Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 150/ШШ2023/00132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, ** тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн *******, РД:/*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ******* дэх үйлдвэрийн бүсэд байрлах “******* ” -д холбогдох,

“******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-нna өдрийн Б/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч П., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын иргэн Т.******* миний бие 2012 оноос ******* Шохой ТӨХК-ийн  Засварын нэгдсэн цехийн КиПиа хэсэгт электроник засварчнаар 2015 он хүртэл ажиллаж, тус оноос ын үйлдвэрийн электроник засварчин, инженер, инженерээр тус тус ажиллаж байсан. 2022 оны 4 сарын 20-оос ын үйлдвэрийн даргаар томилогдож ажиллаж байгаад 2023.04.11-04.12 хооронд ЕИБУТГ дарга Н. хувийн чөлөө хүсэж албан мэйл, цахим шуудангаар шийдвэрлүүлж явсан. 2023.04.13-04.14 хооронд ажиллаж 2023.04.17-ны өглөө ажил руугаа орох гэсэн боловч удирдлагаас таныг нэвтрүүлэхгүй байх уурэг даалгаврыг өгсөн талаар шалган нэвтрүүлэх постны харуул тайлбарлаж нэвтрүүлэхгүй гэсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн н. утсаар гүйцэтгэх захирлын тушаал гарч таныг ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" Б/368 тоот тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн бөгөөд уг өдөр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх өргөдлийг өгсөн. Мөн комиссын дарга Д., нарийн бичиг н. нарт 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу авах тухай хүсэлтийг цахим шуудангаар илгээж утсаар холбогдоход хэлэлцэх болоогүй гэх хариуг н. өгсөн. Иймд ******* Шохой ТӨХК-ийн  захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/368 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 4,423,144 төгрөгийг гаргуулах, 632,500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,000,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж Чулуунцарын үйлдвэрийн даргаар эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* “******* ” -д 2012 оноос хойш 2021 он хүртэл ажиллаад. 2021-2022 он хүртэл ний үйлдвэрт ажилласан. 2022 оны 4 сарын 20-ны өдрөөс хойш “******* ” -д ын үйлдвэрийн даргаар томилогдон ажилласан. Миний бие ******* аймаг ******* сумын уугуул. Миний ээж, аав ******* “******* үйлдвэрт насаараа ажиллаад гавьяаны амралтад гарч би 2 дахь үе болж засварчнаас эхлээд цехийн дарга хүртэл үе шаттай дэвшиж ажилласан. Миний мэргэжил бол физик электроник автоматжуулалтын инженер, барилгын материалын технологийн инженер гэсэн бакалаврын 2 зэрэгтэй. 2023 оны 04 сарын 11-13-ны өдрийн хооронд шууд удирдлага болох ерөнхий инженер буюу үйлдвэрлэл технологийн газрын дарга гөөс албан мэйлээр хувийн шалтгаанаар 2 өдрийн чөлөө хүссэн. Мэйлийн хариуг нотлох баримтаар оруулсан. Чөлөөний хугацаа 4 сарын 11-ний өдрөөс 2 өдөр өвчтэй байгаа хадам ээжийгээ эмнэлэгт үзүүлэх гээд 4 сарын 13-ны өдөр ажилдаа ирээд 4 сарын 13-14-ний өдөр ажилласан. 4 сарын 17-ний өглөө ажилдаа орох гэсэн боловч удирдлагаас таныг нэвтрүүлэхгүй байх үүрэг даалгавар өгсөн гэсэн шалтгаанаар тухайн үед гарч байсан постын харуул мэдэгдэж намайг үйлдвэрийн объект оруулаагүй. Улмаар хүний нөөцийн мэргэжилтэн утсаар надад мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын тушаал гарсан таныг ажлаас чөлөөлсөн гэсэн. Миний бие 4 сарын 25-ны өдөр тушаалаа өөрийн биеэр хүний нөөцийн мэргэжилтэн ээс үйлдвэрийн гадаа гардаж аваад хөдөлмөрийн маргаан таслах комиссын гишүүн, үйлдвэрчний эвлэлийн даргад хүсэлтээ хүргүүлсэн. Маргаан таслах комисс руу 5 сарын 5-ны өдөр комиссын дарга , нарийн бичиг Н. нар луу холбогдоод хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг авъя гэсэн. Албан мэйл бичсэн утсаар холбогдоход хэлэлцэх болоогүй гэсэн хариу өгсөн. Маргаан таслах комиссоос миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй одоо хүртэл явж байна. Миний бие энэ нэхэмжлэлийн дагуу “******* ” -ийн захирлын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 4,423,144 төгрөг буцаан олгуулах, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах саналтай байна. 2022 оны өртөгт суурилсан урамшуулал 1 сарын 1-ний өдөр олгох ёстой байсан. Миний халагдсанаас хойш 4 сарын сүүлээр өртөгт суурилсан урамшууллыг тухайн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад олгосон. Ажлаас халагдсан гэх үндэслэлээр энэ урамшууллыг надад олгоогүй. 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал захирал үйлдвэрийн дарга нартай гэрээ байгуулсан тус гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус гэрээнд ажлаас халагдсан тохиолдолд олгохгүй гэсэн заалт байхгүй. Миний бие 4 сарын 14-ний өдрийн Б/308 тушаалын компанийн дүрмийн 8.1.1, 8.9.8 8.9.9, хөдөлмөрийн дотоод журмын заалт, ажилтны ёс зүйн дүрмийн эдгээр заалтуудыг үндэслэлгүй гэж бодож байна. Яагаад гэхээр миний хувьд 2 хоногийн чөлөөгөө албан мэйлээр баталгаажуулаад, чөлөөгөө бичүүлээд явсан. Чөлөөгөө ямар зориулалтаар эдлэх нь талаар хуульд заасан зүйл байхгүй. Миний бие хадам ээжийнхээ хавдрын маркийг тодорхойлуулахаар чөлөө авсан. Нотлох баримтаар тухайн өдөр зураг дарсан, хадам ээжийн стор, эмчийн бичгийн нотлох баримтаар оруулсан. Зориулалтын дагуу чөлөөгөө эдлээд 2 хоногийн дараа ирсэн. 4 сарын 13, 14-ний өдөр ажилласан. 4 сарын 14-ний өдөр 5 дах өдөр байсан. 4 сарын 17-ны өдрөөс үйлдвэр лүү оруулахаа байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт “******* ” үйлдвэрийн инженер, техникийн ажилчид буюу 20 гаран хүний бүрэлдэхүүн очиж Үндэсний аудитын дүгнэлтийн дагуу захиралд хариуцлага тооц, өртөгт суурилсан менежментийн урамшуулал олго гэдэг байдлаар мэдэгдэл өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар би 2 цаг байсан. Бусад цагт нь эмнэлэг рүү явж чөлөөгөө эдэлсэн. Төрийн өмчид гаргасан мэдэгдэл нь хууль бус гэж гэж би бодохгүй байна. Яагаад гэхээр Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт байна. Тэрний дагуу захиралд хариуцлага тооц, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал олго, хариуцлага тооцсоны дараа гүйцэтгэх захирлыг “******* ” үйлдвэр дотроос инженер техникийн ажилчдаас шалгаруулж гүйцэтгэх захирлаар томилох саналтай байна гэдэг байдлаар үйлдвэрийн дарга нар инженер техникийн ажилчид явсан. Би тэр газар өөрийн биеэр очиж 2 цаг байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга д хүргүүлэхэд миний бие байсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.******* нь "******* шохой" -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/550 дугаартай тушаалаар ын үйлдвэрийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023.04.11-2023.04.12-ны өдрийн хооронд "Ээж маань хорт хавдрын идэвхжилт өндөр гарсан тул Улаанбаатар хотын Хавдар судлалд нарийн шинжилгээ өгч, хэвтэн эмчлүүлэх шалтгаанаар илүү цагаа биеэр эдлэх тухай" хүсэлтийг мэйлээр ирүүлж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч чөлөө олгохыг зөвшөөрсөн мэйл бичсэн байдаг. Гэвч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хэсэг бүлэг хүмүүсийн хамт шаардлага хүргүүлж, уулзалтад оролцож байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч тогтоогдсон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.7 дугаар зүйлд заасан ажлаас халах сахилгын шийтгэлд хамаарах дараах зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарч байна. Үүнд: Ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, ажил цалинтай, цалингүй чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн, Албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, Компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахгүй байх, Бүдүүлэг зан авир гаргах, бусдыг хэл амаар доромжлох, хэрүүл өдөх, басамжлан доромжлохгүй байх, Ажлын цагаар өөр ажил хийх, ажлын байраа орхин ажил цалгардуулахгүй байх, байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох ажилтны ёс зүйн дүрмээр хориглосон заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Т.*******т сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" Б/368 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ажилгүй байсан хугацааны цалин 4,423,144 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун дөчин дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 632,500 (зургаан зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөг төлүүлэх тухай тус тус шаардлагууд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,000,000 (арван долоон сая) төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд "******* " -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/191 дугаартай журам, аргачлал батлах тухай журмын хавсралт Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох тухай журмын 3.1.3-т Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд урамшуулал олгохгүй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудад үйлдвэрлэл технологийн газрын дарга гөөс албан мэйлээр өвчтэй байгаа ээжийгээ эргэх зорилгоор чөлөө авсан байдаг. Хэрэгт гэх хүний эмнэлгийн карт гаргаж өгсөн байна. Энэ нь *******ийн хадам ээж гэдгийг нотлох ямар нэг баримт, үндэслэл харагдахгүй байна. Чөлөөний тухайд хадам ээжийг эргэх зорилгоор гэж аваад ******* дарга сая өөрөө хэлэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 20 гаруй бүрэлдэхүүнтэй инженер техникийн ажилчдын хамт очиж шаардлага тавьсан, мөн захирлыг огцруулах шаардлага тавьсан гэх асуудлыг сая өөрийн амаар ярьсан. Гүйцэтгэх захирлыг чөлөөлөх асуудал нь хэн нэгэн ажилтны шаардлагаар шийдэгддэг асуудал биш. Энэ нь төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигч нар шийдвэр гаргаж, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэж шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. 4 сарын 11-ний өдөр нэр бүхий 20 гаран ажилчдын дунд ын үйлдвэрийн дарга ******* байсан гэдгээ өөрөө хэлсэн. Хорт хавдартай хадам ээжийгээ эргэх, эмчлүүлэх зорилгоор гэсэн боловч өөр зорилгоор хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж, нийлж шаардлага тавьж явсан нь холбогдох компанийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл болсон. Энэ үндэслэлээр ******* даргыг ажлаас чөлөөлсөн. Энэ шаардлага нь “******* “ компанийн нийт ажилчид, үйлдвэрлэлийн эвлэлийн хороотой нийлж захирлыг чөлөөлөх шаардлага тавьж байна гэж хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлэл явсан. Компанийн хувьд нийт ажилчид биш хэсэг бүлэг этгээдүүд ёс зүйн болон компанийн дүрэм зөрчиж компаниас чөлөөлөгдсөн хэсэг бүлэг хүмүүсийг ажилд томилуулах буюу компани дотроос, *******чүүд дотроос компанийн удирдлагыг тавья гэх шаардлага тавьж явсан. ******* дарга болон тухайн үед тэнд зохион байгуулалт орсон холбогдох этгээдүүд хөдөлмөрийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчсөн. Тухайн үйл ажиллагаа нь зөрчил болсон тул ажлаас чөлөөлөх захирлын тушаал гарсан. Компанийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн тухай захирлын тушаалд дурдсан. Тухайн үед ын үйлдвэрийн эргэх зуух зогссон, засварын ажил яаралтай зохион байгуулж буцаан асаах чиглэл өгсөн байсан. Онцгой нөхцөлтэй үед ын үйлдвэрийн дарга компанийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, манлайлан оролцсон нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн үйлдэл болсон. ын үйлдвэрийн инженер техникийн ажилчдад худал мэдээлэл өгч дагуулж явсан. Түрүүн би хүсэлт дээрээ дурдсан. г гэрчээр асуух хүсэлт гаргасан. Нэгжийн хурал дээр инженер техникийн ажилтанд өртөг суурилсан урамшуулал олгохыг шаардана гэдэг байдлаар холбогдох хүмүүст, удирдлага доорх ажилчдад уриа лоозон бүхий цаас бариулж зургийг нь дарж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очсон өдрөө Фейсбүүкээр пост мэдээлэл оруулсан. Энэ нь компанийн дүрэм, журам зөрчсөн. Нэг талаараа албан тушаалын байдлаа ашигласан гэх үндэслэл болж байна. 4 сар нь борлуулалт эхлэх гэж байдаг онцгой үе. *******ийн борлуулалт идэвхжиж байгаа үед удирдлагын тогтворгүй байдал үүсгэж, мэдээлэл гаргаж энэ үйл ажиллагааны дараа дарга өөрөө ажиллаж компанийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ хэсэг бүлэг этгээдүүдийн үйл ажиллагаанаас болж тэр том газрын дарга наашаа явах ажил, томилолтын зардал бусад цаг заваа үрэх, гүйцэтгэх захиралтай буруу ойлголцох нөхцөл байдал үүсэж, сошиалаар маш их мэдээлэл явсан. Сошиал төдийгүй телевизийн мэдээгээр маш их мэдээлэл явж 2 талд талцсан. Энэ нөхцөл байдлыг үүсгэхэд оролцсон хүн нь ******* дарга тул компанийг хүнд нөхцөл байдалд оруулсан буруутай. Компанийн хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, компанийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан тул ******* даргыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь үндэслэл бүхий шийдвэр болсон. Тухайн үеийн нөхцөл байдлын холбогдох гэрч нарыг оролцуулж тайлбар авах юм бол хэргийн бодит байдлыг тодорхой болгох боломжтой. Энэ нөхцөл байдал нь үргэлжлээд 4 сарын 20-ны өдөр гартал даамжирч үргэлжилсэн. Тогтворгүй байдал, сошиолоор маш их мэдээлэл явж талцах нөхцөл байдал үүссэн. ын үйлдвэр тухайн үед засварт орох гээд зогссон байсан үед дарга нь ажилчдаа буруу үлгэр дуурайлал үзүүлж, удирдлагын тогтворгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн цементийн борлуулалтад нөлөөлсөн. Энэ нь тухайн үед борлуулалтын гэрээ идэвхтэй байгуулагдаж байсан. Борлуулалтын урьдчилгаа төлбөртэй төлбөргүй гэрээ байгуулагддаг. Урьдчилгаа төлбөртэй гэрээний хувьд төлбөрөө төлөхгүй нөхцөл байдал үүсэж танай захирал ажиллаж юм уу үгүй юм уу гэх нөхцөл байдал маш их үүссэн. Компанийн эсрэг үйл ажиллагаа явуулсан учир ажлаас чөлөөлсөн. Энэ нөхцөл байдал компанийг хүнд нөхцөл байдалд оруулсан. Шаардаад байгаа менежментийн урамшууллыг өгөхөд санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдал тухайн үед компанийн Тээвэр хөгжлийн банканд хадгалсан байсан хугацаатай хадгаламжийг хугацаанаас өмнө цуцалж, цалин тавих нөхцөл байдал руу оруулсан. Удирдах ажилтны хувьд зүй зохисгүй, ёс зүйгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн. Хэрэв чөлөөгөө хадам ээжийгээ эргэх, эмнэлэгт хэвтүүлэх эмчлүүлэх байсан бол компанийн эсрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх ёс зүйтэй байх ёстой. Гэвч захирлыгаа огцруулъя гээд бүх ажилчдын дуу хоолой бид болж байна, бүх ажилчид захирлыг огцруулах хүсэлтэй байна гэж буруу ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж мэдээлсэн энд голлон оролцсон, зохион байгуулсан тул ******* дарга хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан. Тиймээс хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ажилд эргүүлэн томилох үндэслэлгүй байна...” гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс “******* ” -ийн үйлдвэрийн даргатай байгуулах өртөгт суурилсан менежментийн урамшууллын гэрээ, хавсралт, “******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/550 дугаар тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/368 дугаар тушаал,  “******* ” -ийн үйлдвэрийн даргатай байгуулах 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өртөгт суурилсан менежментийн урамшууллын гэрээ, хавсралт, нэхэмжлэгчийн “******* ” -ийн маргаан таслах комисст гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн 2023 оны 02 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХМТК-оос хариу хүссэн баримт, илүү цагаа биеэр эдлэх тухай хүсэлт, Т.*******т чөлөө олгохыг зөвшөөрсөн баримт, Л.ийн эмчилгээ хийлгэсэн баримт, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр “******* ” -тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагчаас итгэмжлэл, компаний хөдөлмөрийн дотоод журам, өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

    Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Т.******* нь “******* ” -ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ээж маань хорт хавдрын идэвхжилт өндөр гарсан тул Улаанбаатар хотын Хавдар судлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай шалтгаанаар урьд ажилласан илүү цагаа 2023 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд биеэр эдлэх тухай  хүсэлтийг мэйлээр гаргаж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгосон тул ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, компаний нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэг үйлдэл гаргаагүй” гэж тодорхойлно.  

                      Хариуцагч “******* ” нь нэхэмжлэгч Т.******* хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажилаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, цалинтай, цалингүй чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компаний нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компаний инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон гэсэн үндэслэл дурдан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Т.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн “******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гардаж аваад хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “******* ” -ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус өдрөө ханджээ. /хх-ийн 9/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь “******* ” -ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхийг хүссэн байх бөгөөд хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан таслах комисс маргааныг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарч байхаас гадна мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Т.******* нь “******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/550 дугаартай тушаалаар тус компанийн ын үйлдвэрийн даргаар томилогдон, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба мөн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/368 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. /хх-ийн 5, 6, 79-84/

            “******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1,8.9.8,8.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.5.12, 12.7.3, 12.7.6, 12.7.10, 12.7.19, 12.7.23, 12.7.24, 12.7.27, ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.5, 4.1.7, 4.2.5, 4.2.6, 4.3.1, 5.4 заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цуцалжээ. /хх-ийн 6/

“******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/267 дугаар тушаалаар батлагдсан тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 12.5.12-т ёс зүйн зөрчил гаргасан, 12.7 дугаар зүйлд дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 12.7.3-т ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, 12.7.6-д байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, 12.7.10-т үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, 12.7.19-д хуурамч бичиг баримт бүрдүүлж чөлөө авсан, 12.7.23-т албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, 12.7.24-т компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон, 12.7.27-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэж,

“******* ” -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан тус компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.5-д албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахгүй байх, 4.1.7-д бүдүүлэг зан авир гаргах, бусдыг хэл амаар доромжлох, хэрүүл өдөх, басамжлан доромжлохгүй байх,  4.2.5-д компанийн зорилго, зорилт, нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар байгууллагын зүгээс явуулж байгаа бодлого, үйл ажиллгаааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл, худал мэдээлэл тараахгүй байх, 4.2.6-д ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 4.3.1-д хууль дүрэм, журам зөрчсөн, эрхэлж байгаа ажлын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий удирдах албан тушаалтанд мэдээлэх, 5.4-т байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно гэж,

Хөдөлмөрийн гэрээний 7.3.5-д албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, 7.3.12-т ажил мэргэжлийн дагуу тусгайлан заасан ёс зүйн дүрэм зөрчсөн, 7.3.23-т албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бус ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж тус тус заасан байна.

Ажил олгогчийн тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ажилтны гаргасан зөрчлийг “ажил тасалсан” гэж тодорхойлсон байх ба ажилтны гаргасан зөрчилтэй хамааралтай хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам,  ажилчны ёс зүйн дүрмийн заалтыг зөвхөн баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон бусад зөрчлийг тодорхой нэрлэн заагаагүй байгааг дурдах нь зүйтэй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан зохих журмын дагуу хувийн чөлөө авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Т.******* нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн байх тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.           

Хариуцагч нь нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаандаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж, ажил олгогч байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн бодлого зохицуулалтын газарт очиж, аудитын дүгнэлтийн дагуу захиралд хариуцлага тооцуулах, өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгуулах талаар мэдэгдэл өгсөн гэж тайбар гаргаж байгааг ажилтны гаргасан зөрчил нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан, ажил олгогчид ямар хохирол учруулсан эсэхийг нотлоогүй бөгөөд ажилтны гаргасан гэх зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй тодорхой байх ёстой ба үйлдэл үр дагавар шалтгаант холбоо нотлогдсон байх учиртай. 

Шүүхээс хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийг “******* ” -ийн ын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

“******* ” -ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд уг тушаал нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох эрх зүйн үр дагаврыг бий болгож байх тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сараас 07 сарыг дуустал хугацаагаар сарын дундаж цалин хөлс 4,000,000 төгрөгөөр тооцож 13,269,432 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Т.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-д заасны дагуу Т.*******ийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,000,000 төгрөг нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 184,615.384 төгрөг байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн ажлаас халагдах үеийн цалингаар тодорхойлоогүй бөгөөд 1 сарын дундаж цалин хөлсөө 4,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын 75 өдөр ажилгүй байсан 184,615.384*75=13,846,153 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 13,269,432 төгрөгийг хариуцагч “******* ” -иас гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу Т.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй. 

Өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.  

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ” -иас ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 224,297 төгрөг нийт 294,497 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.              

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                             ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийг “******* ” -ийн ын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ” -иас улсын тэмдэгтийн хураамжид 294,497 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА