгөж босгож байх үед нь өшиглөсөн. М босгосных нь дараа нүүр рүү нь хоёр, гурав алгадсан. ...Б цагдаа орж яахын ийшээ оруулчихъя гээд хуучин байшингийн балгас руу оруулъя гээд гараас нь чирээд оруулсан. Балгасан дотор оруулаад П шилнээс нь барьчихсан байж байгаад газар унагаасан. Б “тэр гинж хаана байна, найзууд чинь хаана байна” гэж асуугаад цохиод, өшиглөөд байсан. М толгойных нь хажууд суучихаад “намайг яагаад зодсон юм” гээд хоёр, гурав алгадсан. Би тэр хүүхдийг хоёр гурав алгадсан чинь П хоёулаад хамаагүй ш дээ ахаа гэхээр нь би ахиж цохиогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 дугаар хуудас/
-шүүгдэгч Л.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: “...Араас нь хөөж байтал төв худгийн хойд талд нэг хүүхэд нь тээгэлдээд унаад өгөхөөр нь очоод бариад авсан. Би барьж авчихаад М.Б ахаас юун хүүхэд юм гэсэн “С.М бид хоёрыг зодсон хүүхэд байгаа юм” гэж хэлсэн. Тэнд барьж аваад цагдаад хүргээд өгчихье гээд би шилнээс нь бариад алхсан. М.Б ах гараас нь татаад ийшээ оруулчих гээд хуучин байшингийн балгас руу оруулсан...” гэх мэдүүлэг,
...Бид нар М баарнаас гараад Б ахын гэрлүү явж байхад хажуугаар 2 хүүхэд зөрсөн чинь хамт явсан Б, М, Т нар наад хоёр хүүхдээ бариад аваарай гээд хөөсөн. Би араас нь хөөж байхад нэг нь М баарны баруун талд байх худгийн хойд талд унаад өгсөн. Би тэр хүүхдийг барьж аваад энэ юун хүүхэд юм гэсэн чинь Б ах М бид хоёрыг зодоод бас миний гинжийг дээрэмдсэн хүүхэд байна гээд тэр балгас руу оруулчих гээд замын зүүн талд байх эзэнгүй байшингийн ар талд аваачсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-77, 3-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,
-Хэргийн газарт 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Х аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах тоосгон барилгын гадна талд болсон байв. Тус барилгын урд талд нэг давхар гурвалжин оройтой тоосгон улаан хүрэн барилга, тус барилгын баруун талд нэг давхар тоосгон барилга байв. Тус хэрэг болсон гэх газрыг хохирогч Г.Таар заалган гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б, С.М, Л.П, Т.Т нар нь “хохирогч Г.Тыг балгасны гадна зодоогүй, тухайн балгас нь төвөөс нилээн зайтай газар, хүн явдаггүй. Тухайн өдөр бид тав л байсан, өөр хүн байгаагүй...” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй онцгой эрхтэй субъектууд юм.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцуулах саналтай. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөнөөрөө энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Заавал олон хүний нүдэн дээр үйлдэнэ гэж 20.16 дугаар зүйлд заагаагүй. Тиймээс өмгөөлөгч нарын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй...” гэв.
Шүүгдэгч М.Б-ийнн өмгөөлөгч Д.Г гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа гэж шүүх хуралдаанд орж ирсэн, хуралдааны үед хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийллээ. Энэ хэрэг болсон газар нь олон нийтийн газар биш. Иргэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэмт хэрэг...” гэв.
Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.О гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объектив, субъектив шинж тогтоогдохгүй байна. Энэ хэргийн объект нь олон нийтийн аюулгүй байдал, эрх ашиг байдаг бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 06-нд үүнийг зөрчсөн зүйл алга. Объектив талын шинж нь гэмт этгээдүүд догшин авирлаж байгаагаа, зүй бус авирлаж байгаагаа олон нийтийн нүдэн дээр үйлдэхэд оршдог ба тийм зүйл байхгүйгээрээ энэ хэргийн шинж үгүйсгэгддэг. Субъектив тал нь шууд санаатай, гол шинж нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах байдаг. 6 хавтас хэрэг дотор олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 1 ч үйл баримт байхгүй. Үүнийг нотлох хөндлөнгийн 1 ч гэрчийн мэдүүлэг байхгүй. Бүрэн нотлогдоогүй.
Түүнчлэн хохирогчийн биед шалтгаангүйгээр халдаагүй, урьдын хувийн харилцаанаас үүссэн, тодруулбал хохирогч нь шүүгдэгч М.Б, С.М хоёрыг өмнө нь зодож байсан, дээрэмдэж байсан. Зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд халдсанаараа энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Л.П-ийн өмгөөлөгч Э.Ц гэм буруугийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объект нь олон нийтийн амгалан тайван байдал. Шүүгдэгч нар бид 5 л байсан, балгасан дотор болсон гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ хэрэг олон нийт рүү гэхээсээ илүүтэйгээр хохирогч руу чиглэсэн, хувийн сэдэлтээр үүссэн гэмт хэрэг. Миний үйлчлүүлэгч 2 алгадсан гэдэг. Энэ нь бусад мэдүүлгээр тогтоогддог. ...Улсын яллагч хүний халдашгүй байх эрх зөрчигдсөн гэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж. ...Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах саналтай...” гэв.
Шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Л.Н гэм буруугийн дүгнэлтдээ: “...Хууль зүйн үндэслэлийн хувьд Д.О, Э.Ц өмгөөлөгч нартай байр суурь нэг байна. Энэ гэмт хэрэг нь олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг биш юм. ...Улсын яллагчаас хүний халдашгүй чөлөөтэй байдлыг алдагдуулсан гэж тайлбарлаж байна. Г.Тын эрх чөлөөнд халдсан нь ЭХТА-ийн 20.16-2.4 болохгүй. Улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор “... гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ гэж тайлбарласан.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, согтуугаар гудамж, талбайд бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, дээрэлхэх зэргээр догшин авирлаж, хүч хэрэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн идэвхитэй, санаатай үйлдлээр илэрдэг.
Уг гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлох, элдвээр доромжлох, өөрийгөө хүч чадалтай, бүхнээс давуу болохоо харуулах, бусдыг айлган сүрдүүлэх явдал бөгөөд энэ нь эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй байдаг онцлогтой.
Тодруулбал, шүүгдэгч М.Б, С.М, Л.П, Т.Т нар нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу насанд хүрээгүй Г.Т, Б.Б нарыг хөөж, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Тыг бүдэрч унасан үед балгасны гадна талд, балгасан дотор болон шүүгдэгч М.Б-ийнн гэрт зэрэг газарт үргэлжлүүлэн бүлэглэн зодсон болох нь хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогддог бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд ямар нэгэн эргэлзээ байхгүй байна.
Тиймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.О “...Түүнчлэн хохирогчийн биед шалтгаангүйгээр халдаагүй, урьдын хувийн харилцаанаас үүссэн, тодруулбал хохирогч нь шүүгдэгч М.Б, С.М хоёрыг өмнө нь зодож байсан, дээрэмдэж байсан...” гэж тайлбарлав.
Шүүгдэгч Т.Т, Л.П нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр насанд хүрээгүй Г.Т, Б.Б нарыг хөөж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Тыг уг хэрэгт өдөөн турхирсан шүүгдэгч М.Б, С.М нартай бүлэглэн гудамж, талбай, олон нийтийн бусад газарт зодож, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б, С.М, Л.П, Т.Т нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, согтуугаар гудамж, талбайд бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, дээрэлхэх зэргээр догшин авирлаж, хүч хэрэглэн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн идэвхитэй, санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэснээр дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-ийнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.М, Л.П, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх гэмт хэргүүд үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын гудамж, талбай, олон нийтийн газарт биеэ хэрхэн зөв зохистой авч явах талаарх болон хууль эрх зүйн мэдлэг дутмаг буюу шаардлагын түвшинд эзэмшээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хувьд эцэг эхийн хараа хяналт сул, тэдний үгийг үл тоодог, шөнийн цагаар гадуур явах, сэлгүүцэх хандлага давамгайлсан, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, асуудлыг эерэгээр шийдвэрлэх ухамсар төлөвшөөгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бод 130,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Г.Тын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1500 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, нүдний зовхины хэсгийн цус хуралт, дух нүүрний хэсгийн зулгаралт бүхий хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч нар нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Бод учруулсан 130,000 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 65,000 төгрөгөөр төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул /3-р хх-ийн 212 дугаар тал/ шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Бод төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч Г.Тт учирсан эмчилгээний зардлыг баримтын хүрээнд тооцон үзэхэд 4,096,764 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, С.М, Т.Т, Л.П нарт 4,096,764 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч тус бүрээс 1,024,191 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Тт олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ж.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг,
-шүүгдэгч М.Б-ийнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн” гэмт хэргийг,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч С.М, Т.Т, Л.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дараах байдлаар дүгнэлтээ танилцуулав.
Улсын яллагчС.Г: “...Шүүгдэгч Ж.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
шүүгдэгч М.Бд уг зүйл хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй тул тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг 3 ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 10 жил 6 сарын хугацаагаар тогтоох,
-тэрээр тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хорих ялаар тооцон, нийт эдлэх хорих ялыг 10 жил 7 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ж.Н, М.Б нарын цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох саналтай байна.
Шүүгдэгч С.М, Л.П, Т.Т нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийг 20 хоногийн хорих ялаар тооцон, түүний нийт эдлэх хорих ялыг 4 жил 20 хоногоор тогтоох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих...” саналыг,
шүүгдэгч М.Б-ийнн өмгөөлөгч Д.Г: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2.4-т зааснаар тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй тул 1 сарын хорих ялаар тооцон, нийт эдлэх хорих ялыг 5 жил 1 сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулах тооцох...” саналыг,
шүүгдэгч Т.Т-ын өмгөөлөгч Д.О: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тал бүрээс нь харгалзан миний үйлчлүүлэгчид 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийг нэмж нэгтгэхэд тусгайлсан саналгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж нөхцөл. Тиймээс улсын яллагчийн санал үндэслэлгүй байна. Т.Т нь хохирогчийг салгах оролдлого хийж байсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзнэ үү...” гэх саналыг,
шүүгдэгч Л.П-ийн өмгөөлөгч Э.Ц: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх, гэмт хэрэгт оролцсон оролцоо хамгийн бага хүн бол миний үйлчлүүлэгч юм. 2 хүүхэдтэй, түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх...” саналыг,
шүүгдэгч С.М-ийн өмгөөлөгч Л.Н “...Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Улсын яллагч хохирол төлөөгүй гэх үндэслэлээр 4 жилийн хорих ял оногдуулахаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээр хуульчилсан...” гэх санал, дүгнэлтийг тус тус танилцуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч М.Б нь 34 настай, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх,
-шүүгдэгч Ж.Н нь 29 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх,
-шүүгдэгч С.М нь 29 настай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх,
-шүүгдэгч Т.Т нь 35 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Б Уулын баяжуулах үйлдвэрт өрмийн туслах ажилтай, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх,
-шүүгдэгч Л.П нь 28 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан гэх хувийн байдал тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч Ж.Н, М.Б нар нь хохирогч Д.Бод учирсан хохирол 130,000 төгрөгийг төлснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Б, С.М, Л.П, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Н, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэхээр гаргасан улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч Д.Г нарын санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно;” гэж заажээ.
Шүүгдэгч М.Б, Ж.Н нар нь дээрх гэмт хэргийг 2022 оны 7 дугаар сарын 10-нд үйлдсэн байдаг бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу анхан шатны 2 дахь шүүх хуралдаанаар тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснээр шүүх хуралдааныг завсарлуулж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Бод учруулсан 130,000 төгрөгийн хохирлыг төлсөн байдаг тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б, Ж.Н нарт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ял, шүүгдэгч Ж.Нд 2 (хоёр) жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Мд 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Т, Л.П нарт тус бүр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б, С.М, Л.П, Т.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлөөгүй тул шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан доод ял болох хоёр жилийн хорих ял оногдуулах боломжгүй, энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 7 (долоо) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч М.Б нь тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сарын хугацаагаар Б сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж эхлээгүй болно гэх Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1588 дугаартай албан бичиг 6 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр талд авагджээ.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 8 (найм) жилийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Т.Т нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба ялтан Т.Т нь зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй 183 хоногтой байна гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1590 дугаартай албан бичиг 6 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр талд авагджээ.
Шүүгдэгч Т.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...би өмнөх шийтгэх тогтоолын зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байгаа ба дуусахад 20 хоног үлдсэн...” гэж тайлбарлав.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийг хорих ялын 20 хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд оногдуулсан 8 (найм) жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял, шүүгдэгч С.Мд оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ял, шүүгдэгч Т.Тт оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сар, 20 (хорь) хоногийн хорих ял, шүүгдэгч Л.Пд оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Б-ийнн энэ гэмт хэргийн улмаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 хоног, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 356 хоног, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 157 хоног, нийт 622 хоног, шүүгдэгч Ж.Нгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоног, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 185 хоног, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 157 хоног, нийт 438 хоногийг тус тус шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч С.М, Т.Т, Л.П нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн бугуйвч хэлбэртэй флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б, Ж.Н, С.М, Т.Т, Л.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорив.
Хохирогч Бовогт Г-ынТнь 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн /1-р хх-ийн 147 хуу/ ба 2025 оны 3 дугаар сарын 22-нд 18 насанд хүрсэн байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Г.Т насанд хүрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй байж болох уу” гэх хүсэлт, хохирогч Г.Тын “шүүх хуралдаанд төлөөлөгчгүйгээр ганцаараа оролцоно...” гэх тайлбар зэргийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ж-ийн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,
-шүүгдэгч Ц овогтМ-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх”,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн”
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Г овогт С-ийн М, Б овогт Л-ийнн П, Б овогт Т-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Нд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тус тус хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Мд 2 (хоёр) жил 5 (тав) сар, шүүгдэгч Л.П, Т.Т нарт тус бүр 2 (хоёр) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 7 (долоо) жил 11 (арван нэг) сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 8 (найм) жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 20 хоногийг хорих ялын 20 хоногоор тооцож, түүний нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд оногдуулсан 8 (найм) жилийн хорих ял, шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял, шүүгдэгч С.Мд оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сар, шүүгдэгч Т.Тт оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сар 20 (хорь) хоног, шүүгдэгч Л.Пд оногдуулсан 2 (хоёр) жил 01 (нэг) сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийнн цагдан хоригдсон 622 (зургаан зуун хорин хоёр) хоногийг, шүүгдэгч Ж.Нгийн цагдан хоригдсон 438 (дөрвөн зуун гучин найм) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.М, Т.Т, Л.П нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч М.Б, Ж.Н, С.М, Т.Т, Л.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, С.М, Т.Т, Л.П нараас 4,096,764 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч тус бүрээс 1,024,191 /нэг сая хорин дөрвөн мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан хохирогч Бовогт Г-ынТ/РД:СЩ000/-т олгож, шүүгдэгч Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн бугуйвч хэлбэртэй флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б, Ж.Н, С.М, Т.Т, Л.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ