| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/321 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,
Хохирогч: , түүний өмгөөлөгч Г.Чингүн
Шүүгдэгч: А.*******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар,
Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 -т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514003850282 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, ******* ******* овогт *******ын *******, /РД:/,
2. Шүүгдэгч, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.*******, Л.******* нар нь бүлэглэн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 2 тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцлаа, тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би 2 тооны хонь аваагүй харин 1 тооны хонь л авсан юм тэр хонь нь бор толгойтой хонь байсан. Л.*******ид би тэр үед хулайн хонь гэж хэлээгүй манай ахын хонь л гэж хэлсэн юм. Харин тэгээд Баянхонгор аймагт ирээд хөх толгойн голд хонь буулгахдаа тухайн хонь байсан юм гэдгээ хэлсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 88-89/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: ******* бид хоёр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамт хөдөө яваад, гэдэг айлаас нэг хонь авсан. Миний буруу гэв. гэв.
3. Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа зөвшөөрөхгүй байгаагаа мэдэхгүй байна, 5и бол хулгай хийгээгүй л гэж үзэж байна. А.******* нь надтай хамт хөдөө хамт яваад шөл /мал/ аваад ирье гэж хэлсэн юм, тэгээд бид 2 хамт Баянхонгор аймгийн Жинст сум руу явсан юм, тэгээд нэг айлд очоод айл сураад байсан тэр үед би машиндаа байсан А.******* буугаад л айл сураад л байх шиг байсан, тэгээд айлаас гараад заалгасан замаар явж байтал замд хариулгагүй хонь шуурга дунд тааралдсан юм тэгээд тэр хонины наад талын захад би машинтайгаа зогссон тэгтэл А.******* машинаас буугаад шуурган дунд гүйгээд л нэг бор хонь бариад авсан юм. тэр үед би машинаасаа буугаагүй байсан тэгээд А.******* барьж ирсэн хонио миний машины ар талын хаалгаар хийсэн юм, тэр үед хонины цаад талд нэг мотоциклтой танихгүй хүн ирээд зогссон байсан юм, тэр үед аймаар шуургатай үе байсан юм. тэгээд А.******* ахиад хонь руу яваад урд талын захад очсон байсан тэгээд өөрөө алхаж ирж суугаад тэгээд бид 2 Баянхонгор аймаг руу явсан юм. Тэгээд Баянхонгор аймагт ирээд тэр өдрөө шууд Дунд зах дотор махны зах дээр ирээд А.******* махны зах руу орсон, тэгээд авахгүй байна гэж хэлээд хөх толгой өгсөөд явж байгаад А.******* нь хоньтойгоо хамт хөх толгойн голд буугаад үлдсэн юм, тэгээд би гэртээ харьсан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: гэдэг айлаас хонь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... .2025 оны 03 дугаар сарын 25-ний өдөр Тухайн үед гадаа аймар их шуургатай өдөр байсан тэгсэн манай хүүхэд 2 ишиг бээрсэн байдалтай байна гээд гэрт аваад ирсэн тэгээд эргээд малдаа явсан байсан. Манай бас нэг хүүхэд цагаан жижиг машинтай юм тухайн үед малаа усалж байсан. Тэгсэн манай малын хажууд нэг цагаан машин байхыг хараад ах байна гэж харсан байсан. Тэгсэн нөгөө машинаас нь хүн гарч ирээд малыг нь хөөгөөд байхаар нь ойртоод очсон чинь танихгүй хүн нэг хонь барьчихсан машиндаа хийх гэж байсныг хараад орилсон чинь нөгөө хонийг үлдээгээд яваад өглөө гэж тэр машиных нь улсын дугаар БНА гэсэн дугаартай цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэл байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хонио бүртгэх гэсэн цас ороод бүртгэж чадаагүй дараа нь бүртгэсэн чинь манайд эвэртэй бор хонь байсан тэр алга болсон байсан наана нь бас нэг хонь алга болсон байсан. Манайх 136 хоньтой байсан чинь 2 хонь байхгүй 134 хонь болчихоод байгаа юм. хоёр миний төрсөн хоёр хүүхэд байгаа юм. хөдөө мал дээрээ байгаа, нь Өмнөговь аймагт ажил хийх гээд явсан байгаа. Дараа нь манай хүүхэд аймгийн цагдаа дээр очоод дунд захын хяналтын камер шүүсэн байсан. Тэгсэн чинь БНА гэсэн машин дунд захын гадаа ирээд 1 хүн нь дотор ороод мах зардаг гэдэг хүн дээр очоод 2 амьд хонь авах уу гэж асуусан байсан. Тэгсэн нөгөө гэдэг хүн амьд хонь авахгүй гэж орой болсон байна гаргаад ир гэж хэлсэн чинь за гэж хэлээд яваад өгсөн байсан. Тэр хүнийг нь ******* гэдэг гэсэн хүмүүс Хүүеэ гэж дууддаг гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,
....Тухайн өдөр манай хотноос 2 тооны хонь алга болсон байсан юм. энэ талаараа өмнө нь мэдүүлэгтээ тусгаж олж өгсөн. Зүсийг нь мэдэж байгаа хонь нь эвэртэй, бор зүсмийн хонь, сахлаг сэгсгэр үстэй их содон зүстэй хонь байсан юм. Манайх сая хотоороо 2025 оны 05 дугаар сарын 20-ны үеэр бүх хонио ноосолж үзэхэд хар толгойтой шүдлэн хонь алга болсон дутаж байсан, энэ талаар бол өмнө нь мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр үед хонио ноослоогүй байсан юм. Тэгээд хонио ноослоод үзэхэд бол хар толгойтой шүдлэн хонь дутсан байсан. Миний өөрийн нэр дээр бүртгэлтэй, толлогтой байдаггүй юм, миний өөрийн төрсөн хүүхдүүд болох , нарын нэр дээр манай мал бүртгэлтэй байдаг бөгөөд бид нар айлсаж хотоороо хамт амьдардаг хүмүүс байгаа юм аа. Миний сэтгэц, сэтгэл санаанд ямар нэгэн хор уршиг, хохирол учраагүй ээ, энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах ямар нэгэн шаардлага байхгүй байна. Тухайн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, надад 2 хонины хохирол 420.000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээг хийлгэхэд надаас 30.000 төгрөг зарцуулагдсан, аймаг болон сумын төв, хөдөө гэр лүүгээ цагдаагийн ажлаар явсан зардал 75.000 төгрөг, би одоо нийт 525.000 /таван зуун хорин таван мянга/ төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө, хохирол төлөгдчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Нийт 2 тооны хонь алга болсон. Нэг нь эвэртэй, бор зүсмийн хонь, сахлаг сэгсгэр үстэй их содон зүстэй хонь байсан юм, Манайх сая хотоороо 2025 оны 05 дугаар сарын 20-ны үеэр бүх хонио ноосолж үзэхэд хар толгойтой шүдлэн хонь алга болсон дутаж байсан юм, нийт 2 хонь алга болсон юм.....гэх мэдүүлэг / хх-ийн 102-103/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчтэй шуурга шуурч байсан. Хавар мал төллөөд, хүүхдүүд малаа дагаад урд талаа, хойд талаа эргүүлээд явж байхад би гэртээ байсан. Тэгсэн чинь 2 ишиг осголоо гэж гэрт оруулж ирэхэд үдийн унд болж байсан. Хоол идчихээд эргээд гарсан чинь цагаан өнгийн машин хонин дээр зогсож байхаар нь манайх цагаан өнгийн машинтай учраас хойд талаар явсан ахыгаа байна гэж бодсон. Тэгсэн хониноос хонь бариад авахаар нь наад талаас нь давхиад очсон чинь давхиад явчихсан. Тэгээд орой нь хонио нүдэлсэн чинь эвэртэй бор хонь алга болчихсон байсан. Бид нар хонь малаа ерөөсөө бүртгэж чадаагүй. 1 хонь аваад явчихсан байна гэж бодоод өнгөрсөн. Цагдаад мэдээлээд, мөрөөр ороод энэ хоёр хүүхэд ирснийг мэдээд, машины дугаар номерыг аваад тодруулсан. Тэгж тодруулаад өдий хүртэл хугацаанд уулзаж чадаагүй байж байгаад, саяхан шиг уулзаад төлбөрөө төлөөд2 хонь өгч хохирол барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд гомдол саналгүй. Залуу хүмүүс өөрсдөө ухамсарлаад, дахин давтаж ийм зүйл хийхгүй байх гэж ойлгож байна гэв.
7. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би төрсөн хүү Л.*******той холбоотой мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Болсон зүйлийн талаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй байна. Харин зан төлөвийн хувьд төлөв даруухан зан харилцаатай, хүнд тусархуу, миний нүдэнд дээр архи ууж байгаагүй, тамхи бол татдаг одоо эхнэргүй надтай хамт амьдарч байгаа. Хулгай хийдэг хүүхэд биш л байгаа юм даа өөр хэлэх зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь орой 19 цагийн үед байх манай махны худалдаа хаах гэж байсан. Тэгсэн гаднаас нэг бор царайтай, намхан хүн орж ирээд мах авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар мах байна гэсэн чинь надад нөгөө хүн амьд хонь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би амьд хонь авахгүй гэж хэлсэн чинь нөгөө залуу гараад явсан. Би хаанаас ирсэн хонь байна гэсэн чинь надад Баацагаан сумаас ирсэн хонь байна гэж хэлсэн. Би хонийг нь үзэж харсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймаг шуургатай өдөр байсан. Манай дүү сувай мал дээрээ байсан. Би эм мал дээрээ байсан. Тухайн үед би машинтайгаа малаа хариулж байсан. Манай дүү мотоциклтойгоо байсан. Тэгээд би гэртээ хариад хоол идчихээд гараад ирсэн чинь манай дүү над дээр ирээд нэг цагаан машинтай хүн манай малаас хонь аваад явчихлаа ахаа гэж хэлсэн. Би таныг мал дээрээ очсон байна гэж бодсон чинь өөр машин байсан :айна. Би машиныхан дугаарыг хараад үлдсэн цагаан өнгийн Акуа маркийн БНА гэсэн дугаартай машин байна гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 51-52/,
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдөр аймаг шуургатай байсан. Би ах сувай мал дээрээ байсан. Тэгээд би 15 цагийн үед гэртээ очоод цайгаа уучихаад эргээд мал руугаа явж байсан чинь манай мал дээр нэг цагаан машин ирчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би ахыг байна гэж бодоод манай ах бас цагаан өнгийн машинтай юм. Тэгээд нөгөө машин дээр яваад очсон чинь танихгүй цагаан өнгийн акуа маркийн БНА гэсэн улсын дугаартай машин байсан дотроос нь хоёр хүн буугаад манай хундан цагаан хонийг чирээд хаалгаа онгойлгоод машиндаа хийх гэж байсан. Тэгсэн намайг хараад нөгөө хонио үлдээгээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд эргээд малаа хоёр хоногийн дараа бүртгэсэн чинь манай эвэртэй бор хонь алга болсон байсан. Тэгсэн манай малын тоогоор эвэртэй бор хоньтой нийлээд хоёр хонь алга болсон байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 55-56/,
11. Шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай:...Эвэртэй бор зүсмийн эр хонь 250.000 төгрөг,
Шүдлэн насны хонь 170.000 төгрөг,
Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 59-60/,
12. Шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181 дугаартай:...Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг 8.500.00 төгрөг,
Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт / хх-ийн 114-115/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31/, мал толлогын цоохор /хх-ийн 126-127/, шүүгдэгч А.*******, Л.******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149-150/ шүүгдэгч нарын хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******, Л.******* нар нь бүлэглэн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс 2 дугаар багийн нутаг “Ихэр хонхор” гэх газраас хохирогч ийн эзэмшлийн 2 тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч ийн мэдүүлэг, гэрч , , нарын мэдүүлэг, шинжээчийн 141, 181 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.*******ийн Буянбогд захад машинтай ирж явж байгаа бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.*******, Л.******* нар нь хулгайлах санаа зорилго нэгдэж шүүгдэгч Л.*******ийн ээжийн ийн эзэмшлийн БНА улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хохирогч ийн бэлчээрт байсан малаас 2 тооны хонийг бүлэглэн хулгайлсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******, Л.******* нар нь 2 тооны хонь хулгайлсан бүрэн нотлогдсон байгаа бөгөөд 1 тооны хонь бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, үүний улмаас хохирогчид 300.000 төгрөг буюу түүнээс доош бага бус хэмжээнээс доош хохирол учирсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд бүлэглэсэн, машин механизм ашигласан нь уг хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарч байгаа бөгөөд бага бус хэмжээний хохирол учруулсан байсан ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******, Л.******* нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч А.*******, Л.******* нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь өөрт учруулсан хохирлоо 2 хониор нөхөн төлүүлж авсан цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******, Л.******* нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******, Л.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн....тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын....доод хэмжээ.ний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтад хамаарч байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Л.*******ийн ээж ийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота акүа” маркийн авто машиныг ашигласан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзсэн учир уг авто машин буюу түүний үнэ 8.500.000 төгрөгийг шүүгдэгч А.*******, Л.******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.*******ийн Буянбогд мал түүхий эдийн зах руу цагаан машинтай ирж явганаар орж яваа бичлэг бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бусдын малыг бүлэглэж, , машин механизм ашиглаж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******ын ******* нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.*******, Л.******* нарт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.*******, Л.******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар шүүгдэгч Л.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн “Тоёота акүа” маркийн авто машин буюу түүний үнэ 8.500.000 төгрөгийг шүүгдэгч А.*******, Л.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД нэг ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Л.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.*******, Л.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ