Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 0281

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдий төлөөлөгч Н.Мөнхжаргал  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг  

Улсын яллагч Б.Бүжинлхам   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг  

Шүүгдэгч Ц.Азбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Азбаярт холбогдох эрүүгийн 201714000295 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Мангад овогт Ц.А.р, Монгол Улсын иргэн,  1988 оны 08 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй , ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт  оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж,1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /регистрийн дугаар /

Шүүгдэгч Ц.Азбаярыг 2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амарсу зочид буудлын 305 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч Б.Занабазарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ц.Азбаяр нь 2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарсу зочид буудлын 305 тоот өрөөнд Мягмарсүрэн,Дашпүрэв,Атар нарын хамт архи ууж сууж байгаад шилтэй архиар хамт архи ууж байсан Б.Занабазарын толгой руу цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Занабазарын “...2017 оны 05 сарын 08-ны өдөр өөрийн найзууд болох Дашпүрэв, Мягмарсүрэн нартай хамт 5 дугаар микрийн 14 дүгээр байрны хажууд байсан чинь Азбаяр над руу утсаар яриад уулзах гэсэн юм гэж хэлсэн...байгаа газраа хэлсэн чинь 10 орчим минутын дараа ирсэн...дэлгүүрээс би 0,75 граммын Ерөөл архи нэг шилийг авсан. Тэр архиа гудамжинд сууж байгаад уусан. Тэр архиа ууж дуусаад буудалд орж дахин ганц шил архи уухаар болоод бид нар Амарсу буудал руу явсан… Буудлын өрөөнд орохдоо нэг шил 0,75 граммын Хар чингис архи зээлээр авч орсон…Би архи аягалж байсан чинь Азбаяр ширээн дээр байсан шилтэй архийг аваад шилний бөгсөөр миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь дахин архины шилээр толгой руу гурван удаа цохисон. Тэгээд толгойноос цус гарсан. Цусаа гоожуулаад жорлон руу явж байхад Азбаяр шилтэй архиа бариад бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан. Намайг яг жорлон руу орж байхад Мягмарсүрэн Азбаярыг барьж аваад орон дээр нь дарж байсан... Энэ хэрэг болох үед бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл , маргаан , зодоон болсон зүйл байхгүй. Азбаяр ярихгүй дуугүй л суугаад байсан. Тэгснээ л гэнэт ширээн дээр байсан архи аваад толгой руу цохисон... 243.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 15-17-р хуудас/

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 436 дугаартай"...Б.Занабазарын биед тархи доргилт, хуйханд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..." гэсэн дүгнэлт / хх-ийн 37-р хуудас /

Гэрч Б..Долгорсүрэнгийн “...Би Амарсу буудалд жижүүрээр ажилладаг. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр жижиүүртэй байсан чинь ... 2 залуу орж ирээд Орхон аймагт тэмцээнээр ирсэн,мөнгө төгөрөг байхгүй хэцүү байна. Гурван ширхэг гар утас байна...барьцаанд тавиад танай буудалд өрөө аваад хонох гэсэн юм гээд гуйгаад байхаар нь тэр хоёр залууг 305 тоот өрөөнд оруулсан. Тэр хоёр залуу өөрсдөөсөө гадна 3 залуугийн хамт явж байсан. Тэд нар өрөөндөө орох үедээ нэг шил 0.75 граммын Хар Чингис архи зээлж аваад орсон. Тэгээд ажлаа хийж байсан чинь гэнэт дээд давхарт пижигнэх чимээ гарахаар нь гурван давхарт гарсан чинь 305 тоот өрөөнд юм болоод байх шиг байсан...шагайгаад харсан чинь өрөөний шал нэг хэсэг газарт маш их цус болсон. Хоёр залуу нэг залууг хойд орон дээр хэвтүүлээд дээрээс нь дарчихсан ноцолдож байсан...хажууд нь байсан арай ахимаг настай ах хүн аллаа шүү дээ цагдаа дуудаач гэсэн. Тэгэхээр нь би эргэж яваад гэрээт Бамбай хамгаалалтын албанд дуудлага өгөөд хоёр ажилтан ирээд зодоон хийсэн хүмүүсийг аваад явсан ... Яг хэн нь хэнийгээ цохисныг мэдээгүй. Өрөө рүү шагайх үед л архины шилээр цохичихлоо гээд байсан. Тэд нарыг явсны дараа өрөөг цэвэрлэж байхад архины шил бүтэн харин дээд талын шошго нь байхгүй болсон байсан. Тэр архины шилийг нь цэвэрлэгээ хийхдээ хаясан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 18-р хуудас /

Гэрч Г.Мягмарсүрэнгийн... Бид тав ширээ тойроод суусан...3анабазарын зүүн талд орны зүн хэсэгт Азбаяр урд зүгт хараад зэрэгцээд сууж байсан. Архиа задлаад уугаад байж байсан чинь Азбаяр ширээн дээр байсан тал шил архитай шилийг аваад Занабазарын толгой руу маш хурдан гурав, дөрвөн удаа цохисон. Цохиулаад Занабазар тонгойсон чинь ...толгойнооос нь маш их цус гарч байсан...3анабазар жорлон руу явахаар нь би Азбаяр руу дайрч оочиж барьж аваад дарж байгаад Дашзэвэгээр цагдаа дуудуулсан....Энэ хэрэг болох үед хэрүүл маргаан зодоон болоогүй. Хоорондоо юм яриад л сууж байсан. Хүний дургүй хүрэх зүйл ч яриагүй. Азбаяр зүгээр юм ярьж сууж байгаад л ширээн дээр байсан архийг аваад шууд толгой руу нь цохисон гэхдээ архины шил хагараагүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч Э.Дашпүрэвийн “...Буудалд ороод ширээ тойроод архиа уусан. Гэтэл Азбаяр ширээн дээр байсан архины шилийг аваад Занабазарын толгой руу дөрөв, таван удаа цохисон. Тэгтэл Занабазарын толгойноос бөөн цус гараад Мягмарсүрэн, Азбаярыг барьж аваад толгой дээр нь дараад хэвтүүлсэн...буудлаас гарсан чинь Азбаяр зугтаасан...хамгаалагчтай хамт хөөж машинд суулгасан...толгой руу нь архины шилээр цохиод дараа нь архиа бариад орон дээр гарч зогсоод пизда нар минь та нарыг ална шүү гээд байсан...буудлын өрөөнд байх үед нэг нэгийгээ зодох ямарч шалтгаан байгаагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-28-р хуудас /

Гэрч Б.Атарын “...20 цагийн үед Азбаяр над руу залгаад хүрээд ир гэхээр очиход 3 залуутай байж байсан...Амарсу нэртэй зочид буудалд орж өрөө авч...1 шил ...архи авч уугаад сууж байхад Азбаяр Занаа гэж найзтайгаа маргалдаж байсан. Би тэр үед ариун цэврийн өрөөнд орж бие засч байхад хүмүүс шуугилдаад байхаар нь гарахад Азбаяр Занаа гэх найзтайгаа зодолдсон байдалтай хамт явсан хоёр найз нь салгаад хоёр тийш болгочихсон цагдаа дуудна гээд зогсож байсан...3анаагийн толгойноос орой хэсэгт хагалчихсан цус гарч байхаар нь такси бариад эмнэлэг рүү очиж хүлээн авах руу орох гэтэл гэмтэл гайгүй юм шиг байна би өрөөндөө очиж амаръя гэхээр нь хүргэж өгчихөөд харьж амарсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-32-р хуудас /

Гэрч Б.Аптанзаяагийн”...2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Амарсу буудалд зодоон болоод байна гэсэн дуудлага өгсөн...жолооч Уламбаярын хамт очсон. 305 тоот өрөөнд ороход хоёр залуу жорлон дотор зогсож байсан ба нэг нь нөгөөгөө зодсон гээд зодуулсан гэх залуугийн толгойноос цус гараад түүнийг угааж байгаа бололтой байсан.Өрөөний ор шал зэрэг нь нил цус болсон байсан. Жорлонд байсан хоёр залуугаас гадна өөр гурван залуу байсан...Нөгөө зодсон гэх залууг дагуулаад буусан чинь гараад зугтаасан...хөөгөөд барьж аваад машинд суулгах гэсэн чинь эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь машинд суулгасан.Машинд суусныхаа дараа нөгөө зодсон гэх залуу нөгөө хоёр залуугийнхаа нэгтэй хэрүүл маргаан хийгээд байсан...Өрөөний ширээн дээр 0.75 граммын архины шил байсан. Тэр шил хагараагүй бүтэн шил байсан /гэсэн мэдүүлэг хх-ийн 22-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд/хх-65-103/

Хохирол төлбөрийн баримтууд/хх-102-104,,135-136,143/

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн...Дээрэнгүй маягтай хандаад байхаар нь архи аваад 3 удаа толгой руу нь цохичихсон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ц.Азбаяр нь 2017 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарсу зочид буудлын 305 тоот өрөөнд Мягмарсүрэн,Дашпүрэв,Атар,Б.Занабазар нарын хамт архи ууж сууж байгаад шилтэй архиар Б.Занабазарын толгой руу шалтгаангүйгээр 3-4 удаа цохиж биед нь тархи доргилт, хуйханд язарсан шарх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдлийн гэм бурууд тохирсон хөнгөн ялтай хуулийг буцаан хэрэглэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Азбаяр нь хүний эрүүл мэндэд санаатай халдаж хөнгөн зэргийн хохирол учруулсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирол барагдуулсан байдал болон бусад хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Занабазар шүүх хуралдаанд оролцоогүй ба 2 сая төгрөгний нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт 578 000 төгрөгний эм, эмчилгээний баримт хавсаргасан, эмчилгээний зардалд 740 000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй,гомдолгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.Азбаяр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосон нөхцөл байдалд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ял хасагдсан байна.         

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,36.2,36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цог-Эрдэний Азбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг,2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,Ц.Азбаярыг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Шүүгдэгч Ц.Азбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ц.Азбаярын цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж, эдлэх ялыг 225 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225 000 төгрөгөөр тогтоосугай.   

       4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар торгуулийг 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг эс биелүүлбэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5.Шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус  дурдсугай.         

        6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Азбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Д.АРИУНЦЭЦЭГ

                     ШҮҮГЧИД                                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                                                              Б.НАЦАГДОРЖ

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдий төлөөлөгч Н.Мөнхжаргал  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг  

Улсын яллагч Б.Бүжинлхам   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг  

Шүүгдэгч Ц.Азбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Азбаярт холбогдох эрүүгийн 201714000295 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Мангад овогт Цог-Эрдэний Азбаяр, Монгол Улсын иргэн,  1988 оны 08 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй , ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 3-1 За-01 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж,1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /регистрийн дугаар МК88081210/