Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй шүүх шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2540001410089 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны 0... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ........ боловсролтой, ........ мэргэжилтэй, ....................ажилтай, ам бүл ..., ............ хамт, урьд

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Э.М. (РД:..................)

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

  Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Х аймгийн Б сумын 66 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулбаяр” нэртэй дэлгүүрийн гадна талбайд хохирогч О.А толгойн хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулбаяр” нэртэй дэлгүүрийн гадна талбайд хохирогч О.А толгойн хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулбаяр” нэртэй дэлгүүрийн гадна талбайд хохирогч О.А толгойн хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-О.А цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хх-ийн 5 дугаар хуудас)

-Хохирогч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ээжийн гэрт байж байсан чинь манай найз М өглөө ажлаасаа буусан амарч байна уулзъя гэхээр нь би таньдаг ахаараа хүргүүлээд очсон. Намайг очиход М ажлынхаа нэг хүнтэй цуг байсан. Би 2 шил архи авч очсон. М 2 лааз пиво уугаад байж байсан. Тэнд очоод байж байхад намайг хүргэж өгсөн хүн М ажлын хүн 2 яваад, бид 2 миний авч очсон архийг уучихаад манай ээжийн гэр рүү очсон. Очих замдаа дэлгүүр орж Ногоон Х” нэртэй 0.75 литрийн архи аваад очиж уучихаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна эмнэлэг дээр байсан гэдгээ л санаж байгаа.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  66 дугаартай  “О.А биед толгойн дагз хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 17-18 дугаар хуудас),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 27-31 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ХЭН-БОР 0725/066 дугаартай дүгнэлтээр О.А биед толгойн дагз хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Э.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.М нь хохирогч О.А пивоны шилээр цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

                                       Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Э.М хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч О.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч О.А нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.М хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 303,505 (гурван зуун гурван мянга таван зуун таван)  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.М “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурортой тохиролцсон ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Э.М нь урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 41 дүгээр хуудас)

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд  шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч .... овогт Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... овогт Э.М 1 (нэг) сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид  тайлбарласугай.

 

 5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 303,505 (гурван зуун гурван мянга таван зуун таван)  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

  6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

 

 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн     7-д зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ