Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/00767

 

 

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/00767

-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/02030

-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ** дугаар хороо, ** хороолол, * дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ** дугаар баг, ******* ******* дов гудамж, ** тоотод оршин суух, овогт гийн т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* хот, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** тоотод оршин суух, овогт ийн ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орхон аймаг, Хүрэн булаг сум, ** тоотод оршин суух, овогт ийн ,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 150,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй .

ؿ оролцогчид:

Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.

Ш Н.Балжинням .

/Хариуцагч Д. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Д.т холбогдуулан Зээлийн гэрээний үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* миний бие 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Д.ын хүсэлтээр бүртгэлийн 1262 дугаартай Зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус өдрийн бүртгэлийн 1263 дугаартай Барьцааны гэрээгээр -Уул аймаг, сум, дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны 77 тоот 64 м.кв бүхий 3 өрөө орон сууц болон тус хаягт байршилтай зоорийн давхар 6 тоот 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан.

Үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулахгүй гэрээг ноцтой зөрчсөн ба Д. нь гэрээ байгуулснаас хойш үндсэн төлбөрт огт мөнгө төлөөгүй, 3 сарын хүү болох 15,000,000 төгрөг төлсөн. Үүнээс гадна үүрэг гүйцэтгэгч нь дахин 2 сар сунгах тухай хүсэлт бичгээр гаргасныг миний бие зөвшөөрч тус сунгасан 2 сарынхаа хүү болох 10,000,000 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасны дагуу гэрээний дагуу төлөгдөөгүй үүргийн дүн болох 100,000,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 152 хоногоор алданги тооцоход 176,000,000 төгрөгийн алданги үүсээд байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 100,000,000 төгрөгийн 50 хувь болох 50,000,000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна.

Үүрэг гүйцэтгэгч нь элдэв шалтаг тоочиж гэрээний хугацааг хэтрүүлээд 7 сар болж байх тул ийнхүү арга буюу шүүхэд хандаж байх тул Д.аас гэрээний дагуу үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ...мөнгөний хэрэг гарсан тул бид хамтаар 2021 оны 11 сарын хавьцаа Ш.******* гэдэг хүнээс 100,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож 2012 онд үйлдвэрлэгдсэн өөрсдийн охин Т.Анударийн нэр дээр байх 1764 хонда 300 LC9S маркийн экскаваторыг Ш.Мижидорж гэж хүнд 100,000,000 төгрөгийн зээлдээ барьцаалсан. Харин Ш.******* би ингэж хүмүүст мөнгө зээлдэг болоод удаж байна. Энэ экскаваторыг чинь барьцаалахгүй миний нэр дээр шилжүүлж өг гэж шаардсны дагуу түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ш.Мижиддож бидний барьцаалсан эксовартороос гадна дахиад барьцаа шаардсан. Тухайн үед бидний байрны төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан болохоор бид зээлсэн 100,000,000 төгрөгөөс 22 сая төгрөгийг байрны ордероо нэр дээрээ шилжүүлж авахыг тулд тухайн байрыг ашиглалтад оруулсан компанид төлсөн. Ингээд тухайн байр бидний нэр дээр шилжсэн учир бид Дарха-Уул аймаг, суманд байрлалтай байрны 77 тоотын 3 өрөө байрыг мөн өөрийн эгч С.ын нэр дээр байсан дулаан граашийн хамт Ш.*******ид барьцаалсан. Бидэнд тухайн үед үнэхээр мөнгө хэрэгтэй байсан ба нэхэмжлэгч нь бидний энэ асуудлыг далимдуулан бидний эд хөрөнгийг маш бага ханшаар үнэлэн өөртөө барьцаалан зээл олгосон.

...бид 2022 оны 06 сар хүртэл байдаг боломжоороо Ш.*******оос авсан зээлийнхээ 25 сая төгрөгийг эргүүлж төлсөн. ...2022 оны 07 сард тухайн экскаваторыг нэхэмжлэгчийн хашаанд аваачиж тавьсан. Бидний адил байдлаар техник хэрэгслээ Ш.*******ийн хашаанд аваачсан алдсан иргэд маш олон байсан. Хүмүүст мөнгө зээлдүүлж эргээд өсгөж авдаг үйл ажиллагаа эрхэлдэг талаараа ч нэхэмжлэгч Ш.******* бидэнд ярьж байсан.

...Бид нэхэмжлэгчээс анх 100,000,000 төгрөг зээлсэн, эргүүлж 25,000,000 төгрөг төлсөн. Бидний зээлсэн 100,000,000 төгрөгийн барьцаа болох байр грааш зээлийн үнийн дүнд хангалттай байгаа тул тухайн экскаваторыг зах зээлийн үнээр зарж борлуулаад зээлийг барагдуумаар байна.

...иймд тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн Ш.******* нь хууль бусаар биднээс хүү алданги тооцон анх зээлдүүлсэн мөнгийг илүү үнийн дүнгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний төрсөн дүү болох С. нь нөхөр Д.ын хамтаар хүнээс 100,000,000 төгрөг зээлхийн тулд миний өмчлөлийн -Уул аймаг, сум, дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны зоорийн давхарын 6 тоотод байрлах 15.0 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан байсан.

Миний хувьд нэхэмжлэгч Ш.******* гэх хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө зээлсэн зүйл байхгүй. Надад мөнгө болон эд хөрөнгийн шинжтэй зүйл шилжүүлсэн, би түүнээс өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авсан зүйл байхгүй буюу бидний дунд зээлийн эрх үүргийн харилцаа үүсээгүй байх тул өөрийн өмчлөлийн автозогсоолын Ү-2002871 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах авах хүсэлтэй байна. гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баттсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...иймд тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн Ш.******* нь хууль бусаар биднээс хүү алданги тооцон анх зээлдүүлсэн мөнгийг илүү үнийн дүнгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

5. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 1262 дугаартай Зээлийн гэрээ, 1263 дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 5-9/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаартай, Ү-2003880 дугаартай, С.гийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 10/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ү-2002871 дугаартай, С.ын өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 11/, 2023 оны 02 сарын 07-ны өдрийн Ш.*******ийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41/, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 83/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.аас 135,000,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсэг болох 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Д., С., С. нарыг тодорхойлсон байсан бөгөөд шүүх тус 3 хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хүсэлт гаргаж, хамтран хариуцагч С., С. нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хариуцагч Д.т холбогдуулж, С., С. нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

2. Нэхэмжлэгч Ш.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... 2021 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар ...тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн Ш.******* нь хууль бусаар биднээс хүү, алданги тооцон анх зээлүүлсэн мөнгийг илүү үнийн дүнгээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

4. Хэрэгт авагдсан 2021 оны 12 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр Ш.*******, Д. нар тохиролцон, 100,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон, мөн өдрийн барьцааны гэрээгээр зохигчид тохиролцон С.гийн өмчлөлийн -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны 77 тоот хаягт байрлах 64,43 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С.ын өмчлөлийн -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамжны дугаар байрны зоорийн давхар 6 тоотод байрлах, 15,0 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна. /хх-ийн 5-11 дүгээр хуудас/

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр 100,000,000 төгрөгийг талуудын тохирсноор дугаартай дансанд шилжүүлсэн, хариуцагч нь 25,000,000 төгрөг буцаан өгсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтууд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

5. Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т: зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ш.******* нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа үндэслэлгүйгээр хүү, алданги шаардаж зээлсэн үнийн дүнг нэмэгдүүлж байна гэж тайлбарладаг бөгөөд талуудын хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний харилцаанд оролцохдоо аливаа иргэн заавал зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг хуулиар шаардаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзсэн болно.

6. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан, 1 сарын хүүг 5 хувь байхаар тохирсон байх бөгөөд хариуцагчаас өгсөн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал 5 сарын хугацааны хүүнд тооцож авсан, барьцааны гэрээний ард Д.ын өөрийн гараар бичсэн баталгаагаар зээлийн гэрээний 3 сарын хугацааг 5 сар болгон тохирсон гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.3-т: талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж зааснаас үзэхэд хэрэгт авагдсан барьцааны гэрээний 2 дахь хуудасны ар талд 2022 оны 09 сарын -ний өдөр Д., С. нарын баталгаа гэж бичсэн бичвэрийг зээлийн гэрээний хугацааг сунгасан, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах журам, хэлбэрийг гэрээндээ тохирсон байх бөгөөд энэхүү гэрээнд заасан шаардлагыг хангаагүй нэг талын бичвэрийг гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд гэрээг 3 сарын хугацаагаар байгуулсан байна гэж үзсэн болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагчийн буцаан өгсөн 25,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны хүүнд тооцож, 10,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс тооцож хасах үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч нь алданги 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.7-д: гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан байна.

Гэрээний хугацаа 2022 оны 02 сарын 18-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд хариуцагч тал гэрээний үүргийг хугацаандаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3-д: Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан байгаа бөгөөд гэрээндээ төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон нь дээрх хуульд заасантай нийцсэн байна гэж үзнэ.

Гэрээний үндсэн үүргийн үлдэгдлийг 90,000,000 төгрөг байна гэж үзсэн тул түүний 50 хувь болох 45,000,000 төгрөгөөр алдангийг тооцож гаргуулах үндэслэлтэй байна. Иймд гэрээний дагуу хариуцагч Д.аас нийт 135,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Ш.******* нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул хариуцагч Д.ын зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө болох С.гийн өмчлөлийн -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны 77 тоот хаягт байрлах 64,43 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С.ын өмчлөлийн -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамжны дугаар байрны зоорийн давхар 6 тоотод байрлах, 15,0 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг -Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн болно.

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.аас 832,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.аас 135,000,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 15,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь 135,000,000 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, нүүдэлчдийн 3 дугаар гудамж, дугаар байрны 77 тоот хаягт байрлах 64,43 мкв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, -Уул аймгийн сумын дүгээр баг, 2 дугаар хороолол, Нүүдэлчдийн 3 дугаар гудамжны дугаар байрны зоорийн давхар 6 тоотод байрлах, 15,0 мкв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг -Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 832,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******ид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар хоногийн дотор -Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   М.ОЮУНЦЭЦЭГ