Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/01207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01018/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Т.Жавхлантөгс, ерөнхий шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дүгээр баг, * дүгээр хороолол, * дугаар байр, 1** тоотод оршин суугаа, Б***овогт Ч*** Л*** /утас 99******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт ** дүгээр баг, Зөгийн дэнж ***-1***тоотод оршин суугаа, Боржигин овогт Баатарын Т*** /утас 99****/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 11,277,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Ц.Г***

Нэхэмжлэгч Ч.Л***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д***

Хариуцагч Б.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Л*** нь гэм хорын хохиролд 11,277,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт *** дүгээр баг, Баян-Уулын баруун энгэр задгайд байрлах ах Ч.Р***гийн зүүн урд талд барьсан байсан миний монгол гэр, доторх эд хөрөнгийн хамт шатаж надад 11,277,000 төгрөгийн хохирол учирсан.

Уг монгол гэр нь тог цахилгаангүй байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын акт, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, хяналтын камерийн бичлэг болон бусад эд мөрийн баримтуудаар Б.Т***ыг уг галыг санаатай тавьж, миний 11,277,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг шатааж устгасан болох нь тогтоогдсон.

Гэтэл Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурор нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр 4 удаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг бүртгэлийн 211800*** дугаартай хэргийг хаасан.

Улмаар иргэн миний хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй тул гэм буруутай этгээд болох Б.Т***аас учруулсан гэм хорын хохиролд 11,277,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хууль журмын дагуу хянан шийдвэрлэж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ч.Л*** нь манай хадам аавын төрсөн дүү бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан сумд оршин суудаг. Зуны улиралд Дархан-Уул аймгийн Орхон сумд байх манай хадам аавын гэртэй хаяа залган зусдаг байсан юм. Миний бие Б.Т*** нь Орхон сумд 4-н охинтойгоо амьдардаг.

Ч.Л*** нь Орхон сумд ирсэн байх үедээ манай гэрт интэрнэт ашиглах гэж хэд хэдэн удаа ирсэн. Сүүлд ирээд явахдаа Ч.Л*** нь манай охинд Өвөөдөө нохой хориж өг гэж хэлээд дагуулаад гарсан. Тэр үед манай охинд ёс бус үг хэлж хүчирхийлэхийг завдсан байсан. Тухайн үед гэрт манай найзын охин надаа үхэр саалцаж туслахаар хамт байсан бөгөөд найзын минь охин тугалаа хаших гэж гадаа гарах үед манай охин их айчихсан зөрж орсон гэж хэлсэн. Манай охин гэр рүү ормогц зөрж гарсан манай дүүг бас Хөөе наашир ах нь чамд 500,000 төгрөг өгье манай машинд суучих гэж хэлсэн байсан.

Энэхүү явдлыг сонсоод би маргааш өдөр нь цагдаа дуудан Ч.Л***ийг баривчлуулсан. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсч дөрвөөс таван мөрдөн байцаагч дамжиж явсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад манай охин болон манай найзын ' охин бид гурвыг ойр ойрхон дуудаж байцаадаг байсан. Эргэн тойрны хүмүүс манай охиныг Ч.Л***д хүчиндүүлсэн хүчирхийлд өртсөн гэх яриа гарч, охиныг минь амны байгаа болгож байснаас үүдэж миний бие охиныхоо нэр хүнд, сэтгэл санаа зэргийг бодож цагдаагийн байгууллагад гаргасан өөрийн гомдлоо буцааж авсан.

Ийм муухай хүмүүсийн хажууд охидуудаа байлгахаас айсан учир дөрвөн охиныхоо ирээдүйг бодож би гэрлэлтээ цуцлуулсан. Ч.Л*** шатсан гэрээс манай гэр 2км зайтай байдаг. Манай хадам аав болох Р*** нь байнга архи ууж тамхи татдаг хүн. Архи их уусан үедээ манай хадам ээжид хаөгдөж Ч.Л*** эзэнгүй гэрт ороод хэвтчихдэг байсан.

2021 оны 04-р сарын 26-ны орой би үхрээ хайж тэдний гадаа очсон бөгөөд тухайн үед хадам аав худаг дээр малаа услаж байсан. Манайх хадам аав болох Р***гийхтай 12 жил айл хөрш байсан тул манай мал тэдний гэрийн гадаа оччихоод болдгүй, гэрийнх нь гадаанаас би өөрөө очиж тууж авдаг байсан. Тэр үед миний унаж явсан морины мөрийг гэр шатсан асуудалтай холбож нотлох баримт болгон ашгиласан боловч намайг тэрхүү хэрэгт 100% хамааралтай болхыг нотлож тогтоогоогүй.

Манай хадам аав намайг анх бэр болж байхад надаа дургүй байсан шалтгаан нь миний яс үндэс урианхаа байсантай холбоотой байдаг. Намайг осмоон авгай гэж хэлж дарамталдаг, мөн миний дагавар охиныг гоочилдог байсан. Би энэ айлд бэр болоод 16 жилийн хугацаанд 3-н ач охин гаргаж өгсөн. Энэ хугацаанд тэр айл гэрт болсон бүх муу муухай зүйлийг мэдээд тухайн зүйлийг илчилээд гэр бүлд нь хэлдэг байсан учир надад маш их дургүй байсан. Энэ мэтчилэн надад уурлаж, хувийн өс хонзон санасандаа намайг маш олон хэрэг төвөгт оролцуулж хийгээгүй хэргийг минь хийсэн болгож хэлдэг байсан.

Иймд урьд Б.Т*** миний зүгээс гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч Ч.Л*** нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан тул надад хувийн өс хонзон санасан бололтой. Бидний хооронд үүссэн тэрхүү хувийн өс хонзонгоосоо үүдэж одоо намайг өөрийнх нь гэрийг шатаасан гэж надтай огт хамааралгүй хэрэгт үндэслэлгүй сэрдэж байна. Хариуцагч Б.Т*** миний бие нь Ч.Л*** Монгол гэрт санаатай гал тавиагүй, намайг тэрхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр, магадлал. зөрчлийн хуудас зэрэг ямар ч дүгнэлт шийдвэр гараагүй байх тул миний бие Ч.Л***ын нэхэмжилсэн 11,277,000 төгрөгийн хохирлыг барагдуулах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас гэр шатсан талаар 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж хэргийг шалгах ажиллагаа явагдаж Б.Т*** тухайн гэрийг шатаасан гэж прокурорт 4 удаа санал явуулсан буюу тухайн хэргийг мөрдөн шалгах хугацаа 1 жил гаруй үргэлжилж, прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан болохоос Б.Т*** гэм буруугүй гэж үзэж хэргийг хаасан зүйл байхгүй. Тийм учраас хэргийн хугацаа дууссан нь энэ хүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ хүн Лхагвын гэрийг шатаасан гэдэг нь Онцгой байдлын газрын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, мөн машинтай хүмүүстэй таараад тэр хүмүүсээс үхэр асуугаагүй, ярьж байгаа зүйл нь бүгд гэрчийн мэдүүлэгтэй зөрж байгаа, тийм учраас энэ хүн Ч.Л***ын гэрийг шатаасан гэж үзэж байгаа. Минжээ гэж хүн гэрт нь очиход гэртээ байгаа, дахиад орой очиход бас байгаагүй гэдэг. Мөн мөрдөгч очиход морио унаагүй гэдэг ч морь нь хөлөрсөн байдалтай байсан байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Уг гэм хорыг хариуцан арилгахдаа мөнгөөр арилгана гэж хуульчилсан. Энэ мөнгөн дүн бол үнэлгээний компанийн тогтоосон бодит дүн байгаа. Тийм учраас хариуцагч Б.Т***аас 11,277,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Мөн хариуцагч Б.Т***ыг гэм буруугүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хариуцагч Б.Т***ын гэм буруу тогтоогдоогүй. Зөвхөн шинжээчийн актаар морины мөрөөр гэм буруутай гэж тогтоож байгаа юм байна. Би энэ хүнийг буруутай гэж үзэхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2*** дугаар тогтоол /хх-ийн 4/, Прокурорын газрын 2*** дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 5/, Прокурын газрын 02 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 6/, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын *** дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 7-9/, Прокурорын газрын 7** дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 10/, Ерөнхий прокурорын газрын 1/10*** дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 11/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 65 дугаар дүгнэлт /хх-ийн 12-13/, ******* ХХК-ийн 2021.05.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-17/, Мөрдөгчийн санал /хх-ийн 18-19/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

6. Шүүхийн журмаар шүүгчийн 2023.08.04-ний өдрийн 135/ШЗ2023/04668 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 211800*** хэргийн дугаартай 1 хавтас, 246 хуудастай хэргийг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Л***ын хариуцагч Б.Т***ад холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд нийт 11,277,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Л*** нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... Б.Т*** нь миний өмчлөлийн монгол гэр, түүний доторх эд хөрөнгийг шатааж, нийт 11,277,000 төгрөгийн хохирол учруулсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шинжээчийн дүгнэлт гаргуулахад хариуцагчийн эзэмшлийн морины мөр нь хэргийн газар дээр байсан морины мөртэй тохирч байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б.Т*** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... намайг гэм буруутай гэдгийг тогтоосон шийдвэр байхгүй. Миний гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч Ч.Л*** цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан тул надад хувийн өс хонзон санаж, өөрийнх нь гэрийг шатаасан гэж надтай огт хамааралгүй зүйлээр нэхэмжлэл гаргаж байгаа тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг болно.

4. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 2** дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 211900*** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаасан байх бөгөөд Ч.Л*** нь Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, мөн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт тус тус гомдол гаргасныг ...иргэн Ч.Л***ын монгол гэр, тавилга эд зүйлс шатаж, 11,277,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хангалттай нотлох баримт тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнээд Ч.Л***ын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ч.Л*** нь хариуцагч Б.Т***ын гэм буруутай үйлдлийн улмаас гэр шатаж, хохирол учирсан, мөн түүний гэм буруутай үйлдэл нь эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан тогтоолоор Ч.Л***ын эд хөрөнгө шатсан, түүний улмаас хөрөнгийн үнэлгээгээр нийт 11,277,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагч Б.Т***ын хууль бус үйлдлийн улмаас гэр шатсан гэх үйл баримт тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлт нь гэм бурууг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр биш юм.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд тухайн гэмт хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэгч Ч.Л***ын эд хөрөнгөд гэм учруулсан үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Л***ын хариуцагч Б.Т***ад холбогдуулан гаргасан, гэм хор учруулсын хохирол нийт 11,277,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Гантуяа ...хариуцагч Б.Т***ын гэм буруу тогтоогдоогүй. ... Би Б.Т***ыг буруугүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,382 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

115 115.1, 115.2.3, 116, 118 뿿

:

1. 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг нэхэмжлэгч Ч.Л***ын хариуцагч Б.Т***ад холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд 11,277,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,382 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.ОЮУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Т.ЖАВХЛАНТӨГС

 

 

З.ТУНГАЛГАМАА