Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 135/шш2023/01251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/01104/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Т.Жавхлантөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ***** сум, Хайрхан баг ***** байрны ***** тоотод оршин суух Б.Э /утас *****/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ...н дүүрэг ***** хороо *****тоотод оршин суух Б.Э /утас .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****хорих ангид холбогдох,

 

Гэм хорын хохирол 2,712,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуунцэцэг, Б.Отгончимэг, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний бие нь Дархан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оны 1 сарын 6-ны өдөр захирлын ажлаас чөлөөлөгдсөн юм. Гэтэл 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамт /ээж, дүү Ганболд, түүний гэр бүл, зээ хүү ***** нар /Тайланд улсад 7 хоног аялал жуулчлалын компаниар зуучлуулан Монгол Улсын хилээр гарах гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хилийн хориг тавьсан, хилээр гарах боломжгүй гээд зээ хүү ***** бид хоёрыг гаргаагүй юм.

Аялалын компанид аяллаа хойшлуулах, цуцлах хүсэлт тавихад боломжгүй гээд БНСУ-аар дамжин араас нь очих боломжтой гэсэн юм. Тэр үед ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* утсаар ярьж энэ тухай мэдэгдэхэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед чинь хилийн хориг тавиад цуцлаагүй юм байна гэсэн хариу өгсөн.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан багаараа очиж 2021 оны 3 сард манай компани дээр ажиллах үедээ гүйцэтгэх захирал нь ******* болсон талаар тодорхой мэдсэн бөгөөд хилийн хориг тавьсан талаар надад мэдэгдэж байгаагүй, тавьсан хоригоо буцаагаагүйгээс болж иргэн надад 2,712,200 төгрөгийн хохирол учирч БНСУ-аар дамжин явж дахин зардал гаргаж аяллаа үргэлжлүүлсэн юм.

Тухайн үед энэ зардлын мөнгийг охин Б.Э нь Голомт банкны данснаас тийз худалдан авах газар луу шилжүүлж өгч байж онгоцны тийз дахин авагдаж аялал үргэлжилсэн бөгөөд төрийн байгууллагын алдаа дутагдлаас болж хохирсон гэж байгаа тул энэ зардал мөнгөө буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Бид хохиролоо нэхэмжлэх гэсэн боловч ээж минь удаан хугацаагаар өвдөж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ковидоор нас барсан тул ээжийнхээ бурхан болсон жилийг өнгөрөөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *****хорих ангиас учирсан хохирол болох онгоцны билетийн үнэ 2,712,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч *****хорих анги шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *****дугаар тогтоолоор Дулаан ***** ТӨХК-иас 545,699,714 төгрөг гаргуулж, ***** ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Дулаан ***** ТӨХК-д 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/1868 дугаартай албан бичгээр төлбөр төлөхийг мэдэгдсэн. Мэдэгдэлд дурдсан хугацаанд Дулаан ***** ТӨХК нь төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул банкны харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэн хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эгтэй 2019 оны 0***** сарын *****-ны өдөр биечлэн уулзаж төлбөрийг хэзээ бүрэн төлж дуусгавар болгох талаар тайлбар авч дахин шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан.

Төлбөр төлөгч Дулаан ***** ТӨХК нь төлбөрөө бүрэн төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5***** зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эгийн *****дугаарын утас руу залгаж мэдэгдсэн ба мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Б.Эг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хилийн хориг тавьж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаар надад мэдэгдэж байгаагүй гэх тайлбар гаргажээ.

Б.Эг нь Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/106 дугаартай албан бичигт төлбөрийн үлдэгдлийн талаар дурдсан ба гадаадад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн нь гүйцэтгэх захирал Б.Эгийн гарын үсэг зурж баталгаажуулсан албан тоотоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаараа мэдэж байсан нь нотлогдож байна.

Мөн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй хуулийн этгээдүүдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл Дулаан ***** ТӨХК нь 2020 оны ***** дугаар сарын 24-ний өдрийн Төлөөлөн Удирдөх зөвлөлийн 27 дугаар тогтоолоор *******ийг гүйцэтгэх захирлаар томилж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулсан ба энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдээгүй.

Б.Эг нь 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Б.Эгтэй биш, Дулаан ***** ТӨХК-тай үүрэг хариуцлага ярих учиртай тул Б.Эгийн талд хэргийг шийдэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Эгээс иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспортын хуулбар, хүү *****ийн гадаад паспортын хуулбар, итгэмжлэл, онгоцны тийзийн баримт, *****ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай тогтоол, мөнгө шилжүүлсэн баримт, Аеро Монголия компаний баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.Э, Б.Эг нар төрсөн ээж охин мөн болохыг гэрчилсэн төрсний гэрчилгээний хуулбар, зэрэг баримтыг,

Хариуцагч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *****4 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ...дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *****дугаартай тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай *****дугаартай тогтоол, ***** ТӨХК-иас төлбөрөө төлөхийг шаардсан мэдэгдэл, Улсын бүртгэлийн хэлтэст хандсан *****дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *****тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Б.Эгийн хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх санал мөн өдөр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, *****дугаарын утсаар ярьж мэдэгдсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *****дугаартай тогтоол зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Хил хамгаалах ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдрийн *****дугаар гадаадад зорчих эрхийг сэргээх тухай албан бичиг, гадаадад зорчих эрх сэргээх иргэдийн жагсаалт зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *****дугаар тогтоолоор: хариуцагч Дулаан ***** ТӨХК-иас 545,699,714 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** ХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн ***** дугаартай захирамж, мөн өдрийн *****дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсоны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *****тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ...төлбөр төлөгч Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эг нь төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж, улсын хилээр нэвтэрч болзошгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5***** зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч хорих, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам-д заасны дагуу гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг зохих журмын дагуу танилцуулсан. Иймд төлбөр төлөгч Б.Эгийн хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх саналыг зохих журмын дагуу уламжилж өгнө үү гэх саналын дагуу Б.Эгийн хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэн, түүнд мөн өдөр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлж, *****дугаарын утсаар ярьж мэдэгдсэн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

3. Дулаан ***** ТӨХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны ***** дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эгийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /хх-9/ бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдөр *****дугаартай албан бичгийг Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн штабт хүргүүлэн Б.Эгийн хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн байна. /хх-30/

 

4. Нэхэмжлэгч Б.Эг нь ...2021 оны ***** дугаар сарын 23-ны өдөр ээж, дүү Ганболд түүний гэр бүл, зээ хүү *****ийн хамт Тайланд улсад 7 хоног аялал жуулчлалын компаниар зуучлуулан Монгол Улсын хилээр гарах гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хилийн хориг тавьсан, хилээр гарах боломжгүй гээд зээ хүү ***** бид хоёрыг гаргаагүй юм. ...Аялалын компанид аяллаа хойшлуулах, цуцлах хүсэлт тавихад боломжгүй, ковидын дараах нь байсан учир аялалд зориулж чаатар нислэг захиалсан, билетийн мөнгийг буцаан олгох боломжгүй гээд олгоогүй, харин БНСУ-аар дамжин араас нь очих боломжтой гэсэн. ...Миний охин Б.Эээс онгоцны тийзийн мөнгө 2,712,200 төгрөг шилжүүлж, БНСУ аар дамжин явж дахин зардал гаргаж аяллаа үргэлжлүүлсэн. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн багаараа очиж 2021 оны 03 дугаар сард манай компани дээр ажиллах үедээ гүйцэтгэх захирал нь Батхуяг болсон талаар тодорхой мэдсэн. ...Иймд хариуцагч байгууллагаас илүү гарсан зардал онгоцны тийзийн үнэ 2,712,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч *****хорих анги нь Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон гэдгийг манай байгууллагад мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх тайлбарыг гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан учир Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн гэдгийг хариуцагч байгууллага мэдэх боломжгүй байсан гэдэг үйл баримт нь тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...Б.Эг нь 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд уг хуулийн заалт нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа болон шийдвэрийг эс зөвшөөрч гаргаж буй гомдолтой холбоотой тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хамааралтай зохицуулалт биш юм.

 

5. Нэхэмжлэгч Б.Эг нь тус байгууллагын гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр чөлөөлөгдсөн байхад хил нэвтрэх эрхийг маань сэргээгээгүй*****гэх үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу учруулсан хохирол буюу онгоцны тийзийн үнэ 2,712,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан Б.Эийн эзэмшлийн Голомт банкны *****. тоот данснаас МИАТ ХК-ийн *****тоот данс руу 2,712,200 төгрөгийг Б.Э, Золбоо Тэнгис гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдрийн гүйлгээний баримт /хх-10/, 2023 оны ***** дугаар сарын 24-ний өдөр ниссэн Б.Э, З.Т нарын МИАТ ХК-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцны тийз, Ashiana airline компанийн Сөүл-Банкок чиглэлийн онгоцны тийз /хх-8/ зэрэг бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Эг, ***** нар нь 2021 оны ***** дугаар сарын 24-ний өдөр Тайланд улс руу явсан бөгөөд нэхэмжилж буй 2,712,200 төгрөг нь тухайн өдөр явахдаа зарцуулсан зардал байна.

 

Нэхэмжлэгч Б.Эг нь ...2021 оны ***** дугаар сарын 23-ны өдөр явах нислэгийн тийзийн мөнгөө буцаан аваагүй, илүү зардал гарсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг тэрээр шүүхэд гаргаж өгөөгүй, энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Б.Эг нь шүүхэд нотлох баримтаар Аеро Монголия компаний баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтад зорчигчийн нэрсийн жагсаалт болон паспортын дугаар зэрэг зүйлс бичигдсэн байх ба Б.Эгийн онгоцны тийзийн мөнгийг буцаан олгоогүй талаар, 2021 оны ***** дугаар сарын 23-ны өдрийн нэг зорчигчийн нислэгийн тийзийн үнийн мэдээлэл зэрэг огт тусгагдаагүй байна.

 

6. Нэхэмжлэгч Б.Эээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Эгт итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлээр уг иргэний хэрэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэх эрхийг ...3 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эг нь итгэмжлэлд олгосон эрхийн дагуу Б.Эийн нэрийн өмнөөс нэхэмжлэлээсээ татгалзаж тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Иргэдийн төлөөлөгчөөс Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх -445 дугаар нээлттэй хорих ангид Дулаан ***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн гэдгийг Б.Эг мэдэгдэх үүрэггүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Б.Эг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 1***** зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эгийн хариуцагч *****хорих ангиас 2,712,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч *****хорих ангиас 2,712,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 58,345 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11***** зүйлийн 119.2, *****0 дугаар зүйлийн *****0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 11***** зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

Т.ЖАВХЛАНТӨГС